Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2013/ШЦТ/157

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Хэргийн индекс: 171/2013/0166/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан гэмт хэрэгт Б овогт ******* т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000464 дугаартай хэргийг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн Б овогт *******  /РД:.../ 19.. оны . дүгээр сарын ..-ний өдөр  Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Шарын гол сумын . тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч *******  нь согтуугаар 2013 оны 07 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сум Хайрхан багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч ахлах ахлагч С.Ж ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, эрх чөлөөнд нь халдсан гэх гэмт хэрэгт холбогдуулан аймгийн прокурорын газраас 132 тоот яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 07 сарын 13-ны өдөр цагдаагийн албан хаагч С.Ж ийн шаардлагыг эсэргүүцэж биед нь халдан, хувцасыг нь урсан нь үнэн. Өөр хувцас өгсөн боловч голсон, энэ хувцасыг нь авахаараа янзлуулж буцааж өгнө” гэв.

 

  • Шүүгдэгч *******  нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны орой төрийн албан хаагчийг эсэргүүцсэн захиргааны журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:

                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

хохирогч С.Ж ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “… Тэгээд ахлах ахлагч Цогтбаярын хамт 14 дүгээр байрны урд очиход У  нь 3 залуугийн хамт сууж байсан ба би очоод “... та нар яагаад гудамж талбайд орой үдшийн цагаар архи уугаад бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байгаа юм бэ ...” гэж хэлэхэд

 

 

Шийтгэх тогтоол 2013. *******  230.1.doc

 

У тай хамт байсан 3 залуу босоод “за за” гээд явсан. Тэр үед У  нь сандал дээр суучихаад “... юун сүртэй юм, би үлгэр яриад сууж байна ...” гэж хэлсэн. Тэгээд би У ыг “... чи одоо яагаад байгаа юм бэ, иргэдээс өгсөн дуудлагын дагуу ирж байна, одоо харь” гээд мөрнөөс нь татахад босч ирээд хувцасны энгэрээс зуурч хоолой боосон. Хоолойд боолт ороод ухаан манараад ирэх үед У ын хөл рүү нь өшиглөхөд У  гараа тавиад газар бөгсөөрөө унасан. Тэр үед хамт эргүүл хийж байсан Цогтбаяр ирээд У ыг гавлаад Цагдаагийн тасаг дээр авчирч эрүүлжүүлэх байранд өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,

гэрч Г.Э  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд удалгүй У  ирээд Хулантай хэрэлдэж байгаад нөгөө согтуу залуугаа гэрлүүгээ оруулж гаднаас нь цоожлоод 14-р байрны ард талын саадан дээр сууж байсан юм. Удалгүй цагдаа нар ирээд У тай уулзаад үлдсэн. У  цагдаа Ж тэй маргалдаад байх шиг байсан” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэхь тал/,

гэрч Г.Ц  мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэр үед би У тай хамт явж байсан хүмүүсээс “... ууж байсан архи чинь хаана байна” гээд ойр орчмоор нь хайж байхад гэнэт Ж тэй У  нь ноцолдоод газар уначихсан байсан. тэгээд би очоод У ыг гавлаад цагдаагийн тасаг дээр авчирсан” гэсэн дүгнэлт /хэргийн 22 дахь тал/,

гэрч Б.М  мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэр үед цагдаа Ж  У ыг авч явна гэхэд У  сандал дээр сууж байгаад огцом босоод Ж ийн хувцаснаас нь зуурчихсан ноцолдож харагдсан” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,

хохирогч С.Ж ийн тухайн өдөр өмсөж явсан хувцасыг эд мөрийн баримтаар хурааж авсан тогтоол, тэмдэглэл /хэргийн 15-16 дахь тал/,

шүүгдэгч ******* ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримт зэргээр нотлогдож тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар  зүйлийн 230.1-д заасан төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогджээ. /хэргийн 42 дахь тал/

Хохирогч С.Ж  нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн, шүүгдэгч *******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хувийн болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй  гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт ******* ыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар ******* т 2 жил /хоёр жил/ хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагдаагийн албан хаагчийн өдөр тутмын китель, цэнхэр цамцыг хохирогч С.Ж ид тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* т оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* т мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ******* т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,   ******* т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг сэргээж хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                      Ё.РИНЗААН