| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2020/02034/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2020/01909 |
| Огноо | 2020-05-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 09 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2020/01909
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Боржигон овогт Б.А, Боржигон овогт Э.Б нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.А-г 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Э.Б-аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.
4.Зохигч бусад хүүхдийн тэтгэлэг дээр эвлэрч, Э.Б нь том хүү Б.Б-ын өмсөх хувцас, хичээлийн хэрэгсэл, ойр зуурын хэрэглээ /нэгж, автобус унааны мөнгө, 14 хоногт хэрэглээний мөнгө гэх мэт/ зүйлийг дааж, бага хүү Б.Б-д нэг удаа 4,000,000 төгрөгийг 2020 оны 6 сарын 15-ны өдөр олгож, нэхэмжлэгч Б.А, нь бага хүү Б.Б-ын өмсөх хувцас, хичээлийн хэрэгсэл, ойр зуурын хэрэглээ /нэгж, автобус унааны мөнгө, 14 хоногт хэрэглээний мөнгө гэх мэт/ зүйлийг даах зэргээр эвлэрснийг баталсугай.
5. Зохигч дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нь эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА