| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0125/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/117 |
| Огноо | 2013-07-02 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2013/ШЦТ/117
МОН*******ОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2013/0125/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.Уянга,
Улсын яллагч Т.Оюунжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл,
Шүүгдэгч ******* Р В нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* Р В ид холбогдох 201309000344 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Оросын Холбооны Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 19.. оны .. дугаар сарын .-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 сарын 24-ний өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан ******* Р В /РД: ЮД-.../
Шүүгдэгч ******* Р В нь 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Дархан сумын .. дугаар баг .. дугаар байрны .. тоотод эхнэр Х.М , хадам эх Д.М нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* Р В оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хадминх руу хүүхдээ авах гэж очсон. Ороод эхнэрийнхээ цамцыг урж, үснээс нь зулгаасан. Хэсэг хугацааны дараа эргээд харахад намайг хүмүүс татаад гаргасан. Би буцаж хүүхдээ авна гэж ороод хүүхдээ аваад гарса. Намайг архи уухаар эхнэр маань уурлаад байдаг. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна.” гэв.
Шүүгдэгч Ч ******* Р В нь 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Дархан сумын 10-р баг 380-р байрны 27 тоотод эхнэр Х.М , хадам эх Д.М нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Poman 99.1.docx
Шүүгдэгч ******* Р В оос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хадмынд ороод эхнэрийнхээ цамцыг урж, үснээс нь зулгаасан. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 6 дугаар сарын 4-нд охин М , түүний хүү А , охин Ж , зээ Э нарын хамт гэртээ байж байхад орой 19 цагийн үед хүргэн *******.Р орж ирээд охин М гийн хувцасыг ураад үснээс нь зулгаагаад цохисон. Бага охин Ж г салгах гээд очсон чинь Ж г шууд унагаасан. Ж дахиад очсон чинь Ж г дахиад унагаасан. М г үсдээд гаргаж ална гээд үүд рүү чирсэн. Би очиж салгах гээд очсон чинь мөн намайг хана руу түлхсэн. Мөн Э ийг өшиглөсөн. ...миний толгой, хүзүү, дал зэрэг өвдөж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулах саналтай байна.” гэх мэдүүлэг /хэргийн 5-6 дахь тал/,
-Хохирогч Х.М гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 6 сарын 4-ны өдөр ..н айлын .. тоотод ээж, дүү нарынхаа хамт байж байхад миний нөхөр *******.Р гаднаас орж ирсэн.******* ыг согтуу болохоор нь би юм дуугараагүй. Тэгээд би хүүхдээ хувцаслах гэж байсан чинь******* намайг заамдаж аваад миний цамцыг ураад миний гарыг мушгих гээд барьж авсан. Мөн намайг үсдээд үүд рүү чирсэн. Тэр үед дүү Ж ирэхэд түлхээд унагасан. Тэгээд ээж “болиоч” гэж хэлсэн. Тэнд байсан хүүхдүүд бүгд уйлсан. Мөн Ж дахиад салгах гэхэд дахиад Ж г унагаасан. Мөн ээж салгах гэхэд ээжийг түлхэж унагаасан. Тэр үед намайг үсдээд доошоо дарчихсан байсан болохоор сайн хараагүй. Ээжийн хөлнөөс Э гээд жаахан хүүхэд тэвэрчихсэн байсан чинь******* тэр жаахан хүүхдийг өшиглөөд унагаасан. ...эмнэлэгт хэвтэх 300.000 төгрөг, толгойны зураг авахуулах 100.000 төгрөг нэхэмжилж байна. Зодуулсандаа гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хэргийн 9 дэх тал/,
-*******эрч Х.Ж гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2013 оны 6 дугаар сарын 4-нд 19 цагийн үед гэртээ ээж М , эгч М , миний эгчийн 1.6 настай Э , мөн 2 настай Амаржаргал, М гийн 4 настай А нартай хамт хоолоо хийгээд байж байхад гаднаас эгч М гийн нөхөр *******.Р согтуу орж ирсэн. Шууд орж ирээд М гийн өмсөж байсан цамцыг нь урж тасдаад үснээс нь зулгааж чирээд нүд ам руу нь цохисон. М “чи яагаад байгаа юм бэ?” гэсэн чинь******* “чамайг алахаас нааш салахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод “та одоо яагаад байгаа юм” гэсэн чинь******* “чамд хамаагүй, чи цаашаа байж бай” гээд намайг хавсарч унагаасан. Тэгээд эргээд М г үснээс нь зулгааж чирсэн. Тэр үед манай ээж М “чи аллаа шүү дээ, болиоч” гэж хэлсэн. Тэгээд би салгах гээд очсон мөн намайг үсдээд ханатай хавсаруулж унагаасан. Эгч М г үснээс нь тавихгүй байсан. Манай ээж бид хоёр М г******* аас салгах гэсэн чинь *******.Р М гийн үснээс нь тавихгүй байсан ба ээжийн толгой руу цохисон. Мөн Э гэж жаахан хүүхдийг өшиглөсөн.” *******эх мэдүүлэг /хэргийн 11 дэх тал/,
- Хохирогч Д.М ийн биед үзлэг хийсэн “Д.М ийн биед нарын зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013 оны 6 сарын 7-ны өдрийн 546 тоот дүгнэлт /хэргийн 19 дэх тал/,
-Хохирогч Х.М гийн биед үзлэг хийсэн “Х.М гийн биед тархи доргилт, хуйх, гарын зөөлөн эдийн зулгаралт, цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013 оны 6 сарын 5-ны өдрийн 549 тоот дүгнэлт /хэргийн 22 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ******* Р В нь 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Дархан сумын 10-р баг 380-р байрны 27 тоотод эхнэр Х.М , хадам эх Д.М нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч ******* Р В ийг бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* Р В нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 сарын 24-ний өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялтай байдал нь дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзлээ.
Хохирогч Х.М , Д.М нар нь хохирол төлбөр нэхэмжилсэн нотлох баримт ирүүлээгүй бөгөөд Д.М ийн .... тоот дансанд 2013 оны 6 сарын 20-ны өдөр 80000 төгрөг шилжүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед хохирогч нарт төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* Р В нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Р В ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч ******* Р В ид 1 /нэг/ сар 10 /арав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* Р В ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
5. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******* Р В ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАР*******АЛА*******Ч ШҮҮ*******Ч Я.ТУУЛ