| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/0135/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/128 |
| Огноо | 2013-07-29 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2013/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0135/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч О.Доржмаа,
шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Л.Оюунсувд,
шүүгдэгч ******* , С. П , тэдний өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Т овогт ******* , Б овогт ******* , Д овогт С.П нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000331 дугаартай нэг хавтас, хэргийг шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын харъяат, 19..оны .. дүгээр сарын ..-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан сумын ..р баг, .. тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Дархан сумын .-р баг, .. задгайд амьдарч байгаа, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Т овгийн ******* /РД: ../.
2. Монгол Улсын харъяат, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан сумын ..-р баг, .. тоотод оршин суудаг, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай захирамжаар 09 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овгийн ******* /РД: ./.
3. Монгол Улсын харъяат, 19. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын .-р баг, .. тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Дархан сумын ..-р баг, .. задгайд оршин сууж байгаа, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ногдох хөрөнгөөс гар утас буюу 40000 төгрөгийг хурааж, 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Д овгийн С.П /РД: ../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* , ******* , С.П нар нь 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан
Шийтгэх тогтоол 2013\С.П нар 145.2.doc
тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай нэгдэн бүлэглэж Дархан сумын 5-р баг, Хүнсчидийн задгай дахь ******* ын гэрийн хашааны гадна явж байсан иргэн Д.Б ийн нэг тооны үхрийг хулгайлж, улмаар Портер маркийн ....ДАР дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан зөөж тээвэрлэн Д.Б өд 350.000 төгрөгийн хохирол учруулсан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2013 оны 03 сарын 11-ний өдөр 4 бяруугаа ачаад энэ 2-ыг дуудаад хүний бярууг хамтад нь ачаад хөдөө явсан. Санаачилсан нь би.” гэв.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2013 оны 03 сарын 11-ний өдөр Э бяруу ачилцаад өгөөч гэсэн. Э гаднаас нэг бяруу олж ирээд. Бярууг ачих юм уу гэхэд ач гэсэн. Би тэвшэн дээр нь өндөрлөгөөг нь татаад 96 руу аавынд нь хүргэж өгсөн. Хүний бяруу гэдгийг тухайн үед мэдээгүй.” гэв.
Шүүгдэгч С.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2013 оны 03 сарын 11-ний өдөр Э ирээд аавынх руу 5 бяруу ачаад өгөөч гэсэн. 4 бяруу ачаад байж байтал Э гаднаас нэг бяруу авчирсан. Аччих уу гэхэд нь ач ач гэсэн. Сүүлд нь хүний бяруу ачсан гэх юм яригдаж эхэлсэн” гэв.
Шүүгдэгч ******* , ******* , С.П нар нь 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай нэгдэн бүлэглэж Дархан сумын ...-р баг, Хүнсчидийн задгай дахь ******* ын гэрийн хашааны гадна явж байсан иргэн Д.Б ийн нэг тооны үхрийг хулгайлж, улмаар Портер маркийн ....ДАР дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан зөөж тээвэрлэн, Д.Б өд 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.. манайх 2013 оны 03-р сарын 11-ний өдөр гэрийнхээ гадаанаас 7-н бяруунаас улаан зүсмийн нэг бяруугаа алдсан юм. Түүнээс хойш ойр хавиараа их хайсан боловч олдоогүй юм. Тэгээд асуугаад сураглаад байхаар би бяруугаа алдсан өдөр нөхөр Э бяруунуудаа машинтай ачиж хөдөө 96-н точекийн тийшээ аавынх руугаа гаргасан байсан. Тэгэхээр нь би 2013 оны 05-р сарын 31-ний өдөр би мотоцикльтой Э ын аавынд малан дунд очоод харсан чинь миний бяруу үхэр дунд нь байж байсан. Тэгэхээр нь ээжээс нь энэ хэний бяруу вэ гэсэн чинь манай бяруу гэж хэлэхээр нь би миний алдсан бяруу байна гэсэн чинь манай хүү Э авчирч тавьсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөр юм хэлээгүй хулгайлсан нь тодорхой болсон учраас би бяруугаа аваагүй тэнд орхисон. Тэр 2013 оны 05-р сарын 31-ний орой Э надруу утсаар яриад бяруу энэ тэр гээд юу яриад байна гэхээр нь би чи миний бярууг авч яваад аавындаа аваачиж тавьсан байна, би хэлдэг газар нь хэлнэ гэж хэлээд би утсаа тасалсан. Тэгээд маргааш өглөө нь Э утсаар яриад бярууг чинь би ачиж оруулж өгье гэхээр нь би тэр чиний хулгайлсан бярууг авахгүй, би хэлдэг газар нь хэлнэ гээд цагдаа нарт хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11-р хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 3-р хуудас/,
Гэрч З.Б.мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 03-р сад өдрийг нь мэдэхгүй байна. Э өөрийнхөө гээд 5 бярууг машин дээр ачиж авчирч манайд үхэр дунд тавьсан. Ирэхдээ би сайн танихгүй 2 залуу ирсэн. Дараа нь 1 танихгүй хүн ирээд манай хөгшинтэй уулзаад миний алга болсон бяруу танай мал дотор байна гэсэн байсан. Тэгэхээр нь Э т нэг хүн ирээд манай бяруу байна гээд байна ямар учиртай юм бэ гэж хэлсэн. Тэр манай үхэр байна гэж ирсэн хүн энэ бярууг хэн авчирч өгсөн юм гэхээр нь би манай хүү Э авчирч тавьсан, учрыг нь бид нар мэдэхгүй гэж хэлсэн. ...Э Э , П 2-той гурвуулаа ирсэн. Би Э , П 2-г муухан танина...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15-р хуудас/,
Эд зүйл үнэлэх комиссын 2013 оны 06 сарын 04-ний өдрийн “Хохирлын үнэлгээ 350.000 төгрөг” гэсэн шийдвэр /хэргийн 16-р хуудас/,
Шүүгдэгч С.П гийн яллагдагчаар байцаагдсан тэмдэглэл: ...”2013 оны 03-р сард би гэртээ ганцаараа байж байтал Э гэрт орж ирээд би хэдэн бяруугаа хойшоо 96 точект аавындаа аваачиж тавих гэсэн юм. Би жолооны үнэмлэхгүй учраас чи машин бариад яваад өгөөч гэхээр нь би хамт гараад Э ын хашаанд ороход Э ирчихсэн байсан. Тэгээд Э , Э бид 3 Э ын 4-н тооны бярууг ачаад дуусч байтал Э ын хашааны гадна 1 улаан бяруу мөөрчихсөн явж байсан. Тэгсэн Э гараад нөгөө улаан бярууг аччих уу гээд бариад аваад ирсэн. Тэгээд бид 3 нийлж өргөөд машин дээр ачсан. Тэгээд би машиныг бариад 96-н точек руу Э ын аав Бадамзулынд аваачиж нөгөө 5-н бяруугаа тавьсан. Тэгж бяруу ачиж явахдаа ....ДАР улсын дугаартай портер маркийн автомашинаар ачиж явсан. Тэр ....ДАР улсын дугаартай автомашин нь Э ын төрсөн дүү Даваагийн автомашин гэсэн... гэсэн мэдүүлэг /хэргийн 30-р хуудас/,
Шүүгдэгч ******* ын яллагдагчаар байцаагдсан тэмдэглэл: ...”2013 оны 03-р сард би өдрийг нь санахгүй байна. Тэгээд би өөрийн 4-н бяруугаа ачиж аав Бадамзулынд аваачиж тавих гээд Э , П 2-г дуудаад хашаандаа дүү Даваагийнхаа ....ДАР улсын дугаартай портер маркийн автомашин дээр бяруугаа ачаад дуусч байтал нэг улаан өнгийн бяруу хашааны гадаа манай үхрүүдтэй хамт ирчихсэн байхаар нь би хашаанд тууж оруулж ирээд хэний үхэр вэ гэсэн чинь мэдэхгүй гээд гурвуулаа ярьж байгаад машин дээр манай 4-н бяруутай хамт ачаад П машин бариад 96-н точек руу ачаад манай аав Б.мал дунд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-р хуудас/,
Шүүгдэгч ******* гийн яллагдагчаар байцаагдсан тэмдэглэл: ...”2013 оны 03-р сард би өдрийг нь санахгүй байна. Би гэртээ ус авчихаад байж байтал Э манайд ирээд бяруу ачилцаад өгөөч хөдөө аавынд гаргамаар байна гэж хэлсэн. Тэгээд би Э тай хамт гэрт нь очоод байж байх зуур Э яваад П г дуудаад ирсэн. Э жолооны үнэмлэхгүй гээд П гээр машин бариулна гэж авчирсан юм. Тэгээд П , Э бид 3 Э ын хашаанд ....ДАР улсын дугаартай цэнхэр өнгийн портер автомашин дээр 4-н тооны бярууг ачаад дуусч байтал Э ын хашааны гадаа улаан халзан бяруу үхэртэй хамт ирчихсэн байсан. Тэгсэн Э хашааны гадаа гараад тэр улаан халзан бярууг үхэртэйгээ хамт туугаад оруулж ирсэн. Тэгээд энэ хэний бяруу вэ гэсэн. Тэгэхээр нь мэдэхгүй гэсэн. Тэгээд ачих уу гээд Э тай П бид 3 хамт машин дээр ачилцсан. Тэгээд П машин бариад Э бид 2 хажууд нь суугаад хойшоо 96-н точект Э ын аав Бадамзулынд аваачиж мал дунд нь тавьсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* , С.П нарын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “Бусдын эд хөрөнгө хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан,
харин шүүгдэгч ******* гийн энэхүү үйлдэл нь ялтай байх хугацаанд үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар “Бусдын эд хөрөнгө хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулсан нь тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Б нь “би өөрийн бяруугаа амьдаар бүрэн бүтэнээр хүлээж авсан бас бяруугаа хайсаны зардал гэж би 250,000 төгрөг авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй ” гэсэн байх тул шүүгдэгч ******* , С.П , ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу гэм хор арилгасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* , С.П , ******* нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгааг болон шүүгдэгч нарын эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байхаар,
мөн шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн /хэргийн 39 дүгээр тал, ял шалгах хуудас/, шүүгдэгч С.П урьд нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ногдох хөрөнгөөс гар утас буюу 40000 төгрөгийг хурааж, 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан /хэргийн 42 дугаар тал ял шалгах хуудас, 48-50 дугаар тал шийтгэх тогтоолын хуулбар/ нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялтай байх хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч ******* , С.П нарт оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ....ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Б.Буянжаргалын эзэмшлийнх байх тул /хэргийн 54 дугаар тал/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан заалтыг хэрэглэх боломжгүй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт ******* , Д овогт С.П нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,
Б овогт ******* г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэн, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ******* т эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил хорих ялаар, ******* д эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 1 /нэг/ хоног баривчлах ялаар, С.П д эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* , С.П нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаагчийн 2013 оны 06 сарын 10-ны өдрийн ******* ын Нокиа 2630 маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг, ******* гийн LG маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг, С.П гийн Нокиа 101 маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг, мөрдөн байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ....ДАР улсын дугаартай Хонда Портер маркийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураан ирүүлсэн ....дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохыг нарийн бичгийн даргад даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* т оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг тэнсэж,1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар, С.П д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тус тус тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* , С.П нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* , С.П нарт мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* , С.П нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, ******* д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА