| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2012/0151/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/140 |
| Огноо | 2013-08-30 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2013/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0151/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Н.Мөнгөнсүх
хохирогч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Х овогт ******* т холбогдох эрүүгийн 201309000329 дугаартай нэг хавтас хэргийг 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 19.. оны .. дугаар сарын ..-нд Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 35 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, кадастрын мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт Дархан сумын .дүгээр баг .. дүгээр хороолол .. дугаар байрны .. тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн Т...дугаартай, Х овогт ******* .
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2013 оны 5 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед Дархан сумын .. дугаар баг .. сургуулийн .. тоотод иргэн Э.М тай маргаж улмаар түүний эрх чөлөөнд халдан бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 5 дугаар сарын 25-ны өдөр би Б ын эхнэр Б тай сүлжээний бизнесийн талаар ярихаар болж уулзсан. Тэгээд Б тай цуг хоол идэж суухад Б эхнэр рүүгээ залгаад байсан. Дараа нь над руу залгаад эхнэрээ асуухаар нь би байхгүй гээд хэлсэн. Б надтай цуг явчихаад худлаа ярьлаа гээд уурлаад явчихсан. Дараа нь би Б тай утсаар ярьж уулзаад хамт байсан гэдгээ хэлсэн. Намайг Б тай цуг машинд нь явж байтал Б ын том ахынх нь эхнэр О тэй цуг Б явж байсан. Б эхнэртээ уурлаад байсан тэгээд бүгдээрээ манай гэрт цуг ирцгээсэн. Манайд ороод эхнэрээ алгадаад авахаар нь О бид салгасан. Б ыг коридорт гаргах гэж байтал намайг хажуу тийш түлхчихээд эхнэрээ өшиглөөд авсан. Ерөнхийдөө архи уулаа гэж Б уурласан. Б намайг үсдээд коридорын хана мөргүүлсэн. Зүүн гуя руу 2 удаа өшиглөсөн. Миний бие хагалгаанд орох хэмжээнд байгаа. Өмнө би гэмтэл авч байсан юм. Б аас болж тэр гэмтэл сэдэрсэн. 6 сарын дараа хагалгаанд орно. Хохиролд 400.000 төгрөг авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга. Хоорондоо эвлэрч байгаа” гэв.
М
Гэрч Н.Б ын хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн “ 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би гадуур ажилтай явж байхад М намайг утсаар дуудсан. М надад “Би айлд байна. Манай их сургуулийн найз ирчихсэн байна. Хуучин хорооллын 15 дугаар байрны 21 тоотод хүрээд ир” гэж хэлсэн. Би тэгээд яваад очсон. Намайг тэнд очиход М ангийнхан гэх гурван найзуудын хамт байж байсан. Тэгээд тэнд бид нар хоёр шил архи уусан. М жижиг өрөөнд нь ороод хэвтээд өгсөн. М ыг явъя гэж хэлсэн чинь М “Би архиа гаргачихаад явъя” гээд хэвтээд байсан. Тэгсэн тэнд байсан залуучууд янз бүр болох гээд байхаар нь бид нар дургүйцээд явах гээд манай найз Орхонг дуусан чинь Орхон ирээд тэгээд бид нар явах болсон. Тэгээд байж байтал манай нөхөр Б т утасдахаар нь “Би М тай гадуур явж байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр Б М руу утасдаж намайг “цуг явж байна уу” гэж асуусан чинь М Б т утсаар “би ерөөсөө танай эхнэртэй чинь цуг яваагүй” гэж хэлсэн. М ыг тэгж хэлэхээр нь би “чи одоо ямар сонин юм, цуг явж байж” гэж хэлсэн. М ыг тэгж хэлэхээр нь би буугаад яваад өгсөн. Би тэгээд үйлчилгээний төв дээр ирээд О эгч рүү залгаад “үйлчилгээний төв дээр хүрээд ирээч гэж” дуудсан. Тэгээд би О эгчтэй дөнгөж уулзаад байж байтал Б , М хоёр машинтай ирж таарсан. Тэгээд М бид хоёрыг явъя, манайд очъё гэж хэлээд тэгээд бид нар машинд сууж М ынд очсон. Тэгээд М ынд очоод байж байтал Б “та хоёр дандаа ингэж худлаа ярьж явдаг” гээд уурлаад бид нар хэрэлдсэн. Б намайг “яах гээд архи уугаад байдаг юм бэ” гэхээр нь би “Яадаг юм, миний бие организм архи нэхээд байна” гэж хэлсэн чинь Б сууж байснаа миний цээж рүү өшиглөөд авсан. Би тэгэхээр нь хойшоо нүдээ аниад хэвтээд өгсөн. Тэгсэн чинь М над дээр ирээд уХ алдчихлаа гэж хэлээд надад хандаж “битгий сэрээрэй, тэгээд хэвтэж бай” гээд үнэртэй ус авчрах гээд явсан. Тэгсэн Б цонхны салхивч онгойлгож агаар оруулах гээд явсан. Тэгсэн М Б т “Чи бид хоёрыг ерөөсөө ойлгодоггүй, ойлгохыг боддоггүй наадахыг чинь сэргэх үгүй би мэдэж байна” гэж хэлээд байсан. Тэгсэн Б “ чи ер бид хоёрын амьдралд дандаа оролцож байх юм. Би эхнэртэйгээ өөрөө учраа олчихно” гэж хэлсэн. Тэгсэн М “үгүй за” гэж дайраад давшлаад Б ыг алгадаад цохиод байсан. Тэгсэн Б “чи бид хоёрыг тайван байлгаад өгөөч” гэж хэлээд сандал аваад үүд рүү шидсэн. Тэгсэн М хэрүүл хийгээд байхаар нь Б М ыг алгадах шиг болсон. Тэгсэн О эгч “хүүе ээ” гээд хүрээд ирсэн. М уХ алдаад унасан байна лээ. Тэгээд түргэн ирээд М ыг аваад эмнэлэг явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14 дүгээр тал/,
гэрч Н.О ийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн “...2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 18,00 цагийн орчим гэртээ байж байсан чинь манай нөхрийн бага дүү Б ын эхнэр Б над руу яриад үйлчилгээний төв дээр байна та хүрээд ирээч гэсэн. Би удалгүй үйлчилгээн дээр ганцаараа очоод таксинаас буугаад Б тай дөнгөж уулзаж байтал Б , М хоёр хүрээд ирсэн. Тэгээд Б гэр лүүгээ харъя гэсэн чинь М яах юм бэ манайх руу очъё гэсэн. Тэгээд тэднийд очоод тэр гурав хоорондоо маргалдсан. Б эхнэртэй уурлаад диван дээр сууж байхад нь хөлөөрөө зүүн мөр цээж хавьцаа нь өшиглөх болсон чинь эхнэр нь хойшоо диван дээр унасан. Б тэгээд эхнэрээ сэргээе уначихав уу яав гэсэн чинь М ойртуулахгүй байсан. Тэгээд М тэр хоёр маргалдаж түлхэлцэж байгаад Б М ыг нэг алгадсан чинь уХ алдаад уначихсан. Би тэгээд сандраад аав ээж рүү нь ярьсан. Б түргэн дуудсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дугаар тал/,
шүүгдэгч ******* ын хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн “2013 оны 5 дугаар сарын 25-ны өдөр манай эхнэр Б манай ахын эхнэр М тай хамт байж байгаад салсан гэж над руу утсаар ярьсан. Тэгээд эхнэр рүүгээ залгаад чи М тай уулзсан уу? гэхэд үгүй гэсэн. ...тэгсэн манай энхэр М тай цуг архи ууцгаасан байсныг мэдээд уурласан. Тэгээд эхнэрээ өшиглөөд авахад М намайг гутлаараа цохиод авахаар нь зөрүүлээд шилэн хүзүүнээс нь барьж аваад түлхсэн. Хацар руу нэг удаа алгадаад авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дугаар тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 501 дугаартай дүгнэлтэнд: “Э.М ын биед уналт таталт өвчний сэдрэл, мөчдийн зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 18 дугаар тал/,
Шүүгдэгч ******* ын иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32-33 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь 2013 оны 5 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед Дархан сумын .. дугаар баг ... тоотод иргэн Э.М тай маргаж улмаар түүний эрх чөлөөнд халдан бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Э.М ын: “...Б намайг үсдээд коридорын хана мөргүүлсэн. Зүүн гуя руу 2 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг,
гэрч Н.Б ын “...Тэгсэн М хэрүүл хийгээд байхаар нь Б М ыг алгадах шиг болсон. Тэгсэн О эгч “хүүе ээ” гээд хүрээд ирсэн. М уХ алдаад унасан байна лээ” гэсэн мэдүүлэг,
гэрч Н.О ийн “...Тэгээд М тэр хоёр маргалдаж түлхэлцэж байгаад Б М ыг нэг алгадсан чинь уХ алдаад уначихсан” гэсэн мэдүүлэг,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 501 дугаартай дүгнэлтэнд: “Э.М ын биед уналт таталт өвчний сэдрэл, мөчдийн зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Хохирогч Э.М аас шүүх хуралдаанд “Би гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн тул М.Б т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар М.Б ын үйлдсэн “Бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд улсын яллагчаас хохирогч шүүхэд гаргасан хүсэлтэд үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг шүүх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч Э.М ын шүүхэд гаргасан “… гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй тул М.Б т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр М.Б т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт ******* ыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Х овогт ******* т холбогдох 201309000329 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Х овогт ******* ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ******* т авсан бусдын батлан даалтад өгөх таслан хэмжээг хэвээр байлгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******* т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА