Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2016/ШЦТ/166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0184/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Н*** , 
Хохирогч С.Б*** , 
Шүүгдэгч Г.Г*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г*** т холбогдох эрүүгийн ***  дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... төрсөн, ....... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , ......... ийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум .. лдугаар баг .. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял 1шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, Г.Г*** /Регистрын дугаар: *** /

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г***  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сум .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Капитал банкны урд хохирогч С.Б*** ын гаргасан зүй бус үйлдлийн улмаас маргалдан улмаар хавирч унагаан дээр нь гарч 2-3 удаа нүүр хэсэгт нь цохиж, зүүн гарынх нь тохой хэсэгт гишгэж улмаар бие мах бодид нь зүүн гарын тохойн үений шөрмөсний суналт, амны зүүн булангийн шарх бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Шүүгдэгч Г.Г*** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Би 2016 оны 7 сарын 14-ы өдөр хоёр найзын хамт гэртээ харих гэж явж байх замдаа манай найз нэг эгчийн утсаар ярих гэтэл Б***  миний араас цохиход нь би шарандаа зодолдож байгаад түлхээд би гэрлүүгээ явсан юм” гэх мэдүүлэг.

Хохирогч С.Б*** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “*** Би тухайн өдөр найз Халиунаагийн төрсөн өдөрт очиж бид Queen ресторанд 4 шил виски уугаад 23 цаг болж байхад бааранд ороод 00 цаг болж байхад гарсан юм. Би маргаан юунаас болж эхэлсэнийг мэдэхгүй байгаа. Би ямар ч байсан найз руугаа утасдаад явахад Г.Г***  намайг бүдүүнээ гэдэг юм гээд мөргөсөн. Харин би Г.Г*** ийн биед гар хүрээгүй” гэх мэдүүлэг, 

Шүүгдэгч Г.Г*** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д***  22 цагийн орчин хуучин хороололд үйлчилгэний төвд байрлах Манхан дэлгүүрийн хажуу талын биллъяардны урд уулзаад Күийн баар ороод ганц хоёр пиво уучихаад баар хаах үеэр гарахад баарны өмнө найз Төрмөнх, У***  нартай таараад бид 4 Олон улсын худалдааны төвийн урд талаас таксинд суух гээд явж байхад 2 охин Баян-Идэрийн өмнө пиво уугаад сууж байхаар нь манай найз У***  очиж гар утсыг нь гуйж ярьж байтал цаанаас Номин талаас нэг биеэрхүү өндөр ах ирээд бид нар руу гар утасны гэрэл тсгаад яагаад найз охин оролдоод байгаа юм бэ гэхээр нь би араас нь гүйж очоод хавирч унагаад дээр нь гараад 2-3 удаа нүүр хэсэг рүү нь цохьсон. Тэгээд байж байтал У*** , Т***  хоёр намайг салгахаар нь би цааш явж байтал араас гүйж ирээд надтай зууралдаад маргалдаад байж байхад цаанаас 2 ах гүйж ирээд салгалцсан. Тэгээд миний подволкноос тэр залуу зуураад байхаар нь би тавиач яагаад байгаа юм гээд цааш түлхэхэд миний подволк урагдхаар нь би зам хөндлөн гараад тэднийг хажуу талын Шунхлай шатхуун түгээх станцын хажууханд очиход миний араас ирээд ямааны мах халуун дээрээ эндээ учраа олоод салая гээд байхаар нь би айгаад яваад өгсөн. Тухай үед маргалдаж байхад манай ээж цагдаа гэж хэлж байсан”гэх мэдүүлэг /хэргийн 41-42 дугаар хуудас/, 

Хохирогч С.Б*** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “*** Би Күен рестораны лоунжид тухайн өдрийн 20 цагийн орчим Баттулгын хамт очиход тэнд миний таних 8-9 хүн сууж байсан. тэгээд тэндээ хоол унд идээд 5 шил виски хувааж уучихаад 23 цагийн орчим Күен баар луу бөөнөөрөө орсон. Тэгээд баар хаах үеэр баарнаас гарч ирсэн. Тэгээд юу болсноО санахгүй байна. ямарч байсан миний гар өвдөхөд би газар уначихсан миний дээр нэг залуу гарчихсан намайг цохиж байхаар нь би гараа татаж авсан. Тэгээд би босож -яагаад цохиж байгаа юм бэ гэтэл -намайг Б***  гэдэг юмаа гээд мөргөөд байсан. тэгээд миний амнаас цус гарсан. Мөн тухайн үед манай найз Тамир, Б***  2 ирээд би тэр 2-н хамт харьсан. *** Би маш их согтуу байсан. харин сүүлд газар уначихаад гарныхаа өвдөлтийг мэдрээд ухаан ороод гараа татаж аваад гар гэмтчихлээ больё гэж хэлж байсан. Би гэрээрээ 10 хоног эмчлүүлсэн. Би уг нь таксимд тойрдог юм. Тухайн үөд 10 хоног хэвтсэний улмаас тойрч чадаагүй тийм учраас би 10 хоногийн таксины мөнгө гэж 300.000 төгрөг нэхэмжилж байна ” /хх-ийн 6-р хуудас/

Гэрч А.Б***  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** Би найз нарын хамт Күен бааранд орчихоод баар хаах үеэр баарнаас хамт гараад найз нараасаа түрүүлээд утсаар яриад 20 дугаар байрны урдуур явж байгаад буцаад эргээд харахад Б***  хүнтэй маргалдсан бололтой зогсож байсан тэгэхээр нь яваад очиход Б*** ын шүд амнаас нь цус гарчихсан гар нь эвгүй болсон байсан. тэгээд намайг очих үед Бүдүүнээ гэх хочтой миний зүс таних Г.Г***  гэдэг залуу Б*** ын нүүрэн тус газар нь цохиод авсан. *** Б*** ын ам хамарнаас нь цус гарчихсан гар нь тэнийхгүй байсан*** ” /хх-ийн 19-20-р хуудас/

Гэрч Т.Т***  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** Тэгээд би таксинд суух гээд 20 дугаар байрны таксины буудал руу алхаж байхад замд Б***  газар суучихсан Г.Г***  буюу Бүдүүнээ гэх хочтой залуу Б*** ыг гараараа цохиж байхаар нь би очиж салгасан. Тэгээд би салгачихаад буцаад дэлгүүр лүү яваад тэндээсээ таксинд сууж харьсан. *** намайг замын эсрэг талаас харахад Б***  Г.Г*** тай маргалдаж байсан ба Г.Г***  нь Б*** ыг гараараа цохиж байсан. харин намайг Б***  дээр очиход Б***  нь Г.Г*** ад цохиулчихлаа гээд газар бөгсөөрөө суучихсан байсан*** ./хх- ийн 21-22-р хуудас/

Гэрч С.Т*** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "*** Тухайн өдөр би У***  бид хоёр 00 цагийн орчим баар хаах үеэр явж байхад Г.Г*** , Д***  2-той таарахад тэр 2 пиво барьчихсан уугаад явж байхаар нь тэрийг нь уучихаад Олон улсын худалдааны төвийн урд талаас Хабитат руу хүргэж өгөхөөр явж байтал Нэг махлаг залуутай Г.Г***  маргалдаж байсан тэр үед би Д***  У***  бид 3 хамт Капитал банкны хажууханд байж байсан харин Г.Г***  бид нараас холгүй нэг биеэрхүү залуутай маргалдаж байсан. *** Г.Г***  унагаачихаад нэлээд их цохиж байсан. би яг хэд гэдгийг мэдэхгүй байна” /хх-ийн 25-26-р хуудас/

Гэрч Ж.У*** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн г: “ *** Би тухайн өдөр би өөрийн найз Төрөөгийн хамт Күен баарны гадна 00 цагийн орчим явж байхад Д*** , Г.Г***  гэх найз нартайгаа таараад манай найз Төрөө Г.Г*** ыг олон улсын худалдааны төвийн хажуу талаас таксинд суулгаад өгье гээд бид нар Баян идэр худалдааны төвийн урдуур явж байх үед би эгч Баагийтай утсаар ярьж байхад Капитал банкны хажууханд буюу урд талд Г.Г***  нэг биерхүү майк өмссөн үл таних ахтай маргалдаж зодолдож байсан намайг харахад тэр ах нь газар уначихсан тэр 2 цохиж байсан харин сүүлд нь Д***  салгах гээд байх шиг байсан; тухайн үед гадаа гэгээ тзсарсан байсан мөн би 5 метр орчим зайнаас харж байсан учираас Д***  Бүдүүнээ 2-ын хэн хэн тэр ахыг хаашаа хэдэн удаа юугаар цохьсныг хараагүй ямар ч байсан Г.Г***  цохиж байсан. Д***  хажуунаас нь салгаж байсан*** .” /хх-ийн 27-26-р хуудас/
    
Гэрч Э.Д*** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** Би 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өөрийн найз Г.Г*** тай 22 цагийн орчим Күен баарны урд уулзаад Күийн баар ороод ганц хоёр пиво уучихаад баар хаах үеэр гарахад баарны өмнө найз Төрмөнх, У***  нартай таараад бид 4 Олон улсын худалдааны төвийн урд талаас таксинд суух гээд явж бдйхад 2 охин Баян-Идэрийн өмнө пиво уугаад сууж байхаар нь манай найз У*** ; очиж гар утсыг нь гуйж ярьж байтал нэг биеэрхүү өндөр ах ирээд Г.Г*** т бүдүүнээ яагаад найз охидуудаар оролдоод байна аа гэхээр нь Г.Г***  тийм юм байхгүй ахаа гэхэд тэр ах Г.Г*** тай маргалдаж байгаад Г.Г*** ын нүүр лүү нь нэг Удаа цохьчихоод тэр ах нь утсаар яриад 20-н буудлын тийш алхахад Г.Г***  араас нь гүйж очоод хавирч унагаад дээр нь гараад цохиж байх шиг байхаар нь Төрмөнх, У***  бид 3 гүйж очоод би Г.Г*** ыг салгасан. Тэгээд байж байхад тэр ахын найз гэсэн нэг хүн ирээд удаагүй байж байхад Номин талаас мөн найз нь гэсэн нэг залуу ирсэн. Тэгээд байж байтал маргалдсан ах босож ирээд гар муу байхад болиоч гэж Г.Г*** тай муудалцаад байхаар нь Г.Г***  нүүр хэсэг рүү нь тохойдож унагасан. Тэгтэл тэр ахын нэг найз нь ахын дүү нар одоо боль ингээд харьцгаа гэсэн*** .” /хх-ийн 23-24-р хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Т***  2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 791 дугаартай дүгнэлтэнд
1.    С.Б*** ын биед зүүн гар тхохйн үений шөрмөсний суналт, амны зүүн булангийн шархны гэмтэл тогтоогдлоо.
2.     Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийг үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.    Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.    С.Б*** ын биед учирсан дээрхи гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 30-р хуудас/

Согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/, 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн баримтуудаар шүүгдэгч Г.Г***  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Капитал банкны урд хохирогч С.Б*** ын гаргасан зүй бус үйлдлийн улмаас маргалдан улмаар хавирч унагаан дээр нь гарч 2-3 удаа нүүр хэсэгт нь цохиж, зүүн гарынх нь тохой хэсэгт гишгэж улмаар бие мах бодид нь зүүн гарын тохойн үений шөрмөсний суналт, амны зүүн булангийн шарх бүхий хүндэвтэр гэмтэл зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Б*** ын ” Би маргаан юунаас болж эхэлсэнийг мэдэхгүй байгаа. Би ямар ч байсан найз руугаа утасдаад явахад Г.Г***  намайг бүдүүнээ гэдэг юм гээд мөргөсөн. Харин би Г.Г*** ийн биед гар хүрээгүй” гэх, гэрч А.Б***  “*** буцаад эргээд харахад Б***  хүнтэй маргалдсан бололтой зогсож байсан тэгэхээр нь яваад очиход Б*** ын шүд амнаас нь цус гарчихсан гар нь эвгүй болсон байсан, тэгээд намайг очих үед Бүдүүнээ гэх хочтой миний зүс таних Г.Г***  гэдэг залуу Б*** ын нүүрэн тус газар нь цохиод авсан. *** Б*** ын ам хамарнаас нь цус гарчихсан гар нь тэнийхгүй байсан*** ” гэх, гэрч Т.Т***  “*** Тэгээд би таксинд суух гээд 20 дугаар байрны таксины буудал руу алхаж байхад замд Б***  газар суучихсан Г.Г***  буюу Б***  гэх хочтой залуу Б*** ыг гараараа цохиж байхаар нь би очиж салгасан. *** Б***  гэх, гэрч С.Т*** ийн “*** нэг махлаг залуутай Г.Г***  маргалдаж байсан*** .Г.Г***  унагаачихаад нэлээд их цохиж байсан. би яг хэд гэдгийг мэдэхгүй байна”гэх, гэрч Ж.У*** ын “ ***  эгч Б***  утсаар ярьж байхад Капитал банкны хажууханд буюу урд талд Г.Г***  нэг биерхүү майк өмссөн үл таних ахтай маргалдаж зодолдож байсан намайг харахад тэр ах нь газар уначихсан тэр 2 цохиж байсан. *** би 5 метр орчим зайнаас харж байсан учраас Д***  Б***  2-ын хэн хэн тэр ахыг хаашаа хэдэн удаа юугаар цохьсныг хараагүй ямар ч байсан Г.Г***  цохиж байсан. Д***  хажуунаас нь салгаж байсан*** .” гэх, гэрч Э.Д*** ын ”Олон улсын худалдааны төвийн урд талаас таксинд суух гээд явж байхад 2 охин Баян-Идэрийн өмнө пиво уугаад сууж байхаар нь манай найз У***  очиж гар утсыг нь гуйж ярьж байтал нэг биеэрхүү өндөр ах ирээд “яагаад найз охидуудаар оролдоод байна аа” гэхээр нь Г.Г***  тийм юм байхгүй ахаа гэхэд тэр ах Г.Г*** тай маргалдаж, нүүр лүү нь нэг удаа цохьчихоод 20-н буудлын тийш алхахад Г.Г***  араас нь гүйж очоод хавирч унагаад дээр нь гараад цохиж байх шиг байхаар нь Т***, У***  бид 3 гүйж очоод би Г.Г*** ыг салгасан. *** Г.Г***  нүүр хэсэг рүү нь тохойлдож унагасан*** ” гэх мэдүүлэгүүд болон “С.Б*** ын биед зүүн гар тхохйн үений шөрмөсний суналт, амны зүүн булангийн шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийг үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”гэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээч 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 791 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Г.Г*** ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Г*** ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 46 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Г*** ыг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирогч С.Б*** аас “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, энэ хэргийн улмаас учирсан хохирлоо арилгасан байдал зэргийг харгалзан түүнд хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Г*** нь энэ хэрэгт урьдчидан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нөхөн төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаа хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаад штйгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан бусдын даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    
1. Шүүгдэгч Г.Г*** ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Г.Г*** т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Г*** т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг / жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч Г.Г*** нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Г.Г*** т оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 \нэг\ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Г.Г*** ын засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Г.Г*** т мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г*** т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Г*** т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Т.ЭНХЖАРГАЛ