| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0155/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/138 |
| Огноо | 2013-08-27 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2013/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0155/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт Иөншөөбү овогт ******* т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000432 дугаартай хэргийг 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Й овогт ******* /РД: .../, 19.. оны .. сарын ..ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, Дархан сумын . боловсролын ..-р сургуульд хөгжмийн багш ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Дархан сум .. баг .. дугаар байр .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч ******* нь 2013.07.23-ны өдөр Дархан сумын 5-р баг МСҮТ-ийн урд талын авто зам дээр ... ДАХ улсын дугаартай автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад иргэн Ч.Э ы ... ДАХ улсын дугаартай Соната-5 маркийн авто машиныг мөргөж зам тээврийн осол гарган улмаар ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2013 оны 07 сарын 23-ны өдөр 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ... ДАХ гэсэн машиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Э ы ... ДАХ дугаартай машины арын гупрыг мөргөөд, цааш хэргийн газраас зугтаасан” гэв.
Шүүгдэгч ******* нь 2013.07.23-ны өдөр Дархан сумын 5-р баг МСҮТ-ийн урд талын авто зам дээр ... ДАХ улсын дугаартай автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад иргэн Ч.Э ы ... ДАХ улсын дугаартай Соната-5 маркын авто машиныг мөргөж зам тээврийн осол гарган улмаар ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шийтгэх тогтоол 2013\******* 216.2.doc
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-6 дахь тал/,
Хохирогч Ч.Э ы мөрдөн байцаалтанд өгсөн: ...“2013.07.23-ны өдөр 15 цаг 15 минутын орчим байх миний бие өөрийн эзэмшилийн ... ДАХ улсын дугаартай Соната-5 маркын машиныг жолоодож МСҮТ-ийн урд засмал зам дээр тосгон чиглэлд явж байхад ардаас гэнэт машин мөргөөд миний эсрэг урсгалруу ороод бүтэн эргэж хараад зогссон. Тухайн үед би ямар машинд мөргүүлсэн гэдгээ ч мэдээгүй ээ. Тэгсэн цаагуур явж байсан таксины жолооч банди надад ягаан өнгийн гэр бүлийн тоёота ESTIMA маркын машин таныг ардаас чинь мөргөөд тосгон чиглэлд яваад өглөө гэх надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,
Шүүх эмнэлгийн 2013 оны 07 сарын 31-ний өдрийн 735 дугаартай
“Ч.Э ы биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хэргийн 28 дахь тал/,
Гэрч Б.А мөрдөн байцаалтад өгсөн: ...“2013.07.23-ны өдөр 15 цагийн үед Дархан сумын урд талын зогсоол дээр зогсож байхад МСҮТ-ийн урд явж байсан, Соната-5 маркийн машиныг номерын харж чадаагүй, ягаан өнгийн ESTIMA маркийн машин ардаас нь мөргөөд шууд чигээрээ тосгон чиглэлрүү ямар ч зогсох үйлдэл хийхгүйгээр яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэхь тал/,
Гэрч Ч.Х мөрдөн байцаалтад өгсөн: ...“2013.07.23-ны өдөр цагийн мэдэхгүй, ахтайгаа хамт машинд суугаад Тосгонруу явж байхад гэнэт ахын машины ардаас машин мөргөөд ахын машин бүтэн эргэсэн, би тухайн үед арын суудал дээр сууж явж байгаад урагшаа шидэгдэж гарч ирсэн. Мөргөсөн машиныг хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дахь тал/,
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон дүгнэлт /хэргийн 31-33 дахь тал/,
2013 оны 08 сарын 02-ны өдрийн Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн 10/07/025/040 дугаартай дүгнэлт /хэргийн 34-39 дэхь тал/,
2013 оны 07 сарын 25-ны өдрийн хохирогч Ч.Э д 1.520.000 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 61-66 дахь тал/,
Сэжигтэн ******* ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2013.07.23-ны өдөр гэртээ 11 цагийн үед ганцаараа 0,5 Ерөөл архи ууж байгаад 14 цагийн үед Тосгонд ахынхаа хашаанд машинаа тавих гэж явж байгаад МСҮТ-ийн урд зам дээр Соната-5 маркийн машины араас мөргөөд, согтуу байсан болохоороо тэр чигээрээ яваад тосгон ороод ахынхаа хашаанд машинаа тавиад унтаад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 44-45 дахь тал/,
Шүүгдэгч ******* ийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 53 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хувийн болон хэргийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН