Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2016/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0182/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч С.Э*** , М.Г*** ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.А*** ,
Шүүгдэгч Т.Б*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б*** т холбогдох эрүүгийн *** . дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын харьяат, *** төрсөн, *** настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, ***** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **** *****ийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сум Ширхэнцэг .. дугаар баг***  дугаар гудамж .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай. Т.Б***  /РД:*** ./,
 
Шүүгдэгч Т.Б*** нь 2016 оны 06 дугаар сарын 03-аас 04-ний шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум .. дугаар баг Дархан-.. өртөөний арын, хатуу хучилттай асфальтан зам дээр ..СЭҮ улсын дугаартай Истима загварын автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3/а, 15 дугаар бүлгийн 15.1а-д заасан заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч М.Г*** ийг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Б*** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “*** 2016 оны 6 дугаар сарын 3-аас 4-нд шилжих шөнө буюу 23 цагийн орчимд эхнэртэйгээ хамт ОХУ-ын Улаан-Үүд хотруу явах гээд гэрээсээ гарсан. Тэгээд Дарханд 01 цагийн үед орж ирээд Дархан-2-ын зам дээр хоёр том машинтай зөрөх нохой шиг амьтан шүргэчихсэн. Тэгээд машинаа зогсоогоод гараад харсан чинь хүн мөргөчихсөн байсан. Тэгээд би сандраад эхлээд түргэн тусламж, дараа нь цагдаа дуудсан. Түргэн тусламж 15 минутын дараа ирж, цагдаа 10 минутын дараа ирсэн*** ” гэх мэдүүлэг.
 
Хохирогч С.Э*** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “*** Хэрэг гардаг өдрийн өглөө 9 цагт цагдаагийн газраас над руу залгасан. Тэгээд би 2 дүү рүүгээ залгаад цагдаа дээр очоод уулз гэж хэлсэн. Одоо нэгэнт л миний хань босч ирэхгүйгээс хойш Т.Б*** ыг шоронд байлгах бодол алга. Энэ хүн залуу хүн тул цаашид ажиллаж хөдөлмөрлөх ёстой..” гэх мэдүүлэг.

Хохирогч М.Г*** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэрэг гардөг өдөр би Дарханд машинаа янзлуулах гэж орж ирсэн. Тэгээд дүүгээ машинд дайруулж нас барсаныг мэдсэн. Бид эхээс 10-уулаа гарсан. Одоо 8-уулаа болсон. Дүүгийнхээ ажил явдлыг дуусгаад би байцаагч дээр очоод хэрэг явдлын талаар асуусан. Гэтэл шүүгдэгч өөрийнхөө явж байсан талаар буюу баруун тийшээ дарсан байгаа нь миний бодлоор шүүгдэгч урсгал сөрж явж байгаад өөдөөс нь том машины гэрэл гялбаад, эргээд баруун эгнээндээ орохдоо буруу талдаа рулльтэй машинаар дүүг минь мөргөсөн гэж бодож байна. Мөн 40 км цагийн хурдтай явж байхад 11 метр шидэгдэнэ гэж байхгүй. Энэ байдал надад эргэлзээтэй санагдаж байна. Би дүүгийнхээ буяны ажлын үеэр оршуулгын зардал байна уу? гэж шүүгдэгчтэй утсаар ярьсан. Т.Б*** надад 1.050.000 төгрөг өгсөн. Дараа нь 200.000 төгрөг өгсөн. Тэгээд дахиад мөнгө асуухад “*** би ямар санаатай дайраад алчихсан юм уу? хоосон хүнээс 2 чихийг нь авалтай биш*** ” гэж манай дүү нарыг загнасан байсан. Би Т.Б*** ыг миний дүүг өөдөөс нь ирж явсан том машины гэрэлд гялбаж дайрсан гэж үзэхгүй байна. Учир нь камерын бичлэг дээр том машин байхгүй байсан*** ” гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Т.Б*** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "***  “*** 2016 оны 06 дугаар сарын 03-ны 23 цагийн үед Сэлэнгэ аймаг Мандал сумаас гэрээсээ өөрийн эзэмшлийн ..СЭҮ улсын дугаартай Т.Истима маркийн тээврийн хэрэгсэлээр Оросын Холбоо.ны улсын Буриад улсын Улаан-Үүд орох гэж явж байсан. Би 2016 оны 06 сарын 04-ний шөнө 01цаг 20 минутын үед Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт Дархан-2 өртөөний Хаалтгүй гармаар гарч Дархан луу явж байтал миний өөдөөс 2 том ачааны машин гарч ирсэн. Тэр 2 машины гэрэл гялбаад өмнөх зам юу ч харагдахгүй байсан. Намайг нэг харахад миний урд талд зам дээр нэг саарал өнгийн нохой харагдах шиг болсон. Тэгсэн би зүүн тал руугаа хальт дартал миний машины баруун талд түс Үас гээд Нэг юм мөргөх шиг болсон. Тэгээд би зогсоод буугаад хартал замын хажууд нэг хүн хэвтэж байсан. Би тэгээд өөрийнхөө утсаар цагдаа руу дуудлага өгсөн. Намайг миний машинд мөргүүлсэн хүн дээр очиход амьсгаа аваад дугараад байх шиг байсан. Манай эхнэр Ж*** өөрийнхөө утсаар 103 рүү залгасан байна лээ. Тэгээд удаагүй 103-н түргэний эмч ирж тэр мөргүүлсэн хүнийг үзээд амьсгал хураачихсан1 байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/
 
 Хохирогч С.Э*** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** 2016 оны 06 дугаар сарын 03-наас 04-ний шилжих шөнө миний нөхөр Гантөмөр нь автомашинд мөргүүлж нас барсан. 2016 оны 06 дугаар сарын 03-ны орой талийгаач нөхөр Гантөмөр бид хоёр 19-20 цагийн үед Дархан сумаас 14 дүгээр баг 1а байрны подволоос 3-н шарын тийшээ гэр лүүгээ явсан. Гурван шарын тэнд байдаг гэртээ ирсэн чинь манай үхэр тугал нийлчихсэн байхаар нь би нөхөр Г***  гэрийнхээ ажпыг хийчихээрээ гэж хэлээд унтчихсан юм. Тэгээд би унтаж байгаад үүрээр 05 цагт сэрсэн чинь манай нөхөр байхгүй байсан. Би тэгээд санаанд ч орсонгүй өглөө эрт босоод үхэр малаа сааж, хашаа хороогоо янзалаад байж байтал 08 цагийнн үед миний утас дугараад цагдаагаас ярьж байна. Цагдаа дээр хүрээд ирэх үү” гэж хэлсэн. Тэгээд би нөхрийн талаар юм ярих гэж байгаа юм байлгүй, их л дөлгөөн хүн дээ. эрүүлжүүлэхэд орсон юм болов уу гэж бодоод эрүүлжүүлэх рүү залгаж асуусан чинь энд ирээгүй’ гэж хэлсэн Тэгээд би 2 дүүгээ цагдаа руу яваад очоодхооч гэж хэлж явуулсан. Тэгээд нөхөр Гантөмөрийг урьд шөнө машинд дайруулж нас барсан байна Талийгаачийн оршуулгын зардалд одоогоор 4,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Хохирогч М.Г*** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “*** 2016 оны 06 дугаар сарын 03-наас 04-ний шилжих шөнө миний төрсөн дүү болох Г***  нь Дархан суманд зам тээврийн осолд өртөж автомашинд дайрагдаж нас барсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

Гэрч Ч.Ж***  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** “*** Би нөхөр Т.Б*** ын хамт 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн үед Сэлэнгэ аймаг Мандал сумаас гэрээсээ өөрсдийн эзэмшлийн ***  СЭҮ улсын дугаартай Т.Истима маркийн тээврийн хэрэгслээр Оросын Холбооны улсын Буриад улсын Улаан-Үүд орох гэж явж байсан. Бид хоёр 2016 оны 06 дугаар сарын 04-ний шөнө 01 цагын үед Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт Дархан-2 өртөөний хаалтгүй гармаар гарч Дархан луу орж явсан. Тэгсэн өөдөөс эсрэг урсгалд их тод гэрэлтэй 2 том ачааны машин ирж явсан. Нөхөр бид хоёр “Яасан их тод гэрэлтэй машинууд вэ том тэрэгнүүдийн гэрэл нь ийм байдаг юм уу” гэж хоорондоо ярьж явж байтал урд талд зам дээр нэг саарал нохой харагдсан. Тэгсэн удалгүй жолооч талын тэнд түс тас гээд явсан. Тэгээд бид 2 машинаасаа буугаад хартал замын хажууд нэг хүн доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд дөхөөд очтол амьсгалж байсан. Намайг тэр хүнийг татаж үзэх гэтэл нёхөр Т.Б***  болохгүй гар хүрч болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд .утсаа аваад цагдаа руу дуудлага өгч бас 103 руу түргэн дуудсан. Тэгээд удаагүй 103 түргэний тэрэгтэй эмч ирж тэр мөргүүлсэн хүнийг үзээд амьсгал хураачихсан байна” гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал Цагдаа нар ирсэн*** ” гэх мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,

ШШҮХ-ийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 47 дугаартай задлан шинжилгээний дүгнэлт, гэрэл зураг/хх-ийн 30-31 дүгээр  хуудас/
1.    Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын суурь ясны хугарал, тархины хатуу хальсны урагдал, 2 талын чамархай, бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, доод уруулын. шарх, хуйхан доорхи болон зүүн нүдний зовхины цус хура.лт, баруун' бугалга, хэвлийн өмнө, 2 өвдөгний зулгаралтын Гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр мөргөгдөх, гулсах, цохигдох үед үүсэх боломжтой.
3.    Талийгаачийн биед илэрсэн дээрхи гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.
4.    Талийгаач нь гавал тархины гэмтлээр нас баржээ.
5.    Талийгаачийн биед нойр булчирхай, элэгний архаг хууч өвчин илэрсэн бөгөөд энэ нь үхэлд нөлөөгүй.
6.    Талийгаачийн цусанд 2,3 промиль этилийн спирт илэрсэн нь дунд зэргийн согтолттой байсныг харуулна.
7.    Талийгаачийн цусны бүлэг 01 бүлгийн харьяалалтай.
8.    Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 32-35 дугаар  хуудас/

Зам тээврийн осол дээр гаргасан 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт:
 ***     СЭҮ улсын дугаартай Т/Истима маркийн автомашин Төмөрбат овогтой Т.Б***  жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугааар бүлгийн 2.3/А-д “Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ” мөн дүрмийн 15 дугаар бүлэг 15.1/А-д "Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед *** Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохио гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөн. /хх-ийн 42 дугаар  хуудас/

             Тээврийн хэрэгсэлийн техникийн байдлыг шалгасан тухай 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 025 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх- ийн 42-47 дугаар  хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-ийн 3-5 дугаар хуудас/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/
Нас барсны гэрчилгээ /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хавсралт /хх-ийн 14-15 дугаар хуудас/
Ашид билгүүн ХХК-ийн Авто машин, техникийн үнэлгээ /хх-ийн 16 дугаар хуудас/
Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-41 дүгээр хуудас/
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7- 8 хуудас
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 70 дугаар хуудас/, 
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 76 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.Б*** нь 2016 оны 06 дугаар сарын 03-аас 04-ний шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум .. дугаар баг Дархан-2 өртөөний арын, хатуу хучилттай асфальтан зам дээр ..СЭҮ улсын дугаартай Т.Истима загварын автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугааар бүлгийн 2.3/А-д “Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ” мөн дүрмийн 15 дугаар бүлэг 15.1/А-д "Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед *** Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохио гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас бусдын амь насыг  хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Б*** ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 
Шүүх шүүгдэгч Т.Б*** т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, хохирогч С.Э*** ээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн, талийгаач М.Г*** нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж явган зорчигч өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон, дунд зэргийн согтолттой байсан байдал нь  гэмт хэрэг гарахад нөлөөлсөн  зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ. 
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 235622 дугаартай жолоочийн түр зөвшөөрөл хэрэгт хавсаргадан ирсэн, шүүгдэгч Т.Б***  нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хураасан эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Т.Б*** ын эзэмшлийн 5,800,000 төгрөгийн үнэ бүхий ..СЭҮ улсын дугаартай Toyota istima маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Шүүгдэгч Т.Б*** ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Т.Б*** ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил хасч, 3 /гурав/ жил, 10 /арав/ хоног хорих ялаар шийтгэсүгэй. 
 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Т.Б*** т оногдуулсан 3 жил 10 хоногийн  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Т.Б*** т оногдуулсан 3 /гурав/ жил, 10 /арав/ хоног хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Т.Б*** т засрал хүмүүжилд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Т.Б*** т мэдэгдсүгэй.
 
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б*** т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.
 
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Т.Б*** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад  төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Т.Б*** ын эзэмшлийн 5,800,000 төгрөгийн үнэ бүхий ..СЭҮ улсын дугаартай Toyota istima маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
 10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Т.Б*** т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хассан нэмэгдэл ялыг  шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, мөн шүүгдэгч Т.Б*** ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх ирүүлээгүйг дурдсугай. 
 
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш мөн хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
 
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Б*** т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 
 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Т.ЭНХЖАРГАЛ