Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2013/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2013/0134/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ

 

улсын яллагч Т.Оюунжаргал,

 

шүүгдэгч ******* ,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Э овогт ******* эд холбогдох эрүүгийн 201309000340 дугаартай нэг хавтас хэргийг 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, аав эгчийн хамт Дархан сумын ...... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлтэй:

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 164 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн 92 дугаар зүйлд зааснаар 2 жил хорих ялаар,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 55-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” тогтоолоор түүний эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 3 хоногийг өршөөн хасаж сулласан, хэрэг хариуцах чадвартай, Э овогт *******  /регистрийн дугаар Т....../.

 

Хэргийн холбогдол:

 

Шүүгдэгч *******  нь'^2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дархан сумын 3 дугаар баг Булгийн 3 дугаар гудамжинд хувийн таарамжгүй маргааны улмаас иргэн А.А ын эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙ.ПОХ нь:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оын 06 сарын 01-ний өдөр гэрээсээ 12 цаг өнгөрч байхад найзуудтайгаа уулзах гээд гарсан. Хүүхдийн паркаар дайраад гэртээ харих гээд Хуучин Дарханы 18-ын буудал дээрээс 18 цагийн үед таксинд суугаад древнд буугаад явж байгаад дүүдтэйгзэ “Энхжин” дэлгүүрийн урд таарсан. Манай дүү Б, М, түүний эхнэр, А , Э нар архи уугаад байж байсан. Б намайг хараад архиа ардаа нуусан байсан. Дүүдээ уурлаад архи ууж гадуур тэнэлээ, гар орондоо харьсангүй гэж загнаад явъя гэхэд босохгүй байсан. Уурандаа дүүгээ өшиглөх гэтэл А  урдуур нь тонгойж ороод өшиглөлтөнд оногдчихсон. А ыг өшиглөх санаа байгаагүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар улсын яллагч болон өмгөөлөгч нар дараахь нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжпэн судлав. Үүнд:

 

Хохирогч А.А  хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

 

“Би 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед 3 дугаар багийн Булгийн 3 дугаар гудамжны буланд хар Б, Б, М, түүний эхнэр, Г  нар байсан. Тэгээд би тэд нар дээр очоод юм яриад сууж байсан чинь надад архи хийж өгөөд байх шиг байсан. Би нилээн согтуу байсан тул зарим юмыг сайн санахгүй байна. Нэг мэдсэн намайг Г  гэж залуу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний зүүн нүдний зовхиноос цус гараад би тонгойгоод гараараа дараад сууж байхад тэд нар тараад явсан байсан бөгөөд Мөнхчулуун эхнэртэй хамт Төгсөөгийн гэр ойрхон байсан болохоор гэрээс нь ус гаргаж ирээд миний цусыг угааж арчиж өгөөд би гэртээ орсон. Намайг гэрт ороход аав уурлаад эмнэлэг яв гээд би нэгдсэн эмнэлэг дээр очиж 6 оёдол зовихондоо тавиулсан” гэжээ. /хэргийн 7-8 дугаар тал/

 

Гэрч Ж.М хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

 

“Би 2013 оны 06 дугаар 01-ний өдөр орой 17 цагийн алдад эхнэр Заяагийн хамт тосгоны уулзварын Энхжин дэлгүүр орчоод харих замд Батсүх, Улаан Баагий, Батаа, А  нар архи уугаад сууж байсан. Намайг дуудахаар нь би яваад очиход А  надаас тамхи гуйхаар нь нэг ширхэг тамхи өгсөн. Тэгээд юм яриад сууж байхад цаанаас Г , дүү Дарханбат нар нэг шил архи аваад ирж байсан. Г  ирээд дүү Батсүхийгээ загнаж байснаа гэнэт үгийн зөрөөгүй хажууд нь сууж байсан А ыг зүүн нүдрүү нь нэг удаа өшиглөөд яваад өгсөн” гэжээ. /хэргийн 10 дугаар тал/

 

Гэрч Ц.Д хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

 

“Би 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр уулзварын дэлгүүр орж чихэр боов аваад гарч иртэл ах Г  таксинаас бууж таараад хамт гэрт харих замд Булгийн 3 дугаар гудамжинд Мөнхчулуун, түүний эхнэр, Улаан Баагий, Хар Батаа, А , Батсүх нар архи уугаад гудамжинд сууж байсан. Тэгээд Г  ах Батсүхийг байнга гудамжаар архи ууж гэрт орохгүй байна гээд уурлаж загнаж байгаад өшиглөхдөө хажууд нь сууж байсан А  согтуу урагшаа 2 гараараа тулаад унаж таараад нэг удаа өшиглүүлсэн” гэжээ. /хэргийн 22 дугаар тал/

 

Гэрч Д.Б хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

 

“Би 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр найз Батсүхтэй Тосгоны 7-н буудал дээр таарсан. Батсүх найзтайгаа ойрд уулзаагүй юм байна гээд гар утсаа барьцаанд тавиад дэлгүүрээс нэг шил 0.75 литр Даяар Монгол гэдэг архи авчирсан. Бид нар Булгийн гудамжинд гурвуулаа архиа уух гээд сууж байсан. Тэгэхэд хойноос Хар Батаа хажуугаас Мөнхчулуун эхнэр Заяагийн хамт хүрээд ирсэн. Тэгээд удаагүй байхад хашааны булан тойроод Г  дүү Дархаагийн хамт гараад ирсэн. Тэгээд Г  дүү Батсүхийг гэр орондоо ирэхгүй архи уулаа гээд загнаж байснаа дүү Батсүхийг өшиглөх гээд хажууд нь зэрэгцээд сууж байсан А доошоо тонгойх үед нүүрэн тус газар нь өшиглөсөн” гэжээ. /хэргийн 20-21 дүгээр тал/

 

Гэрч А.А хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

 

“Би 2013 оны 06 дугаар 01-ний өдөр 18 цагийн үед ажил дээрээ ангиа засаж засварын ажил хийж байгаад гэртээ ирсэн чинь манай хүү А  зүүн талын нүднээс нь цус гараад түүнийгээ дараад сууж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад сая гудамжинд сууж байхад Г  гэж залуу миний хажууд сууж байсан дүүгээ загнаад өшиглөх гэж байгаад намайг андуураад өшиглөсөн юм гэж хэлсэн. Нүднээс нь их цус гараад байхаар нь би урд талын өвгөнийг гуйгаад машинаар нь шууд нэгдсэн эмнэлэг орж зовихонд 5 оёдол тавиулсан” гэжээ. /хэргийн 9 дүгээр тал/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 555 дугаар дүгнэлтэнд: “1. А.А ын биед зовхины шарх, зулгаралт, цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ. /хэргийн 13 дугаар тал/,

 

Шүүгдэгч ******* ийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 27 дугаар тал/, Дархан сумын 3 дугаар багийн засаг даргын “*******  нь тус багийн 3-67 тоотод оршин сууж амьдардаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хэргийн 26 дугаар тал/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар: “*******  нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 164 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн 92 дугаар зүйлд зааснаар 2 жил хорих ялаар,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181,3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” тогтоолоор түүний эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 3 хоногийг өршөөн хасаж сулласан” тухай /хэргийн 29-40 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *******  нь 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дархан сумын 3 дугаар баг Булгийн 3 дугаар гудамжинд иргэн А.А ын нүд нь тус газарт нь өшиглөж, түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.А ын мэдүүлэг, гэрч Ж.М, Ц.Д, Д.Б нарын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 555 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* ийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******  нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирол төлбөрт 250,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч А.А  нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй" гэсэн байх тул шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу гэм хор арилгасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******  нь урьд шүүхээр ял шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүй болох хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал байгаа боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хэргийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд заасан ял оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.         Э овогг *******  нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрги^үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.         Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч ******* эд 1 /нэг/ сар 1 /нэг/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.

 

3.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1, 298.2-т зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч ******* ийн урьд авсан оршин суух газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг нь энэ өдрөөс тоолсугай.

 

5.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжпэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* ийн авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               З.ТУНГАЛАГМАА