Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0008/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч П.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Иргэдийн төлөөлөгч Г.Дайка, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Хохирогч Л.Дэлгэрсайхан, Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, Б.Чинбаатар, Д.Тэрбиш, Шүүгдэгч Б.Тогтох, Ц.Хаянгарав, Н.Дарханбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бугадууд овогт Буянжаргалын Тогтох, Боржигин овогт Цэрэндоржийн Хаянгарав, Бараг овогт Нацагдоржийн Дарханбат нарт холбогдох 201609000395 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1. Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 06-нд Дархан-Уул аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамтаар Дархан-Уул аймаг Дархан сумын 18 дугаар баг Карьерын задгайд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, урд ял шийтгэлгүй, Бугадууд овогт Буянжаргалын Тогтох /Регистрийн дугаар: ТГ72100671/ 2. Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 21-нд Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 аав, дүүгийн хамтаар Дархан-Уул аймаг Дархан сумын 13 дугаар баг 27-24 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, урьд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн дугаар 77 тоот Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/сарын хорих ялаар, -Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 177 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1-т зааснаар 1 жилийн 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харга+лзах ялаар, -Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар 2 жил хорих ялаар, -Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 348 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 2 жил хорих ялаар, -Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 63 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-д зааснаар 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Боржигин овогт Цэрэндоржийн Хаянгарав /Регистрийн дугаар: ТЗ76122112/ 3. Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, 3 дүүгийн хамтаар Дархан-Уул аймаг Дархан сумын 7 дугаар баг Түлээтийн 2-73 тоотод түр оршин суух, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангай гудамж 94 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, урд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 -т зааснаар 1 жил хорих ялаар, -Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 116 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Бараг овгийн Нацагдоржийн Дарханбат /Регистрийн дугаар: ТИ81121572/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Тогтох, Ц.Хаянгарав, Н.Дарханбат нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн “Манхан” дэлгүүрийн орчимд иргэн Л.Дэлгэрсайханыг боож унаган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бэлэн 305,000 төгрөг болон Нокиа-6110 загварын гар утас 1 ширхэг зэрэг нийт 390,000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд: Шүүгдэгч Б.Тогтохын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өглөө 9 цагт хөдөнөөс сүү авчирч зарчихаад 11 цагийн орчимд Хаянгаравтай таарсан. Хаянгарав бид хоёр хоёр найзтай нь нийлээд дөрвүүлээ 2 шил архи уучхаад салцгаасан. Гадаад паспорт гаргуулахаар Аймгийн захиргаан дээр очиход цайндаа орсон. Би найзындаа оччихоод 15 цагийн орчимд Үйлчилгээний Манхан дэлгүүрээс 100 граммтай архи аваад гарч ирэхэд Баарны гадаа Дэлгэрсайхан гэрч 2 маргалдаж байсан. Би очоод болиоч гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм гээд намайг эхлээд өшиглөсөн. Миний хөл эвгүй болчхоор нь буцаад Манхан дэлгүүрийн урд очоод сууж байхад Дэлгэрсайхан согтуу дахиад хүрч ирээд намайг дахиж тонгорч шидээд надтай ноцолдоод байсан. Нилээн согтуу байсан. Тонгорч шидснээс нь болж миний толгойноос цус гарсан. Миний толгой хэсэг зуур манарсан. Түүнээс хойш сайн санахгүй байна. Би мөнгө алга болсныг нь мэдээгүй. Дээрэмдэх зорилго байгаагүй. Дараа нь эхнэрээ дагуулж ирээд надаас мөнгөө нэхсэн. Би Дэлгэрсайханы мөнгийг хэн авсныг нь мэдэхгүй байна гэв. Шүүгдэгч Ц.Хаянгаравын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед бид нар 21-ийн урд архи уусан. Бид нар бүгдээрээ согтуу байсан. Тогтох түрүүлж явсан. Би араас нь тамхи татчихаад нилээн хоцорч очсон. Тогтох Дэлгэрсайхан 2 Манхан дэлгүүрийн буланд маргалдаад Тогтохын толгойноос нь цус гарсан байсан. Би очоод Дэлгэрсайханыг түлхэж унагасан. Дэлгэрсайханы хажууд базсан мөнгө унахаар нь би аваад цаашаа булан тойроод явсан. Тухайн үед Тогтох мэдээгүй. Сүүлд нь араас Дарханбат ирээд бид хэд тэр мөнгөөр архи авч уусан гэв. Шүүгдэгч Н.Дарханбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг барааны дэлгүүрийн таньдаг эгчийнхээ дэлүүрээс гараад Манхан дэлгүүрийн тийшээ явж байхад Дэлгэрсайхан толгойгоо угаана гээд дэлгүүр рүү явж байсан. Энэ карьерт байдаг залуу Тогтохтой маргалдаж байхад Хаянгарав явъя гээд булан эргээд явахаар нь араас нь дагаж явсан гэв. Хохирогч Л.Дэлгэрсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай ажил 14 цагт тарсан. Би Лхагваүрэнтэй хамт ажилладаг. Ажил тарахад цалин 280.000 төгрөг, 100 000 төгрөг /хувьцааны 300 000 төгрөгөөс/ надад байсан. Лхагвасүрэн бид Үйлчилгээний тэнд бааранд орж хоёр хоёр пиво уусан. Атараа, Вагоноо хоёрыг утсаар ярихаар нь тэр хоёрыг дуудаад дөрвүүлээ хоёр хоёр пиво уугаад тэр хоёр явсан. Лхагвасүрэн бид хоёр Манхан дэлгүүрийн тэнд явж байгаад Тогтох, Хаянгарав, Дарханбат нартай таарсан. Тогтох намайг барьж аваад миний хоолойг боосон. Тогтох бид хоёрыг барьцалдаж байхад Дарханбат миний утсыг авсан. Би зүүн талын халаасандаа байсан мөнгийг аваад гартаа атгаж байсан. Гэтэл Дарханбат миний мөнгийг салгаж аваад зугтсан. Би Тогтохыг миний мөнгийг авсан гээд эхнэр дээрээ дагуулж очсон. Гэтэл Тогтох тэр хоёрыг хайгаад олж өгье гээд хайж байгаад 21-ийн гадаа очоод зугтаж алга болсон гэв. Гэрч Б.Лхагвасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ажил тараад үдээс хойш Хүлэг кароакед орсон. Би 4 шил пиво уусан. Бид хоёр гарах болоход Дэлгэрсайхан түрүүлээд гарсан. Би нойл орчоод гарахаар үлдсэн. Намайг гарч ирэхэд Дэлгэрсайхан харагдахгүй байсан. Гэтэл 3 залуу 1 хүнийг өргөж дамжлаад унагааж харагдсан. Уг асуудал Хүлэг караокегоос 35 метрийн зайд маш хурдан болсон. Би тухайн үед Дэлгэрсайханыг хоолойгоор нь таньсан. Тухайн үед би дээрэмдүүлчихлээ гэж бодсон. Дэлгэрсайхан Үйлчилгээний төвөөр тэр гурвыг хайгаад эхнэр дээрээ очсон. Дараа нь Цагдаа дээр очиж мэдүүлэг өгье гэж хэлсэн. Би хамт явж байсан. Тэр гурвын нэг нь цээж хэсгээс нь, нөгөө нь хөл хэсгээс нь бариад унагааж байсан. Гурван залуугийн нэг нь халаасыг нь ухсан гэв. Шүүгдэгч Б.Тогтохын мөрдөн байцаалтад шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн өглөө би сүүгээ зарах гээд Дарханд ээж, дүү нарынхаа хамт ирсэн юм. Тэгээд манай ээж, дүү нар сүүгээ зарах гээд үйлчилгээний төв дээр үлдсэн юм. Ингээд би ээж, дүү нараасаа салаад хувийн ажлаа хөөцөлдөх гээд явсан. Би ганцаараа хуучин хороололын 39 дүгээр байрны хажуугаар аймгийн захиргаа орох гээд явж байхад миний зүс таних Хаян, үл таних 2-3 хүмүүстэй архи хуваагаад уугаад сууж байсан. Тэгээд би тухайн хүмүүстэй нийлээд 2 шил архи хувааж ууж дуусгаад даархи хүмүүсээс аймгийн захиргаа орж хөөцөлдөх бичиг баримтаа хөөцөлдөж дуусгаад ганцаараа Номин худалдааны төвийн таксины зогсоол дээрээс машинд суух гээд гэр лүүгээ харьж явахдаа үйлчилгээний төвийн Манхан дэлгүүр дотроос 100 грамм хэмжээтэй жижиг Ерөөл архи худалдаж аваад үйлчилгээний төвийн модон дотор сууж байгаад авсан архиа ууж дуусгаад Номин орох гээд явж байсан чинь үл таних 2 залуучууд хоорондоо маргалдаад байж бйасан. Тэгэхээр нь би тухайн хүмүүсийг маргалдахаа болиоч гэж хэлэхэд Дэлгэрсайхан гээд байгаа залуу надад хандаж чамд ямар хатаатай юм бэ гээд над руу дайраад байсан. Тэр үед би архи уугаад согтсон учир Дэлгэрсайхантай ноцолдоод газар унаад байх шиг байсан. Тэр үед Хаян ирж бид хоёрыг салгаад байх шиг байсан. Тэгээд би хэсэг газар сууж байхад Хаян яваад өгөх шиг болсон. Тэгээд Дэлгэрсайхан гээд залуу 1 хүүхэнтэй хүрч ирээд мөнгө, утас аваад ир гээд намайг зулгаагаад явуулахгүй байсан. Тэр үед Хаан банкны хамгаалагч гарч ирээд бид нарыг салгаад цагдаа дуудлаа шүү гээд байсан. Тэгээд тухайн хамгаалагч та одоо яв яв гээд намайг хөөсөн. Тэгээд би шууд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66/, “...би Дэлгэрсайхантай зууралдаад Манхан дэлгүүр хүрсэн. Тэгсэн чинь Дэлгэрсайхантай ноцолдож байхдаа намайг 2 удаа тонгорч шидээд газар унасан. Тэгсэн чинь Хаянгарав миний араас бид хоёрыг болиоч гээд салгасан. Тэгсэн чинь Дэлгэрсайхан гэж залуу Хаянгаравтай ноцолдоод эхэлсэн. Тэгээд Хаянгарав Дэлгэрсайхантай ноцолдож байгаад яваад өгсөн. Би цэцэгийн мандал дээр толгой эргээд сууж байсан чинь Дэлгэрсайхан надад дээр хүрч ирээд дахин надтай ноцолдоод байж байсан чинь Дэлгэрсайханы эхнэр нь надад дээр ирээд чи манай нөхрийн мөнгө, хэтэвчийг нь өг гээд байсан. Тэгэхээр нь би Дэлгэрсайханы эхнэрт танай нөхрийн мөнгө, түрүүвчийг огт аваагүй гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь хаан банкны хамгаалагч залуу гарч ирээд намайг салгаад явуулсан. Тэгээд би гэр рүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68/, Шүүгдэгч Ц.Хаянгаравын мөрдөн байцаалтад шатанд өгсөн: “...Би тухайн өдөр найз Тогтох, нохой Даагий нарын хамт ойролцоогоор 17-18 цагийн хооронд үйлчилгээний төв дээр байрлах Манхан дэлгүүрийн урд явж байхад Тогтох тэр дэлгүүрийн урд нэг үл таних хүнтэй маргалдаад байж байсан чинь нөгөө хүн нь Тогтохыг газар унагахад Тогтохын толгойноос цус гарахаар нь би нөгөө залууг араас нь боож аваад татаж унагаахад нэг залуугийн гарнаас мөнгө унахаар нь би тэр мөнгийг нь аваад Даагийтай хамт Күен баарны зүг рүү шууд яваад өгсөн. Тэгээд явж байх замдаа эргээд харахад тэр залуу бөгсөөрөө газар сууж байсан...” “...Даагий, Тогтох 2 байсан. Би тэр залууг татаж унагаад мөнгийг нь авах үед тэр 2 ямар байдалтай зогсож байсныг мэдэхгүй. Харин Даагий, Тогтох 2 мөнгө авахад оролцоогүй. Би ганцаараа татаж унагаад мөнгийг нь авчихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61/, “...Тогтох Дэлгэрсайхан гэж залуутай маргалдаад Тогтохын толгойноос цус гарсан байдалтай байсан. Тэгээд би Тогтохыг өмөөрөөд Дэлгэрсайханг араас нь татаж газар унагаахад Дэлгэрсайханы гартаа атгаж байсан мөнгө нь газар унасан. Тэгэхээр нь би Дэлгэрсайханы газар унасан мөнгийг аваад ганцаараа булан тойроод яваад өгсөн юм. тэгээд Тогтох, Дэлгэрсайхантай ганцаараа үлдсэн. харин миний араас нохой даагий хүрээд ирсэн. Тэгээд би нохой Даагийтай нийлээд Дэлгэрсайханы мөнгөөр архи авч уусан. Харин би Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрнө. 147.2 гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 Шүүгдэгч Н.Дарханбатын мөрдөн байцаалтад шатанд өгсөн: “...би Тогтох, Хаянгарав нар дээр очоод ус асуусан чинь тэр хоёрт ус байхгүй байна гэж хэлсэн. Тэр үед Тогтох, Хаянгарав нарын хажууд 2 залуу маргалдаад архи авах, авахгүй гээд маргалдаад байсан. Тэгээд би эргээд харсан чинь миний зүс таних Дэлгэрсайхан гэж залуу хөдөөний гэмээр залуутай маргалдаад байж байсан. Тэгээд би Дэлгэрсайхан дээр очоод тамхи асуух гээд явж байхад миний араас Тогтох билүү Хаянгаравын хоёрын ал нэг нь миний араас наад залуу чинь юм авах гээд байна шүү дээ таньдаг залуу чинь юм уу гэж асуусан. Тэгээд би Тогтох, Хаянгарав нарт ямар нэгэн зүйл хэлэлгүй Дэлгэрсайхан дээр шууд очоод Дэлгэрсайханаас тамхи асуухад Дэлгэрсайхан надад тамхи байхгүй гэд ууртай гэмээр хамт явж байсан залуутайгаа архи авна, авахгүй гээд маргалдаад байсан. Тэгээд би Дэлгэрсайханг хамт явж байсан залуутайгаа маргалдаж байхыг хажуу талаас нь хараад зогсож байсан чинь Дэлгэрсайхан өөрөө гартаа 20,000 төгрөг гартаа атгаад бариад зогсож байсан. Тэгсэн чинь Дэлгэрсайхан хамт явж байсан залуутайгаа гартаа барьж байгаа мөнгөө булаацалдаад биенээсээ таталцаж байгаад Дэлгэрсайхан арагшаа биеээрээ газар саваад унасан. Тэрээр газар унаж байхдаа өмдний халаасан дотор байсан мөнгөнүүдээ гаргаж ирээд газар тараагаад хаясан. Тэгээд би Дэлгэрсайханы өмднөөс гаргаж ирсэн мөнгийг газар унахаар нь Хаянгарав бид хоёр түүж аваад хуучин хороололын байрны тийш зугтаагаад яваад өгсөн. Хаянгарав бид хоёр зугтааж байхдаа Дэлгэрсайханы газар унагаасан мөнгөөр архи аваад Хаянгаравын гэрт очиж түүнийг хамт архи уусан. Тэгээд би Хаянгаравын гэрээс гараад зах дээр очиж гэртээ идэж уух юм аваад гэртээ харьсан. Тэгээд би дээрхи хэргийн маргааш өдөр нь Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Тэр үед би Улаанбаатар хотод очоод надад ямар нэгэн ажил олдоогүй учир хотд байдаг найзынхаа шинээр баригдаж байгаа хашаа байшинд туслалцаж байгаад 2016 оны 08 дугаар сард Дарханд гэртээ ирээд Дархан мах фүүдэс ХХК-нд мал шахагч хийж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71/, “...Хаянгарав бид 2 гүйж байхдаа мөнгө хувааж авсан. Хэдэн төгрөгийг хэд хэдээр хувааж авсан талаар нь сайн санахгүй байна. ямар ч байсан Дэлгэрсайханы газар хаясан 300,000 орчим төгрөг байсан санагдаад байна. Бид хоёр мөнгө нарийн тоолж үзээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74/, Хохирогч Л.Дэлгэрсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өмнө нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг хувийн цементны үйлдвэрт ачигч хийдэг байсан юм тэгээд намайг тухайн үйлдвэрт ажиллаж байх хугацаанд манай цалин бууж 280.000 төгрөгийг бэлнээр авсан мөн дээрээс улсаас иргэн бүрт олгож байсан хувьцааны 100.000 төгрөгөө аваад нийт би 380.000 төгрөгтэй болоод ажил тарсны дараагаар хамт цементны үйлдвэрт ажиллаж байсан бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй /Чеченээ/ гэж дууддаг ахтай үйлчилгээний төвийн ар талд үйл ажиллагаа явуулдаг нэрийг нь сайн мэдэхгүй бааран дотор ороод Чеченээ бид хоёр хүн тус бүр 2 шил пиво авч уусан. Тэгээд би бааранд сууж байхдаа Атараа, Богооноо гэж дуудаг 2 найзруугаа утсаар залгаад миний цалин буучихлаа би үйлчилгээний төвийн ар талын бааранд дотор сууж байна ирээд ганц шил пиво авахуулж уух юм уу гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал Атараа, Богооноо хоёр хүрч ирээд би тэр хоёрт хүн тус бүрт 2 шил пиво авч өгөөд ууцгаасан. Ингээд Атараа, Богооноо хоёр миний авч өгсөн пивыг ууж дуусгаад 2 найз нь ажилтай байна гээд яваад өгсөн. Тэгээд би Атараа, Богооноо хоёрыг гараад явсны дараа удалгүй бааран дотор тооцоогоо хийчээд Чеченээ ахын хамт баарнаас гарч яваад үйлчилгээний төвийн “Манхан” нэртэй хүнсний дэлгүүрийн хажуугаар тойроод явж байхад миний өөдөөс зүс таних Тогтох гэж нэртэй залуу надад дээр хүрч ирээд намайг үгийн зөрүүгүй миний урдаас цамцаар минь хоолойг минь боогоод авсан. Тэгээд би боосон хоолойгоо тавиулах гээд Тогтохтой ноцолдоод байж байхад нохой Даагий гэж хочтой залуу миний өмдний баруун талын халаасанд байсан нокиа-6110 маркийн гар утсыг авсан. Тэр үед би Тогтохтой ноцолдож байхдаа өмдний зүүн халаасанд байсан бэлнээр 350.000 төгрөгөө зүүн гартаа атгаад байж байхад Хаянгарав, нохой Даагий нар миний гартаа атгаад байж байсан мөнгийг миний гарыг хүчээр хуруунуудыг нь дэлгэж тавиулаад Хаянгарав, Тогтох хоёр миний мөнгө болон гар утсыг аваад зугтаагаад яваад өгсөн. Тэгээд Хаянгарав, нохой Даагий хоёрыг ертөнцийн зүгээр хойшоо гүйгээд явахад Тогтох ертөнцийн зүгээр урагшаа гүйсэн. “...Би тухайн үед хэрэг болсны дараагаар Чеченээд хандаж та намайг хүнд дээрэмдүүлж байхад яагаад салгаагүй юм бэ? гэж асуухад тэрээр надад ах нь тухайн үед айсан учир ойртож чадаагүй гэж хариулж байсан. “...Миний хоолойг бооход би хэсэг ухаан алдаж унасан. Өөр намайг цохиж зодсон асуудал байхгүй. “...Миний зүгээс өөрт учирсан бодит хохирлоо тус хэргийн холбогдогч нараас гаргуулж авсан тул одоо миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн надад одоо ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15/, Гэрч П.Уртнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд намайг ажил дээрээ байж байхад надтай хамт ажиллаж байсан Энхцэцэг гэж эмэгтэй надад –танай нөхрийг 2-3 архичангууд боож унагаагаад өшиглөөд байна гэсэн тэгэхээр нь ажлынхаа ар талын цонхоор харсан чинь Даниста дэлгүүрийн урд талд үл таних эрэгтэй хүн манай нөхрийн хоолойг нь өмсөж явсан подволкоор нь хоолойг нь ороогоод боогоод газар унагасан байсныг нь харсан. Мөн үл таних 2 хүн манай ажлын хажуу талын аркаар маш хурдтай гүйгээд яваад өгөх шиг болсон. Тэгээд би нөхөр дээрээ очих гээд ажлынхаа хаалгаар гартал манай нөхөр Тогтох гэж залууг барьчихсан –энэ залуу, 2 залуутай нийлээд миний хоолойг боож унагаагаад халаасанд байсан гар утас, гарт барьж байсан 350.000 төгрөгийг минь дээрэмдээд явчихлаа гэж хэлсэн. Би энэ залууг яах вэ? гэж хэлсэн тэгээд би нөхөртөө наад залуугаа цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудах гэсэн чинь Цагдаагийн утас нь ачаалал ихтэй ярьж болохгүй байсан. Учир нь тухайн өдөр сонгуулийн санал авах өдрийн урьд өдөр нь байсан. Тэгээд би Тогтох гэж залууд хандаж чи миний нөхрийн мөнгийг өгөөч гэж хэлэхэд би танай нөхрийн мөнгийг аваагүй зугтаагаад явсан 2 залуу авсан гэж хэлсэн. “...Тэгээд цагдаа утсаа авахгүй байсаар байгаад Тогтох ноцолдож байгаад зугтаагаад яваад өгсөн. Хэрэг болсон өдрөөс хойш 4 хоногийн дараа байсан санагдаж байна Тогтох гэж залуу манай нөхрийг дээрэмддэг 2 залуутайгаа манай ажлын зүүн талын модны сүүдэр дор архи уугаад сууж байхдаа та 2 хэргээ даачих найз нь хэрэгт чинь гэрчээр оръё учир нь найз нь тэнсэнтэй байгаа учир ял авах гээд байна гэж ярьсныг нь би өөрөө сонссон. Тэр үед би такси барих гээд зам дээр хар нүдний шилтэй зогсож байсан учир намайг Тогтох тэр үед намайг таниагүй байх...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 16-18/, Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байсан санагдаж байна. тухайн өдөр Дэлгэрсайхан мөнгөний хэрэг болоод цалингаа захирлаас урьдчилж авч байсан. Дархан Нэхий ХХК-ны Хаан банкны салбараас Дэлгэрсайхан хувьцааны 100.000 төгрөгөө авсан. Тэгээд Дэлгэрсайхан намайг дайлья гээд бид хоёр хамт үйлчилгээний төвийн хойд талд нэрийг нь мэдэхгүй пабд орж тус тусдаа 2 шил пиво авч уусан. Тэгээд байж байсан чинь Дэлгэрсайхан 2 найзаа утсаар дуудаад удаагүй түүний 2 найз нь ирээд тэрээр 2 найздаа пиво авч өгсөн. Тэгээд Дэлгэрсайханы 2 найз нь түүний авч өгсөн пивыг нь ууж дуусгаад түрүүлээд яваад өгсөн. Тэр үед би ууж байсан пивондоо хэсэг согтчих шиг болсон. Ингээд Дэлгэрсайхан бид хоёр авсан пиво ууж дуусгаад Дэлгэрсайхан тооцоогоо хийгээд бид хоёр пабаас гараад гэр гэртээ харих санаатай дөнгөж пабаас гараад холдоогүй явж байхад үл таних 3 залуу хаанаас юм бэ Дэлгэрсайханы өөдөөс гарч ирээд Дэлгэрсайханг хэдэн талаас нь барьж аваад газар унагаагаад түүний карма хотыг нь хоромхон зуур нэгжээд түүний эд зүйлүүдийг нь аваад зугтаад яваад өгсөн. Тэр үед үл таних 1 залууг нь Дэлгэрсайхан явуулахгүй гээд хоорондоо ноцолдоод Дэлгэрсайхан тухайн залууг эхнэрийнхээ ажил дээр авчраад –энэ залуу намайг дээрэмдээд миний эд зүйлийг авчихлаа гэж хэлэхэд тухайн залуу Дэлгэрсайханыг дээрэмдээгүй гээд байсан. Тэгээд Дэлгэрсайханы эхнэр цагдаа утсаар дуудах гэж байхад тухайн залуу Дэлгэрсайхантай ноцолдож байгаад мултраад зугтаагаад яваад өгсөн. Тэгээд Дэлгэрсайхан бид хоёр хамт Цагдаагийн газар дээр очиж бусдад дээрэмдүүлсэн талаараа гомдол гаргаж тэмдэглүүлээд бид хоёр түүний гэрт очиж хоноод маргааш өдөр нь би гэртээ харьсан юм. “...Би тэр үед хүнд зодуулчих боловуу гэж бодоод маш их айсан мөн би согтсон байсан учир идэвхтэй үйлдэл гаргах тэнхэл байгаагүй. Хэрэг нүд эрмэх зуур л болоод өнгөрсөн. “...Хэн хэн нь ямар үйлдэл гаргасан талаар нь сайн санахгүй байна. Тухайн 3 залуу Дэлгэрсайханыг хэдэн талаас хөдөлгөөнгүй барьж аваад уртааш нь газар хэвтүүлээд карма хотыг нэгжээд эд зүйлийг нь 2 залуу нь аваад зугтаад яваад өгсөн 1 залууг нь Дэлгэрсайхан явуулахгүй гээд эхнэрийнхээ ажил дээр аваад очсон. Дэлгэрсайханы эхнэр үйлчилгээний төвийн цайны газарт ажилладаг байсан. “...Ямар ч байсан миний санаж байгаагаар тухайн 3 залуу нийлээд л Дэлгэрсайханг газар унагааж байгаад карма хотыг нь нэгжээд түүний биед байсан эд зүйлийг нь аваад зугтасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20/, Гэрч Б.Шинэхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан секьюрити ХХК-нд хамгаалагч хийдэг юмаа. Миний хувьд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 08 цагаас 18 цагийн хооронд Дархан сумын 16 дугаар багт байрлах үйлчилгээний төвийн урд талын гуяанд үйл ажиллагаа явуулдаг Хаан банк, Хаан экспресс АТМ-Д хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж ажилласан. 16-17 цагийн хооронд байсан санагдаад байна “Манхан” дэлгүүрийн урд талд үл таних 3 залуучууд 1 залууг дээрэмдээд байгаа ч юм шиг тухайн 3 залуугийн 1 залуу нь дээрэмдэж байгаа хүнийхээ араас боож газар унгаах шиг болсон. Удаагүй байж байсан чинь 3 залуугийн 2 залуу нь хаашаа гүйсэнг нь сайн санахгүй байна нэг тийшээ зугтаагаад явчих шиг болсон. “...Би Хаан банкны цонхоор холоос харсан учир яг ямар содон шинж тэмдэгтэй хүмүүс байсан талаар хараагүй. Ямарч байсан миний анзаарсангаар 3 залуу 1 залууг газар унгаагаад дээрэмдчээд 2 залуу нь зугтаачих шиг болсон. “...Би дээрхи хугацаанд объект дотроосоо гараагүй мөн дээрхи хугацаанд банкны гадаа ямар нэгэн хүмүүс зодолдоод би тэдгээр хүмүүсийг салгасан асуудал огт байхгүй. Тэгээд би 18 цагаас ажлаасаа Болдбаатар гэж хамгаалагчид ээлжээ хүлээлгэж өгсөн...” /хавтаст хэргийн 21/, Гэрч Б.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манхан дэлгүүрийн хажуу талаар явж байхад манай цайны газарт тогтооч хийдэг Уртнасангийн нөхөр Дэлгэрсайхан гэж залуу манай үйлчилгээний төв дээр сүү зардаг Нямжил эгчийн хүү Тогтох гэж залуутай барьцалдаад зогсож байхаар нь би тухайн 2 залууг болиоч гэж салгаад ажил дээрээ очоод хамт ажилладаг Уртнасанд танай нөхөр гадаа хүнтэй зодолдоод байна гэж хэлсэн. “...Хажууд нь Дэлгэрсайхантай хамт явж байсан гэх жижигхэн, сахалтай үл таних залуу, Тогтохтой хамт манай үйлчилгээний төв орчмоор архи уугаад явдаг 2 залуу хараад зогсож байсан ...Тогтох, Дэлгэрсайхан нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг байсан. Тогтох нэлээн согтсон юм шиг надад санагдсан. “ ...Би цайны газраасаа гараад баруун талд байдаг таван цулын цайны газар луугаа алхаад явж байхад Тогтохын хажууд байсан 2 залуу “Од” цогцолбор сургууль чиглээд гүйгээд явж байх шиг харагдсан...” /хавтаст хэргийн 22-23/, Гэрч Д.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагаас 00 цагийн хооронд Дархан сумын 16 дугаар баг үйлчилгээний төвд байрлах Экспресс хаан банкинд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж ажилласан. Намайг 18 цагаас 00 цагийн хооронд ажиллах хугацаанд банкны гадаа ямар нэгэн хүмүүс зодолдсон асуудал байхгүй. Мөн би зодолдож байсан хүмүүсийг салгасан асуудал огт байхгүй...” /хавтаст хэргийн 24/, “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн эд зүйл үнэлсэн тайлан /Нокиа-6110 гар утас 1 ширхэг 40.000 төгрөг/ /хавтаст хэргийн 38-39/, -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хавтаст хэргийн 1/, -Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/, -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-10/, -Шүүгдэгч Ц.Хаянгаравын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77/, -Шүүгдэгч Б.Тогтохын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 94/, -Шүүгдэгч Н.Дарханыатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 96/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Тогтох, Н.Дарханбат нар нь шүүгдэгч Ц.Хаянгаравтай бүлэглэн хохирогч Л.Дэлгэрсайханы амь биед нь аюултай хүч хэрэглэн довтолж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдээгүй тухай мэдүүлэг өгч боловч энэхүү мэдүүлэг болон хүсэлтүүд нь гүүд нь хэрэгт авагдсан хохирогч Л.Дэлгэрсайханы “...Тогтохтой ноцолдоод байж байхад нохой Даагий гэж хочтой залуу миний өмдний баруун талын халаасанд байсан нокиа-6110 маркийн гар утсыг, өмдний зүүн халаасанд байсан бэлнээр 350.000 төгрөгөө зүүн гартаа атгаад байж байхад Хаянгарав, нохой Даагий нар миний гартаа атгаад байж байсан мөнгийг миний гарыг хүчээр хуруунуудыг нь дэлгэж тавиулаад Хаянгарав, Тогтох хоёр миний мөнгө болон гар утсыг аваад зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15/, гэрч П.Уртнасангийн “ажлынхаа ар талын цонхоор харсан чинь Даниста дэлгүүрийн урд талд үл таних эрэгтэй хүн манай нөхрийн хоолойг нь өмсөж явсан подволкоор хоолойг нь ороогоод боогоод газар унагасан байсныг нь харсан. Мөн үл таних 2 хүн манай ажлын хажуу талын аркаар маш хурдтай гүйгээд яваад өгөх шиг болсон. Тэгээд би нөхөр дээрээ очих гээд ажлынхаа хаалгаар гартал манай нөхөр Тогтох гэж залууг барьчихсан энэ залуу, 2 залуутай нийлээд миний хоолойг боож унагаагаад халаасанд байсан гар утас, гарт барьж байсан 350.000 төгрөгийг минь дээрэмдээд явчихлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18/, гэрч Б.Лхагвасүрэнгийн “...Тухайн 3 залуу Дэлгэрсайханыг хэдэн талаас хөдөлгөөнгүй барьж аваад уртааш нь газар хэвтүүлээд карма хотыг нэгжээд эд зүйлийг нь 2 залуу нь аваад зугтаад яваад өгсөн....” /хавтаст хэргийн 19-20/, гэрч Б.Шинэхүүгийн “...Ямарч байсан миний анзаарснаар 3 залуу 1 залууг газар унагаж дээрэмдчихээд 2 залуу нь зугтаачих шиг болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/, гэрч Б.Энхцэцэгийн “...Дэлгэрсайхан гэж залуу Тогтох гэж залуутай барьцалдаад зогсож байхаар нь би тухайн 2 залууг болиоч гэж салгаад ажил дээрээ очоод хамт ажилладаг Уртнасанд танай нөхөр гадаа хүнтэй зодолдоод байна гэж хэлсэн..” /хавтаст хэргийн 22-23/ гэх зэрэг мэдүүлэгүүдээр няцаагдаж байна. Иймээс өмгөөлөгч Б.Чинбаатарын “шүүгдэгч Ц.Хаянгаравт холбогдох хэргийг хөнгөрүүлэн өөрчлөх”, өмгөөлөгч Н.Баярмаа, Д.Тэрбиш нарын “шүүгдэгч Б.Тогтох, Н.Дарханбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Тогтох нь хохирогч Л.Дэлгэрсайханыг Үйлчилгээний төвийн бааранаас гарч Манхан дэлгүүрийн ойролцоо явж байхад барьж авч боож унагах үед шүүгдэгч Х.Хаянгарав, Н.Дарханбат нар хохирогчийн өмдний баруун халаасанд байсан утас болон гартаа атгаж байсан мөнгө зэргийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул прокуророос шүүгдэгч Б.Тогтох, Ц.Хаянгарав, Н.Дарханбат нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Иймд шүүгдэгч Б.Тогтох, Ц.Хаянгарав, Н.Дарханбат нарыг согтуугаар бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн “Манхан” дэлгүүрийн орчимд иргэн Л.Дэлгэрсайханыг боож унаган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бэлэн 305,000 төгрөг болон Нокиа-6110 загварын гар утас 1 ширхэг зэрэг нийт 390,000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Тогтох, Ц.Хаянгарав, Н.Дарханбат нар согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал болох ба шүүгдэгч Б.Тогтох, Н.Дарханбат нар урьд нь гэмт хэрэг үйлдэж тус тус ял шийтгүүлж байсан хэдий ч тэднийг ялтайд тооцох хугацаа дуусгавар болсон, Б.Тогтох Ц.Хаянгарав, Н.Дарханбат нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, тэдний хувийн байдал, хохирогч Л.Дэлгэрсайхан нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Тогтох, Ц.Хаянгарав, Н.Дарханбат нарын үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн тус хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Тогтох, Ц.Хаянгарав, Н.Дарханбат нар нь энэ хэргийн улмаас урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 390 000 төгрөг төлсөн, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад