| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/0133/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/129 |
| Огноо | 2013-07-29 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2013/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0133/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ
улсын яллагч О.Доржмаа,
хохирогч О.Г ,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ,******* нарт холбогдох эрүүгийн 201309000310 дугаартай нэг хавтас хэргийг 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт О.Г тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар******* тэй бүлэглэн зодож, биед нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: ...”2013 оны 05 сарын 18-ны өдөр Г , Э , А , Доржоо, Отгоо нарын хамт Өсөх гэх газар орж хүний тоогоор пиво аваад, дээр нь 1 шил архи авч хувааж уусан. 18 цагийн орчим тэндээсээ гарсан. Эрхэмсайхан ирээд Тосгонд айлд очно гээд цуг явцгаасан. Гадаа нь нэг шил архи ууцгаасан. Г тай хувийн харилцааны улмаас муудалцаж зодолдсон. Нямдорж гэдэг бандитай намайг хардсан. Яагаад хардсаныг мэдэхгүй. А зодоонд оролцоогүй. Г бид 2 харилцан зодоон хийсэн. Г биеэ хамгаалах чадваргүй байсан юм байлгүй дээ, тэгэж бодож байна” гэв.
Шийтгэх тогтоол 2013\******* ,******* нар 99.2.doc
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт: ...”Э , Э , Г бид 4 Г гийн найзтай уулзсан. Өсөх гэдэг газар нэг шил архи уусан. Эрхэмсайхан гэдэг найз нь ирээд Тосгон руу явцгаасан. Замдаа Г , Э 2 муудалцаад зодолдсон. Нямдорж бид 2 салгасан, би зодоонд оролцоогүй. Сүүлд нь Г машинаас буугаад зугтаасан. Хайгаад олдохгүй болохоор нь буцаад явсан. Микрийн тэндээс бензин аваад Хөтөл рүү явсан.” гэв.
Хохирогч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт: ...“2013 оны 05 сарын 18-нд бид нар Зулзагаас ирсэн. Нямдоржтой холбооны урд уулзсан. Арбатын урд Өсөх гэх газар хамтдаа архи уусан. Энхсайхан гэх залуу ирсэн. Удалгүй найзындаа очно гээд хамт явцгаагаад замдаа 0,75 архи аваад найзынх нь гадаа уусан. Нямдорж бид 2 урьд нь үерхдэг байсан. Машины урд Э суугаад Отгонбаатар жолоодож явсан, бид нар хойно суусан байсан. Э урд суучихаад арагшаа эргэж хараад намайг үсдсэн. Машинаас буугаад зодолдсон. Хар усны тэнд цусаа угаах гээд байж байтал Э ирээд үх гээд гол руу чирээд байсан. Нямдорж ирж салгасан. А чиний нүүрийг ийм аймар болгосон байна, адилхан эмэгтэй хүмүүс байж нүүрийг нь адилхан болгооч гэсэн. Би 7-ын буудлын тэнд машинаас нь буухад Э намайг тэр чигтээ зайлаарай гээд араас өшиглөсөн. Сургуулийн тэнд 30-аад минут нуугдаж сууж байгаад Баярсайхантай таксины жолоочийн утсаар яриад таксины жолоочийг гуйгаад дэлгүүрээс салфетик авахуулж цусаа арчсан. Таксины жолоочоор хүргүүлээд Баярсайханаас мөнгийг нь авч өгөөд явсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын саналаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч О.Г гийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт:
“ ... 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Э , А , Э бид дөрөв Шинэ Дархан явж байсан 15 цагийн орчим Нямдорж, Отгонбаатар хоёртой утсаар ярьж байгаад бид нар төв шуудан дээр уулзсан. Отгонбаатар цайвар өнгийн суудлын машинтай явж байсан. Бид нар Хуучин Дарханы Өсөх баар луу орсон. Отгонбаатар 1 ундаа, бусад нь хүний тоогоор нэг пиво, дундаа нэг шил 0.75 литрийн ерөөл архи авч уусан. Хэсэг хугацааны дараа Эрхэмсайхан ирж байсан. Түүнийг А дуудсан гэж байсан. Тэгээд Эрхэмсайхныг ирэхэд нэмж пиво авч байсан.
... нэг хартал Э Нямдоржийг гадуур хувцасыг нөмөрчихсөн байхыг хараад миний уур хүрээд Нямдорж руу уурлаад чи яагаад гадуур хувцасаа хүнд нөмрүүлээд байгаа юм бэ, яагаад эд нарын явъя гэсэн газар луу яваад давруулаад байгаа юм бэ болиочээ, одоо болоо юм биш үү гэж түүнийг Э тэй хардаад би явлаа гээд алхаад явсан. Тэгэхэд Э А хоёр намайг суу гээд байсан. Нямдорж аргадаж намайг машинд суулгасан. Би машины арын суудалд миний хажууд Нямдорж, цаана нь А , жолоочийн хажууд Э суучихсан байсан. машин хөдлөөд явахад Э чи дандаа яахаараа ийм сонин зан гаргаж байдаг юм бэ гэхэд би яасан юм бэ яахаараа намайг ингэж байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгээд Э бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгэхэд Э намайг үсдсэн. Тэгэхэд нь би Э ийг үсдсэн. Тэгэхэд Отгонбаяр машинаа зогсоосон. Э машинаас буугаад миний сууж байсан талын хаалгыг онгойлгож намайг үсдэж машинаас гаргасан. Би түүнийг зөрүүлж үсдээд бид 2 хоорондоо зодолдсон.
... би Э ийн дээр нь гарчихсан байхад А машинаас бууж ирээд намайг үсдэж татаад хамар луу өшиглөсөн. Энэ үед миний хамарнаас цус гарсан. Тэгэхэд Э миний дээр гарч суугаад намайг цохиод үсдээд газар мөргүүлээд байсан. би түүнтэй ноцолдож байгаад босож ирсэн. Тэгэхэд А Э т хандаж чи наад нүүрээ хардаа аймаар болчихсон байна гэхэд Э би яаж ийм нүүртэй ээжийнхээ царайг харах юм бэ гээд намайг үсдсэн. Тэгэхэд А чи миний дүүг яахаара ийм болгодог юм бэ гээд намайг бас үсдээд тэр хоёр намайг цохиод алгадаад байсан” гэжээ. /хэргийн 13-15 дугаар тал/
Гэрч М.Э гийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт:
“ ... маргааш нь буюу 2013 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчим А , Э хоёрын гэрт очиход гэртээ байхгүй байсан болохоор А рүү утасаар ярихад хөтөлд байна, унтаж байна гэсэн. Хөтөлд юу хийж байгаа юм бэ, харихгүй яасан юм бэ гэхэд харин Хөтөлд ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд Э тэй утасаар ярихад миний нүүрийг аймаар маажчихсан байна. Г дургүй хүргээд байхаар нь түүнтэй зодолдчихсон гэж хэлсэн” гэжээ. /хэргийн 16-17 дугаар тал/
Гэрч Ү.Б мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт:
“ ... 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд санагдаж байна. Би гэртээ байж байтал Г надруу нэг танихгүй дугаараас залгаад би тосгонд байна, хүнд зодуулчихлаа таксины жолоочийн утсаар ярьж байна намайг ирээд аваач надад таксины мөнгө алга гэсэн. Би түүнд очиж авах боломж байхгүй байна. Чи таксинд суугаад хүрээд ир ирэхээр нь мөнгийг нь төлчихье гэж хэлсэн. Тэр удалгүй хүрч ирсэн. Түүний сууж явсан таксинд би тооцоог нь өгсөн. Г тухайн үед архи уучихсан нилээн согтуу байсан. Түүний үс сэгсийчихсэн нүүр нь зарим хэсгээрээ улайгаад цус болчихсон бусдад зодуулсан байдалтай харагдсан. Тэр А , Э хоёртой цуг явж байгаад зодолдлоо гэсэн. Би түүнийг цуг явж байсан юм бол яагаад зодолдсон юм бэ юунаас бодсон юм бэ гэхэд мэдэхгүй гэж байсан” гэжээ. /хэргийн 18 дугаар тал/
Гэрч А.О мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт:
“ ... машин хөдлөөд хэсэг явахад Э Г г чи хэзээ ийм болчихсон юм бэ гээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгэхэд Э эргэж хараад Г г үсдсэн. Г зөрүүлээд Э ийг үсдээд бие биенээ алгадаад байсан. Нямдорж салгах гэж оролдоод дийлэхгүй байсан. Би хэсэг явж байгаад тэр хоёрыг зодолдоод байхаар нь машинаа зогсоосон. Э хаалга онгойлгож буугаад Г гийн сууж байсан талын хаалгыг онгойлгож Г г үсдсэн. Г түүнийг зөрүүлж үсдсэн. Тэгээд Г машинаас буусан. Нямдорж машинаас буугаад тэр хоёрыг салгасан.
... А машины хойно суугаад байхаар нь би А ийг чи зүгээр сууж байхаар бууж салгаач гэхэд А машинаас буусан. Би машинаа замаас чөлөөлж тавьчихаад машинаас буугаад ирэхэд Э миний нүүрийг маажчихсан байна шүү дээ, би одоо ийм нүүртэй яах юм бэ гээд орилоод байсан. Э ийн аль нэг хацрыг нь маажсан байсан. тэгэхэд А Э ийг очиж харснаа хөөё чи ингэж маажаад байхдаа яадаг юм бэ хүний гоо сайхаанд халдлаа гээд Г руу очоод түүнийг алгадаад үсдээд нүүрийг нь маажсан” гэжээ. /хэргийн 19-20 дугаар тал/
Гэрч Ч.Н мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт:
“ ... О машинаа асаагаад хөдлөөд явах үед Э , Г хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Э жолоочийн хажуугийн суудалд суусан байсан. тэр эргэж хараад Г г үсдэн Г түүнийг зөрүүлж үсдээд бие биенээ алгадаад байсан. би тэр хоёрыг салгах гэж оролдож байсан. Отгонбаатар машинаа зогсооход Э машинаас буугаад Г гын талын хаалгыг онгойлгосон. Тэр хоёр бие биенээ үсдээд машинаас буусан. Бие биенийхээ нүүрийг маажаар байсан.
... Г Э ийн дээр гарчихсан байхад А машинаас бууж ирээд Г г хамар луу нь өшиглөсөн. Тэгэхэд Э Г гийн дээр нь гарчихсан. Тэгэхэд А ийг татаж холдуулсан. Э Г хоёр ноцолдож байгаад больчихсон. Тэгэхэд Э миний нүүрийг маажчихсан байна яаж хүний царай харна гээд байсан. Тэгэхэд А өөрийг нь адилхан болго гээд орилоод байсан. Тэгээд тэр хоёр Г руу хоёулаа дайраад үсдээд маажаад алгадаад байсан” гэжээ./хэргийн 21-22 дугаар тал/
Гэрч Б.Э мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгт:
“ ... А надруу залгаад долоон буудал дээр ирчихсэн байна хүрээд ир гэсэн би яваад очтол Э , А Хөтөлийн 2 залуугийн хамт машинд нь сууж байсан. Э сая Г тай зодолдлоо гэж байсан. Тэгэхэд машины эзэн залуу машин цэвэрлээрэй машин дотор зодолдоод хойд талын суудал нил үс болгочих юм гэж хэлж байсан” гэжээ. /хэргийн 23-24 дүгээр тал/
Шүүх эмнэлэгийн шинжээчийн үзлэг хийсэн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 473 дугаартай дүгнэлтэнд: “ 1. О.Г гийн биед тархи доргилт, нүүр, цээж, хэвлийн өмнө хэсгийн зулгаралт, хуйхны цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.
3. Уг гэмтлийн улмаас үүссэн сорвинууд нь өөрийн ердийн явцаар арилахгүй болно” гэсэн дүгнэлт /хэргийн 28 дугаар тал/,
Шинжээч Д.Т байцаасан 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлд: “...О.Г гийн нүүрэнд илэрсэн сорви нь өөрөө ердийн явцаараа арилахгүй ямар нэгэн эмнэлэгийн ажилбараар /пластик мэс засал/ арилах сорив юм. Гэмтлийн зэрэг тогтоох журамд бичсэн “нүүр засрашгүй эвдэж” нүүрний хэлбэр дүрс алдагдах гэдэг ойлголтоос огт ондоо. Пластик мэс засал гэдэг нь эмнэлэгийн мэс заслаас ондоо ойлголт.
О.Г д учирсан гэмтлийг нүүр засрашгүй эвдэрсэн гэж үзэхгүй” гэжээ /хэргийн 25 дугаар тал/,
Хохирогч О.Г гийн нүүрний төрх байдал, цээжин дээрх сорвийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 29 дүгээр тал/,
Шүүгдэгч Б овогт ******* ийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 58 дугаар тал/, Дархан сумын 6 дугаар багийн засаг даргын “******* нь тус багийн Баяндаваагийн 4-12 тоотод, ам бүл-3 оршин суудаг болохыг тодорхойлсон” тодорхойлолт /хэргийн 58 дугаар тал/, “урьд нь ял шийтгэгдэж байгаагүй тухай” ял шалгах хуудас /хэргийн 59 дүгээр тал/, шүүгдэгч ******* нь “охин Отгонжаргалын Намуунцэцэгийг 2010 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрүүлсэн болохыг тодорхойлсон” хүүхдийн төрсний 0000466783 дугаартай гэрчилгээний хуулбар /хэргийн 63 дугаар тал/,
Шүүгдэгч Б овогт******* ийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 60 дугаар тал/, Дархан сумын 6 дугаар багийн засаг даргын “Д.А нь тус багийн Ханжаргалант 12-5 тоотод, ам бүл-5 оршин суудаг болохыг тодорхойлсон” тодорхойлолт /хэргийн 60 дугаар тал/, “урьд нь ял шийтгэгдэж байгаагүй тухай” ял шалгах хуудас /хэргийн 61 дүгээр тал/,
Хохирогч О.Г нь “бусадтай маргасан тул Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар 5000 төгрөгөөр торгосон тухай” торгуулийн хуудас /хэргийн 62 дугаар тал/,
2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн хураан авах тухай тогтоол, хураасан тухай тэмдэглэлээр “Цус мэт бор хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн майк, цагаан өнгийн цамц, бусдад үсдүүлэхэд унасан гэх үсийг О.Г гаас хураан авлаа” /хэргийн 10 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт О.Г тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар******* тэй бүлэглэн зодож, хохирогч О.Г гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Г гийн мэдүүлэг, гэрч Ч.Нямдорж, А.Отгонбаатар, Ү.Баярсайхан нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 473 дугаар дүгнэлт, хохирогч О.Г гийн нүүрний төрх байдал, цээжин дээрх сорвийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч О.Г гийн тухайн өдөр өмсөж явсан гэх майк, цамц, толгойноос унасан үс зэрэг эд зүйл, бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* ,******* нарын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн ” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь 2010 оны 08 дугаар сарын 29-ний өдөр охин О.Намуунцэцэгийг төрүүлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх учир Эрүүгийн 50 дугаар зүйлийн 50.4-т зааснаар “.....албадан ажил хийлгэх ял”, Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т зааснаар “...Баривчлах ялыг” тус тус оногдуулахгүй байхаар заасан байх тул шүүгдэгч ******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан торгох ялын санкцыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “ гомдолтой, өөрийн нүүрний соривыг арилгуулахаар эмчилгээ хийлгэх тул эмчилгээний төлбөр 850,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж өгнө үү” гэсэн шаардлага гаргасан боловч түүний хохирол төлбөртэй холбогдуулан гаргасан баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул уг хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогч О.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан дээрх гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт ******* , Б овогт Д. А нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар шүүгдэгч ******* т хөдөлмөр хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7,160,400 /140,400*51=долоон сая нэг зуун жаран мянга дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч******* т 251 /хоёр зуун тавин нэг/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ******* ,******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн майк, цагаан өнгийн цамц, толгойноос унасан үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч О.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдэж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* ,******* нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* ,******* нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА