| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0163/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/151 |
| Огноо | 2013-09-17 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2013/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0163/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Н.У д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000424 дугаартай хэргийг 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Н.У /РД:..../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, галын техникч мэргэжилтэй, Шарын гол сум дахь ... дугаар ангийн . ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Н.У нь согтуугаар 2013 оны 07 сарын 04-ний өдөр 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт .... ДАР улсын дугаартай “Nissan sunny” маркийн авто машин жолоодож яваад иргэн Ч.Х ийн эзэмшлийн ..... ДАР улсын дугаартай К/Бонго маркийн авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхин зугтаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2013 оны 07 сарын 04-ний өдөр цайллаганд сууж байгаад, тараад 2 хүн гэр хороолол руу хүргэж өгөх гэж явж байгаад эвдрээд зогсож байсан машины дохионых нь гэрлийг ар гупертэй нь мөргөсөн. Таньдаг болохоор ах нь янзлаад өгнөө, ах дээрээ ирээд янзлуулчих гэж хэлээд явсан чинь араас цагдаад дуудлага өгчихсөн байсан.” гэв.
Шүүгдэгч Н.У согтуугаар 2013 оны 07 сарын 04-ний өдөр 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт .... ДАР улсын дугаартай “Nissan sunny” маркийн авто машин жолоодож яваад иргэн Ч.Х ийн эзэмшлийн ..... ДАР улсын дугаартай К/Бонго маркийн авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ч.Х ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 07 сарын 04-
Шийтгэх тогтоол 2013\ Н.У 216.2-151.doc
ний өдөр би машинаа засах гээд сэлбэг авчирах гээд ах Хуанбекийг дуудаж машин харуулж орхичихоод сэлбэгэнд яваад ирэхэд .... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг Онцгой байдлын газарт ажилладаг У гэх залуу согтуугаар жолоодож яваад ирж мөргөчихөөд зугтаагаад явчихсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Хохиролоо бүрэн барагдуулж авсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 13-14 дэхь тал/,
Гэрч Д.О мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 07 сарын 04-ний өдөр салхилаад сууж байтал манай урд талын сайжруулсан шороон замын наад талд ертөнцийн зүгээр баруун урд зүгт цагаан өнгийн портер машин зогсож байхад ертөнцийн зүгээр урд зүгээс бор саарал өнгийн суудлын машин ирээд зогсож байсан портерыг мөргөж машины жолоочтой уулзчихаад машиндаа буцаж суугаад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,
Гэрч Ч.Х мөрдөн байцаалтанд өгсөн: ”... ертөнцийн зүгээр урд зүгээс хар саарал өнгийн “Nissan sanny” маркийн машин хурдтай ирж явахаар нь таньдаг хүн байх гэж бодоод зогсож байтал машинаас 10 метрийн зайд ирээд шаравсан. Тэр үед би айгаад машины тэвшин дээр үсэрч гарахад нөгөө машин хөндөдөж гулгаж ирээд машины баруунд урд хэсэг рүү хойд хэсгээрээ мөргөсөн. Тухайн үед жолооч У машинаас бууж ирээд миний машин аймар болчихлоо чиний машин зүгээр л байна гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд манай дүү хуантай ирэхэд болсон явдлын талаар хэлэхэд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-6 дахь тал/,
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хэргийн 10, 14 дэхь тал/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 10-11 дэхь тал/,
Иргэний нэхэмжлэгч А.Н гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг / хэргийн 18 дахь тал/,
Гэрч Д.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 19 дэхь тал/,
Гэрч С.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,
Гэрч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 21 дэхь тал/,
Гэрч Д.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,
2013 оны 08 сарын 01-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт /хэргийн 26 дахь тал/,
2013 оны 07 сарын 04-ний өдрийн “... 0,87 хувийн согтолттой” байсныг тогтоосон Драйгер үлээлгэсэн тайлбар /хэргийн 39 дэх тал/,
Шүүгдэгч Н.У ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Н.У согтуугаар 2013 оны 07 сарын 04-ний өдөр .... ДАР улсын дугаартай “Nissan sunny” маркийн авто машин жолоодож яваад иргэн Ч.Х ийн эзэмшлийн ..... ДАР улсын дугаартай К/Бонго маркийн авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргаад осол гаргасан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.У нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ.
Шүүгдэгч Н.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хуульд заасан хугацаагаар тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Н.У ыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэм буруутайд тооцсугай.
2. Н.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.У д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Н.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Н.У д Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Н.У д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Н.У д мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.У д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.У д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН