Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2679

 

 

 

 

 

 

    2020         09             04                                  184/ШШ2020/02679

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ............... дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, Төмөр замын урд өөрийн байр, “................ ХК-ийн нэхэмжлэлтэй / ...................../

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, .............. дүгээр хороо, ............... дүгээр хороолол, ...................... дугаар байр ................ тоотод оршин суух “....................... “овогтой ........................... /рд:.................../,  утас  ................... / - д холбогдох

 

“................” ХК-ийн  УБМ00............... дугаартай тамга,   гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч .................,түүний өмгөөлөгч ..................., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч   .................... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон   шүүх хуралдаанд   нэхэмжлэгч,  түүний  өмгөөлөгч  нар  тайлбарлахдаа: ............... ХК-ийн Гүйцэтгэх захирал ................., ТУЗ-ийн дарга ........................ нар нь тус компанид ажиллах хугацаандаа компанид их хэмжээний хохирол учруулж, хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа ноцтой зөрчсөн тул хувьцаа эзэмшигчдийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан ба Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс ................. ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах тухай ТУЗ-ийн 2017.02.24-ний өдрийн №8 тоот тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл болон 2017.05.05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг тус тус хүчин төгөлдөр бусад тооцсон.

Тавилга ХК-ийн дээр дурьдсан ТУЗ-ийн тогтоол болон хувьцаа эзэмшигчдийн зэлжит хурал хүчин төгөлдөр бус болсон тул тус компанийн хувьцаа эзэмшигчид

 

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ..................... ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулсан бөгөөд уг хурлын №2 тоот тогтоолоор тус компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийг 9 гишүүнтэйгээр байгуулсан юм.

Тус компанийн ТУЗ нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж Э.Батхүүг Тавилга ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон болно.

Улмаар .................... ХК-ийн зүгээс Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны №244 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам“-д заасны дагуу 2017.10.20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, холбогдох баримтуудыг хянуулахаар 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №9/3514 тоот албан бичгээр ................. ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцож, энэ тухай тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ................. болон .................... нарт албан ёсоор мэдэгдсэн юм.

Гэтэл ..................... нь өнөөдрийг хүртэл хугацаанд ................... ХК-ийн тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон санхүүгийн баримтыг гаргаж өгөлгүйгээр үл барам компанийн тамгыг ашигласаар байна.

 

Өөрөөр хэлбэл ..................... ХК-ийн тамгыг эрхгүйгээр этгээд хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа ба тус компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаад байна.

..................... ХК-ийн зүгээс тамга болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар тус шүүхэд хандаж байсан ба хариуцагч .................. зүгээс Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2018.05.17-ны өдрийн №06246 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч ........................ нь .................. ХК-ийн нэр болон тамгыг ашиглаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2017.12.01-ний өдрийн 9/3513 тоот “....................” ХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлыг хүчингүй болгосон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгож, 2017.12.01-ний өдрийн 9/3514 албан тоот буюу .................. ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцсон албан бичгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.24-ний №57 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019.04.04-ний өдрийн 0197 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.06.03-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагынх нь зарим хэсгийг хангаж, “Санхүүгийн зохицуулах хорооны 2017.12.01-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлын материал хянасан тухай 9/3514 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, үлдэх 2017.12.01-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 9/3513 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжпэлийн шаардпагыг хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл тус шүүхийн шүүгчийн 2018.05.17-ны өдрийн №06246 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн захирамжид заасан үндэслэл арилсан тул дахин нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно.Иймд .................... ХК-ийн УБМ00............... дугаартай тамгыг .................... гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч  ...................  шүүхэд    2020 оны  04 сарын  24 ний өдөр гаргасан  тайлбартаа:   

...................... гэх хүмүүс өөрсдийгөө “...............”ХК гэж зарлан нэхэмжлэл гаргажээ.  ..............-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд .................. нар ................”ХК-ийн хувьцааг хууль бусаар эзэмшсэн болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянагдаж байна. Компани нэхэмжлэл гаргавал тамга тэмдэгтэй, төлөөлөх эрхийг нотолсон баримттай байх ёстой

 

 

Иймд ИХШХШТХ-ийн 62-р зүйл, 65-р зүйлийн 65.1.7, 65.1.11-р зүйлд заагдсанаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.  / хх- 56 /

Хариуцагчийн төлөөлөгч .................... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Тавилга ХК-ны  2017 оны   10 сарын   20-ны   өдрийн   ээлжит  бус  хурал  хууль  зөрчсөн хурал  хийж  өөрийгөө    гүйцэтгэх  захирлаар  томилсон  гэх бөгөөд  түүнийг  хүлээн  зөвшөөрсөн   этгээд  байхгүй  юм.  Дээрх  хууль  зөрчсөн  хурлыг  хүчингүй  болгуулахаар   ..................  ХК-ний   хувьцаа  эзэмшигч   ...............   нь  Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020.08.28-ны өдөр нэхэмжлэл  гаргасан,  12055   дугаар  захирамжаар   иргэний  хэрэг  үүссэн  ба     ИХШХШ тухай хуулийн  65 дугаар  зүйлийн  65.1.7-д   заасан    нөхцөл  үүссэн  тул  хэргийг  хэрэгсэхгүй  болгох хүсэлтэй байна .  ..................  ХК-ны   хувьцаа  эзэмшигчид   30, 60   гэсэн  байдлаар   хоёр  хуваагдан хувьцаа   эзэмшдэг  юм билээ.  Нэхэмжлээд  байгаа  тамга      .................  байхгүй,  энэ  хүн  хувьцаа  эзэмшигч  биш,   төлөөлөн  удирдах  зөвлөлд  нь    тамга байгаа  гэдэг .  ....................  ажлаа  өгсөн,   энэ  компанид    хамааралгүй  юм   гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ................ ХК  нь  хариуцагч ....................  холбогдуулан “................” ХК-ийн  УБМ00.................. дугаартай тэмдгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч нэхэмжлэлийн  шаардлагыг эс  зөвшөөрч, тэмдэг .................... байхгүй, энэ  хүн  хувьцаа  эзэмшигч  биш,   төлөөлөн  удирдах  зөвлөлд  нь тэмдэг байгаа, тус хувьцаат компанийн  2017 оны   10 сарын   20-ны   өдрийн   ээлжит  бус  хурал  хууль  зөрчсөн, уг  хурлыг  хүчингүй  болгуулахаар   ................  ХК-ний   хувьцаа  эзэмшигч   ................   нь  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл  гаргасан, иргэний  хэрэг  үүссэн  тул  хэргийг  хэрэгсэхгүй болгох ёстой гэж маргажээ. 

Аж ахуйн нэгж, байгууллагын тэмдэг нь аливаа эрх зүйн үр дагаврыг үүсгэдэггүй, тухайн аж ахуйн нэгжийг төлөөлөх эрхийг тухайлан тодорхойлохгүй боловч тухайн компанийн өмч хөрөнгө мөн юм.

Нэхэмжлэгч ............... ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаартай тогтоолоор, тус компанийн гүйцэтгэх захирлаар ................... сонгосон байх ба уг тогтоол хүчин төгөлдөр  болох  нь  Санхүүгийн зохицуулах хорооны 2017.12.01-ний  өдрийн  № 9/ 3514  тоот албан бичиг,    2017.12.01-ний  өдрийн  № 9/ 3513  тоот   албан бичиг, 2018.01.08-ний  өдрийн  № 9/54 тоот мэдэгдэл, зэрэг  нотлох баримтуудаар   тогтоогдож  байгаа ба  ач  холбогдолтой  гэж  үнэлэв. /  хх 8,9,10 -12/

Хариуцагч ................  нь  2017  оны  10 сарын  20-ны өдрөөс өмнө компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг байжээ. Тэрээр .................. ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах тухай ТУЗ-ийн 2017.02.24-ний өдрийн №8 тоот тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл болон 2017.05.05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг Санхүүгийн зохицуулах хороо тус тус хүчин төгөлдөр бусад тооцсон   байна. 

Санхүүгийн  зохицуулах хорооны  2017.12.01-ний  өдрийн  № 9/ 3514  тоот   албан бичиг,  2017.12.01-ний  өдрийн  № 9/ 3513  тоот   албан бичгийн  талаар   хариуцагчийн  гаргасан  нэхэмжлэлийг   Нийслэл дэх  Захиргааны  хэргийн  шат шатны  шүүхүүд  шийдвэрлэсэн байх ба  хүчин төгөлдөр  шийдвэрүүдийг  хэрэгт    нотлох  баримтуудаар ирүүлсэн   ба хэрэгт хамааралтай  байна.   /хх 27-50 /

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч “... тамга    .....................  байхгүй,  энэ  хүн  хувьцаа  эзэмшигч  биш, төлөөлөн  удирдах  зөвлөлд  нь тамга байгаа “гэж   тайлбарлаж  байгаа  боловч ........................ нь гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсноос хойш компанийн хөрөнгө болох УБМ00............. тэмдгийг компанид хүлээлгэж өгсөн болохоо нотлоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй   байна.

Түүнчлэн  Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “  энэ  хуулийн   59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно”  гэж   зааснаар   хариуцагчийн  бүрэн  эрх  дуусгавар  болсон  ба   хувьцаа  эзэмшигчдийн хурлыг   санхүүгийн  жил  дууссанаас   хойш  хуульд заасан  хугацаанд зарлан  хуралдуулаагүй  байх ба   ......................  компанийг     итгэмжлэлгүйгээр төлөөлөх  буюу  түүний   гүйцэтгэх  удирдлагын  бүрэн эрх  дуусгавар  болсон   байна. 

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн  хүсэлтээр  Санхүүгийн  зохицуулах хорооноос  2017, 2018, 2019, 2020 оны   4 сарын  24-ний өдрийг  хүртэлх  хугацааны  Хувьцаа  эзэмшигчдийн ээлжит бус  хурлын  материалуудыг   нотлох  баримтаар  ирүүлсэн  ба уг  226  хуудас баримтууд   хэрэгт хамааралтай  гэж  үзлээ.  /1-р  хавтасны  98-251, 2-р хавтаст  хэргийн 1-75   х /,  

Хариуцагч ................... нь компанийн өмчийг буцааж өгөөгүй тул .................... ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ............... ХК-ийн хувьцаа эзмшигчдийн  2017 оны 10 сарын 20-ны   өдрийн ээлжит  бус хурлыг  хүчингүй  болгуулах тухай  иргэн ................. нэхэмжлэлд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг үүсгэсэн байх боловч энэ нь хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийн шаардлагагыг хангахаас татгалзах үндэслэл болохгүй юм.

Учир нь, компанийн тэмдэг аль ч тохиолдолд тухайн хуулийн этгээдийн эзэмшилд байх учиртай. Өөрөөр хэлбэл компанийн удирдлагыг хэн хэрэгжүүлж байгаагаас үл хамаарч, эсхүл хувьцаа эзэмшигч хувь этгээдүүдийн хооронд маргаан үүссэн эсэхээс үл хамаарч тухайн компанийн хөрөнгө болох тэмдэг нь бие даасан эрх зүйн этгээд болох компанидаа хадгалагдаж байх ёстой. 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй тул    компанийн  нэрээр  үйлдсэн   гарын  үсэгтэй    баримт  бичгийг   баталгаажуулах  зорилгоор   тамга  тэмдэг   ашиглах  ёстойг   хуулиар  зохицуулсан байна    

Нэхэмжлэл гаргах үед компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд .................... байсан байна.  Тэрээр  2017.10.20-ны  өдрийн   № 1  дугаар  тогтоолыг хүчингүй болгосон аливаа шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Энэ тохиолдолд ........................ ХК-ийг төлөөлж, компанийн хөрөнгийг буцаан шаардах эрх бүхий этгээд мөн гэж үзлээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байдаг ба энэ шаардлагыг гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул УБМ00............. дугаартай .................. ХК-ийн тэмдгийг хариуцагч ...................... гаргуулж, ............... ХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ................... УБМ00...........дугаартай компанийн тэмдгийг гаргуулан .............. ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................... 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ....................... ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ОЮУНЦЭЦЭГ