| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/144/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/134 |
| Огноо | 2013-08-08 |
| Зүйл хэсэг | 211.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2013/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/144/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Н.Мөнгөнсүх,
шүүгдэгч Г.М түүний өмгөөлөгч Л.Цуурай,
шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г.М , Б овогт ******* нарт холбогдох эрүүгийн 201309000230 дугаартай нэг хавтас хэргийг 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын .-ний өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 45 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум ...дугаар баг, . гудамж ..тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Г.М /РД: .../
2. Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 39 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн, Дархан сум, .. дугаар баг, .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, Б овгийн ******* /РД: ...../
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
шүүгдэгч Г.М нь 2011 оны 11 сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэр ой бүхий газраас зохих зөвшөөрөлгүй 68 ширхэг нарсан зүсмэл /дүнз/ мод бэлтгэж, хадгалсан ба ойн санд 2.088.000 /хоёр сая наян найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч ******* нь дээрх зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 68 ширхэг нарсан зүсмэл /дүнз/ модыг зохих зөвшөөрөлгүй гэдгийг мэдсээр байж Дархан-Уул аймгийн Дархан сум руу тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Shiitgeh togtool-Munkhtur Batbaatar
Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2011 оны 11 дүгээр сард Бугантад уулнаас мод бэлтгэсэн байсан. Бямбадорж гэж хүний хөрөө рамд модоо зүсүүлэх гэтэл гоожин бичиг баримтгүй бол зүсэхгүй гэсэн. Цэргийн найз маань таараад түүнийг гуйж зүсүүлчихээд зүсүүлсэн палкаа гэрийн хашаандаа буулгаад тавьчихсан байсан юм. Дараа нь манай зээ дүү Б надаас палкаа өгчих ээжийн хашаа байшинг янзлах гэсэн юм гээд ачаад аваад явсан. Миний хувьд зөвшөөрөл аваагүй байсан хийсэн хэргээ ойлгож байгаа хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр М ын ИСУЗУ маркийн машинтай Дулаанхаанд очоод М ахаас 68 ширхэг 15 см өргөнтэй 3.8-4 метр урттай хуурай нарс авсан. Буцаж яваад Дарханд ирээд саатуулагдсан. Жолооч М ыг 200.000 төгрөгөөр хөлсөлж явсан. Буруугаа ойлгож байгаа” гэв.
Гэрч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ИСУЗУ маркийн машин манай ээжийн нэр дээр байдаг би өөрөө барьдаг юм. Б ах байшин барих палк мод ачаад өг хөлсөнд нь 200.000 төгрөг өгнө гэхээр нь цуг явсан. Би зөвшөөрлийн бичигтэй юм уу гэхэд зөвшөөрөлтэй гэж надад хэлж байсан“ гэв.
Гэрч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би М ад хөлсөөр ачаа зөөдөг юм. Над руу утасдаад хоёулаа хөдөө Дулаанхаан яваад ирье гэсэн. Мод ачаад наашаа цуг ирсэн. Смен жолооч хийхээр явсан. Замдаа машин дотор зөвшөөрлийн тухай ярьсан нь үнэн“ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч М.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2013 оны 03 сарын 30-ны өдөр танил ******* намайг “...Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоноос очоод байшингийн мод ачаад ирье...” гэхээр нь 200.000 төгрөгөөр хөлсөө тохирч би ээлжийн жолооч Бат-Орхонг дагуулан өөрийн эзэмшлийн Исузу маркийн ... ДАХ улсын дугаартай ачааны машинаар Дулаанхаан тосгонд очиж ******* ын нагац ахынх гэх хашаанаас 68 ширхэг дүнзэн палк ачиж тэр өдрөө Дархан луу орж ирж яваад цагдаад саатуулагдсан. Гарал үүслийн бичгийн хувьд ******* “... бичиг баримт нь байгаа асуудалгүй...” гэж надад хэлсэн ...” гэх мэдүүлэг /хэргийн 11 дүгээр тал/,
Гэрч Б. Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2013 оны 03 сарын 30-ны өдөр намайг М.М дуудахлаар нь очтол “... хоёулаа хамтдаа хөдөө явчихаад ирье..” гээд түүний Исузу маркийн ... ДАХ улсын дугаартай машинтай Баагий гэх залуутай хамт гурвуулаа явсан. Тэгээд би замдаа унтаад нэг сэртэл Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд ирчихсэн нэг айлын хашаанд зогсож байсан бөгөөд уг хашаанаас зүсмэл дүнз буюу палк мод ачаад буцсан. Тэгэхэд “...би мод хэцүү ш дээ бичиг баримт нь байгаа юмуу ...” гэхэд тэр Баагий гэх залуу “... байгаа асуудалгүй ...” гэж хэлээд наашаа Дарханд орж ирээд цагдаад саатуулагдсан...” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар тал/
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2011 оны намар байхаа Г.М хүрч ирээд мод зүсүүлээд өгөөч байшин барих гэсэн юм зөвшөөрөл бичиг баримттай гэхлээр нь би өөрийн хөрөө рамаар 10 орчим ширхэг мод байсан зүсэж өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 14 дүгээр тал/,
Шинжээчийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 025 тоот дүгнэлтэнд: “...М , Б нарын бэлтгэж, тээвэрлэсэн мод нь 14 см*14 см*4,5 см-ийн харьцаатай 68 ширхэг буюу 6,0 м3 нарсан зүсмэл мод байна.
Уг мод нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс бэлтгэсэн гэх тул БОАЖСайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг /гуравдугаар муж/ үндэслэн 6м3 нарсан зүсмэл хуурай мод нь 6м3 * 2,9 /итгэлцүүр/* 120000=2088000 /хоёр сая наян найман мянга/ төгрөг болж байна” гэсэн дүгнэлт /хэргийн 22-23 дугаар тал/,
Мөрдөн байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлээр “...тээвэрлэсэн гэх 68 ширхэг хуурай нарсан дүнз палк модыг битүүмжилж, түр саатуулах хашааны сахиул Болормаа /РД: /-д хариуцуулсан болно” /хэргийн 54-55 дугаар тал/,
Шүүгдэгч Г.М өөс 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ХААН банкаар дамжуулан төрийн сангийн ...... тоот дансанд хохирлын төлбөрт 2,088,000 /хоёр сая наян найман мянга/ төгрөгийг төлсөн тухай баримт /хэргийн 78 дугаар тал/,
Шүүгдэгч Г.М ийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 45 дугаар тал/, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны захирагчийн албаны “Г.М нь Сэлэнгэ аймаг Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны дугаар хорооны дүгээр хэсэг тоотод, ам бүл-5 оршин суудаг болохыг тодорхойлсон” тодорхойлолт /хэргийн 45 дугаар тал/, “Г.М ийг урьд нь ял шийтгүүлж байгаагүй тухай” ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 47 дугаар тал/,
Шүүгдэгч ******* ын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 50 дугаар тал/, Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын “******* нь тус багийн тоотод, ам бүл-4 оршин суудаг болохыг тодорхойлсон” тодорхойлолт /хэргийн 49 дүгээр тал/, “******* нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй тухай” ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 51 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.М нь 2011 оны 11 сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэр ой бүхий газраас зохих зөвшөөрөлгүй 68 ширхэг нарсан зүсмэл /дүнз/ мод бэлтгэж, хадгалсан ба ойн санд 2.088.000 /хоёр сая наян найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч ******* нь дээрх зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 68 ширхэг нарсан зүсмэл /дүнз/ модыг зохих зөвшөөрөлгүй гэдгийг мэдсээр байж Дархан-Уул аймгийн Дархан сум руу тээвэрлэсэн болох нь:
-Шүүгдэгч Г.М , ******* нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-Гэрч М.М , Б.Б, Б.Б нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг,
-Шинжээчийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 025 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.М , ******* нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасан “ Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн...үлэмж хэмжээний хохирол учруулсан... ” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.М , ******* нар нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа болон хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шүүх шийдвэрлэлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г.М ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн үлэмж хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч Б овогт ******* ыг зохих зөвшөөрөлгүйгээр дээрх модыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар шүүгдэгч Г.М д 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч ******* т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Г.М ******* нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1, 298.2-т зааснаар шүүгдэгч Г.М , ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Мөрдөн байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжилсэн “зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх 68 ширхэг хуурай нарсан дүнз палк модыг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Г.М д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ******* т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус тус1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Г.М , ******* нарт анхааруулж мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.М , ******* нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА