Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2013/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/126/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга

улсын яллагч Т.Оюунжаргал,

хохирогч Л.С ,

шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ч  овогт ******* т холбогдох эрүүгийн 201309000319 дугаартай нэг хавтас хэргийг 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, аав ээж, дүүгийн хамт Дархан сумын . дүгээр баг .. дугаар байрны .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлтэй:

2002 онд Эрүүгийн хуулийн 126 дугаар сарын 126.2-т зааснаар 2 жил тэнсэн хянан харгалзах, 2004 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны 09 дүгээр сарын 04-нд өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, 2007 онд Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т зааснаар 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан,  хэрэг хариуцах чадвартай, Ч овогт *******  /регистрийн дугаар ТА.../.

 

Шүүгдэгч *******  нь 2013 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын 4 дүгээр баг 17 дугаар байрны 45 тоотод иргэн Л.С г зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сургуулийн ой болоод байж байсан. Манай багийн найз над руу залгаад эхнэр чинь намайг янз бүрээр хэлээд байна гэсэн. Тэгээд гэртээ орж ирээд эхнэрийгээ алгадаад хэд өшиглөсөн. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна, тухайн үед уурын мунхагаар ийм зүйл хийсэн” гэв.

Хохирогч Л.С  шүүхийн хэлэлцүүлэгт: “2013 оны 05 дүгээр сарын 19-ний өдөр

 

\\Z_TUNGALAGMAA\share doc\2013\shitgeh togtool\zolbayar 99,1.docx

16 цагийн үед З ын гэрт цахим хуудсаар ороод хүмүүстэй харилцсан мессежийг нь уншсан. Нэг эмэгтэйтэй дотно мессеж бичсэн байсан. Тэгээд би тэр эмэгтэй рүү би З ын эхнэр нь байна, ямар учиртай юм бэ? гэж бичсэн. Тэр эмэгтэй над руу ямар ч тайлбар тавиагүй. Шууд З  руу залгаад эхнэр чинь ална хядна гээд байна гэж ярьсан байсан. Тэгээд З  орж ирээд зодсон. Шүүх эмнэлэгээр явсан, хөнгөн гэмтэл гарсан. Ялихгүй зүйлээр гэр бүл үймүүлсэн тэр эмэгтэйд гомдолтой байна. З т цаашид гомдол санал байхгүй” гэв.

Хохирогч Л.С гийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт: “Би Баяраа овогтой З тай 2011 оноос хойш хамт амьдарч байгаа. Одоо 1 настай охинтой. Өмнө нь тэр намайг хардаж 10-аад удаа гар хүрч байсан. Би энэ тухай хүүхэд болон аав ээжээ бодоод хэлж ярьж, цагдаа болон, эмнэлэгийн байгууллагад хандаж байгаагүй. 2013 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед би .. дүгээр баг ... тоот тэдний аавынд байж байгаад З ын хаягаар цахим шуудан руу ороход “У , Б  гэсэн хаяг руу тэнд ууж байна. ирээд аваач, хүргээд өгөөч. Машинд чинь бензин хийгээд яваад ирье” гэсэн утгатай юм бичсэн байхаар нь би эхнэр нь байна, яагаад байгаа юм бэ?” гэхэд өмнөөс янз бүрийн юм бичсэн. Тэгээд З  над руу залгаад “чи яагаад миний хаягаар орж яагаад хүн рүү янз бүрийн юм бичээд байгаан бэ? гэсэн. Тэгээд З  16 цагийн үед орж ирээд “Чи олон хүмүүсийн хажууд эвгүй байдалд орууллаа гээд хаалгаа түгжээд үсдэж унагаагаад бүх бие рүү гараараа цохиж, хөлөөрөө маш олон удаа өшиглөж цохьсон. Тухайн үед хэрэлдэж байгаад цохиж, өшиглөөд байсан. Тэгээд тогны урт залгуур, өмдний тэлээгээр ороолгож, гал тогооноос хутга авч ирэхээр нь булааж авсан. Тэгээд зодож байхдаа миний хаягийг хэлүүлж аваад охины бүх зурагнуудыг устгаад “чамайг цахим ертөнцөөр доош нь хийнэ” гэсэн. Мөн “танайхыг орвонгоор чинь хүйс тэмтрэнэ” гэж заналхийлсэн. Тэгээд 18 цагийн үед түүний аав, ээж, дүү нар нь ирээд дүү Батсуурь нь салгахад би гарч зугтаасан. Тэгээд З ыг гарч явсаны дараа гэрт нь орж ээжид нь  байдлыг нь хэлээд аав, ээж рүү яриад тэр 2 намайг ирж авсан юм” гэжээ. /хэргийн 4-5 дугаар тал/

 

Гэрч Н.Т ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт: ”Би 2013 оны 05 дугаар сарын 19-нд Тайланд улсаас эмчилгээ хийлгээд хотод буусан ба намайг нөхөр Батаа бага хүү Золжаргал 2 тосож авсан. Тэгээд 2-3 удаа Дарханд гэрт байсан хүү З , бэр С  2–той утсаар ярихад янз бүрийн маргалдсан зүйл мэдэгдээгүй. Тэгээд хотоос гарахын өмнө бэрлүү ярьхад “Золоо гараад явчихсан байна. Би хоол хийх гэж байна” гэж байсан. Тэгээд нөхөр, хүү бид гурав хотоос гараад Дарханд ойролцоогоор 17 цагийн үед ирээд гэрт ороход хүү З , бэр С  2 хэрэлдээд С  уйлчихсан байсан. Тэгээд яагаад хэрэлдэж зодолдсон талаар нь асуухад хүү З  “Энэ С  шөнө архи дарс ууж хүн амьтантай унтаж хэвтээд ирсэн. Бас миний хаягруу ороод хүн амьтан руу янз бүрийн юм бичсэн” гэж хэлсэн. Тэгээд С  гүйж гараад араас нь Золоо гарчихаар нь би С гын араас утасдаж байгаад оруулж ирсэн. Тэгээд тэр ээж аав руугаа яриад тэд нар ирж авч явсан” гэжээ. /хэргийн 6 дугаар тал/

 

Шүүх эмнэлэгийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 476 дугаартай үзлэг хийсэн дүгнэлтэнд: “ Л.С гийн биед тархи доргилт, нүүр, хүзүү, их бие, мөчдийн зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ. /хэргийн 10 дугаар тал/,

 

            Шүүгдэгч ******* ыг 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хэргийн 16 дугаар тал/, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хэргийн 17-18 дугаар тал/, шүүгдэгч ******* ыг урьд нь ял шийтгэгдэж байсан тухай шалгах хуудас /хэргийн 20, 23-24 дүгээр тал/, Дархан сумын .. дүгээр багийн засаг даргын “Баяраа овогтой З  нь тус багийн 22 дугаар хороолол .. дугаар байрны .. тоотод ам бүл-4 оршин суудаг тухай” тодорхойлолт /хэргийн 29 дүгээр тал/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 30 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *******  нь 2013 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын ..дүгээр баг .. дугаар байр .. тоотод иргэн Л.С г зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.С гийн мэдүүлэг, гэрч Н.Төгсжаргалын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 476 дугаар дүгнэлт, шүүгдэгч ******* ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Л.С  нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”  гэсэн тул шүүгдэгч ******* ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******  нь урьд шүүхээр ял шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүй болох хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг үйлдсэн,  шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан ял оногдуулав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ч  овогт *******  нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч  ******* т 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1, 298.2-т зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч ******* т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг нь энэ өдрөөс тоолсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМ