| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/02190/И |
| Дугаар | 102/ШШ2020/01732 |
| Огноо | 2020-05-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2020/01732
| 2020 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2020/01732 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, 02 дугаар хороолол-1, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, хонхор 5 дугаар гудамж, 136-Б тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, 9-55 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Батболдын Тэмүүлэн /РД: УМ90042091/-г архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Бадамдамдин, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа: Зөрчил гаргагч Б.Тэмүүлэн нь 2010 оноос хойш архи, согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн бөгөөд 2015 оноос хойш эрчимтэй хэрэглэж байгаа. Улмаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44 дүгээр байрны орчим архидан согтуурч гудамж талбай, олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэдэг учраас оршин суугчдаас байнга гомдол ирдэг. Цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн. Архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд Б.Тэмүүлэнг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Тэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүүлийн хэдэн жил архи их хэмжээгээр хэрэглэж байгаа. Би нэг охинтой бөгөөд охин маань манай ээжтэй хамт амьдардаг. Би өмнө нь барилгад заслын ажил хийдэг байсан. Одоо ажил хийхгүй байгаа. Би архины албадан эмчилгээнд явахыг зөвшөөрч байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Б.Тэмүүлэнг архины албадан эмчилгээ хийлгүүлэх шийдвэр гаргуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Б.Тэмүүлэн нь архидан согтуурч, бусдын амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулсан зөрчлийг удаа дараа гаргаж, эрүүлжүүлэгдсэн, архинд донтох өвчтэй, архины хамааралтай болсон болох нь тогтоогдсон байх тул архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хангах үндэстэй байна.
Иймд Б.Тэмүүлэнг архины албадан эмчилгээ хийлгэхээр тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Батболдын Тэмүүлэн /РД: УМ90042091/-г архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Б.Тэмүүлэнг албадан эмчилгээ хийлгэх газарт хүргэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3.Тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор гуравдагч этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР