| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/0148/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/150 |
| Огноо | 2013-09-12 |
| Зүйл хэсэг | 091.2.15, |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2013/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0148/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Ё.Ринзаан, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэйгээр,
иргэдийн төлөөлөгч Ц.Цэндсүрэн, Д.Ганболд, С.Банди,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Н.Мөнгөнсүх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
хохирогч Д.О ,
гэрч Ц.Э , Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт ******* т холбогдох эрүүгийн 201309000381 дугаартай хэргийг 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харъяат, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Өвөрхангай аймгийн Ёсөнзүйл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, . ..ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг ..тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн .. дугаартай, Монгол овогт *******
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах тогтмол усанд өөрийн төрсөн охин болох 1 нас 5 сартай Д.Б ыг бие хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж усанд живүүлж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ээлжийн ажилтай байж байгаад орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Эхнэр согтуу байхаар нь өнөөдөр сонгуулийн өдөр архи ууж болдоггүй юм уу гээд маргасан. Тэгээд эхнэр 3 хүүхдээ аваад ээжийнх рүүгээ явчихсан. Маргааш нь манай ажлаасаа
Д
буухдаа ажлын газрын залуу Баатарцогттой хамт 0.33 литрийн Ерөөл архи, 2 литрийн савтай пиво уусан. Тэгээд би эмэгтэй дүү А руу утасдсан. Машинтай нь цуг яваад хадам ээжид боорцог, сүү, хүүхдүүддээ зайрмаг аваад хадмын гэрт очсон. Тэгээд би хадам ээжид эхнэр О ийг архи уугаад байна гэхэд хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тэгээд хүүхдийг минь өгөхгүй гэхээр нь маргасан. Тэгээд 2 хүүхдээ аваад гарсан. Араас манай эхнэр ирэхээр нь бөөндөө явъя гэхэд манай эхнэр явахгүй гэсэн. Тэгэхээр нь би хүүхдээ аваад явсан. Тэр өдөр халуун өдөр байсан. Охин халууцаад байхаар нь усанд оруулсан. Тэгсэн хүн амьтан хөөё гээд орилоод явчихсан. Надад хүүхдээ алах санаа зорилго байгаагүй. Манай гэр бүлд том сургамж болж байна гэж ойлгож байна. Банкны зээлтэй байгаа намайг ажил амьдралтай минь холбож өгнө үү гэж хүсч байна” гэв.
Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр сонгуулийн өдөр байсан. Манай 2 найз зугаалганд яваад ирлээ гээд хорхогны махтай ирсэн. Тэд нартай цуг хорхог идээд хоёр хоёр пиво ууцгаасан. Тэгээд Д намайг согтуу авгай дагуулаад сонгууль өгмөөргүй байна гээд уурласан. Тэгээд би хүүхдүүдээ аваад ээжийндээ очсон. Нөгөөдөр нь Д ээжийнд ирсэн. Тэгээд манай ээжтэй маргаад хүүхдээ өгөөд явуулчих гэсэн. Тэгээд манай 5 настай хүүхэд уйлаад би аавтай явахгүй гэсэн. Нилээн байж байтал Д ын охин дүү ахаа явъя гэсэн. Тэгээд Д машинд суухгүй 2 хүүхдээ аваад тогтмол ус руу явчихсан. Эмэгтэй дүүтэй нь араас нь машинтай явсан. Машин нь дэрс тулаад явахаа больсон. Цагдаа руу яриад дуудлага өгсөн. Тэгсэн ундааны сав аваад хүүхдийнхээ толгойг норгож байсан. Тэгээд би цагдаа ирж байгаа гэхэд битгий худлаа яриад бай гээд намайг айлгах гэж байна уу гээд байсан. Тэгээд цагдаа дахиж утасдсан. Усан дотор хүүхэдтэйгээ зогсож байхаар нь би айгаад ус руу унагачих болов уу гээд айсан. Тэгээд цагдааг ирэхэд манай хүн цагдаагийн шаардлага авахгүй байсан. Согтуу байсан болохоор тэгсэн байх. Би холоос харж байсан. Ус руу хүүхдээ шидчихэв үү гэж харсан. Эхэлж очсон залуу хүүхдийг аваад дараа нь Д ыг авч байсан. Бид хоёрын хэрүүл маргаан болсон. Гэр бүлийн маргаанаас болоод ийм байдал хүрсэнд харамсаж байна. Гэр бүлдээ халамжтай гэрээ авч яваа ганц хүн нь байгаа. Ялт ч үгүй архи уучаад ийм юм болчихлоо. Надаас болж хэрүүл гарсан хэргийг цагаатгаж өгөөч” гэв.
Гэрч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Түшиг уулаас хайрга элсээ зөөгөөд инженер З той хамт явж байтал нэг эмэгтэй туслаарай манай хүүхдийг авраарай гэсэн. Миний хүүхдийг авраач ээ миний хүүхдийг алах гээд байна гэсэн. Нөгөө хүн нь савтай пиво барьчихсан зогсож байснаа тэрийгээ шидээд ойртох юм бол аллаа шүү гэсэн. Архичин хүний үр удам үлдэх ёсгүй гэж хэлж байсан. Хүүхдээ усанд доош дарсан байсан. Би эхлээд орсон. Би хүүхдийг аваад З од өгсөн” гэв.
Гэрч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Түшиг уулаас хайрга зөөгөөд явж байхад хүүхдээ тэвэрсэн хүүхэн хажууд нь нэг охин зогсож байсан. Хүүхдийг минь ус руу аваад орчихлоо авраач гэсэн. Нэг согтуу залуу усан дотор зогсчихсон. Ойртвол ус руу орлоо шүү, хүүхдээ аллаа шүү гэсэн” гэв.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-4 дүгээр тал/,
Хохирогч Д.О ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...бид хоёр 2007 онд гэр бүл болоод хоёр хүүхэдтэй болсон. 2013 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 10 цаг 30 минутын үед Хөтөл хороололд ээжийндээ байж байсан чинь нөхөр ажлаасаа бууж ирэхдээ дүүгийн хамт ирсэн. Архи уусан согтуу байсан намайг гэрлүүгээ явъя гэхээр нь би явахгүй гэсэн чинь тэгвэл би хоёр хүүхдээ аваад гэрлүүгээ явна гээд байхаар нь өгөөд явуулсан юм. Д гэрээс гарч ирээд ирсэн машиндаа суухгүй хоёр хүүхдээ усанд живүүүлж алчаад өөрөө үхнэ гэж хэлээд Хөтөл хорооллын хойд талд байдаг тогтоол ус руу явсан. Би хүүхдээ авах гээд араас нь 10 орчим метрийн зайтай явсан, хоёр хүүхдээ чамд өгөхгүй би өөрийнхөө гараар хоёр хүүхдээ алчаад яаж шар махтайгаа хатахыг чинь харна гээд ерөөсөө хүүхэд өгөхгүй байсан. Би араас нь дагаж явж байгаад 5 настай хүү Мөнхэрдэнийг шүүрч авсан. Нэг нас таван сартай охин Б ыг авч чадаагүй. Д бүсэлхийгээр татсан ус руу орчоод охиноо ус руу шидээд нэг гарнаас нь татаж гаргаж ирээд нүдэн дээр чинь алаад өгье гээд ус руу очоод охиноо ус руу шидээд нэг гарнаас нь татаж гаргаж ирээд нүдэн дээр чинь алаад өгье гээд ус руу олон удаа хийсэн. Тэгээд би аргаа бараад цагдаа дуудсан. Микро автобустай цагдаа нар ирсэн, цагдаа чи наад хүүхдээ өгчих, уснаас гараад ир гэж хэлсэн чинь та нар амжихгүй шүү би энийг алаад өөрийгөө ална би шийдсэн хүн шүү гээд байсан. Цагдаа ус руу орох гэсэн чинь хүүхдээ урдаа тэвэрчээд ойртох юм бол шидлээ шүү гээд байхаар нь би замаар явж байсан нэг камаз машинтай хоёр залуу явж байхаар нь зогсоогоод надад туслаач манай нөхөр согтуу хүүхэд ус руу авч орчихоод ална гээд байна гэж хэлсэн чинь за гэж хэлээд нэг залуу нь машинаасаа бууж машиныхаа хажуу талд хувцсаа тайлаад ус руу орсон чинь хүүхдийг маань ус руу шидчихээд өөрөө бас ус руу орсон. Нөгөө залуу нь миний охиныг уснаас авч гаргаж, амь насыг нь аварсан. Цагдаа болон охиныг маань аварсан залуу хоёр орж, нөхөр Д ыг уснаас авч цагдаа авч явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 6 дугаар тал/
Гэрч С.У мөрдөн байцаалтанд өгсөн “ 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гадуур жижүүрийн машинтай жолоочийн хамт дуудлагатай явж байхад 102-оос станцаар хөтөл хороололд согтуу хүн хоёр хүүхдээ усанд живүүлж ална гээд аваад гарсан байна гэсэн дуудлага өгсний дагуу хаягаар Хөтөл хороололд очих замдаа дуудлага өгсөн 99399477 гэсэн дугаартай утас руу ярихад манай нөхөр хоёр хүүхдээ тогтмол усанд живүүлнэ гээд аваад явчихлаа. Бид нар ардаас нь явж байна гэж хэлсний дагуу хаагуур нь очих ойрхон талаар тодруулахад Дархан хаалганаас салаад элсэн карьер чиглээд хүрээд ир гэсний дагуу очоод нөгөө эмэгтэй рүү залгахад нөхөр хүүхдүүдээ аваад төмөр зам давж байна гэсэн. Ардаас нь яваад төмөр зам тулаад би машинаасаа буугаад төмөр зам дагаж ардаас нь явсан жолоочийг төмөр замаа дагаад дээшээ өгсөөд ир гэж үлдээсэн. Би тогтмол усан дээр /котлон/ очоод нөгөө эмэгтэй рүү залгахад бид нар ноцолдож байгаад том хүүгээ салгаад авчихлаа, бага хүүхэдтэйгээ нөхөр маань ус нь дотор зогсож байна, бид нарыг ойртохоор хүүхдээ ус руу дүрээд байна, бид нар нуугдаад жалганд байна гэсэн. Тэгээд би котлоны нөгөө эргээс харахад эсрэг талын эрэг орчим усанд дотор цэнхэр подволктой хүүхэд тэвэрсэн эрэгтэй хүн зогсож байсан. Цаанаас нь манай жолооч очоод тэр залуу усны гүн рүү ороод байсан. Тэгээд би 101 рүү залгаж усны аврагч нарыг дуудсан. Котлон тойроод намайг очиж байх хооронд тохойны нөгөө эргээс нэг эрэгтэй хүн сэлээд очиж байхад хүүхэдтэй залуу цаашаа зугтаад усанд хүүхдээ дараад унасан. Удалгүй нөгөө аврах гэж байсан залуу очоод хүүхдийн булаацалдаж байгаад аваад эрэг рүү гарсан. Нөгөө хүн усанд үлдсэн. Намайг 50 орчим метрийн цаанаас очиж байхад хүүхэд аварсан залуу нэг залуугийн хамт ус руу ороод нөгөө согтуу нөхөрийг уснаас чирээд гаргаж ирсэн. Тэгээд хүүхдийн ээж нь эмнэлэг рүү авч яваад, би жолоочийн хамт нөхөрийн эрүүлжүүлэх байранд хүргэсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар тал/,
Гэрч Б.З ын мөрдөн байцаалтанд өгсөн “2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12-13 цагийн үед байх хайрга ачаад явж байхад зам дээр хоёр хүүхэдтэй эмэгтэй котлоны эрэг дээр зогсож байсан. Миний хүүхдийг аллаа авраач гэж тусламж хүссэн. Тэгээд Э бид хоёр буугаад Э усны зүүн талаар ороод нөгөө хүн лүү ойртсон чинь хүүхдээ аллаа гээд орилоод байсан. Тэгээд хүүхдээ цээжиндээ наагаад ус руу дараад шумбаад орчихсон. Наанаас нь би гүйгээд орсон. Э нөгөө нөхрийн үснээс нь татсан чинь хүүхэд нь байгаагүй, дахиж усанд ороод зүүн гарнаас нь татсан чинь зүүн гараараа хүүхдээ усан дотор дараад байж байсан. Гаргаж ирээд хүүхдийн булааж аваад хүүхдийн би эрэг рүү гаргаад ээжид нь өгөөд эргэж ороод найзынхаа хамт нөгөө согтуу нөхөрийг уснаас нь гаргаж ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 8 дугаар тал/,
Гэрч Ц.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн “ 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12-13 цагийн үед байх хайрга ачаад явж байхад зам дээр хоёр хүүхэдтэй эмэгтэй котлоны эрэг дээр зогсож байсан. Миний хүүхдийг аллаа, авраач гэж тусламж хүссэн. Түүний дагуу миний бие котлон руу зүүн урд талаас нь ороод хүүхэдтэй эрэгтэй рүү дөхөж байхад ууж байсан пиво шидээд зайлаарай хүүхдээ дарж аллаа шүү хүүхдээ цээж нь дээрээ наагаад ус рүү хүүхэдтэйгээ хамт шумбаад орчихоор нь ардаас нь шумбаж ороод хүүхдийн булааж аваад хамт явсан найз З од өгөөд, З ус руу хамт орж ирээд нөгөө нөхөрийг нь надтай хамт уснаас гаргасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 9 дүгээр тал/,
Гэрч М.Б мөрдөн байцаалтанд өгсөн “...Д 08 цаг 50 минутын үед над руу залгаад ах нь гэртээ байна чи яриандаа суусан уу, ганц пиво уух уу гэхээр нь тэгье гээд надад мөнгө байхгүй учир би гэрт нь очиход Д ах гурван баавгайт гэх 2 литрын пиво, нэг 0,33 шилтэй ерөө архи авчихсан байсан. Тэгээд бид хоёр гэрт нь хамт ууж байгаад дуусаад явлаа гэхэд Д ах нь эхнэр хүүхдээ санаад байна хамт гаръя гээд бид хоёр хамт яваад би ОК төвийн ХААН банк руу ороод өөрт нь 10,000 төгрөг өгсөн. Тэндээс гараад салсан чинь эргээд Ихэр могой төвийн урд уулзахад Д ах хүүхэддээ юм авна гээд дэлгүүр ороод дэлгүүрээс хоёр боргио пиво аваад зам гараад дүү гэх эмэгтэй хүний машинд Д суугаад намайг хамт явах уу гээд би явахгүй гээд үлдээд шууд гэртээ харьсан. Д нөгөө машинтайгаа эхнэр хүүхэд рүүгээ явна гээд явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 10 дугаар тал/
Гэрч А.А ын мөрдөн байцаалтанд өгсөн “2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн үед манай ах Д над руу утсаар яриад ажлаасаа буучихлаа, чи намайг хадамын гэрт хүргээд өгөөч гэхээр нь би хүргэж өгсөн юм. Би гадаа машин дотроо сууж байгаад ороход эхнэр хадам ээжтэйгээ маргалдаж байснаа хоёр бага хүүхдээ аваад гараад явсан. Би ардаас нь машинтайгаа явахад төмөр зам тулахаар нь тойроод явсан. Ах тогтмол ус руу чиглээд явж байсан. Намайг тойроод очиход ахыг цагдаа аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг 11 дүгээр тал/,
Гэрч У.Д мөрдөн байцаалтанд өгсөн “ 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг өнгөрч байсан байх цаг сайн санахгүй байна. Д дүү Зулаагийн хамт манайд ирсэн. Манайд эхнэр хүүхэд нь байсан. Д О ийг чи яагаад ажил дээрээ суудаггүй юм гэж ширүүн дуугарахаар нь би чи ер нь ажил дээр нь очно гэсэн юм биш үү, чи яагаад хөөж явуулчихаад авна гэж ирдэг юм. Гэтэл хүүхдээ авна гэхээр нь би Д т наадахыг чинь хууль мэддэг байх чи авбал авна биз чамд өгөхгүй гэж хэлсэн чинь би хүүхдүүдээ тэжээж чадна гээд хоёр бага хүүхдээ гэрээсээ аваад гарсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч О.Д мөрдөн байцаалтанд өгсөн “ ээж дүү нарынхаа хамт Хөтөл хороололд эмээгийндээ байж байхад аав ирсэн. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй. Аав гэрт орж ирээд эмээд чихэр боов өгөөд ээжийг хайраа одоо харьцгаая гэтэл эмээ охиноо явуулахгүй гэсэн чиньаав би хоёр хүүхдээ аваад гарлаа явлаа гээд дүү нарыг дагуулаад гараад явсан. Аав хашаанаасаа гараад тосгоны тогтмол ус руу /котлон/ бага дүүг тэврээд дунд дүүг дагуулаад гүйсэн. Замд нь дунд дүү үлдчихсэн. Аав гүйсээр байгаад усанд бага дүүг тэвэрч ороод ээж бид хоёрыг ойртох гэхээр нь дүүгийн гарнаас нь бариад биеэр нь ус руу хийгээд аллаа шүү гээд усанд хийж гаргаад байсан. Тэгээд бид нар хол байж байхад цагдаа нар ирсэн. Цагдаа нарыг ойртох гэхээр нь энэ хүүхдийг усанд хийлээ шүү гээд тэврээд байгаад байсан. Тэгсэн цаанаас нь хоёр танихгүй ах дүүг аврахаар ус руу ортол аав дүүг цээжиндээ тэврээд ус руу хамт үсэрчихсэн. Тэгсэн нөгөө хоёр танихгүй ах дүүг болон аавыг уснаас гаргаж ирсэн. Тэгээд цагдаа нар аавыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дугаар тал/
Гэрч З.Д ын мөрдөн байцаалтанд өгсөн “ 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд жолоочийн үүрэг гүйцэтгэж байгаад цагийн сайн санахгүй байна. 12 цагийн орчим байх. Ерөнхий жижүүрийн 102 утаснаас хөтөл хороололд согтуу хүн хүүхдээ усанд живүүлнэ гээд тогтмол ус буюу котлон луу явж байна гэсэн дуудлага ирсний дагуу Уламбадрахын хамт явж байгаад төмөр зам тулаад замдаа Уламбадрахыг буулгаад би усан котлоны харалдаа очиход эхнэр гэх хүн төмөр зам дээр зогсож байсан. Манай нөхөр котлон дээр очсон байна, манай хүүхдийг авраад өгөөч, хүүхдээ усанд живүүлж алах гээд байна гэж хэлсэн. Би хувил дундуур нуугдаад очиж байхад хувил дуусаад би ил харагдсан чинь хүүхдээ нэг гарнаас бариад өөрийнхөө цээжнээс дээгүүр ус руу ороод чамайг ойртвол хүүхдээ усанд живүүлж дарлаа шүү гээд орилоод байхаар нь би буцаад арагшаа алхахад нөгөө залуу усандаа зогсоод үлдсэн. Тэгээд би тэр залуутай хүүхдийг аврах зорилгоор наашаа гараад ир хүүхдээ алах хэрэггүй гэхэд “би өөрийгөө ч ална, үр удамаа үлдээхгүй амьдралаас гутарч байна” гэсэн. Тэгэхээр нь би ярилцах далимдаа хойшоогоо холдоход тэр залуу бүсэлхийгээрэй татсан устай хэсэгт зогссон. Тэгтэл цаанаас нэг залуу гарч ирэхэд би чи юу юм бэ гэхэд би танихгүй гэж байсан. Тэгээд бид хоёр ярилцаад байж байхад гэнэт нэг залуу усанд сэлчихсэн нөгөө хүүхдээ алах гээд байсан хүн лүү дөхөж байтал нөгөө залуу нь хүүхдээ цээжиндээ тэврээд ус руу үсрээд орчихсон. Тэгсэн усанд сэлж байсан залуу нөгөө залуутай ноцолдоход хүүхэд нь байхгүй байхад надтай таарсан залуу ус руу бас ороод аавын бариад авсан. Хүүхдийн усанд сэлж байсан залуу усан дотроос гаргаж ирэхэд хүүхэд ухаан алдсан байхад нь би 2-3 удаа сэгсэрээд гэдсийн дээш нь илээд нуруу нь дээр нь 2-3 удаа дарахад тэр охин усаар 3 удаа бөөлжөөд тэгээд уйлж эхэлсэн. Тэгээд хүүхдийг ар гэрийнхэнд нь өгөөд хүүхдээ алах гэж байсан залууг Уламбадрах бид хоёр эрүүлжүүлэх байр луу авч явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 62 дугаар тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 668 дугаар дүгнэлтэнд: “...биеийн байдал ердийн, ухаан саруул, асуусан асуултанд хариулна. Үе мөчний хөдөлгөөн чөлөөтэй. Нүдний алимны чичирхийлсэн хөдөлгөөнгүй. Дагз булчингийн хөшилтгүй. Хэл гол шугамаар, хамар уруулын нугалаас 2 талд хэм тэгш, 2 гарын хүч ижил. Бөөр доргилтын шинжгүй. 2 нүдний хүүхэн хараа 2 талд ижил, гэрлийн урвалтай, хэвлий зөөлөн. Булчин цочролгүй. Бие гэмтэлгүй. Д.О ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 18 дугаар тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 667 дугаар дүгнэлтэнд: “биеийн байдал ердийн, ухаан саруул, асуусан асуултанд хариулна. Үе мөчний хөдөлгөөн чөлөөтэй. Нүдний алимны чичирхийлсэн хөдөлгөөнгүй. Дагз булчингийн хөшилтгүй. Хэл гол шугамаар, хамар уруулын нугалаас 2 талд хэм тэгш, 2 гарын хүч ижил. Бөөр доргилтын шинжгүй. 2 нүдний хүүхэн хараа 2 талд ижил, гэрлийн урвалтай, хэвлий зөөлөн. Гялтан цочролгүй. Биед гэмтэлгүй. Д.Б ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 20 дугаар тал/,
Шүүх сэтгэц гэм судлалын 64/13 тоот магадлагаанд: “Комисс доорхи дүгнэлтийг санал нэгтэй гаргав. 1.Д нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл болно. 2.Д нь болсон явдлын талаар үнэн зөв тусгаж, мэдүүлэх чадвартай. 3.Д нь сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай” гэсэн дүгнэлт /хэргийн 22 дугаар тал/,
№ ,Г- дугаартай төрсний гэрчилгээнд “Монгол овогт Д ын Б 20.. оны . дугаар сарын ..-ны өдөр төрсөн, эмэгтэй, регистрийн .... дугаартай” гэжээ /хэргийн 49 дүгээр тал/,
Эрүүлжүүлэх баривчлах байрны эмч, цагдаагийн дэслэгч Ц.О. илтгэх хуудсанд: “...2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр эрүүлжүүлэх баривчлах байранд үүрэг гүйцэтгэх хугацаандаа эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байсан Дархан сумын .. дүгээр баг . тоотод оршин суух Дархан төмөр замын өртөөнд галт тэрэгний найруулагч ажилтай Аюушын Д ын согтолтын зэргийг тогтоох зорилгоор драгер үлээлгэхэд 0,49 хувийн согтолттой гарав” гэжээ /хэргийн 53 дугаар тал/,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 71/г дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” захирамж /хэргийн 82 дугаар тал/,
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг авах тогтоол” /хэргийн 83 дугаар тал/, Эд зүйл /мөнгө/ хураан авах тэмдэглэл /хэргийн 84-86 дугаар тал/, “2013 оны 08 дугаар сарын 09-нйи өдөр төрийн сангийн 190005002 тоот дансанд 1.000.000 төгрөгийг тушаасан тухай” Худалдаа хөгжлийн банкны орлогын баримт /хэргийн 87 дугаар тал/,
шүүгдэгч ******* ын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 51 дүгээр тал/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн засаг даргын “******* нь тус багийн барилгачдын 4 дүгээр гудамж 32 тоотод ам бүл 5, оршин суудаг болохыг тодорхойлов” гэжээ. /хэргийн 48 дугаар тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 50 дугаар тал/, Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 02 сарын 06-ны өдрийн 40 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хэргийн 68 дугаар тал/,
Дархан өртөөний галт тэрэгний найруулагч Аюуш овогтой Д ын ажид байдлын тодорхойлолт, Ажлын байрны тодорхойлолт, Улаанбаатар төмөр замын Дархан өртөөний даргын тушаалууд /хэргийн 36-47 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах тогтмол усанд өөрийн төрсөн охин болох 1 нас 5 сартай Д.Б ыг бие хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж усанд живүүлж алахыг завдсан болох нь:
Хохирогч Д.О ийн “...Д гэрээс гарч ирээд ирсэн машиндаа суухгүй хоёр хүүхдээ усанд живүүүлж алчаад өөрөө үхнэ гэж хэлээд Хөтөл хорооллын хойд талд байдаг тогтоол ус руу явсан. Би хүүхдээ авах гээд араас нь 10 орчим метрийн зайтай явсан, хоёр хүүхдээ чамд өгөхгүй би өөрийнхөө гараар хоёр хүүхдээ алчаад яаж шар махтайгаа хатахыг чинь харна гээд ерөөсөө хүүхэд өгөхгүй байсан. Би араас нь дагаж явж байгаад 5 настай хүү Мөнхэрдэнийг шүүрч авсан. Нэг нас таван сартай охин Б ыг авч чадаагүй. Д бүсэлхүйгээр татсан ус руу орчоод охиноо ус руу шидээд нэг гарнаас нь татаж гаргаж ирээд нүдэн дээр чинь алаад өгье гээд ус руу очоод охиноо ус руу шидээд нэг гарнаас нь татаж гаргаж ирээд нүдэн дээр чинь алаад өгье гээд ус руу олон удаа хийсэн. Тэгээд би аргаа бараад цагдаа дуудсан. Микро автобустай цагдаа нар ирсэн, цагдаа чи наад хүүхдээ өгчих, уснаас гараад ир гэж хэлсэн чинь та нар амжихгүй шүү би энийг алаад өөрийгөө ална би шийдсэн хүн шүү гээд байсан. Цагдаа ус руу орох гэсэн чинь хүүхдээ урдаа тэвэрчээд ойртох юм бол шидлээ шүү гээд байхаар нь би замаар явж байсан нэг камаз машинтай хоёр залуу явж байхаар нь зогсоогоод надад туслаач манай нөхөр согтуу хүүхэд ус руу авч орчихоод ална гээд байна гэж хэлсэн чинь за гэж хэлээд нэг залуу нь машинаасаа бууж машиныхаа хажуу талд хувцасаа тайлаад ус руу орсон чинь хүүхдийг маань ус руу шидчихээд өөрөө бас ус руу орсон. Нөгөө залуу нь миний охиныг уснаас авч гаргаж, амь насыг нь аварсан. Цагдаа болон охиныг маань аварсан залуу хоёр орж, нөхөр Д ыг уснаас авч цагдаа авч явсан” гэсэн мэдүүлэг,
гэрч С.У “...Тэгээд би котлоны нөгөө эргээс харахад эсрэг талын эрэг орчим усанд дотор цэнхэр подволктой хүүхэд тэвэрсэн эрэгтэй хүн зогсож байсан. Цаанаас нь манай жолооч очоод тэр залуу усны гүн рүү ороод байсан. ...Котлон тойроод намайг очиж байх хооронд тохойны нөгөө эргээс нэг эрэгтэй хүн сэлээд очиж байхад хүүхэдтэй залуу цаашаа зугтаад усанд хүүхдээ дараад унасан. Удалгүй нөгөө аврах гэж байсан залуу очоод хүүхдийн булаацалдаж байгаад аваад эрэг рүү гарсан. Нөгөө хүн усанд үлдсэн. Намайг 50 орчим метрийн цаанаас очиж байхад хүүхэд аварсан залуу нэг залуугийн хамт ус руу ороод нөгөө согтуу нөхөрийг уснаас чирээд гаргаж ирсэн” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.З ын “2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12-13 цагийн үед байх хайрга ачаад явж байхад зам дээр хоёр хүүхэдтэй эмэгтэй котлоны эрэг дээр зогсож байсан. Миний хүүхдийг аллаа авраач гэж тусламж хүссэн. Тэгээд Э бид хоёр буугаад Э усны зүүн талаар ороод нөгөө хүн лүү ойртсон чинь хүүхдээ аллаа гээд орилоод байсан. Тэгээд хүүхдээ цээжиндээ наагаад ус руу дараад шумбаад орчихсон. Наанаас нь би гүйгээд орсон. Э нөгөө нөхрийн үснээс нь татсан чинь хүүхэд нь байгаагүй, дахиж усанд ороод зүүн гарнаас нь татсан чинь зүүн гараараа хүүхдээ усан дотор дараад байж байсан” гэсэн мэдүүлэг,
гэрч Ц.Э ын “ 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12-13 цагийн үед байх хайрга ачаад явж байхад зам дээр хоёр хүүхэдтэй эмэгтэй котлоны эрэг дээр зогсож байсан. Миний хүүхдийг аллаа, авраач гэж тусламж хүссэн. Түүний дагуу миний бие котлон руу зүүн урд талаас нь ороод хүүхэдтэй эрэгтэй рүү дөхөж байхад ууж байсан пиво шидээд зайлаарай хүүхдээ дарж аллаа шүү, хүүхдээ цээж нь дээрээ наагаад ус рүү хүүхэдтэйгээ хамт шумбаад орчихоор нь ардаас нь шумбаж ороод хүүхдийн булааж аваад хамт явсан найз З од өгөөд, З ус руу хамт орж ирээд нөгөө нөхөрийг нь надтай хамт уснаас гаргасан” гэсэн мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч О.Д “...Аав гүйсээр байгаад усанд бага дүүг тэвэрч ороод ээж бид хоёрыг ойртох гэхээр нь дүүгийн гарнаас нь бариад биеэр нь ус руу хийгээд аллаа шүү гээд усанд хийж гаргаад байсан. Тэгээд бид нар хол байж байхад цагдаа нар ирсэн. Цагдаа нарыг ойртох гэхээр нь энэ хүүхдийг усанд хийлээ шүү гээд тэврээд байгаад байсан. Тэгсэн цаанаас нь хоёр танихгүй ах дүүг аврахаар ус руу ортол аав дүүг цээжиндээ тэврээд ус руу хамт үсэрчихсэн. Тэгсэн нөгөө хоёр танихгүй ах дүүг болон аавыг уснаас гаргаж ирсэн” гэсэн мэдүүлэг,
гэрч З.Д ын “...Би хувил дундуур нуугдаад очиж байхад хувил дуусаад би ил харагдсан чинь хүүхдээ нэг гарнаас бариад өөрийнхөө цээжнээс дээгүүр ус руу ороод чамайг ойртвол хүүхдээ усанд живүүлж дарлаа шүү гээд орилоод байхаар нь би буцаад арагшаа алхахад нөгөө залуу усандаа зогсоод үлдсэн. Тэгээд би тэр залуутай хүүхдийг аврах зорилгоор наашаа гараад ир хүүхдээ алах хэрэггүй гэхэд “би өөрийгөө ч ална, үр удмаа үлдээхгүй амьдралаас гутарч байна” гэсэн. Тэгэхээр нь би ярилцах далимдаа хойшоогоо холдоход тэр залуу бүсэлхийгээрэй татсан устай хэсэгт зогссон. Тэгтэл цаанаас нэг залуу гарч ирэхэд би чи юу юм бэ гэхэд би танихгүй гэж байсан. Тэгээд бид хоёр ярилцаад байж байхад гэнэт нэг залуу усанд сэлчихсэн нөгөө хүүхдээ алах гээд байсан хүн лүү дөхөж байтал нөгөө залуу нь хүүхдээ цээжиндээ тэврээд ус руу үсрээд орчихсон. Тэгсэн усанд сэлж байсан залуу нөгөө залуутай ноцолдоход хүүхэд нь байхгүй байхад надтай таарсан залуу ус руу бас ороод аавын бариад авсан. Хүүхдийн усанд сэлж байсан залуу усан дотроос гаргаж ирэхэд хүүхэд ухаан алдсан байхад нь би 2-3 удаа сэгсэрээд гэдсийн дээш нь илээд нуруу нь дээр нь 2-3 удаа дарахад тэр охин усаар 3 удаа бөөлжөөд тэгээд уйлж эхэлсэн” гэсэн мэдүүлэг,
Эрүүлжүүлэх баривчлах байрны эмч, цагдаагийн дэслэгч Ц.Оюунболдын илтгэх хуудсанд: “...2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр эрүүлжүүлэх баривчлах байранд үүрэг гүйцэтгэх хугацаандаа эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байсан Дархан сумын 1 дүгээр баг Барилгачдын 4-32 тоотод оршин суух Дархан төмөр замын өртөөнд галт тэрэгний найруулагч ажилтай Аюушын Д ын согтолтын зэргийг тогтоох зорилгоор драгер үлээлгэхэд 0.49 хувийн согтолттой гарав” зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-т заасан “ хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсаныг завдсан” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч Д.О нь “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч ******* аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан хорих ялыг эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 293, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт ******* ыг “бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-т зааснаар шүүгдэгч ******* т 5 /тав/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* ын эдлэх 5 /тав/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч ******* т энэ хэрэгт 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 41 /дөчин нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* т урьд авсан эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, төрийн сангийн .... тоот дансанд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж, шүүгдэгч ******* т олгож, шүүгдэгч ******* т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******* т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
ШҮҮГЧИД Ё.РИНЗААН
Я.ТУУЛ