| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/0128/3/ |
| Дугаар | 2013/ШЦТ/123 |
| Огноо | 2013-07-17 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2013/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хэргийн индекс: 171/2013/0128/3/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Сүрмандах,
хохирогч Б.Э , түүний өмгөөлөгч Д.Тэрбиш,
шүүгдэгч Д.Н ийн өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н д холбогдох 201309000346 дугаар эрүүгийн хэргийг 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Дархан-Уул аймаг дахь “Петровис” шатахуун түгээх станцад ерөнхий инженер ажилтай, ам бүл-4, Дархан-Уул аймгийн Дархан сумын .... тоотод одоогоор оршин сууж байгаа, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Д.Н /регистрийн дугаар ...../.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Доноров овогтой Н нь 2013 оны 06 дугаар сарын 04-нээс 05-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын орчимд ... ДАР дугаарын Тоёота плац маркийн тээврийн хэрэгслийг Дархан сумын 8 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулсан байхдаа жолоодон яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1.а-д зааснаар “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэх, 2.7.а-д заасан “Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн , мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэ^эгсэл жолоодохыг хориглоно” гэх, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.4-т заасан “эсрэг хөдөлгөөний дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “ жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчиж эсрэг урсгалаас зорчиж явсан жолооч Б.Э ы жолоодон явсан ...... УНО дугаарын тээврийн хэрэгслийг урдаас нь мөргөж зам тээврийн осол гаргаж, үүний улмаас иргэн Б.Э ы биед хүндэвтэр зэргийг гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: ... “2013 оны 06 сарын 04-ний орой “Шүтээн" гэдэг газар 2 найзтайгаа архи уучихаад, гурвуулаа манай гэр рүү явах гээд би машинаа бариад явсан. Явж байсан чинь утас дуугарсан. Утсаа авах гэтэл машин тусгаарлах зурвас давж орохоор нь сандарсандаа цаад эсрэг урсгал руу ороод машин мөргөсөн" гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э мэдүүлэхдээ: ...“Тухайн өдөр Зулзагын голоос орж ирээд Шинэ Дарханд 2 хүн буулгаад цахилгааныхаа ажлыг шалгах гээд объект руугаа явж байсан. Хажуунаас машин орж ирсэнийг хараагүй, цагаан гэрэл орж ирээд шууд мөргөсөн. Жолоочтой уулзахад чамайг зогссоны дараа зогссон гэж хэлсэн. Тухайн үед авто осол гаргасан жолооч машиндаа байгаагүй, надад тусламж үзүүлээгүй. Тэрнээс цааш мэдэхгүй байна. Эмнэлэг дээр сэрсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын саналаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн газарт үзлэг хийсэн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 4 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-7 дугаар тал/,
Хохирогч Б.Э ы мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт: “2013 оны 06 дугаар сарын 04-ний шөнө 23 цаг өнгөрч байсан байх би ажилруугаа өөрийн эзэмшлийн ...... УНО улсын дугаарын ниссан персел маркийн машинтай хуучин Дархан чиглэлд явж байхад гэнэт цагаан урсгал сөрөөд орж ирээд миний машиныг мөргөсөн өөр зүйл санахгүй байгаа” гэжээ /хэргийн 13 дугаар тал/
Гэрч Д.Э мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт:
“ 2013.06.04-нд шилжих шөнө Төв аймаг руу ажлаар яваад Дарханд орж ирээд шөнийн 24 цаг өнгөрч байхад ажилруугаа ...... ДАА улсын дугаарын микро автобустай явж байгаад Ус сувгийн уулзвар дээр урсгал сөрөөд өөдөөс тоос босгоод нэг машин ирж байхаар нь миний урд талын машин тоормослож байсан би бас машинаа тоормозлоод бүрэн зогсоогоод байж байтал урд 2 машин мөргөлдөж түрэгдсээр байгаад миний машиныг тулаад зогссон, тухайн үед миний машины хуучин гуперын замасак бага зэрэг ховхорсон, өөр зүйл гэмтээгүй. ...... дугаарын машин зогсолт хийж байсан, нөгөө машин бол тусгаарлах зурвас давж эсрэг урсгалаас сөрөн орж ирээд зам тээврийн осол гаргасан. Зам тээврийн осол гаргасан жолооч согтуу байсан, 3 согтуу залуу бууж ирээд цагдаа ирэхээс өмнө нэг нь яваад өгсөн” гэжээ. / хэргийн 19 дүгээр тал/
Гэрч Л.С мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт:
“2013.06.04-ны орой 18 цагийн орчимд Шүтээн кафед Н , Батмөнх бид 3 нэг шил 0.75 грамын Болор архи уугаад 2 шил 0.5 грамм экс архи нэмж уусан. Тэгээд машинаа барьж болохгүй гэж хэлсэн. Би такси барих гээд зогсож байхад Н машинаа барьчихсан намайг хүргэж өгнө гээд яваад микро хороолол руу явах замд чи боль гэж хэлж байхад гэнэт тас гэх чимээ гараад машин мөргөсөн би яаж мөргөсөн талаар мэдээгүй. Би арын суудал дээр сууж явсан. Батмөнх тасарсан байсан. намайг суулгаад маш өндөр хазтай явсан, би бодохдоо 100 км/цаг гарсан гэж бодож байна” гэжээ. / хэргийн 20 дугаар тал /
Гэрч Н.Б мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт:
"... Шүтээн кафед ороод 0.75 грамм хэмжээтэй нэг шил Болор архи гурвуулаа хувааж ууж байсан. Би санахдаа хүний машин барьж чадахгүй гээд машиных нь түлхүүрийг барьж байснаа санаж байгаа тэгээд түлхүүрийг өөрөө авсан юм шиг байгаа юм, нэг мэдсэн чинь сууж явсан машин осол хийсэн байсан. би санахгүй байна” гэжээ. / хэргийн 21 дүгээр тал/
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хэргийн 22-25 дугаар тал/ тусгай тэмдэглэлд: “Дархан-Уул аймгийн Дархан смын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Хас банкны орчимд Доноров овогтой Н нь тоёота палац маркийн ... ДАр улсын дугаартай авто машиныг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх / гэсэн заалт, мөн дүрмийн 8.4 / эсрэг хөдөлгөөний дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно/, гэсэн заалт мөн дүрмийн 9.2 /жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна / гэсэн заалт мөн дүрмийн 2.7.а/ Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн , мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно/ гэсэн заалтуудыг зөрчиж Бямбадорж овогтой Э ыг жолоодож явсан Н/Ргеве] маркийн ...... УНО улсын дугаартай авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргаж улмаар Бямбадорж овогтой Э ы жолоодож явсан Н/Ргезе) маркийн авто машин нь Д овогтой Э жолоодож явсан Киа Прижё маркийн ..... ДАА улсын дугаартай авто машиныг мөргөсөн гэж үзэж ослын дүгнэлт гаргаж байна” гэжээ.
Драйгер үлээлгэсэн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тайлбарт: “Плац маркын ... ДАР дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Доноров овогтой Н д драйгер үлээлгэн шалгаж эхлэхэд 0.00 заалт байсан заалт нь 1.57 хувийн согтолттой гэсэн заалт гаргасныг тогтоов. /хэргийн 28 дугаар тал/
Мэргэжлийн комиссын “Д.Н нь 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар жолоодох эрх хасагдсан тухай” тодорхойлолт /хэргийн 26 дугаар тал/,
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 542 тоот актанд “...1 .Б.Э ы биед хүзүүний нугаламын холбоосны суналт, няцрал, тархи няцрал, нүүрний цус хуралт, өвдөгний шархны гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврийн 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 31 дүгээр тал/,
Шинжээчийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай” дүгнэлтэнд: “Тоёота платц маркийн ... ДАР улсын дугаартай автомашин нь осол үйлдэхээс өмнө жолооны хүрдний сул явалт зөвшөөрөгдөх хэмжээнд, ажлын болон зогсолтын торомс бүрэн, гэрэл дохио бүрэн ажилтай, хөдөлгөөний авулгүй байдал нь Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага М1\184598:2011 улсын стандартын 5 дугаар зүйлийн 5.5 дах заалтыг хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна.
...Нэмэгдэл тоноглолгүй тул осол гарахад нөлөөлөх буюу замын хөдөлгөөнд саад учруулах зүйлгүй, техникийн хувьд бүрэн, осол гарахад теникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй байна.
...Тоёота плац маркийн ... ДАР дугаартай автомашины баруун зүүн гар талын крыло үзүүр хэсгээрээ тахийсан, бүхээгний урд талын жааз тахийсан хөдөлгөөний болон кондейшины радиоторын гурсууд алдагдсан, радиоторын сэнс урд гупер, фамперс хагарсан, баруун зүүн гар талын урд болон туслах /под фарь/ гэрлүүд бүхэлдээ хагарсан, бүхээгний баруун гар талын цутгамал дагуу арал /лонжером/ үзүүр хэсгээрээ тахийсан хөдөлгүүрийн дээд хаалт /копут/ тахийж, хонхойсон зэрэг гэмтэл нь ослын дараах эвдрэл байна.
...Тоёота плац маркийн ... ДАР дугаарын автомашин нь техникийн эвдрэл гэмтэлгүй тул осол гарахад нөлөөлсөн^зуйлгүй байна. Тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна. Автотээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож зам, тээврийн хөдөлгөөнд оролцсноос осол гарах үндсэн шалтгаан болсон байна” гэсэн дүгнэлт /хэргийн 38-42 дугаар тал/,
Капитал зууч ХХК-ний 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээний тайлангаар: “ Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 22 дугаар байрны 53 тоотод амьдардаг иргэн Бямбадорж овогтой Э ы жолоодож явсан Мнввап Ргезе! маркийн ...... УНО улсын дугаартай мөнгөлөг ногоон өнгийн суудлын автомашины /АЯ №0104712 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаартай, 1996 онд япон улсад үйлдвэрлэгдэж, 2000 онд Монгол Улсад орж ирсэн МЭАР10-001260 тоот арлын дугаартай/ Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр дээр болсон автын ослын улмаас үүссэн эвдрэл, хохирлын үнэлгээ 3,400,000 төгрөг байна” гэсэн дүгнэлт /хэргийн 59-65 дугаар тал/,
Хохирогч Б.Э ы өвчний түүх /хэргийн 73-84 дүгээр тал/, хохирогчийн гаргасан хохирол, зардлын баримтууд /66-72 дугаар тал/,
Шүүгдэгчийг ял шийтгүүлж байгаагүй тухай шалгах хуудас /хэргийн 57 дугаар тал/,
Шүүгдэгч Д.Н ийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 56 дугаар тал/, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн засаг даргын “Доноров овогтой Н нь ам бүл-5, Ишгэнт хорооллын хөдөө гудамжны хуурай тоот хашаанд оршин суудаг, Даагат багийн үндсэн иргэн мөн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт /хэргийн 55 дугаар тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 43 дугаар тал/, “НИК” ХХК-ний Дархан-Уул аймаг дахь нефть хангамжийн салбарын “ Д.Н нь манай НХСалбарт ахлах инженерийн ажилтай болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Н нь 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 1.57 хувийн согтолттой, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулсан байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а-д заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон” гэх заалт, мөн дүрмийн 2.1а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх” гэсэн заалтуудыг зөрчиж, ... ДАР улсын дугаартай “Тоёота платц” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Дархан сумын 8 дугаар баг Хас банкны орчим, асфальтан зам дээр явахдаа мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.4-т заасан “эсрэг хөдөлгөөний дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “ жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, эсрэг урсгалаас зорчиж явсан жолооч Б.Э ы жолоодон явсан ...... УНО дугаартай М15зап Ргезе! маркийн автомашиныг урдаас нь мөргөж зам тээврийн осол гаргаж, үүний улмаас иргэн Б.Э ы бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хохирогч Б.Э , гэрч Л.С, Н.Б Д.Э, нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 542 тоот дүгнэлт, 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Техникийн шинжээчийн дүгнэлт, Согтуурлын зэргийн шалгасан драйгер, Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Н ийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, ...учруулах гэмт хэргийг согтуугаар үйлдсэн” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд дээр хохирогчийн өмгөөлөгчөөс “шүүх эмнэлэгийн шинжээч эмч дутуу дүгнэлт гаргасан байна. Учир нь шинжээч эмч дүгнэлтэндээ хохирогч Б.Э ы биед хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон боловч хөдөлмөрийн чадварын хэдэн хувийг алдсан талаар тогтоогоогүй байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, дахин шинжээч томилж, хөдөлмөрийн чадвар алдалтыг хувийг тогтоолгоно” гэсэн тайлбарыг өгсөн боловч хөдөлмөрийн чадвар алдалтыг хувийг тогтоох асуудал нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул хохирогчийн өмгөөлөгчийн дээрх гаргасан хүсэлтийг хангах шаардлагагүй байна.
Шүүгдэгч Д.Н нь гэмт хэргийн улмаас учирсан 4,702,800 төгрөгийн хохирол төлж барагдуулсан болох нь хохирогчийн тайлбар, хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай /хэргийн 96 дугаар тал/ баримтаар нотлогдож байна. Хохирогч Б.Э нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би тухайн үед аваарт орохдоо миний 95782346, 94235768 дугаартай 2 симтэй, ТН1_ маркийн 90,000 төгрөгийн үнэтэй хятад утас алга болсон. Энэ утасны төлбөр 90,000 төгрөгийг нэхэмжилнэ, би өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж хохирогчийн өмгөөлөгч авсан. Би өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөг төлсөн. Үүнийг жолооч Д.Н ээс нэхэмжилж байна. ...иймд Д.Н ээс цаашид эмчигээний зардлаа хуулийн дагуу нэхэмжлэх болно. Одоо утас болон өмгөөлөлийн хөлс 390,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн шаардлагыг гаргасан.
Хохирогч Б.Э ы 2 симтэй, ТН1_ маркийн 90,000 төгрөгийн үнэтэй хятад утас нь гэмт хэргийн улмаас алга болсон эсэхийг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй, дахин мөрдөн байцаалтанд тогтоох боломжгүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж, уг утасны үнэ 90,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд утасны үнэ 90,000 төгрөг гаргуулах тухай хохирогчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасны дагуу хохирогч Б.Э нь өмгөөлөгч авсан бөгөөд өмгөөлөгчийн хөлсөнд 300,000 төгрөг өгсөн гэдэг нь давхар бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул уг шаардлагыг хангах боломжгүй байна.
Харин хохирогч Б.Э нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж байна.
Иймээс шүүгдэгч Д.Н ийг гэмт хэрэг үйлдэж учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д зааснаар, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгааг болон шүүгдэгч нарын хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хувийн байдлыг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шүүх шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Н ийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Д.Н ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Н д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан и&йтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.2-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-т зааснаар хохирогч Б.Э аас нэхэмжилсэн утасны үнэ гэх 90,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч Б.Э нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй, энэхүү нэхэмжлэл нь-улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Д.Н д анхааруулж мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Д.Н ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацааг нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураан ирүүлсэн АЯ0133034 дугаа^гай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохыг нарийн бичгийн даргад даалгасугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Д.Н ийн эзэмшлийн ... ДАР улсын дугаартай “Тоёота платц” маркийн машиныг битүүмжилсэн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэл^айг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Н д ачаөн бусдын даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА