Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2016/ШЦТ/172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0126/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал би даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч Ж.Ж***, Ж.Б*** нарын өмгөөлөгч Ө.Э***,
Шүүгдэгч Г.Э***өмгөөлөгч Ц.Б***, 
Шүүгдэгч С.Х*** өмгөөлөгч Ц.Ц***,
Хохирогч Ц.М***,
Шүүгдэгч Г.Э***, Ж.Б***, Ж.Ж***, С.Х*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасан гэмт хэрэгт Г.Э***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т заасан гэмт хэрэгт Ж.Б***, С.Х***,  Ж.Ж*** нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000856 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
 1. Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ... төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........ мэргэжилтэй, ам бүл ...., ....... ийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, Дамбадаржаа *** тоотод оршин суух хаягтай, НТ*** ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх Ж.Б***/РД:***./,

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ....  төрсөн, ....  настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл ..... ......ийн хамт Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, .. дугаар хороо, .. тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх С.Х*** /РД:***./,

3. Монгол Улсын иргэн, 1954 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ... төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн  хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, мангирт .. дугаар хэсэг 5-.. тоотод оршин суух, .......ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх Ж.Ж*** /РД:***./,

4. Монгол Улсын иргэн, 1958 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг, ..-р хороолол, .. байрны 31 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх Г.Э*** /РД:***./.

Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х***нь Хүнд механизм түрээслэх түрээсийн гэрээгээр W-156 маркийн ..улсын дугаартай авто ачигчийг хөлсөөр Г.Э***гаар жолоодуулж хөдөлмөрлүүлэх явцад түрээсийн гэрээнд заагдсан техникийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг бүрэн оношлуулах, засуулах арга хэмжээ аваагүй, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 зүйлийн 10.1 дэх “өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах” хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс,
    
Шүүгдэгч Г.Э*** нв 2015 оны 12 дугаар сарын  09-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар багт байрлах “ТН***” ХХК-ний нүүрс ачих буулгах газарт 20 цагийн үед W-156 маркийн ..УБ улсын дугаартай дугуйт ачигч /ковщ/ механизмыг жолоодож ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Ковшийн бүрэн бүтэн байдалд хөнгөмсөгөөр найдаж жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа техникийг орхин яваагүйн улмаас,

Шүүгдэгч Ж.Б*** нь 2015 оны 09 дүгээр сарын 10ны өдрөөс “НТ***” ХК-ийн гүйцэтгэх захиралын албан тушаал хашиж байх хугацаандаа “Хөдөлмөрийн аюулгүй айдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1.4-д зааснаар “***ажлын байранд учирч болох ослыг арилгах  хяналт тавих зорилгоор эрсдлийн үнэлгээ хийлгэх, 28.1.6-д зааснаар ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн этгээдийг ажиллуулах зэрэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг хангуулах үүргээ сахин биелүүлээгүйгээс  

Шүүгдэгч Ж.Ж*** нь 2015 оны 05 дугаар сарын 04-н өдрөөс “НТ***” ХХК-д хөдөлмөр хамгаалалын инженерийн ажиллаж байх хугацаандаа ажлын байранд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх “эзэмшигч, ашиглагч нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар журам тогтоон мөрдөж ажиллах” мөн хуулийн 10 зүйлийн 10.1 дэх “ өргөх зөөх, тээвэрлэх техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна” гэсэн заалт мөн “НТ***” ХК-ны ажилтан Ц.Ч***ыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлагаа өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчлага аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” “НТ***” ХХК-ны  “***нүүрс буулгах үеийн аюулгүй ажиллагааны заавар журмаар баталж мөрдүүлээгүй нь мөн хуулийн 28.1.6 дахь “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх зэрэг заалтууд зөрчигдөж ХАБЭА-н бодлого дүрэм, журам зааварчлагаа боловсруулах, хэрэгжүүлэх хяналт тавих зэрэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс 2015 оны 12 дугаар сарын 09 ны өдөр тус компанийн оператор Ц.Ч*** Дархан сум 13 дугаар баг “ТН***” ХХК-ний нүүрс ачих буулгах газарт W-156 маркийн ..УБ улсын дугаартай ачигч /ковш/ механизмын шанага болон төмөр замын битоны хооронд хавчигдан амь нас нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Шүүгдэгч Г.Э***гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “***Би 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчим ажил дээрээ ирж ажлаа хийж байхд манай компаний захирал Э*** НТ*** ХХК- ний нүүрс ирсэн байна та очоод буулгачих гэхээр нь би Ковшоо асаагаад очтол нэг хүн зогсож байсан. Ингээд бид нар нүүрсээ буулгаж эхэлсэн юм. Тэгээд 19 цагийн үед нүүрс буулгаж дуусгаад үлдэгдэл газар үлдсэн нүүрсийг миний ковшийн шанаганд хамж байхад нь би буугаад буланд очиж бие засаж байхад хүн орилсон. Тэгэхээр нь би ковш уруугаа ортол миний ковшийн шанганд хүн хавчигдсан байсан. Тэгэхээр нь би ковшоо асаагаад ухарч нөгөө хүмүүс нь тэр хүнийг авсан. Тэгээд би буугаад очход тухайн хүмүүс эмнэлэг дуудсан. Тэгээд машин олж ирээд тэр хүнийг эмнэлэг авч явсан. Ямар нэгэн зааварчилгаа зөвлөгөө өгч байгаагүй, мөн сургалт ороогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73, 190 дугаар хуудас/,
“***2015 оны 12 дугаар сарын 09-ний өглөө ажилд гараад нүүрсний цэг дээр ажиллаж байсан. Гэтэл намайг нүүрс буулгах ажилд яв гэхэд нь 12 цагаас 19 цаг хүртэл нүүрс буулгах ажлыг хийсэн. Осол болох үед би гэрлээ асаагаад зогссон байсан. Машины урд шанагны хоёр талд 2 хүн хогоо цэвэрлээд шанаг руу ачиж байсан. Нэг хүн шанагны урд орсон байсныг огт мэдээгүй. Би буугаад бие засаад зогсож байтал гэнэт хүн орилох чимээ гарахаар нь яваад очтол хүн хавчуулагдсан байсан гэв. 

Шүүгдэгч Ж.Ж***ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** би тухайн хэрэг гарахаас 4 хоногийн өмнө буюу 2015 оны 12 дугаар сарын 05-н өдөр захирал Баясгалангаас албан ёсны чөлөө авч явсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 12-ны орой гэртээ ирсэн. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчлагааг ээлжийн дарга нар өгдөг, харин би тухайн зааварчлагаанд хяналт тавьдаг байсан.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70, 192 дахь тал/, 
“***Миний хувьд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ар гэрийн гачигдлын улмаас албан ёсны чөлөө аваад Говь-Алтай аймаг явсан байсан. Тухайн үед байхгүй байсан учраас яг ямар үйл явдал болсныг сайн мэдэхгүй байна. Миний хувьд аюулгүй ажиллагааны ээлжит болон ээлжит бус зааварчилгааг өгдөг. Мөн ээлжээр гарч байгаа ээлжийн дарга нар өдөр өдрийнх нь зааварчилгааг өгөх ёстой байдаг. Тухайн үед ээлжийн дарга Л*** зааварчилгааг өгөөд ажилд нь гаргасан байсан. Өөрөө тухайн үед байгаагүй учраас сайн мэдэхгүй байна гэв. 

Шүүгдэгч Ж.Б***гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “***Хөдөлмөр хамгааллын зөрчснийг би хүлээн зөвшөөрч байна. Харин манай ажилтан А.Ч***нас барсан асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй байна.  Яагаад гэвэл тухайн ковшийн бүрэн бус байсныг би мэдээгүй манай компанид тээврийн хэрэгсэл бүрэн бус гэж мэдэгдсэн бол бид нар зохих арга хэмжээ авах байсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 194 дэх тал/, 
“***Манай компани бол ТН*** ХХК-тай ямар нэгэн гэрээ байхгүй, ТН*** ХХК нь төмөр замтай юм. Тухайн төмөр замаар нүүрс ачсан Вагон орж ирдэг. ТН*** ХХК-ийн төмөр замын хажуу талаар Шарын гол ХК-ийн талбай байдаг юм. Харин манай талбай байхгүй бимд нар ТН*** ХХК-ийн төмөр замыг ашигладаг.  Нүүр буулгах ажиллагаанд ТН*** ХХК оролцдоггүй юм. Нүүрс ачих, авч ирэх ажиллагааг Шарын гол ХК, төмөр замтай тохиролцож ажилладаг юм. Тэгэхээр Шарын голоос ачсан Вагон нь ТН*** ХХК-ийн замд дээр тавигдаж бид нар нүүрс буулгах ажиллагаа хийдэг юм***” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ 
“***2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орой манай компанид Шарын голоос нүүрс ирсэн. Н.Ч***ТН*** ХХК-ийн талбай дээр нүүрс ирсэн байна гээд ажилчдаа явуулсан. Тухайн үед би ажилчдын өвлийн хувцас авах гээд Улаанбаатар луу явж байхад  над руу осол гарчихлаа гэж утсаар ярисан. Ингээд би замаасаа буугаад шууд эмнэлэг дээр очсон. Юу болсон талаар асуухад талийгаач ковш машины шанаганд хавчуулагдсан байсан. Тухайн ковш машины жолооч ирээд машинаа асаагаад ухарч байсан гэсэн гэв.

Шүүгдэгч С.Х***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуваариа хөдөлмөр эрхэлдэг Б***гэх хүнтэй уулзахад Б***надад ковшоо түрээслэх санал тавьсан. Уг саналыг хүлээн зөвшөөрч Дархан-Уул аймагт ажиллах 2, Улаанбаатар хотын Амгалан өртөөн дээр ажиллах 1 ковшийг тус тус олж өгөхөөр ярилцаад өөрийн эзэмшилд байдаг W-156 маркийн 42-75 УБ улсын дугаартай дугуйт ачигч ковшийг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бичгээр хийсэн гэрээгээр Б***гэж хүнд сарын 5 сая төгрөгөөр түрээслэсэн. Тэгээд Дарханд амьдардаг жолооч хайгаад Э***гэж хүнтэй уулзаж сарын 900,000 төгрөгийн цалин өгөхөөр тохиролцож, Э***гаар өөрийн ковшийг жолоодуулж, Б***д ажиллуулахаар болсон. Би хүнд ковшоо түрээсэлж байсан учраас тиймээс миний мэдлээс гарч техникийн бүрэн бүтэн байдлыг би хариуцахгүй гэж ойлгож байсан. Ковш түрээслэх гэрээг би өөрийн биеэр байгуулсан. Миний байгуулсан гэрээний 5.4-т “түрээслэгч нь техникт гарсан аливаа эвдрэл гэмтлийг бүрэн хариуцна гэж заасан байгаа. Тухайн өдөр ковшд эвдрэл гарсан талаар Э***жолооч надад утсаар мэдэгдсэн. Би ажлын цагаа дуусгаад техникээ зогсоож байгаарай гэж хэлсэн боловч ажиллуулж байсан. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө Э***надад ковш эвдэрсэн талаар хэлж байсан. Хэзээ хэлсэн өдрийг нь сайн санахгүй байна. Тэгээд мөнгөний боломж гарахгүй байсан учраас ковшийг засварлах арга хэмжээ авч чадаагүй. Бүрэн бус техник ажилд гаргасан нь миний буруу***” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 185, 187 дахь тал/, 
“***Тухайн гэрээ дээр байгаа 5.4-д зааснаар би хүнд механизмийн бүрэн бүтэн байдлыг хариуцах юм. Гэхдээ би тухайн хүнд механизмд байнга хяналт тавьж чадахгүй учир Ковшийн оператор Г.Э*** ямар нэгэн гэмтэл гарвал надад мэдэгдэх ёстой юм. Харин Г.Э*** надад гар кардаан байхгүй байгааг мэдэгдээгүй юм. Хэрэв мэдсэн бол засварлах арга хэмжээ авах байсан***” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 60 дугаар хуудас/
“***Тухайн үед болсон явдлыг сүүлд мэдсэн. Би өөрийн ковш машинаа Б***гэх хүнд түрээслүүлсэн байсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Ц.М***гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Миний дүү болох Н.Ч*** хавраас хойш манайд амьдарч байгаа юм. НТ*** ХХК-д ажиллаж байсан. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн үед гэрээсээ гарах гэж байхдаа манай ажил дээр хүн дутаад өнөөдөр шинэ хүн авна гэж захирал ярьж байсан ямар хүмүүс авах юм бол гээд инээгээд гарсан юм. Тэгээд тухайн өдрийн орой 21 цагийн үед санагдаж байна ажлынх нь гэх 2 хүн орж ирээд Н.Ч*** осолд орлоо эмнэлэгт байна гэхэд би ухаан алдаад унасан. Ингээд хэдэн цаг болж байхад сэрсэнээ мэдэхгүй байна. Нэг сэрээд ажлынх нь захирал надад ийм осол болсон байна харамсалтай юм боллоо гэсэн.  Тэгээд би тухайн үедээ зүгээр гарсан хүн шүү дээ гээд хэлэхэд тухайн хүмүүс юм хэлээгүй***” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Гэрч Б.Н*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “***2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед Шарын гол сумаас ирсэн нүүрсийг буулгаад люкээ хаагаад газар үлдсэн нүүрсийг Ковшийн шанаганд хийсэн байсан юм. Тухайн үед шанаганы урд талд талийгаач Н.Ч*** зогсоод хүрздэж байтал Ковш гэнэт өнхөртөл талийгаач орлиод явсан тэгтэл ковшийн жолооч Амгаа дээшээ ковш уруугаа авирч байсан. Тэгтэл манай ажлынхнаас нэг нь машин аваад ирсэн. Тэгэхээр нь талийгаачийг суулгаад эмнэлэг орсон юм***” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

Гэрч Б.Н*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “***2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр НТ*** ХХК-нд туслах ажилтнаар ажилд орсон. Өглөө 10 цагийн үед ажил дээрээ очоод 14 цагийн үед ажлын 2 залуутай цуг Дархан 2 дээрээс вагоноос нүүрс ковш машинд ачиж ажил уруу явуулж байгаад орой 18 цагийн үед ковшны жолооч Амгалан нүүрс ачиж байгаад ковшоо унтраагаад яваад өгсөн байсан. Тэр үед Н.Ч*** ман шинээр ажилд орсон залуу бид гурав ковшны шанага уруу нүүрс ачаад зогсож байсан. Тэр үед талийгаач Н.Ч*** ах шанаганы хажууд нүүрс ачиж зогсож байгаад гэнэт шанганы хажууд урд очиж нүүрс ачаад зогсож байсан чинь ковш өнхрөөд битонон хана уруу талийгаач Н.Ч***ыг хавчиж шахаж зогсоосон. Тэгээд ковшийн жолооч А*** ахыг дуудаж ковшийг нь холдуулаад талийгаач Н.Ч*** ахыг авах гэсэн газар хэвтээд байсан***” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, 
 
Гэрч Д.О*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “***Би НТ*** ХХК-нд ажилд орж одоо дагалдангаар ажиллаж байгаа юм. Тэгээд манай ажилд өдөр болгон нүүрс буулгаж компанидаа хүргэдэг юм. Ингээд өнөөдөр манай захирал Б*** манай нүүрс Дархан 2 дээрээс ирсэн байна. ТН*** ХХК дээр тавигдахаар би залгана та нар очиж бууулгаарай гэсэн. Тэгээд 14 цагийн үед би талийгаач Н.Ч***, манай вагон тавигдсан байсан. Ингээд бид нар нүүрсийг буулгаж эхэлсэн юм. Нүүрсийг буулгаж байхад ковш маркийн автомашинаар хово маркийн авто машинд ачиж хово маркийн машин манай үйлдвэр уруу зөөдөг юм. Тэгээд зөөж бараг дуусаад үлдэгдэл нүүрсийг ковшийн шанаганд хүрздэж хийж байхад ковшийн шанагны урд талийгаач Н.Ч***, тэгээд 2 шинэ залуу байсан. Н*** тамхи татаад зогсож байсан санагдаж байна. Ойролцоо зогсож байсан юм. Харин би хажуу талын манаачийнд ороод гарч ирэхэд хүн орилох дуу гархаар нь би гүйгээд очтол ковшийн шанага болон ханны хооронд Н.Ч*** хавчуулагдсан байсан. Тэгээд бид нар сандраад ухраачээ гээд орилод яах учраа олохгүй байж байтал ковш ухрад бид Н.Ч***ыг гаргатал Н.Ч*** ёо гээд газар хэвтсэн. Тэгтэл манайхнаас нэг нь битгий хөдлөөрэй гээд  103-т дуудлага өгсөн***” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/, 

Гэрч Ш.Б*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тухайн техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, операторын аюулгүй ажиллагааг Хатанбаатар хариуцах юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/, 

Гэрч Э.М*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/, 

Гэрч Б.Д*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** тухайн ковш манай талбай дээр ажиллаж байхад ил харагдахаас сигнал ажилладаггүй мөн ажиллаж байхдаа гидрийн шланк нь гэмтэж байсан, гэхдээ Э***засварлах арга хэмжээ авч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, 

Шинжээч С.Э*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** албан байгууллага бүр өөрийн компанидаа хөдөлмөрийн хамгааллын журам тогтоон ажиллах ёстой байдаг юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь заалтын дагуу нүүрс ачиж буулгах үеийн аюулгүй ажиллагааны заавар гэх мэт журмуудыг НТ*** ХХК мөрдүүлэн ажиллах ёстой. Байгуулагуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай асуудлыг яаж зохион байгуулж явуулах талаар өөрсдөө дотооддоо журам гаргаж мөрдөх шаардлагатай байдаг. Хууль, дүрэм, журамд нарийн тодорхой тусгасан зохицуулалт байдаггүй учраас байгууллага дотооддоо журамлах ёстой. Хэрэгт авагдсан материалд ийм журам байхгүй байна. Хүний амь үрэгдсэн осол гарсан шалтгаан нь техникийн бүрэн бус байдал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар “өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна. 10.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 10.1, 10,2, 10.3 дахь хэсэгт заасан заалтууд нь шаардлага хангасан байх нөхцөлийг ажил олгогч хангасан байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/, 

2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 003 дугаартай шинжээчийн   үйлдвэрлэлийн ослын тухай: “*** түрээслүүлэгч /иргэн Б***/ болон түрээслэгч /Шарын гол ХХК/ талууд техник тоног төхөөрөмжийн хамтран ажиллах талаар журам баталж мөрдүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх “эзэмшигч, ашиглагч нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар журам тогтоон мөрдөж ажиллах”, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагдаж байсан LW-500 маркийн авто ачигч техникийн бүрэн бүтэн байдлын шаардлага хангаагүй байсан нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна”,
Шарын гол ХХК-ийн Дархан дахь нүүрс борлуулах цэгийн оператор гэх Г.Э***, осолдогч НТ*** ХК-ийн ажилчин Ц.Ч*** нарыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамруулаагүй, шалгалт аваагүй нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь “*** “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчлагаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчлагаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 
НТ*** ХК нь нүүрс буулгах үеийн аюулгүй ажиллагааны заавар, журам баталж мөрдүүлээгүй мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх” зэрэг заалтууд зөрчигдсөн байна. 
Хавтаст хэрэгт авагдсан материалууд дотор байгаа НТ*** ХК-ийн ажлын байрны тодорхойлолтууд, НТ*** ХК-ийн нийт ажилчдын мөрдөх аюулгүй ажиллагааны журам” нь тодорхой бус тул хариулах боломжгүй байна. 
Түрээслүүлэгч иргэн С.Х***, түрээслэгч иргэн Ш.Б***нарын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 01/2015 тоот “Хүнд механизм түрээслэх түрээсийн гэрээ” болон Шарын гол ХК-ийн гүйцэтгэх захирал “Б.Б***, түрээслүүлэгч иргэн Ш.Б***нарын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Г-61/2015 тоот “Техник хэрэгсэл түрээслэх түрээсийн гэрээ”-нүүдэд техникийн бүрэн бүтэн байдлын талаар хүлээх үүрэг, хариуцлага бүрэн тусгагдаагүй, уг авто ачигч нь техникийн хувьд бүрэн бүтэн, шаардлага хангасан эсэх тухай акт баримт байхгүй байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, 

2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай: “*** LW-500 маркийн авто ачигчийн дээр нь үзлэг хийхэд осол үйлдэгдэхээс өмнө авто ачигчийн аюулгүй ажиллагаа, техникийн нөхцөл шаардлагыг хангаагүй бүрэн бус техникээр ажил үүрэг гүйцэтгэсэн байна.
-LW-500 маркийн авто ачигчийн зогсоолын тоормосны ялтас /наклад/, их бие /барабан/ эд ангийг салгаж авсан, зогсоолын тоормосгүй, нэмэгдэл тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй байна. 
Осол үйлдэгдсэн шалтгаан нь зогсоолын тоормосны эд анги байхгүй техникийн шаардлага хангаагүй, тээврийн хэрэгсэлтэй ажил үүрэг гүйцэтгэсэн жолоочийн буруутай үйл ажиллагаанаас дараах осол гарсан байна. LW-500 маркийн механикжсан тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, зогсоолын тоормосгүй тээврийн хэрэгслээр ажил үүрэг гүйцэтгэсэн нь осол гарах үндсэн шалтгаан болсон.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/, 

2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “***W-156 маркийн ..УБ улсын дугаартай дугуйт ачигийн оператор Г.Э***нь МУ-ын ЗХД-ийн 2-р бүлэг 2.3/А-д “жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хагах үүрэг хүлээнэ /тээврийн хэрэгслийн ажлын тоормны систем механизм ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно” мөн дүрмийн 11-р бүлэг 11.3-д Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үйл хөдлөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө гэсэн заалт зөрчсөн байна.
-МУ-ын ЗХД-ийн 1-р бүлэг 1.4-д энэ дүрэмд байгаа дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.
“Зам тээврийн осол”- зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал.
“Замын хөдөлгөөн”-нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа.
Иргэн Г.Э***гийн гаргасан осол нь нийтийн хэрэгцээний зам дээр үүсээгүй тул үйлдвэрийн осолд хамаарах болно***” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 172 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/, 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-8, 32-34, 57-58 дугаар хуудас/,

 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас /, 

Цогцсын гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77-79, 166 дугаар хуудас/,

 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 172 дугаар хуудас/,

2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 010 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 030 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 53 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Х*** хүнд механизм түрээслэх гэрээгээр W-156 маркийн ..улсын дугаартай авто ачигчийг хөлсөөр Г.Э***гаар жолоодуулж хөдөлмөрлүүлэх явцад түрээсийн гэрээнд заагдсан техникийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг бүрэн оношлуулах, засуулах арга хэмжээ аваагүй, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 зүйлийн 10.1 дэх “өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах” хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс,
    
Шүүгдэгч Г.Э***г  2015 оны 12 дугаар сарын  09-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах “ТН***” ХХК-ний нүүрс ачих буулгах газарт 20 цагийн үед W-156 маркийн ..УБ улсын дугаартай дугуйт ачигч /ковщ/ механизмыг жолоодож ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Ковшийн бүрэн бүтэн байдалд хөнгөмсөгөөр найдаж жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа техникийг орхин яваагүйн улмаас,

Шүүгдэгч Ж.Б***г нь 2015 оны 09 дүгээр сарын 10ны өдрөөс “НТ***” ХК-ийн гүйцэтгэх захиралын албан тушаал хашиж байх хугацаандаа “Хөдөлмөрийн аюулгүй айдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1.4-д зааснаар “***ажлын байранд учирч болох ослыг арилгах  хяналт тавих зорилгоор эрсдлийн үнэлгээ хийлгэх, 28.1.6-д зааснаар ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн этгээдийг ажиллуулах зэрэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг хангуулах үүргээ сахин биелүүлээгүйгээс,  

Шүүгдэгч Ж.Ж***ийг 2015 оны 05 дугаар сарын 04-н өдрөөс “НТ***” ХХК-д хөдөлмөр хамгаалалын инженерийн ажиллаж байх хугацаандаа ажлын байранд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх “эзэмшигч, ашиглагч нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар журам тогтоон мөрдөж ажиллах” мөн хуулийн 10 зүйлийн 10.1 дэх “ өргөх зөөх, тээвэрлэх техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна” гэсэн заалт мөн “НТ***” ХК-ны ажилтан Ц.Ч***ыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлагаа өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчлага аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” “НТ***” ХХК-ны  “***нүүрс буулгах үеийн аюулгүй ажиллагааны заавар журмаар баталж мөрдүүлээгүй нь мөн хуулийн 28.1.6 дахь “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх зэрэг заалтууд зөрчигдөж ХАБЭА-н бодлого дүрэм, журам зааварчлагаа боловсруулах, хэрэгжүүлэх хяналт тавих зэрэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс 2015 оны 12 дугаар сарын 09 ны өдөр тус компанийн оператор Ц.Ч*** Дархан сум 13 дугаар баг “ТН***” ХХК-ний нүүрс ачих буулгах газарт W-156 маркийн ..УБ улсын дугаартай ачигч /ковш/ механизмын шанага болон төмөр замын битоны хооронд хавчигдан амь нас нь хохироосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад шүүгдэгч С.Х***аас “***2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хувиараа хөдөлмөр эрхэлдэг Б***гэх хүнтэй уулзахад Б***надад ковшоо түрээслэх санал тавьсан. Уг саналыг хүлээн зөвшөөрч Дархан-Уул аймагт ажиллах 2, Улаанбаатар хотын Амгалан өртөөн дээр ажиллах 1 ковшийг тус тус олж өгөхөөр ярилцаад өөрийн эзэмшилд байдаг W-156 маркийн ** УБ улсын дугаартай дугуйт ачигч ковшийг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бичгээр хийсэн гэрээгээр Б***гэж хүнд сарын 5 сая төгрөгөөр түрээслэсэн. Тэгээд Дарханд амьдардаг жолооч хайгаад Э***гэж хүнтэй уулзаж сарын 900,000 төгрөгийн цалин өгөхөөр тохиролцож, Э***гаар өөрийн ковшийг жолоодуулж, Б***д ажиллуулахаар болсон***” гэх мэдүүлэг өгчээ. 

Хөдөлмөрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар  “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ойлгохоор заасан байх ба шүүгдэгч С.Х*** нь өөрийн эзэмшлийн W-156 маркийн *** УБ улсын дугаартай дугуйт ачигч ковш түрээслүүлэн  жолооч Э***гаар жолоодуулж, түүнд ажлын хөлс  900,000 төгрөг өгснөөр  түүнийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/ буюу   ажил олгогч гэж үзэх үндэслэлгүй байна. 

Иймд шүүгдэгч С.Х***т холдбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд заасан  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Баатар овогт Жигжидсүрэнгийн Б***, Х.Ж*** Ж*** нарыг хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 003 дугаартай шинжээчийн   үйлдвэрлэлийн ослын тухай дүгнэлт /хавтаст хэргий 42-43 дугаар тал/, шинжээч эмч С.Э*** мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Э***гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 190 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар, шүүгдэгч Г.Э***г бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 172 дугаар хуудас/ гэрч Б.Н***, Б.Н***, Д.О*** нарын мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 14, 18-19 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзээд гэм буруутайд тус тус тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь оршуулгын зардалд бэлэн мөнгө болон бусад байдлаар 5022000 төгрөг төлсөн гэх бөгөөд хохирогч энэ талаар маргахгүй, үүнийг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч нар нь оршуулгын зардлыг  нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн ажиллаагааны явцад талийгаачийн төрсөн эгч С.М*** насанд хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсан тэтгэвэр гаргуулах тухай хүсэлт гаргасан байх ба Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2-т зааснаар хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй болохыг түүнд мэдэгдэж, тайлбарлав.

Ж.Б***, Хантайшир овогт Ж.Ж***, Г.Э***  нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77-79, 166 дугаар хуудас/, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 138, 150 дахь тал/ байх тул шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Э***, Ж.Б***, Ж.Ж*** нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг нь харгалзан шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Б*** нь ам бүл 3, эгч, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, Дамбадаржаа *** тоотод оршин суух хаягтай, НТ*** ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, шүүгдэгч Ж.Ж*** нь ам бүл 2, эхнэрийн  хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, мангирт .. дугаар хэсэг .. тоотод оршин суудаг болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь гэр бүлээ тэжээдэг байх тул тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулаагүй болно.

Шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас хохирогч С.М*** төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 пугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,  299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1.Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.Х***т холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн  24.1.1-д зааснаар  хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Ж.Б***, Ж.Ж*** нарыг хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Э***г бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар шүүгдэгч Ж.Б***, Ж.Ж***нарын тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр тус тус 3 жил /гурван жил / хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар шүүгдэгч Г.Э***, 3 жил /гурван жил / хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ж.Б***, Ж.Ж***, Г.Э***  нарт тус тус  оногдуулсан 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт урдчилан цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор нөхөн төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Ж.Б***, Ж.Ж***нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар тус тус  оногдуулсан 3 жил хорих ялыг  тэнсэж, 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Э***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг   тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Ж.Б***д хяналт тавихыг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст, Ж.Ж***, Г.Э*** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт тус тус хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ж.Б***, Ж.Ж***, Г.Э*** нарт мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар С.Х***т, Г.Э***, Ж.Б***, Ж.Ж*** урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Б***, Ж.Ж***, Г.Э*** нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ЭНХЖАРГАЛ