| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0160/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/152 |
| Огноо | 2013-09-17 |
| Зүйл хэсэг | 214.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2013/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0160/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Н.Идэр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д заасан гэмт хэрэгт Д овогт ******* д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000374 дугаартай хэргийг 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Д овогт ******* /РД:..../, 19.. оны .. сарын ..-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын . дугаар баг Ухаа ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлтэй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч ******* нь 2012 оны 09 дүгээр сард хиймийн хорт болон аюултай бодис болох 260 грамм мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авч, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ... тоотод байх гэртээ 2013 оны 06 сарын 14-ний өдөр хүртэл хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2012 оны 09 сард мөнгөн усыг Заамараас хүнээс худалдаж авсан. Пинцелиний шилтэйг 150.000 төгрөгөөр худалдаж аваад гэртээ хадгалж байсан. Тухайн өдөр Т Б тай цуг уурын нүдүүрээр алттай чулуу нунтаглаж байтал гаднаас цагдаа орж ирсэн.” гэв.
Шүүгдэгч ******* нь хиймийн хорт болон аюултай бодис болох 260 грамм мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авч, Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Ухаа хошууны 7-6 тоотод байх гэртээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-6 дахь тал/,
Геологийн төв лабораторийн “...Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын захиалгаар ирүүлсэн вакусны шилтэй бодис гэх мөнгөн усны чанартай шинжилгээг металл зэстэй амальгам үүсгэх чанарын урвалд үндэслэн
Shiitgeh togtool 2013/******* 214.1-152.doc
шинжилгээ хийхэд мөнгөн ус болох нь тогтоогдлоо. Уг дээжинд 90 мл орчим бохир уусмал, ойролцоогоор 260 грамм мөнгөн ус байв” гэх дүгнэлт /хэргийн 14 дэхь тал/,
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт /хэргийн 36-37 дахь тал/,
Гэрч С.Э мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 06 сарын 14-ний өдөр намайг ажилтай байхад Б утсаар залгаад Б тай цуг манайд чулуу нүдэж байна гэсэн. Дараа нь намайг залгахад гэрт цагдаа нар ирчихсэн байсан бөгөөд гэрээс мөнгөн ус хурааж авсан гэсэн” гэх мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/,
Шүүгдэгч ******* ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... 2013 оны 06 сарын 14-ний би Төв аймгийн Заамар сумаас авчирсан алттай чулуунаас алтыг нь салгаж авах гээд чулуугаа нүдэж бяцалж байтал гаднаас цагдаа ирээд манайд байсан мөнгөн усыг хурааж аваад явсан. Би уг мөнгөн усыг чулуунаас алтаа ялгаж авахдаа хэрэглэх гээд 2012 оны 09 сард Заамар сумаас танихгүй хүнээс 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан юмаа. Одоо тэр хүний хаана амьдардаг болохыг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-23 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Иймд ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд:
Шүүгдэгч ******* нь ялтайд тооцогдох хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул хуульд заасан ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөргүй, хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бага насны 2 хүүхэдтэй, “... дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй, ажил хөдөлмөр эрхэлнэ” гэж шүүхэд амлалт өгсөн зэрэг хувийн болон хэргийн нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д зааснаар ******* д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу /140.400*51=7.160.400/ долоон сая нэг зуун жаран мянга дөрвөн зуун төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн шилтэй 260 грамм мөнгөн усыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН