Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2020/02326

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Нефть гудамж 3/27 дугаар байр 25 тоотод оршин суух, 1964 онд төрсөн 56 настай, Өгөөмөр овогт Р.Э

Хариуцагч: Баянгол дүүрэг РТҮС-УТҮГ

            Тэтгэмж 2.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Э, хариуцагч Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын төлөөлөгч П.Э, гэрч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.Э миний бие Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын харъяа Радио нэвтрүүлэх төв станцад ээлжийн ахлах инженерээр тасралтгүй 36 жил ажилласан. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Байгууллагын хамтын гэрээний 3.8.4-т өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүст 10 сараар тэтгэмж олгохоор заасан байтал 8 сараар тооцож тэтгэмж олгох тушаал гарсан. 10 сараар тэтгэмж олгох заалтыг 2019 оны 03 дугаар сар хавьцаа Хамтын гэрээнд нэмэлт заалтаар оруулсан. Байгууллага 2020 оны төсөвт 10 сарын тэтгэмж гэж оруулаагүйгээс төсөвлөгдөөгүй. Иймд 2 сарын тэтгэмж 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хамтын гэрээнд зааснаар 2020 оны төсөвт 10 сарын тэтгэмжийн мөнгө суулгуулахаар Сангийн яаманд өргөн барьсан боловч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлөөс шалтгаалж батлагдаагүй. Төсөв 8 сарын тэтгэмжийн мөнгөөр батлагдаж ирсэн. Хэрэв тэтгэмж 10 сараар батлагдсан бол байгууллага юу гэж өгөхгүй байх вэ дээ. Өндөр насны тэтгэвэрт гарсан бүх хүмүүст 8 сарын тэтгэмж олгогдсон. 2020 оны төсөвт 10 сарын тэтгэмжийн мөнгө суугдаагүй. Энэ байдлыг нэхэмжлэгч өөрөө ч мэдэж байгаа. 2019, 2020 онд нэг удаагийн тэтгэмж олгосон баримтаас харахад 2019 онд тэтгэвэрт гарах зарим хүмүүс тэр ондоо гаралгүй сунгаж ажиллан 2020 онд тэтгэвэр тогтоолгож гарсан тул мөнгөний үнийн дүн зөрүүтэй харагдаж байгаа болохоос 10 сарын тэтгэмжийн мөнгө нэмэгдэж орж ирэн үнийн дүн өссөн асуудал байхгүй. Нэгэнт 10 сарын тэтгэмжийн мөнгө төсөвлөгдөж ирээгүй тул нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийг өгөх боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Э нь хариуцагч Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох тэтгэмж 2.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Б/25 захирлын тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч, хүсэлт гаргасан тус газрын Радио нэвтрүүлэх төв станцын ээлжийн ахлах инженер Р.Э-г 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Хамтын гэрээнд заасны дагуу 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохыг санхүүгийн хэлтэст зөвшөөрсөнөөр түүнд 7.910.000 төгрөгний нэг удаагийн тэтгэмж олгогдсон байна.

Хамтын гэрээний Тэтгэмж гэх 3.8 дахь заалтанд ажилтан өндөр насны тэтгэвэрт гарсан бол тус байгууллагад болон Харилцаа холбооны салбарт ажилласан жилийг харгалзан 1-8 сарын тэтгэмжийг дараах байдлаар олгоно гэж заасан бөгөөд нэмэлтээр /2020 оны төсөвт тэтгэврийн тэтгэмжийн мөнгийг суулгаж 10 сар болгож нэмэхээр болсон/ гэсэн нэмэлт заалт оруулсан боловч 2020 оны төсөвт тэтгэмжийн мөнгө нэмж суугдаагүй болох нь шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбар, гэрч Б.З-ын мэдүүлэг, 2019, 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарсан ажилчдад нэг удаагийн тэтгэмж олгосон баримтаар тус тус тогтоогдож байна.

Хамтын гэрээний 2.2.3-т 16-аас дээш жил ажилласан бол дундаж цалин хөлстэй тэнцэх 6-8 сарын тэтгэмж олгохоор заасан, 3.8-д тэтгэмжийн мөнгийг 2020 оны төсөвт 10 болгож нэмэхээр болсон гэсэн нэмэлт оруулсан боловч 2020 оны төсөвт тэтгэмжийн мөнгө нэмэгдэж суугдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардалгыг хангах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох нэхэмжлэгч Р.Э-ийн тэтгэмж 2.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар хариуцагч Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох тэтгэмж 2.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Р.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА