| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/130/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/122 |
| Огноо | 2013-07-10 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 2013/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хэргийн индекс: 171/2013/130/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
нарийн бичгийн дарга Г.Уянга
улсын яллагч О.Доржмаа хохирогч Д.О
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* д холбогдох 201309000320 дугаар эрүүгийн хэргийг 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ... -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, илчит тэрэгний машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Шарын гол сумын ...... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байсан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215,2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ялыг, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Ш овогт ******* /регистрийн дугаар ....../.
Хэргийн холбогдол:
Шүүгдэгч ******* нь 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Шарын гол сумын Хайрхаг багийн нутаг дэвсгэр 4 дүгээр байрны урд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/а/-д заасан “жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” гэснийг зөрчин согтуугаар мМдубиши Чариот маркийн ...... ДАХ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “Жолооч урдаа явсан тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөнөөс Д.О жолоочтой Мицубиши Пажеро маркийн ...... ДА улсын дугаартай автомашиныг мөргөж нийт 1,300,000 төгрөгийн хохирол учруулаад замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын огсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль төөрөлдсөн тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж, тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,
в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага, ажилтанд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийг байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэснийг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлсэн мэдүүлэгтээ: "2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүүхдээ цэцэрлэгээс авчихаад явж байгаад машины араас очоод мөргөсөн. Тэгээд өөрөө санаа зовсондоо машинтайгаа зугатаад явсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О мэдүүлсэн мэдүүлэгтээ: “Би хүүхдээ аваад ах эгч хоёртойгоо гэрээсээ гарсан. Өөдөөс ирж байгаа машиныг хүлээгээд байж байтал араас ирж мөргөсөн. Мөргөсөн гэдгийг мэдээгүй. Буугаад ирэхэд чи яагаад мөргөчихвөө гэсэн. Тэр зам хурдтай явах зам биш байсан, сандраад хааз гишгэсэн байх. Би хохирлоо тогтоолгосон. Надад санал гомдол байхгүй, 1.000.000 төгрөгийг өгсөн. Надад 520.000 төгрөгийг ******* найдвартай өгнө. Надад гомдол санал байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын саналаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: "... Хэрэг учрал болсон гэх газар нь Шарын гол сумын Хайрхан баг дүгээр байрны урд зам байв. Уг зам дээр ...... ДАА улсын дугаартай Пажеро маркийн автомашин ертөнцийн зүгээр хойш харсан байдалтай зогсож байх ба уг машины хойд гупер чихэгдсэн, хойд хаалга хонхойж орсон байдалтай байв. Уг машин хойноос мөргөсөн гэх автомашин осол болсон газраас хөдөлж явсан байв...” гэсэн тэмдэглэл /хэргийн 4 дүгээр тал/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал , осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч , замын орчны байдал /хэргийн 12-13 дугаар тал/,
Илтгэх хуудас /хэргийн 14 дүгээр тал/,
М/Пажеро маркийн ......ДАА дугаартай автомашины эвдэрлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд/хэргийн 20-21 дүгээр тал/
Хохирогч Д.О гийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт: “....2013 оны 05 сарын 23-ны орой 17 цаг 30 минутын орчим Шарын гол Хайрхан баг, 8-р байрны гадна талаас өөрийн эзэмшлийн ...... ДАА улсын дугаартай цагаан Ё Пажеро маркийн машинаа жолоодооод эгч Д , ах Б , хүү А нарыг суулгаад хөдөө Наран гэх газар луу явах гээд,4-р байрны урд талын засмал замаар явж байтал урд талд явж байсан цагаан өнгийн суудйын машин баруун гар тийш дохио өгөөд зогсож байсан ба өөдөөс нь төв замаар нэг машин 4-р байрны урд зам руу эргэх гээд дохио өгөөд урдаас хойш чиглэлтэй явж байхад урд талд цагаан өнгийн суудлын машин баруун гар тийшээ дохио өгөөд төв зам руу эргэх гээд зогсож байсан ба төв замаас баруун гар тийшээ дохио өгөөд машин орж ирэхэд нь би 3-р байшингийн туслах замын харалдаа зам чөлөөлөөд зогсож байхад түс гэх чимээ гараад машины хойд талаас өргөгдөөд буцаад газар буухаар нь гайхаад юу болж байна гэж хэлэхэд манай ах Балжинням хойшоо харснаа чиний машиныг хойд талаас чинь нэг машин ирээд мөргөчихлөө гэж хэлэхэд би машинаасаа буухад миний машиныг мөргөсөн машины жолооч танил А машинаасаа бууж ирэхэд чи яаж байгаа юм бэ гэхэд пизда минь чи яасан гэнэт машинаа зогсоодог юм бэ гэж хэлээд машиндаа буцаж суугаад машинаа ухарсан чигээрээ 4-р байрны урд талын замаар цаашаа буугаад машинаа эргүүлээд явсан. Тэгээд би тэр үед Шарын гол сумын цагдаад дуудлага өгсөн” гэжээ. /хэргийн 30-31 дүгээр тал/,
Гэрч Б.Д мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт:
“ ... 2013 оны 05 сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд манай нөхрийн төрсөн дүү Нармандахын эхнэрийнх нь төрсөн дүү болох О гийн машинтай Нарийн Ногоот гэдэг газар луу хадам ээжийнхрүүгээ явах гээд О гийн машины урд талын сандал дээр О гийн охиных нь 2 настай хүүг тэврээд сууж байсан, харин манай нөхөр хойд талын сандал дээр гацаараа сууж байсан. Тэгээд О туслах засмал зам дээр түр зогсоод төв замаар явж байсан машинуудыг өнгөрөөгөөд зогсож байтал гэнэт араас цагаан өнгийн суудлын авто машин ирээд мөргөсөн. Би тухайн үед машинаас буугаагүй. Манай нөхөр О хоёр л буусан. Гэхдээ би машины цонхоор харсан. Тэгэхэд тэр цагаа өнгийн суудлын машиныг жолоодож явсан залуу 2 хөл дээрээ зогсож чадахгүй гуйваад их согтуу байхыг харсан. Тэгээд нөгөө залуу чинь машиндаа суугаад машинаа их хурдтай ухраагаад тэгээд зугтаагаад яваад өгсөн” гэжээ. /хэргийн 36-37 дугаар тал/
Гэрч Ш.Б мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт:
“.... 2013 оны 05 сарын 23-ны өдөр 14 цагийн орчим өөрийн төрсөн дүү Н эхнэрийн төрсөн дүү болох О гийн машинтай Нарийн ногоот гэдэг газар луу ээжийнх рүүгээ явах гээд миний эхнэр Дулмаа, О , мөн О гийн охины 2 настай хүүгийн хамт дөрвүүлээ Дархан Уул аймаг Шарын гол сум Хайрхан багийн нутаг дэвсгэр 4-р байрны урд талын туслах засмал зам дээр баруун гар талаа шахад зогсож байхад машины араас цагаан өнгийн суудлын автомашинтай үл таних нэгэн залуу ирээд мөргөсөн. Тэгэхээр нь би машинаас буугаад яаж байгаа юм бэ залуу гэсэн чинь нөгөө залуу чинь машинаасаа ганцаараа бууж ирсэнээ О д хандаж та нар яаж зогсож байгаа юм бэ гэж хэлчихээд буцаад машиндаа суугаад машинаа ухраагаад зугтаагаад яваад өгсөн” гэжээ. /хэргийн 38-39 дүгээр тал/,
Гэрч Д.О мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт:
“.... 2013 оны 05 сарын 23ны өдөр 16 цаг орчим өнгөрч байхад гэрэл борлуулах ажилтанг ажилд нь хүргэж өгчихөөд наашаа ирэх замдаа хүүхдээ цэцэрлэгээс нь авах гэж миний нэр дээр байдаг ...... ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гражаас гаргаад манай нөхөр А нь унаад явсан. Тэгээд 17 цаг 30 минутын орчим манай гэрт цагдаа ирээд танай нөхөр А г байна уу гэж асуухаар нь байхгүй гэж хэлэхэд танай нөхөр А машинтайгаа хүний машин мөргөчихөөд зугтаагаад явсан байна гэж хэлэхээр нь согтуу юмуу гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би машины гараж руу харахад гараж цоожтой байхаар нь А машинаа гаражид оруулж тавьчихаад буцаад гараад явсан байна, би ирсэнийг нь мэдээгүй байна гэж хэлээд зогсож байхад Амардаръя цаад талаас алхаад хүрээд ирсэн. Тэгээд А г гаражаа онгойлгоход миний машин баруун урд талаараа /машинтай мөргөлдөж хумигдсан байдалтай байсан/ мөргөлдчихсөн байдалтай байсан” гэжээ. /хэргийн 40 дүгээр тал/,
Шинжээчийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай” дүгнэлтэнд: “...Осолын газрын үзлэг, зургаас үзэхэд “ММС-Пажеро маркийн ...... ДАА улсын дугаарын тээврийн хэрэгслийг зам, тээврийн хөдөлгөөнд оролцоогүй байхад ар талаас нь тээврийн хэрэгсэл мөргөсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байна’^гэсэн дүгнэлт /хэргийн 46-49 дүгээр тал/,
Шинжээчийн 2013 оны 06 дугаар сарын 05 ны өдрийн “Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай” дүгнэлтэнд: “...Тээврийн хэрэгслийг шалгахад техникийн хувьд зам тээврийн осол гарах үндсэн шалтгаангүй бөгөөд хэргийн материалаас үзэхэд согтуугаар тээюрийн хэрэгсэл жолоодсноос зам, тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон байна” гэсэн дүгнэлт /хэргийн 53-54 дүгээр тал/,
Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтэнд: “ 1. М/Чарйот маркийн ......ДАХ улсын дугаартай дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/а/-д заасан “жолоочид соггууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” , мөн дүрмийн 8.11-д заасан “Жолооч урдаа явсан тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” , замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын огсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, б/”зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль төөрөлдсөн тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж, тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага, ажилтанд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийг байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалт зөрчсөн нь хэргийн газрын үзлэг дээр тогтоогдож байна.
2. Хэргийн газрын үзлэг, фото зураг, ослын схем зураг дээрээс М/Чарйот маркийн ...... ДАХ улсын дугаартай автомашины тормозны үүсээгүй байх тул уг автомашины хурдыг тогтоох боломжгүй.
3. М/Пажеро маркийн ...... ДАА улсын дугаартай авто машины жолооч Д.О нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 64 дүгээр тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтэнд: “Д.О гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хэргийн 64 дүгээр тал/,
Драйгер үлээлгэсэн тайлбар: “...******* г драйгер багаж үлээлгэн шалгахад 1,52 % гарсан болно” гэжээ /хэргийн 88 дугаар тал/,
Зөрчлийн талаар асуусан 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 89 дүгээр тал/, Зөрчил гаргагчийн эрхийг танилцуулсан тухай баримт /хэргийн 90 дүгээр тал,
2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэлд : “*******мардаъяа та 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгл жолоодсон зөрчил гаргаж 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасууллаа....” гэжээ /хэргийн 92 дугаар тал/
2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэвэр” /хэргийн 86 дугаар тал/,
Капитал зууч ХХК-ний “ослын улмаас иргэн Д.О гийн эзэмшлийн ММС Пажеро маркийн ...... ДАА улсын дугаартай автомашинд учирсан хохирол 1,300,000 төгрөгөөр үнэлсэн тухай” үнэлсэн тухай тайлан /хэргийн 20-26 дугаар тал/,
2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хохирлын мөнгө 1000,000 төгрөгийг хохирогч Д.О д хүлээлгэн өгсөн тухай баримт” хэргийн 27-28 дугаар тал/,
Хохирогч Д.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь ******* д холбогдох хэргийн хохирогчоор оролцож байна. Миний хувьд гэмт хэрэгт учирсан бид хоорондоо хувьдаа тохиролцйОк байгаа. Миний хувьд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ /хэргийн 108 дугаар тал/,
Шүүгдэгч ******* гийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 80 дугаар тал/, жолооны үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хрэгийн 76 дугаар тал/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 79 дүгээр тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар: шүүгдэгч ******* нь “Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийг хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалсан байна” /хэргийн 81 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Шарын гол сумын Хайрхаг багийн нутаг дэвсгэр 4 дүгээр байрны урд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/а/-д заасан “жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” гэснийг зөрчин согтуугаар мицубиши Чариот маркийн ...... ДАХ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “Жолооч урдаа явсан тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөнөөс Д.О жолоочтой Мицубиши Пажеро маркийн ...... ДА улсын дугаартай автомашиныг мөргөж нийт 1,300,000 төгрөгийн хохирол учруулаад замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын огсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль төөрөлдсөн тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж, тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага, ажилтанд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийг байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэснийг тус тус зөрчин, зам тээврийн осол гаргаад осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Автомашинд учирсан хохирлын үнэлгээний тайлан, хохирогч Д.О гийн мэдүүлэг, гэрч Б.Д, гэрч Ш.Б, Д.О нарын мэдүүлэг, шүүгдэгч ******* гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлтүүд, бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлт, Драйгер үлээлгэсэн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* гийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан “Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Д.О нь “гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр ял шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т заасан ялгүй болох хугацаа өнгөрсаөн байх тул түүнийг анх удаа гэт^хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд ******* г гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа болон хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шүүх шийдвэрлэлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ш овогт ******* г зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар Ш овогт ******* г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* д анхааруулж мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1, 298.2-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тоггоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.А д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА