Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2013/ШЦТ/149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0064/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Ё.Ринзаан, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Ц.Цэндсүрэн, Д.Ганболд, С.Банди,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч Н.Идэр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

хохирогч Д.С , С.Ү , Б.О ,

шинжээч С.С , гэрч С.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн АА овогт ******* д холбогдох эрүүгийн 201209000694 дугаартай хоёр хавтас хэргийг 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны . дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-7, хүүхдүүдийн хамт гэх Дархан-Уул аймгийн Дархан сум .. дүгээр баг .. дүгээр байрны .. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

  1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 10-ны

өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 240.000 төгрөгөөр торгох ял,

  1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 15-ны

өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.3-т зааснаар 3 жил хорих ял шийтгэгдэн, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

  1. Дархан-Уул аймгийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 66

дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн  ТБ69061568 дугаартай, АА овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч *******  нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2012 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Арвижах Ундраа” зочид буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж иргэн Д.С эгийн нүүрэн тус газар үнсний шилэн саваар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан,

мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 9 дүгээр байрны 03 тоотод

 

А  99.2  шийтгэх тогтоол

бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж иргэн С.Ү ын нүүрэн тус газар өшиглөж бие махбодид нь хөнгөн гэмтэл  санаатай учруулж догшин авирлаж танхайрсан,

2012 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Арвижих Ундраа” зочид буудлаас тогооч ажилтай Б.О ийг хүч хэрэглэж 9 дүгээр байрны 03 тоотод өөрийн гэртээ оруулж зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2012 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 01 цагийн үед Арвижих-Ундраа кафенд хоол идээд байж байхад С э орж ирээд М ийг чи Ү тай унтаа биз дээ хэрүүл хийсэн. Маргааш нь Ү  манайд орж ирээд С э намайг танай нөхөртэй унтсан гэлээ гэхэд би өөдөөс нь манай нөхөр та нартай холилдох хүн биш гээд гаргаад явуулсан. Тэрнээс хойш манай гэр гэр бүлийн маргаантай байж байгаад 2013 оны 11 дүгээр сарын 26-нд М өөс би салсан. 2012 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би тамхи авахаар гэрээсээ гарахад Арвижих Ундраа буудлын гадна С , нар найруулсан архи зараад зогсож байсан. Тэгэхээр нь С эд би чи муу янхан нөхөргүй болохоор манай нөхөрт хоол унд өгөөд гэр орондоо байлгасан гэнэ лээ гэж хэлээд С этэй маргасан. Тэгээд би уурандаа С эгийн нүүр рүү хуруугаараа чичсэн. С э зөрүүлээд намайг үсдсэн. Дараа нь би цагдаа дуудаад С эгийн архийг нь хураалгачихсан. Намайг Арвижих Ундраа буудалд байж байхад гаднаас С э орилоод орж ирэхээр нь сандрахдаа үнсний сав аваад шидчихсэн. Намайг гэртээ орсон байхад С  Энхцэцэг нартай орж ирцгээсэн. Би С эгээс уучлалт гуйгаад бид хоёр хоорондоо эвлэрсэн. Тэгээд Энхцэцэг архи гаргаад бид нар цуг уусан. Тэгээд би Ү ад С  та хоёр хэзээ найз болчихсон юм бэ гээд Ү ыг нэг удаа өшиглөсөн. О ийн хувьд миний нөхрийн утсыг авчихсан, чамд ямар хамаатай юм бэ гээд мессэж ирүүлэхээр нь уурласан. Тэгээд Арвижих Ундраа буудлаас О ийг гаргаад гэртээ оруулж зодсон нь үнэн. Дараа нь би О ээс уучлалт гуйсан. Буруугаа хүлээж байгаа, надад хөнгөн ял оноож өгнө үү” гэв.

 

Хохирогч Д.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө А  намайг гичий янхан гэж хэлчихээд Арвижих Ундраа кафе руу яваад орсон. Би араас нь орсон чи муу гичий гээд миний баруун нүд рүү хуруугаараа хатгасан. Тэгээд үсдэлцээд чамайг цохиод яахав дээ гэж би хэлээд гараад явсан. Энэ үед буудлын тогооч Б , ресепшин Бямбаа нар байсан. Намайг А г зодлоо гээд Идэрчулуунд А  хэлээд Идэрчулуунаар намайг алуулна гэж араас хэлж байсан. Тэгээд миний зарж байсан архийг цагдаа дуудаад хураалгасан. Дараа нь Арвижих Ундраа буудалд дөнгөж ороход бараг хаалгаар ч орж ирж амжаагүй байхад миний нүд рүү юм аваад шидсэн. Баруун нүдний зовхиноос цус гарахаар нь юу бэ гэхэд Б  Золзаяа хоёр тань руу сая А  үнсний сав шидчихлээ гэсэн. Тэгээд эмнэлэг рүү явсан. Надад учирсан хөнгөн гэмтлийг А  учруулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч С.Ү  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө тухайн үед С  найзтайгаа уулзаад явж байсан. С э Арвижих Ундрахаас гарч ирээд нүд ийм болгочихлоо гээд харуулсан. Эмнэлэг рүү явж тариа хийлгээд боолгосон. Буцаж ирээд вокзал дээр ирж машинаас буухад А тай уулзаж эвлэрэхээр гэрт нь орсон. Эхлээд эвлэрээд байснаа сүүлдээ муудалцсан. Бид бүгдээрээ л байсан. А  намайг эргэж хараад шууд өшиглөсөн. Би конейстэр дээр сууж байснаа унасан. Миний хамраас цус гарсан. Би ерөөсөө урьд А тай найз нөхөд яваагүй. С  А  нар салахгүй байгаад байсан. А  бид хоёрын хувьд өш хонзон байхгүй. С эг авч явах гэж байгаад А д зодуулчихсан. Гомдолтой байгаа, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Б.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Арвижих-ундраа буудалд тогооч ажилтай байсан юм. 2012.12.09-ний өдрийн 15.00 цагийн алдад намайг Арвижих-Ундраа буудалд ажил дээрээ ажлаа хийж байтал хамар хочит А  манай буудалд орж ирээд О  хаана байна гэж орилсон. Тэгснээ намайг шууд үсдээд чи муу яасан их хүний нөхөртэй явалддаг юм бэ, чамайг ална чи яасан их хүний нөхөр рүү мессэж бичдэг юм бэ гэсэн. Тэгээд намайг А  үсдээд Арвижихаас аваад гарсан. Энэ үед надтай хамт ээлжинд гарч байсан Шинээ болон Батсүх гэсэн буудлын ажилчид А  хүүе чи болиоч гэтэл А  та нарт огт хамаагүй, надад хууль үйлчлэхгүй гээд намайг үсдэж чирж гараад гэр рүүгээ оруулаад хоолны дунд зэргийн төмөр халбагаар миний зүүн нүд болон биеийн энд тэндгүй цохиж өшиглөөд үнс, ус цацаад хараал ерөөл хийнэ гээд байсан. Тэгээд намайг гаргахгүй байсан чинь гаднаас М  орж ирээд А д хандан чи яасан сонин юм бэ? Наад хүнтэй чинь би огт хамаагүй, чи намайг гэрээсээ хөөчихсөн байхад Арвижих ундраагийнхан бүгд л надад туслаад хоол унд өгч байсан. Тэглээ гээд бүгдийг нь авчирч зодохгүй юу гэснээ М  чи одоо яв гэж хэлээд намайг явуулсан. … М  гэрээсээ хөөгдчихөөд байна, мөнгө хэрэг болоод гээд надад өөрийнхөө утсыг барьцаанд тавьж, 10.000 төгрөг зээлсэн байсан ба энэ гар утсыг нь намайг авсан байна гэж А  мэдсэн юм шиг байгаа юм. Тэгсэн М  над руу нэг өдөр А  миний гар утсыг чамд байгааг мэдчихлээ, хэрвээ асуувал нуугаарай гэж мессэж бичсэн байхаар нь би наадах чинь надад ямар хамаатай юм бэ? Битгий сонин мессэж бичээд бай гэсэн хариу би бичсэн. Тэр мессэжийг А  олж уншаад намайг М тэйгээ хардаад намайг зодсон юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Гэрч С.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...А  бид хоёр албан ёсны баталгаатай гэр бүлийн хүмүүс. Би А тай муудалцаад нэг хэсэг буюу 14 хоног гэрээсээ явсан. Тэр хооронд би С , О  нартай холбогдож байсан. А г шоронд цуг хийчихье гээд бүгдэдтэй нь нийлээд идэж уугаад явдаг байсан” гэв.

 

Шинжээч С.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хавтас хэргийн 8 дугаар талд иргэн Дашдаваагийн С ийн биед 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийж шинжээчийн дүгнэлт гаргажээ. Уг үзлэгээр нүдний алимны чичирхийлсэн хөдөлгөөнтэй, хэсэг газрын шинж 2 нүдний зовхи, хамрын нурууг хамарсан 14 х 6 см хөхөлбөр ногоон цус хуралттай. Баруун нүдний зовхи хацар хавдсан. Нүдний завсар багассан. Баруун хацарт 0.8 х 0.2 см, хамрын баруун нүхний доор 0.7 х 0.1 см, эрүүний баруун талд 0.3 х 0.1 см хүрэн өнгийн тав тогтсон өнгөц зулгаралттай. Энэхүү гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Хавтас хэргийн 93 дугаар талд иргэн Базаржавын О ийн биед 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийж дүгнэлт гаргажээ. Түүний биед нүүр, хуйх, гарын зөөлөн эдийн цус хуралт, шархны гэмтэл нь мөн адил дээр  дурьдсан хөнгөн зэргийн гэмтэл болно. Хавтас хэргийн  98 дугаар талд Сайнцогийн Ү ын биед 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийж дүгнэлт гаргажээ. Түүнд учирсан гэмтэл нь хөнгөн гэмтэл байна. Эдгээр гурван хүний биед учирсан гэмтэл нь хөнгөн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хөнгөн гэмтэл гэж тогтоогдсон байна” гэв.

 

Хохирогч Д.С мөрдөн байцаалтанд өгсөн: ...2012 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 00 цаг өнгөрч байхад би Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Арвижих-Ундраа буудлын гадаа эгч С  болон Э.Ү , О  бид хэд найруулсан архи зараад зогсож байтал хамар хочит А  гэрээсээ гарч ирээд бид нарт хандан та бузрын хар янхнууд гэснээ намайг Света гэж хочилж дууддаг нэр юм, чи муу янхан нөхөргүй болохоороо чи муу нөхрийг маань горьдоод хоол унд өгөөд гэр орондоо байлгасан гэнэ лээ. Та нар муусайн янхнууд гээд хашгираад байсан. Зарим үгийг нь би сайн тогтоогоогүй. Голдуу намайг хуучин нөхөр М тэйгөө хардаад доромжлоод байсан. Тэгэхээр нь би А д хандаад яадаг юм, чи шинэ нөхрөө хараад М ийг гэрээсээ хөөсөн, наад хүн чинь очих газаргүй, гудамжинд гарсан учраас би хооллосон юм гэсэн. А  надад чи нөхрийг маань горьдож хэвтээ биз дээ гэсэн. Гэтэл А  миний зүүн нүдний зовхи хэсэг рүү гарынхаа хурууг гозойлгоод хатгасан, тэгээд миний хамрын доод хэсэгт хумсаараа жижигхэн маажсан. Тэгэхээр нь би чи яаж байна аа гээд ингэж чи муу дургүй хүргэхгүй шүү гэснээ би А г зөрүүлээд үсдсэн. Тэгээд цохих гэснээ болиод би чамайг цохиод яах вэ дээ чи надад гай болно шүү дээ гэж хэлээд тэнд нь орхиод явсан. Энэ үед Арвижих-ундраа буудлын тогооч Б , ресепшин Бямбаа нар байсан, тэгээд би Арвижих-Ундраа буудлаас гараад явтал А  учиргүй орилоод Идэрээ хайраа ханиа намайг Света зодоод аллаа гээд байсан. А гийн нөхөр гэх Идэрчулуун нь подвалоос гарч ирсэн. Тэгээд миний араас Идэрчулуун Света муу янхан нааш ир, би чамайг ална гэхээр нь би яваад өгсөн. Одоо ал гэсэн чинь Идэрчулуун намайг яаж ч чадаагүй, намайг 2 нөхөртэй ал гэсэн. Тэгээд би яваад байшин тойроод явах гэтэл А  миний араас чиний архинуудыг чинь цагдаа дуудаж хураалгана гэхээр нь би тэгээ тэг миний нүдэн дээр цагдаа дууд гэсэн дуудна гээд цагдаа дуудаад архинуудыг маань цагдаа ирээд хурааж аваад явсан. …тамхи авахаар гараад Арвижих-ундраа буудалд ортол дөнгөж хаалгаар нь ортол А  миний баруун нүд рүү юм аваад шидсэн. Тэр үед миний баруун нүдний зовхи хэсгээс цус гарч байсан. ёо юу вэ? -яачихав аа гэхэд Б , Золзаяа гэх хүүхэн байсан. Тэр 2 надад Света эгчээ тан руу үнсний сав аваад шидчихлээ шүү дээ гэсэн. Тэгээд хартал над руу шидсэн үнсний сав нь шилэн болор ч юм шиг хагараагүй байсан. Тэгтэл А  нөхөр гэх М , А гийн хүү Дөш-Эрдэнэ хоёртойгоо та хоёр хараагүй биз дээ гэтэл тэр 2 хараагүй гэсэн. Тэгсэн Золзаяа, Б  2 А  руу зэрэг та юун аймаар юм бэ? Та сая Света эгч рүү үнсний сав шидээ биз дээ гэсэн. … тэгэхээр нь би нэгдсэн эмнэлэг дээр очиж хүлээн авах дээр баруун нүдээ үзүүлж цусаа тогтоолгоод нүд рүүгээ тариа хийлгээд эм дусаалгасан. Тэгээд машинтайгаа явах гэж байтал Золзаяа намайг утсаар дуудаад Света эгчээ хүрээд ирээч, хэдүүлээ учраа олъё гэхээр нь за яахав гээд яваад очтол А гийн гэр рүү оръё гэж Энхцэцэг, Золзаяа, Ү , М , О  нар хэлэхээр нь дагаад орсон чинь миний араас Ү  орж ирсэн. Тэгсэн А  намайг барьж аваад тэврээд үнсээд миний найз намайг уучлаарай гээд байсан, тэр үед нь би за яахав уучлалаа гээд эвлэрсэн. Тэгсэн Энхцэцэгээс архи гарч ирээд архинаас нь бид нар уугаад байж байтал Энхцэцэг бид 2 хүүхдээсээ болж хэрэлдсэн. Тэгсэн А  Ү тай маргалдаад байсан. Юунаас болж маргалдаж байсныг би анзаараагүй. Тэгсэн А  Ү ыг гараараа хамар руу нь цохиод цус гаргачихаар нь би А г чи яаж байгаа юм гэтэл А  намайг чи муу ч гэсэн янхан гээд миний хамар руу гараараа цохисон. …Эдгээр гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтэд дурьдсан эдгээр гэмтлүүдийг А  буюу А  л Арвижих буудалд миний баруун нүд рүү үнсний сав шидэж учруулсан гэмтэл гэж үзэж байна. Түүнээс А  анх намайг Арвижих буудалд зүүн нүд рүү хатгаж, хамрын доод хэсэгт жижиг газар маажихдаа ямар нэгэн сүртэй гэмтэл учруулаагүй. …А  намайг нөхөр М тэйгөө хардаад тэр оройжин элдвээр доромжлоод байсан. Тэгээд л намайг Арвижих ганцаараа ороод ирэхээр үнсний саваар шидэж гэмтээсэн хэрэг” мэдүүлэг /хэргийн 22-23, 266 дугаар хуудас/,

            хохирогч Б.О ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Арвижих-ундраа буудалд тогооч ажилтай байсан юм. 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 15:00 цагийн алдад намайг Арвижих-Ундраа буудалд ажил дээрээ ажлаа хийж байтал хамар хочит А  манай буудалд орж ирээд О  хаана байна гэж орилсон. Тэгснээ намайг шууд үсдээд чи муу яасан их хүний нөхөртэй явалддаг юм бэ, чамайг ална чи яасан их хүний нөхөр рүү мессэж бичдэг юм бэ гэсэн. Тэгээд намайг А  үсдээд Арвижихаас аваад гарсан. Энэ үед надтай хамт ээлжинд гарч байсан Шинээ болон Батсүх гэсэн буудлын ажилчид А  хүүе чи болиоч гэтэл А  та нарт огт хамаагүй, надад хууль үйлчлэхгүй гээд намайг үсдэж чирж гараад гэр рүүгээ оруулаад хоолны дунд зэргийн төмөр халбагаар миний зүүн нүд болон биеийн энд тэндгүй цохиж өшиглөөд үнс, ус цацаад хараал ерөөл хийнэ гээд байсан. Тэгээд намайг гаргахгүй байсан чинь гаднаас М  орж ирээд А д хандан чи яасан сонин юм бэ? Наад хүнтэй чинь би огт хамаагүй, чи намайг гэрээсээ хөөчихсөн байхад Арвижих ундраагийнхан бүгд л надад туслаад хоол унд өгч байсан. Тэглээ гээд бүгдийг нь авчирч зодохгүй юу гэснээ М  чи одоо яв гэж хэлээд намайг явуулсан. …М  гэрээсээ хөөгдчихөөд байна, мөнгө хэрэг болоод гээд надад өөрийнхөө утсыг барьцаанд тавьж, 10.000 төгрөг зээлсэн байсан ба энэ гар утсыг нь намайг авсан байна гэж А  мэдсэн юм шиг байгаа юм. Тэгсэн М  над руу нэг өдөр А  миний гар утсыг чамд байгааг мэдчихлээ, хэрвээ асуувал нуугаарай гэж мессэж бичсэн байхаар нь би наадах чинь надад ямар хамаатай юм бэ? Битгий сонин мессэж бичээд бай гэсэн хариу би бичсэн. Тэр мессежийг А  олж уншаад намайг М тэйгөө хардаад намайг зодсон юм” гэсэн  мэдүүлэг /хэргийн 26-27 дугаар хуудас/,

            хохирогч С.Ү ын мөрдөн байцаалтанд өгсөн:  “...2012 оны 12 дугаар сарын 05-ны орой 23 цаг өнгөрч байхад би гэрээсээ 7 ширхэг архи аваад түүнийг зарах гээд Арвижих-ундраа буудлын гадна ганцаараа зогсож байтал Света тэр буудлаас нүд рүүгээ цохиулсан А  миний нүд рүү үнсний сав шидчихлээ гэсээр гарч ирсэн. Тэгээд Светаг С  бид 2 машинтай нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан. Нүдийг нь үзүүлж тариа хийлгэсэн. Тэгээд буцаад нөгөө машинаараа вокзалын хажууд Арвижих-ундраа буудлын гадаа буусан. Машинтай залуу харилаа гээд шууд явсан. А  нөхрийнхөө хамт Света бид хоёртой таарсан. Тэгээд Светатай А  эв зүйгээ олно гээд тэр хэд А гийнх руу орсон, тухайн үед би гадаа хүлээж байгаад даараад орсон, орсон чинь эв зүйгээ олж байна гээд архи гаргачихсан ууж байсан. Гэрт нь А гийн Номин гэх төрсөн охин нь өөр бас жаахан хүүхдүүд унтаж байсан. А д тухайн үед би Светаг яах гэж нүүр ам руу нь юм шидсэн юм бэ Светаг явъя гэж хэлтэл А  босож ирээд чи ямар олигтойдоо ганц хүүхдийнхээ толгойг идчихээд ингэж явдаг юм бэ Света та 2 хэзээ найзууд болчихсон юм бэ гэж хэлээд миний хамар тус газарт гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би такси бариад С гийнд очиж хоносон. …А д өшиглүүлээд хамар тахийж, зүүн нүд хөхөрч гэмтсэн. Дараа нь Света руу заазуур бариад дайрахаар нь би хүн аллаа, цагдаа гээд бахирсан. А  миний гуя руу цээж эрүү зэрэг газрууд руу хэд хэдэн удаа өшиглөж гэмтээсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-31, 265 дугаар хуудас/,

                 

            гэрч У.С  мөрдөн байцаалтанд өгсөн:...2012 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би хуурай дүү С этэй хамт төмөр замын вокзал дээр архи зарахаар 23 цагийн алдад гарсан, тэгээд архиа зарах гээд Арвижих ундраа буудлын тэнд С  болон Ү  нөхөр нь болох О , С.Ү  бид хэд зогсож байтал хамар хочит А  гэрээсээ гарч ирээд бид нарыг хараад муу бузрууд минь битгий давраад байгаарай, Мөнхөө хаана байна гэснээ намайг өө нохой С  ирчихсэн байх шив дээ гээд орилоод байсан. Тэгээд С  бид хоёрыг янхан гээд элдэв үгээр доромжилж гарсан. С  тэр үед А тай хэрэлдэх гээд байхаар нь битгий наад нэг юмтайгаа хэрэлд гэсэн. …тэгээд С э өөрөө тамхи олж татна гээд гараад явсан. Ариука гараад явсан. Тэгээд байж байснаа С э буцаад Оргилд цусаа гоожуулаад ороод ирсэн. Харсан чинь С эгийн баруун нүдний зовхины хэсэгт гэмтчихсэн, цус гарч байсан. Тэгээд зовхи нь сонин унжчихсан байсан, С э орж ирэхдээ надад аниа цагдаа дуудаад өгөөч, намайг сая Арвижих руу ороход А  юмаар миний нүд рүү шидээд гэмтээчихлээ гэсэн. Тэгээд С.Ү  бид 2 машин бариад цагдаа дээр очсон чинь цагдаа эхлээд эмнэлэг дээр очоод үзүүл, цусыг нь тогтоолгоод ир гэсэн. Тэгэхээр  тэр машинтайгаа яваад эмнэлэг дээр очсон чинь С эгийн гэмтсэн гэх нүд рүү тариа хийж дусаалга дусааж өгөөд цусыг нь тогтоосон. Тэгээд С эг аваад харих гэтэл С.Ү  би гэр рүүгээ явлаа гэсэн. Тэгээд Ү ыг хүргэж өгөх гээд явж байтал вокзал дээр С э утсаар ярьж байгаад С.Ү тай хамт буугаад явсан. Хэнтэй юу ярьсан талаар би сонсож амжаагүй. Тэгээд намайг хартал Арвижих, Оргил буудлын гадаа С , А  2 хоорондоо тэврэлдээд байгаа юм уу эсвэл барьцалдаад байгаа юм уу холоос бие биедээ дөхөж харагдсан, тэгээд би хүлээж байсан чинь машины жолооч яараад байсан тул гэртээ хүргүүлээд харьж унтсан. Унтаж байтал 9 цагийн алдад Ү  С  эгчээ би бас хамар А д зодуулчихлаа гэсээр хамар нүд нь битүү хавдаж хөхөрчихсөн, хамарнаас нь нил цус гоожчихсон орж ирсэн. Тэгэхээр нь би одоо гэртээ харь гэтэл би нөхрөөсөө айгаад байна гэснээ манайд орой хүртэл байж байгаад 22 цаг өнгөрч байхад нөхрийг нь дуудаж вокзал дээр хүргэж өгсөн. С  надтай 9 цаг өнгөрч байхад цагдаа дээр ирчихсэн өргөдөл бичиж байна гэж утсаар ярьсан. Мөн С э надад тухайн үед нүдээ цохиулснаас гадна танаас салж яваад А д би дахиад зодуулчихлаа” гэсэн мэдүүлэг эргийн 34-35 дугаар хуудас/,

            гэрч Б.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2012 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай буудлын ажилчдын шинэ жил болсон, тэрнээс 2-З хоногийн өмнө юм даг, өдрийг нь нарийн санахгүй байна, тэр шөнө би ээлжтэй байж таарсан. Арвижих-Ундраа буудалд ажлаа хийгээд байж байтал 2З цагийн алдад Света хочтой С э манай буудалд орж ирж харагдсан. Тэгтэл араас нь хамар А  орж ирээд юунаас болж маргасан юм бүү мэд, Света А  2 маргалдаад л С э А г үснээс нь зулгаачихсан байгаа харагдсан. А  тухайн үед ямар ч үйлдэл хийгээгүй, тэгсэн гаднаас А гийн бэр Чука, хүү Гөөеө нар орж ирээд А г аваад гараад явах үед А  Света  би иймэрхүү юм болоосой гэж хүлээж байлаа гэж хэлээд гараад явсан. Тэгээд шөнө 2 цаг өнгөрч байхад буудлын заал руу хартал А  болон хэдэн шаг зардаг хүмүүс орж ирээд дулаацаж байхыг хальт харсан. А гаас өөр хэн хэн байсныг анзаараагүй. Тэгсэн гаднаас Света халамцуу орж ирээд заал руу явсан чинь үнсний сав унах чимээ гарсан. Тэгэхээр нь Бямбаа эгч очоод харсан. үнсний сав хагараагүй байна гээд Света Бямбаа зэрэгцээд гарч ирсэн. Света баруун талын хацраа дарчихсан, хацраас нь цус гарчихсан байсан. Тэр үед Бямбаа эгч 00-н цаас Светад өгөөд Света 00 цаасаар хацраа дараад Света А д хандан А  би энийг нь хүлээж байсан юм гэж хэлээд гарсан. Энэ үед А  текний тэнд ирж зогсоод шаг зардаг хүмүүс рүү та нар юм хараагүй биз дээ гэтэл тэд нар дуугарахгүй байсан. Тэгснээ надаас чи юу ч хараагүй биз дээ гэхэд харсан гэсэн. Тэгсэн А  надаас чи тэгээд юу харсан юм бэ гэсэн. Тэгэхээр нь би та сая үнсний сав авч шидээд Светагийн баруун хацрыг гэмтээгээ биз дээ гэсэн чинь юу ч хэлээгүй гараад явсан. Энэ үед би гал тогоо руугаа яваад орсон.  …угаасаа хэн ч харсан А гийн үйлдлийг хараад дургүй хүрэхээр байсан, учир нь тэр үед А  өөрөө Света руу үнсний сав авч шидээд баруун хацрыг нь гэмтээчхээд хүн болгоныг дарамталж байгаа юм шиг юу ч хараагүй биз дээ гээд байхаар нь би харсан гэж хэлсэн юм, ер нь би тэнд өөрөө байсан, хэрэг явдал ойлгомжтой байсан. А  руу өөр үнсний сав авч шидсэн хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/,

            гэрч Ж.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орой 2З цагийн алдад байх, С  буюу Света эгч манай буудалд орж ирээд текнээс тамхи аваад зогсож байтал хамар А  гаднаас орж ирээд С этэй маргаад байсан. Тухайн үед юунаас болж маргасныг би мэдээгүй. Миний ойлгосноор А гийн нөхрөөс болж С тэй муудалцаад байх шиг байсан. Тэгээд манай хамгаалагч Баатар гар гар гээд тэр 2-ыг гаргасан. Тэгсэн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02 цаг өнгөрч байхад хамар А  О , Үүрээ, Заяа гэдэг шаг зардаг хүмүүс манай баарны зааланд орж ирээд суучихсан байсан, тэгсэн Света гаднаас халамцуу орж ирсэн. Тэгсэн удалгүй таг гээд юм хагарах чимээ сонсогдсон, яваад очтол манай буудлын ширээн дээр байсан шилэн үнсний сав газарт унасан, хагараагүй, харин Светагийн баруун талын хацар дотогш хонхойгоод тэндээс цус гарчихсан баруун нүдээ аньчхаад нээж чадахгүй байсан, тэгэхээр нь би Светаг та эмнэлэг яв, нүд чинь эвгүй болчихсон байна гэсэн, тэгээд С  гараад явсан, тэгээд өглөөгүүр 5 цагийн орчим С  манай буудалд орж ирээд нүдэндээ эмнэлэг орж үзүүлээд тариа хийлгээд ирлээ гэж байсан. Тэгээд гараад явсан. Тэгээд 1-2 хоногийн дараа манай буудалд орж ирээд Света намайг цагдаад өргөдөл бичээд өгсөн байна, та нараас намайг үнсний сав авч шидсэн үү гэж асууж магадгүй, та нар намайг үнсний сав авч Света руу шидэж байхыг хараагүй биз дээ гэхээр нь би хараагүй гэсэн. Тэгээд би А гаас та Света руу үнсний сав авч шидээгүй юм бол манай ширээн дээр байсан үнсний сав яагаад газар уначихсан байдаг юм бэ гэтэл А  би гараараа үнсний савыг нь түлхээд унагаачихсан байхгүй юу даа гэсэн. Тухайн үед А гаас өөр Светатай маргалдаж муудалцсан хүн байхгүй. Үнсний савыг ширээн дээрээс унагахад арай ч тийм хүчтэй хагарч байгаа юм шиг чимээ гарахгүй, тэгээд ч Света гаднаас манай буудал тэр орой зүгээр эрүүл орж ирээд Светагийн баруун хацраас шингэн цус гоожоод Света ёолоод эхэлсэн, баруун нүдээ нээж чадахгүй болчихсон байсан, энэ үед хамар А  бидэнд хандаад үнсний сав аваад Света руу шидэж байхыг хараагүй биз дээ гэж байсан, тэгтэл манай буудлын тогооч Б  А д хандан би таныг үнсний сав аваад Света шидэхийг харсан шүү гэж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39 дүгээр хуудас/,

            гэрч Э.Ү ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр билүү 05-ны өдөр байл уу өдрийг санахгүй байна, орой 23 цагийн алдад Арвижих ундраа буудлын гадна С , С , О  бид 2 зогсож байтал хамар А  гэрээсээ гарч ирээд С этэй маргаад А  С  эгчийг С  эгч гээд намайг зүгээр зогсож байхад янхан гээд байхаар нь би А д хандан янхан байгаад би танай нөхөртэй унтаагүй биз дээ гэсэн. Тэгээд А  Арвижих ундраа буудал руу яваад орсон. Тэгээд би вокзал руу хараад цаашаа яваад зогссон. Тэгсэн А  төд удалгүй би Светад зодуулчихлаа гээд орилоод байсан. А г хүүхдүүд нь гэр рүүгээ оруулж байсан, тэгж байгаад А  гэрээсээ гарч ирээд С тэй хэрэлдээд байсан, тэгсэн А  цагдаа дуудаж, С эгийн архийг хураалгаад С  бид хэд бүгдээрээ цагдаа дээр ирсэн. Ирж гарын үсэг зурчхаад буцаад вокзал руу явсан, С , Света 2 Оргил буудал руу орсон, манай нөхөр О  бид 2 Аривжих ундраа руу орж халуун юм уугаад харъя гэтэл А  М  нар тэнд байсан. Тухайн үед би А д та цагдаад архийг маань хураалгадаг нь ямар учиртай юм бэ, хүүхдийн маань талхны мөнгө хураалгалаа гэсэн чинь М  З баавгай пиво барьж орж ирээд пиво хувааж ууя гэхээр нь тэгье гээд А  М , Энхцэцэг, О  бид хэд ширээ тойроод пиво уугаад сууж байтал гаднаас Света орж ирсэн, тэгсэн А  ширээн дээрээс нэг зүйл аваад Света руу шидсэн. Тухайн үед би ширээн дээрээс юу аваад шидчихвээ гэтэл Света ёолоод орилоод А  руу энийг чинь би хүлээгээд байсан юм гэл үү тийм утгагүй зүйл хэлээд гарсан. Тухайн үед би ресепшин Б гаас А  эгч сая Света руу юу аваад шидчихвээ гэтэл үнсний сав авч шидээд баруун нүдийг нь яараад хаячихлаа гэсэн, тэгээд араас нь харсан чинь С  эгч машинтай ирээд Света, Ү  2-ыг аваад явсан. Би буцаад ортол А  та нар намайг Света руу юм авч шидсэнийг хараагүй шүү гээд хүн болгон руу хэлээд байсан” гэсэн  мэдүүлэг/хэргийн 40-41 дүгээр хуудас/,

            гэрч Б.Э  мөрдөн байцаалтад өгсөн: “...2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2З цагийн алдад намайг вокзалын тэнд байж байтал хамар А  Света 2 бие биетэйгээ хэрэлдээд байхыг нь сонссон. Света А гийн нөхрийг чи шоронгийн банди авч суусан гээд байгаагийн сонссон. Тэгээд байж байтал нэг цагийн орчим байх Золзаяа бид 2 ар араасаа цувраад Арвижих-Ундраа буудалд ортол хамар А  М , О , Э.Ү  нар З баавгай пиво уугаад сууж байсан. Тэнд ороод тэд нартай хамт пивоноос уугаад сууж байтал Света орж ирээд хамартай алалцана, яагаад архийг маань цагдаад хураалгаж байгаа юм гэж байсан, тэгээд нөхрийнх нь талаар бас ярьсан, тэгсэн А  руу Света тонгойтол А  ширээн дээр байсан үнсний савыг Света руу шидээд нүдийг нь оночихсон, аль нүдийг нь санахгүй байна, тэгсэн С  А д хандан ёстой гоё энийг чинь би хүлээж байсан юм гэж хэлээд ёолоод гараад явсан, тэгээд цагдаа ирж магадгүй гэж бодоод би гараад явсан. Тэгж байтал энэ хэрэг явдал болсноос хойш цаг 30 минутын дараа Света эргээд ирсэн. Ирэхдээ нүдэндээ тариа хийлгээд ирлээ гэсэн. Тэгээд А гийн гэрт орж архи, пиво уухаар болоод энэ үед Света А  2 эвлэрээд бие биенийгээ тэвэрч аваад байсан. Тэгээд А гийн гэрт А , М , И , З , О , Э.Ү , Б зэрэг хүмүүс байсан. Тэгсэн гаднаас С.Ү  ороод ирсэн. Тэгж байтал С.Ү  А  2 маргалдаад байсан” гэсэн мэдүүлэгэргийн 42 дугаар хуудас/,

            гэрч Б.З  мөрдөн байцаалтанд өгсөн:...2012 оны 12 дугаар сарын эхээр өдрийг тодорхой санахгүй байна. Намайг 01 цагийн үед Арвижих-Ундраа буудалд яваад ортол А  буюу хамар хочит А , Э.Үүрээ, Энхцэцэг, О , М  нар пиво хувааж уугаад сууж байсан. Би тухайн үед даарч явсан тул пивоноос уусан. Гаднаас Света эгч орж ирээд ингэдэг байхгүй юу гэтэл А  ширээн дээрээс нэг зүйл аваад Света руу шидсэн. Юу шидсэнийг тухайн үед би харж амжаагүй. Тэгсэн Света эгч цаашаа яваад нүдээ цагаан салфеткаар дараад гараад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 45 дугаар хуудас/,

            гэрч С.О ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...А  бид хэдийг ганц нэг пиво ууя гэсэн. Бид ч зөвшөөрч, М  гэрээсээ З баавгай пиво 2 савыг авчирсан. Тэр пивоо А  М , Энхцэцэг, Золзаяа, манай эхнэр бид хэд хувааж уугаад дуусаж байтал Света гаднаас орж ирээд А г чи миний архийг цагдаад хураалгалаа гэсэн, тэгсэн А  чи юу гээд байгаа гичий вэ гэж хэлээд Света руу үнсний саваа аваад шидсэн. Тэгсэн тэр үнсний сав нь Светагийн баруун талын нүдний доод хэсэгт оноод Света энийг чинь би хүлээж байсан юм гэж хэлээд цусаа гоожуулаад гараад явсан, 30-40 минут болоод Света хүрээд ирсэн. Тэгсэн А  тэр 2 бие биеэсээ уучлалт гуйгаад гар бариад байсан. Тэгж байгаад А  манай гэр рүү оръё гэсэн, тэгээд А гийн гэрт 075 литрийн 2 шил ерөөл архийг С.Ү , Золзаяа, Энхцэцэг, манай авгай, Света, М  бид хэд хувааж ууж байгаад А , С.Ү  2 хоорондоо маргаад А , С.Ү ын нүүр рүү гутлаараа нэг удаа өшиглөөд унагаасан. Тэгсэн С.Ү ын баруун нүд хавдаад хамар амнаас нь цус гоожоод гараад явсан. ...Ү  канистр дээр сууж байсан бөгөөд тэгэхэд А  шууд Ү ыг өшиглөж авсан юм. Тэгэхдээ Ү ын нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би өөрийн эхнэр Э.Ү ыг аваад гараад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 46 дугаар хуудас/,

            гэрч Х.Н  мөрдөн байцаалтанд өгсөн: ...2012 оны 12 сарын эхээр өдрийг нь санахгүй байна, нэг орой 02 цаг өнгөрч байхад би нөхөр Батболдын хамт төмөр замын вокзалын хажуугаар өнгөрөхдөө Арвижих ундраа буудалд орж дулаацсан. Тэгж байтал хамар А  эгч бид нарыг буюу Золзаяа, О , эхнэр Ү , Энхцэцэг, Света нарыг манайд орцгооё гэсэн. Тэгээд тэднийх рүү явж ороод бүгд архидахаар болоод А гийн гэрийн жижиг өрөөнд хүн болгон нэг шил архи гаргаад тойрч суугаад уусан. Тэгж байтал 03 цагийн алдад эмэгтэй хүн болиоч гээд орилсон. Хэн тэгж орилсон юм бүү мэд. Тэгэхээр нь би хартал хөгшин Ү  эгчийн хамарнаас цус гарчихсан байсан. Ү  эгчээс хамар руу чинь хэн цохичвоо гэсэн чинь тэгээд би цусыг нь арчиж өгсөн. Тэгсэн Ү  эгч хэсэг сууж байгаад гараад явчихсан” гэсэн мэдүүлэг эргийн 48 дугаар/

            гэрч Ц  мөрдөн байцаалтанд өгсөн: “...2012 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө би Оргил зочид буудалд ээлжийн  ажилтай байсан. Манай буудлын 4 тоот өрөөнд З залуу хоногоор аваад тэнд байж байгаад тэдгээр залуучууд дээр Света гэж дууддаг эгч 02 цаг өнгөрч байхад орж ирээд тэгээд орж гараад байсан. Тэгж байгаад тэдгээр залуучууд 3 цаг гээд гараад явсан. Тэдгээр залуучууд гарч явахдаа С эг энэ манай найз байгаа юм, бид нарын авсан өрөөнд С э хононо шүү гэсэн, тухайн үед би тэг тэг гэсэн. Тэгсэн С э нэг гарч яваад 04 цагийн орчим байх, цаг нарийн санахгүй байна, буцаж орж ирэхдээ баруун талын нүдээ дарчихсан, Арвижих Ундраад хамар А д үнсний саваар эгч нь нүдээ цохиулчихлаа гэж байсан. Би нүдээ цохиулж байхыг нь хараагүй. С э эгч нь өөрөө тэгж хэлсэн” гэсэн мэдүүлэг эргийн 71 дүгээр хуудас/,

           гэрч Л.Б  мөрдөн байцаалтанд өгсөн: “...2012 оны 12 сарын эхээр манай байгууллагын шинэ жилийн маргааш нь гэхээр 9-ний өдөр байсан байна. Энэ өдөр бид хэд Арвижих-Ундраа зочид буудалд ажлаа хийж байтал 19 цагийн алдад хамар А  манай ажил дээр орж ирээд манай туслах тогооч О ийг үсдээд ална аа чамайг, яахаараа хүний нөхөртэй явалддаг юм гэж хэлээд чирээд гарсан. Энэ үед буудалд ажиллаж байсан Ш  бид 2 А г болиулах гээд чадаагүй. А  Ш  бид 2-т та нарт хамаагүй, цаашаа бай, би авах ёстой хувийн арга хэмжээгээ О ээс авч байна гээд үснээс нь чирээд тавихгүй үснээс нь чирсээр байгаад гэртээ оруулсан. Тэр үед А гийн араас Ш  бид 2 дагаж орох гээд О ийг алив явуул гэтэл А  та нар цаашаа бай, би ул суурьтай нотолгоотой юман дээр хувийн арга хэмжээгээ энэ хүнээс авч байна та нар энэ хэрэгт огт хамаагүй тэглээ ч би саяхан шүүхээс тэнсэн авсан, ямар ч нотолгоогүй юман дээр би хүнийг зодож өөрийгөө дахин хэрэгт хийхгүй, манай нөхөр рүү О ийн бичсэн мессэж байгаа, би хувийнхаа арга хэмжээг авч байна, та нар цаашаа бай, та нарт хамаагүй гээд гэртээ оруулахгүй байсан. Тэгээд Ш  бид 2 ажил руугаа буцаж ороод О ийг А гийн гэрээс гарч ирэхийг хүлээж ядаад 20 цагийн алдад гарч ирэхгүй болохоор нь дахин гэрийнх нь хаалган дээр яваад очсон. Намайг цаашаа бай, би асуух юмаа гүйцэд асуугаад О ийг явуулна гээд байсан. Тэгсэн 21 цагийн орчим О  А гийн гэрээс ирлээ гэсээр ажил дээр өөрөө орж ирсэн. Энэ үед О ийн үс нь сэгсийсэн, нүүр нь энд тэндгүй шалбарсан, аль нүд ч билээ дээ нэг нүд нь хөхөрчихсөн, нүүр нь нилээн хавдчихсан нилээд зодуулсан байдалтай орж ирээд А  намайг гэртээ оруулж байгаад хараагаад зодсон, энд ажиллах хэцүү байна. А  нөхөртэйгөө хардаад байна. Миний бие муу байна, би явлаа гээд яваад өгсөн. …намайг үсдэж гэртээ оруулаад энэ тэндгүй өшиглөж зодсон гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг эргийн 72 дугаар хуудас/,  

           гэрч Н.Ш  мөрдөн байцаалтанд өгсөн “...Намайг Арвижих ундраа буудалд ажлаа хийгээд байж байхад орой ээлж 17 цагт солигдоод 19 цагийн алдад юм даг. Ажил дээр ахлах тогооч Батсүх эгч болох туслах  тогооч О  эгч бид З байж байхад хамар А  эрүүл орж ирсэн. О  хаана байна, муу пизьда гэж хашгираад орж ирээд шууд О  эгчийг үсдээд үсдсэн чигээрээ аваад гараад явсан. Тухайн үед Батсүх эгч бид 2 болиулах гээд чадаагүй. А  тухайн үед Батсүх эгч бид 2-т цаашаа бай, би хувийн арга хэмжээгээ авч байна, О  манай нөхөртэй явалдсан байна, та нарт огт хамаагүй гээд халгаахгүй байсан. Тухайн үед би текээ хаяж гарч болохгүй байсан учраас О  эгчийн араас Батсүх эгч гараад явсан. Тэгээд Батсүх эгч буцаад ганцаараа ирсэн. Тэгсэн Батсүх эгч А  О ийг гэр рүүгээ аваад орчихлоо, намайг оруулахгүй байна, ямар ч байсан А  урдаа баахан шил сав тавьчихсан О ийг үхүүлнэ, хатуулна гэж байна гэсээр орж ирсэн. Тэгж байгаад хэсэг хугацааны дараа Батсүх эгч бид 2 дахин хамар А гийн гэрийн үүдэнд очоод хамар А д би хүнээ авъя гэсэн. Тэгсэн А  надад Шинээ түр хүлээж бай, би учраа мэднэ, би энэ амьдралдаа хайртай шүү дээ, О  манай нөхөр М тэй явалдсан байна. О ээс М ийн утсанд мессэж ирсэн гэсэн. Тэгээд би текээ орхисон байсан тул яараад яваад өгсөн. Тэгсэн удалгүй О  А гийн гэрээс орж ирсэн. А  намайг гэртээ оруулж байгаад нөхөртэйгөө хардаад баахан зодсон, би энд ажиллаж чадахгүй нь, одоо явлаа, бие муу байна гэж хэлээд явсан. О  орж ирэхдээ зодуулсан байдалтай, нүүр нь улайгаад хавдсан, хамар нь хөхөрсөн байдалтай, үс нь сэгсийсэн орж ирээд бие муу байна гэж байсан” гэсэн мэдүүлэг эргийн 73-74 дүгээр хуудас/,

           гэрч Э.Ч , хохирогч Д.С  нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 53-55, 58-59 дугаар хуудас/,

           гэрч Н , гэрч Б.З  нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 58-59 дугаар хуудас/,

           гэрч С.Ү , хохирогч Д.С  нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 267 дугаар хуудас/,

           Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1024 тоот дүгнэлтэнд: “Д.С ийн биед тархи, нүдний алимны доргилт, гэмтлийн гаралтай зовхи унжилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 82 дугаар тал/,

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1035 тоот дүгнэлтэнд: “Б.О ийн биед нүүр, хуйх, гарын зөөлөн эдийн цус хуралт, шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 93 дугаар тал/,

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 тоот дүгнэлтэнд: “ С.Ү ын биед тархи доргилт, нүүр цээжний өмнө хэсэг, 2 гуян дах зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэсэн дүгнэлт /хэргийн 98 дугаар тал/,

            Дархан сумын 4 дүгээр багийн Засаг даргын “Бизъяа овогтой А  нь тус багийн 22 дугаар хорооллын 9 дүгээр байрны 3 тоот байранд оршин суудаг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт /хэргийн 116 дугаар тал/,

            Шүүгдэгч ******* гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 118 дугаар тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хэргийн 120 дугаар тал/,

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 129 дүгээр тал/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоол / хэргийн 130-131 дүгээр тал/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 122-128 дугаар тал/, Дархан-Уул аймгийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар магадлал /хэргийн 132-137 дугаар тал/,

              .., Г-.. тоот гэрлэлтийн баталгааны хуулбар /хэргийн 284 дүгээр тал/, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин М ийн Э , 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин М ийн С  нарын төрсний бүртгэлийн лавлагаа / хэргийн 186-187 дугаар тал/,

            Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үнсний сав зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *******  нь 2012 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Арвижих Ундраа” зочид буудалд нөхөр С.М тэй хардаж, иргэн Д.С эгийн нүүрэн тус газар үнсний шилэн саваар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Д.С ийн: “...2012 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 00 цаг өнгөрч байхад би Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Арвижих-Ундраа буудлын гадаа эгч С  болон Э.Ү , О  бид хэд найруулсан архи зараад зогсож байтал хамар хочит А  гэрээсээ гарч ирээд бид нарт хандан та бузрын хар янхнууд гэснээ намайг Света гэж хочилж дууддаг нэр юм, чи муу янхан нөхөргүй болохоороо чи муу нөхрийг маань горьдоод хоол унд өгөөд гэр орондоо байлгасан гэнэ лээ. Та нар муусайн янхнууд гээд хашгираад байсан. Зарим үгийг нь би сайн тогтоогоогүй. Голдуу намайг хуучин нөхөр М тэйгөө хардаад доромжлоод байсан. …тамхи авахаар гараад Арвижих-ундраа буудалд ортол дөнгөж хаалгаар нь ортол А  миний баруун нүд рүү юм аваад шидсэн. Тэр үед миний баруун нүдний зовхи хэсгээс цус гарч байсан. ёо юу вэ? -яахчихваа гэхэд Б , Золзаяа гэх хүүхэн байсан. Тэр 2 надад Света эгчээ тан руу үнсний сав аваад шидчихлээ шүү дээ гэсэн. Тэгээд хартал над руу шидсэн үнсний сав нь шилэн болор ч юм шиг хагараагүй байсан” мэдүүлэг,

            гэрч У.С ын: “...С э буцаад Оргилд цусаа гоожуулаад ороод ирсэн. Харсан чинь С эгийн баруун нүдний зовхины хэсэгт гэмтчихсэн, цус гарч байсан. Тэгээд зовхи нь сонин унжчихсан байсан” гэсэн мэдүүлэг,

            гэрч Б.Б гийн: “...Тэгээд шөнө 2 цаг өнгөрч байхад буудлын заал руу хартал А  болон хэдэн шаг зардаг хүмүүс орж ирээд дулаацаж байхыг хальт харсан. А гаас өөр хэн хэн байсныг анзаараагүй. Тэгсэн гаднаас Света халамцуу орж ирээд заал руу явсан чинь үнсний сав унах чимээ гарсан. Тэгэхээр нь Бямбаа эгч очоод харсан. үнсний сав хагараагүй байна гээд Света Бямбаа зэрэгцээд гарч ирсэн. Света баруун талын хацраа дарчихсан, хацраас нь цус гарчихсан байсан. Тэр үед Бямбаа эгч 00-н цааг Светад өгөөд Света 00 цаасаар хацраа дараад Света А д хандан А  би энийг нь хүлээж байсан юм гэж хэлээд гарсан. Энэ үед А  текний тэнд ирж зогсоод шаг зардаг хүмүүс рүү  та нар юм хараагүй биз дээ гэтэл тэд нар дуугарахгүй байсан. Тэгснээ надаас чи юу ч хараагүй биз дээ гэхэд харсан гэсэн. Тэгсэн А  надаас чи тэгээд юу харсан юм бэ гэсэн. Тэгэхээр нь би та сая үнсний сав авч шидээд Светагийн баруун хацрыг гэмтээгээ биз дээ гэсэн чинь юу ч хэлээгүй гараад явсан. ...А  өөрөө Света руу үнсний сав авч шидээд баруун хацрыг нь гэмтээчхээд хүн болгоныг дарамталж байгаа юм шиг юу ч хараагүй биз дээ гээд байхаар нь би харсан гэж хэлсэн юм, ер нь би тэнд өөрөө байсан, хэрэг явдал ойлгомжтой байсан. А  руу өөр үнсний сав авч шидсэн хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг,

            гэрч Ж.Б ийн: “...Миний ойлгосноор А гийн нөхрөөс болж С тэй муудалцаад байх шиг байсан. Тэгээд манай хамгаалагч Баатар гар гар гээд тэр 2-ыг гаргасан. Тэгсэн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02 цаг өнгөрч байхад хамар А  О , Үүрээ, Заяа гэдэг шаг зардаг хүмүүс манай баарны зааланд орж ирээд суучихсан байсан, тэгсэн Света гаднаас халамцуу орж ирсэн. Тэгсэн удалгүй таг гээд юм хагарах чимээ сонсогдсон, яваад очтол манай буудлын ширээн дээр байсан шилэн үнсний сав газарт унасан, хагараагүй, харин Светагийн баруун талын хацар дотогш хонхойгоод тэндээс цус гарчихсан баруун нүдээ аньчхаад нээж чадахгүй байсан” гэсэн мэдүүлэг,

           гэрч Э.Ү ын: “...А  М , Э , О  бид хэд ширээ тойроод пиво уугаад сууж байтал гаднаас Света орж ирсэн, тэгсэн А  ширээн дээрээс нэг зүйл аваад Света руу шидсэн. Тухайн үед би ширээн дээрээс юу аваад шидчихвээ гэтэл Света ёолоод орилоод А  руу энийг чинь би хүлээгээд байсан юм гэл үү тийм утгагүй зүйл хэлээд гарсан. Тухайн үед би ресепшин Б гаас А  эгч сая Света руу юу аваад шидчихвээ гэтэл үнсний сав авч шидээд баруун нүдийг нь яараад хаячихлаа гэсэн” гэсэн мэдүүлэг,

            гэрч Б.Э : “...2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2З цагийн алдад намайг вокзалын тэнд байж байтал хамар А  Света 2 бие биетэйгээ хэрэлдээд байхыг нь сонссон. Света А гийн нөхрийг чи шоронгийн банди авч суусан гээд байгаагийн сонссон. Тэгээд байж байтал нэг цагийн орчим байх Золзаяа бид 2 ар араасаа цувраад Арвижих-Ундраа буудалд ортол хамар А  М , О , Э.Ү  нар З баавгай пиво уугаад сууж байсан. Тэнд ороод тэд нартай хамт пивоноос уугаад сууж байтал Света орж ирээд хамартай алалцана, яагаад архийг маань цагдаад хураалгаж байгаа юм гэж байсан, тэгээд нөхрийнх нь талаар бас ярьсан, тэгсэн А  руу Света тонгойтол А  ширээн дээр байсан үнсний савыг Света руу шидээд нүдийг нь оночихсон, аль нүдийг нь санахгүй байна, тэгсэн С  А д хандан ёстой гоё энийг чинь би хүлээж байсан юм гэж хэлээд ёолоод гараад явсан, тэгээд цагдаа ирж магадгүй гэж бодоод би гараад явсан” гэсэн мэдүүлэг,

            гэрч Б.З :...2012 оны 12 дугаар сарын эхээр өдрийг тодорхой санахгүй байна. Намайг 01 цагийн үед Арвижих-Ундраа буудалд яваад ортол А  буюу хамар хочит А , Э.Үүрээ, Энхцэцэг, О , М  нар пиво хувааж уугаад сууж байсан. Би тухайн үед даарч явсан тул пивоноос уусан. Гаднаас Света эгч орж ирээд ингэдэг байхгүй юу гэтэл А  ширээн дээрээс нэг зүйл аваад Света руу шидсэн. Юу шидсэнийг тухайн үед би харж амжаагүй. Тэгсэн Света эгч цаашаа яваад нүдээ цагаан салфеткаар дараад гараад явсан” гэсэн мэдүүлэг,

            гэрч С.О ын: ...А  бид хэдийг ганц нэг пиво ууя гэсэн. Бид ч зөвшөөрч, М  гэрээсээ З баавгай пиво 2 савыг авчирсан. Тэр пивоо А  М , Энхцэцэг, Золзаяа, манай эхнэр бид хэд хувааж уугаад дуусаж байтал Света гаднаас орж ирээд А г чи миний архийг цагдаад хураалгалаа гэсэн, тэгсэн А  чи юу гээд байгаа гичий вэ гэж хэлээд Света руу үнсний саваа аваад шидсэн. Тэгсэн тэр үнсний сав нь Светагийн баруун талын нүдний доод хэсэгт оноод Света энийг чинь би хүлээж байсан юм” гэсэн мэдүүлэг,

            гэрч Ц : “...Тэгсэн С э нэг гарч яваад 04 цагийн орчим байх, цаг нарийн санахгүй байна, буцаж орж ирэхдээ баруун талын нүдээ дарчихсан, Арвижих Ундраад хамар А д үнсний саваар эгч нь нүдээ цохиулчихлаа гэж байсан” гэсэн мэдүүлэг,

             Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1024 тоот дүгнэлтэнд: “Д.С ийн биед тархи, нүдний алимны доргилт, гэмтлийн гаралтай зовхи унжилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт,

            Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үнсний сав зэрэг нотлох баримтуудаар,

                       

Шүүгдэгч *******  нь Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг   дүгээр байрны   тоотод иргэн С.Ү тай маргалдаж, улмаар түүний  нүүрэн тус газар өшиглөж бие махбодид нь хөнгөн гэмтэл  санаатай учруулсан болох нь:

           

            хохирогч С.Ү ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...А д тухайн үед би Светаг яах гэж нүүр ам руу нь юм шидсэн юм бэ Светаг явъя гэж хэлтэл А  босож ирээд чи ямар олигтой доо ганц хүүхдийнхээ толгойг идчихээд ингэж явдаг юм бэ Света та 2 хэзээ найзууд болчихсон юм бэ гэж хэлээд миний хамар тус газарт гуталтай хөлөөрөө өшиглөсөн. …А д өшиглүүлээд хамар тахийж, зүүн нүд хөхөрч гэмтсэн” гэсэн мэдүүлэг,

            гэрч У.С ын: “...Унтаж байтал 9 цагийн алдад Ү  С  эгчээ би бас хамар А д зодуулчихлаа гэсээр хамар нүд нь битүү хавдаж хөхөрчихсөн, хамарнаас нь нил цус гоожчихсон орж ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/,

            гэрч С.О ын: “...А , С.Ү  2 хоорондоо маргаад А , С.Ү ын нүүр рүү гутлаараа нэг удаа өшиглөөд унагаасан. Тэгсэн С.Ү ын баруун нүд хавдаад хамар амнаас нь цус гоожоод гараад явсан. ...Ү  канистр дээр сууж байсан бөгөөд тэгэхэд А  шууд Ү ыг өшиглөж авсан юм. Тэгэхдээ Ү ын нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би өөрийн эхнэр Э.Ү ыг аваад гараад явсан” гэсэн мэдүүлэг,

            гэрч Х.Н : ...2012 оны 12 сарын эхээр өдрийг нь санахгүй байна, нэг орой 02 цаг өнгөрч байхад би нөхөр Батболдын хамт төмөр замын вокзалын хажуугаар өнгөрөхдөө Арвижих ундраа буудалд орж дулаацсан. Тэгж байтал хамар А  эгч бид нарыг буюу Золзаяа, О , эхнэр Ү , Энхцэцэг, Света нарыг манайд орцгооё гэсэн. Тэгээд тэднийх рүү явж ороод бүгд архидахаар болоод А гийн гэрийн жижиг өрөөнд хүн болгон нэг шил архи гаргаад тойрч суугаад уусан. Тэгж байтал 03 цагийн алдад эмэгтэй хүн болиоч гээд орилсон. Хэн тэгж орилсон юм бүү мэд. Тэгэхээр нь би хартал хөгшин Ү  эгчийн хамарнаас цус гарчихсан байсан. Ү  эгчээс хамар руу чинь хэн цохичвоо гэсэн чинь тэгээд би цусыг нь арчиж өгсөн. Тэгсэн Ү  эгч хэсэг сууж байгаад гараад явчихсан” гэсэн мэдүүлэг,

             Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 тоот дүгнэлтэнд: “ С.Ү ын биед тархи доргилт, нүүр цээжний өмнө хэсэг, 2 гуян дах зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч *******  нь 2012 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Арвижих Ундраа” зочид буудлаас тогооч ажилтай Б.О ийг өөрийн нөхөр С.М тэй хардаж, хүч хэрэглэн Дархан сумын 9 дүгээр байрны 03 тоотод өөрийн гэртээ оруулж зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

           

            хохирогч Б.О ийн: “...Би Арвижих-ундраа буудалд тогооч ажилтай байсан юм. 2012.12.09-ний өдрийн 15.00 цагийн алдад намайг Арвижих-Ундраа буудалд ажил дээрээ ажлаа хийж байтал хамар хочит А  манай буудалд орж ирээд О  хаана байна гэж орилсон. Тэгснээ намайг шууд үсдээд чи муу яасан их хүний нөхөртэй явалддаг юм бэ, чамайг ална чи яасан их хүний нөхөр рүү мессэж бичдэг юм бэ гэсэн. Тэгээд намайг А  үсдээд Арвижихаас аваад гарсан. Энэ үед надтай хамт ээлжинд гарч байсан Шинээ болон Батсүх гэсэн буудлын ажилчид А  хүүе чи болиоч гэтэл А  та нарт огт хамаагүй, надад хууль үйлчлэхгүй гээд намайг үсдэж чирж гараад гэр рүүгээ оруулаад хоолны дунд зэргийн төмөр халбагаар миний зүүн нүд болон биеийн энд тэндгүй цохиж өшиглөөд үнс, ус цацаад хараал ерөөл хийнэ гээд байсан” гэсэн  мэдүүлэг,

            гэрч Л.Б: “...2012 оны 12 сарын эхээр манай байгууллагын шинэ жилийн маргааш нь гэхээр 9-ний өдөр байсан байна. Энэ өдөр бид хэд Арвижих-Ундраа зочид буудалд ажлаа хийж байтал 19 цагийн алдад хамар А  манай ажил дээр орж ирээд манай туслах тогооч О ийг үсдээд ална аа чамайг, яахаараа хүний нөхөртэй явалддаг юм гэж хэлээд чирээд гарсан. Энэ үед буудалд ажиллаж байсан Ш  бид 2 А г болиулах гээд чадаагүй. ...Тэгсэн 21 цагийн орчим О  А гийн гэрээс ирлээ гэсээр ажил дээр өөрөө орж ирсэн. Энэ үед О ийн үс нь сэгсийсэн, нүүр нь энд тэндгүй шалбарсан, аль нүд ч билээ дээ нэг нүд нь хөхөрчихсөн, нүүр нь нилээн хавдчихсан нилээд зодуулсан байдалтай орж ирээд А  намайг гэртээ оруулж байгаад хараагаад зодсон, энд ажиллах хэцүү байна. А  нөхөртэйгөө хардаад байна. Миний бие муу байна, би явлаа гээд яваад өгсөн. … намайг үсдэж гэртээ оруулаад энэ тэндгүй өшиглөж зодсон гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг,

            гэрч Н.Ш ын “...Намайг Арвижих ундраа буудалд ажлаа хийгээд байж байхад орой ээлж 17 цагт солигдоод 19 цагийн алдад юм даг. Ажил дээр ахлах тогооч Батсүх эгч болох туслах  тогооч О  эгч бид З байж байхад хамар А  эрүүл орж ирсэн. О  хаана байна, муу пизьда гэж хашгираад орж ирээд шууд О  эгчийг үсдээд үсдсэн чигээрээ аваад гараад явсан. Тухайн үед Батсүх эгч бид 2 болиулах гээд чадаагүй. А  тухайн үед Батсүх эгч бид 2-т цаашаа бай, би хувийн арга хэмжээгээ авч байна, О  манай нөхөртэй явалдсан байна, та нарт огт хамаагүй гээд халгаахгүй байсан. ...Тэгсэн удалгүй О  А гийн гэрээс орж ирсэн. А  намайг гэртээ оруулж байгаад нөхөртэйгөө хардаад баахан зодсон, би энд ажиллаж чадахгүй нь, одоо явлаа, бие муу байна гэж хэлээд явсан. О  орж ирэхдээ зодуулсан байдалтай, нүүр нь улайгаад хавдсан, хамар нь хөхөрсөн байдалтай, үс нь сэгсийсэн орж ирээд бие муу байна гэж байсан” гэсэн мэдүүлэг,

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1035 тоот дүгнэлтэнд: “Б.О ийн биед нүүр, хуйх, гарын зөөлөн эдийн цус хуралт, шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

           

Шүүгдэгч *******  нь хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.С , Б.О , С.Ү  нарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан “бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна.

 

Дархан-Уул аймгийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаартай магадлалаар шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байхад шүүгдэгч *******  нь энэхүү хугацаанд дахин  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх тул уг ялын зарим хэсгийг биечлэн эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

 

Хохирогч Д.С , Б.О , С.Ү  нар нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч ******* гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******  нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх, гэмт хэрэг давтан үйлдсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг оногдуулав.

 

Эрүүгийн 201209000694 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг үнсний савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгч *******  нь 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин М ийн М , 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин М ийн С , 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин М ийн Э  нарыг асран хамгаалдаг болох нь өрхийн бүртгэлийн дэвтэр, Дархан сумын 4 дүгээр багийн засаг дарга П.Бадамсүрэнгийн мэдүүлэг /хэргийн 76-79 дүгээр тал/ зэргээр нотлогдож байх тул тэдний асран хамгаалахыг Сүнжидмаагийн М д үүрэг болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 293, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас А овогт ******* гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Алаг-адуут овогт ******* г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд  

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар ******* д 3 /гурав/ сар 10 /арав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар шүүгдэгч ******* д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ сар 10 /арав/ хоног баривчлах ял дээр Дархан-Уул аймгийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаартай магадлалаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялын зарим болох 2 /хоёр/ сар 20 /хорь/ хоногийн  хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлахаар тогтоосугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

           

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-т заасныг баримтлан 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин М ийн М , 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин М ийн С , 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин М ийн Э  нарыг асран хамгаалахыг эцэг С.М д үүрэг болгосугай.

           

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг үнсний савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.      

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.ТУНГАЛАГМАА

 

ШҮҮГЧИД                                                           Ё.РИНЗААН

 

                                                                            Я.ТУУЛ