Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2013/ШЦТ/158

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хэргийн индекс: 171/2013/0140/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Т.Оюунжаргал,

хохирогч Ч.Д ын өмгөөлөгч Д.Тэрбиш,

хохирогч Б.Э ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

шүүгдэгч ******* гийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл,

шүүгдэгч Ө.М ын өмгөөлөгч Ц.Гэнэндулам,

хохирогч Б.Э ,

шүүгдэгч ******* , Ө.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт Б  овогт Ө.М , Б  овогт Г. Т  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000263 дугаартай хэргийг 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн Б  овогт Г. Т  /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Увс аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Улаанбаатар хот ....тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.

2. Монгол Улсын иргэн Б  овогт Ө.М  /РД:.../, 19. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын .. дүгээр баг . тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

           

Шүүгдэгч *******  нь 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дархан сумын 4 дүгээр багийн үйлдвэрийн 3-н замын уулзвар дээр х/соната маркийн .... НАА улсын дугаартай автомашиныг Дархан сумаас Хонгор сумын чиглэлд, шүүгдэгч Ө.М  нь х/аванти маркийн .... ДАХ улсын дугаартай автомашиныг Хонгор сумаас Дархан сумын чиглэлд тус тус жолоодож яваад шүүгдэгч *******  нь Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дугаар зүйлийн 2.7а-д заасныг тус тус зөрчиж, шүүгдэгч Ө.М  нь Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дугаар зүйлийн 2.7а, мөн дүрмийн 21.8-д заасныг тус тус зөрчиж хоорондоо мөргөлдсөний улмаас иргэн Б.М гийн амь насыг хохироож, иргэн Ч.Д ын биед

 

 

 

Шийтгэх тогтоол 2013\******* , Ө.М  нар 215.3.doc

хүнд, иргэн Д.Х , Н.А , Э.О  нарын биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулж тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”Би 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр найз Б ынхаа гэрт нь түүнтэй хамт архи ууж хоносон. Тэгээд маргааш нь буюу 4 дүгээр сарын 12-ны өдөр нь урьд шөнө уусан архиныхаа шарыг тайлах зорилгоор нэг нэг шил пиво уугаад өдөр 13 цаг өнгөрч байхад “Х-Соната маркийн .... НАА улсын дугаартай авто машиныг унаад гарсан. Тэгтэл Дархан-2-ын наана байдаг уулзварын тэнд ертөнцийн зүгээр урагшаа харсан замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байтал урдаас микро автобусны араас цагаан өнгийн жижиг суудлын авто машин уг микро автобусыг түрүүлээд миний зорчиж байсан эгнээ рүү ороод ирсэн юм. Тухайн үед би тормосоо гишгэж амжилгүй тэр машинтай мөргөлдсөн.   ” гэв.

            Шүүгдэгч Ө.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...” Би 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хонгор сумаас нийт таван зорчигчийг машиндаа суулгаад Дархан руу хөдөлсөн юм. Дархан-2-ын тэнд аваар гаргасан. Зорчиж явсан хүн маань нас барсанд их харамсаж байна. Олон хүн гэмтсэн. Тухайн үед би архи дарс уугаагүй, эрүүл байсан” гэв.

Хохирогч Б.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр том ах яриад ээж осолд орчихлоо Нэгдсэн эмнэлэгт хүрээд ир гэсэн. 15 цаг 40 минутын үед очтол хагалгаанд орсон байсан. 7 цагийн үед сэхээнээс гарсан. Надаас болон манай гэрийн бусад хүмүүсээс мөрдөн байцаагч мэдүүлэг аваагүй. Сэхээнд байж байхад яаралтай гэсэн бүх арга хэмжээг авч байсан. Ээж сүүлд ухаан ороод өөрийгөө осолд орсоныг мэдэхгүй байсан. М  болон М ын аав нь орж ирж байсан. Өөдөөс яваад байгаа жолооч яаж яваад байгаа юм бэ гэж хэлснээ санаж байсан, өөр юу ч санахгүй байна гэж байсан. Ээжийгээ архаг хууч өвчтэй байсан гэдэгт итгэхгүй байсан. Одоо ч гэсэн итгэхгүй байна. Шүүгдэгч нар тухайн үед 273.000 төгрөг өгч байсан. Оршуулгын зардалд нэхэмжилсэн мөнгөө авсан. Эдийн засгийн хувьд хохиролыг барагдуулсан гэв.

Хохирогч Ч.Д ын итгэмжлэгдсэн өмгөөлөгч Ү.Ганзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”Осолд орсоноос хойш ээжийн маань биеийн байдал дээрдэж байгаа ч татаж унадаг болсон, хамар нь үнэрлэх мэдрэмжгүй болсон. Одоо болтол хөл нь хадаастай, байнга өвддөг, тагнай нь хугарсан учраас шүд хийлгэх боломжгүй байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Шүүгдэгч *******  нь 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дархан сумын 4 дүгээр багийн үйлдвэрийн 3-н замын уулзвар дээр х/соната маркийн .... НАА улсын дугаартай автомашиныг Дархан сумаас Хонгор сумын чиглэлд, шүүгдэгч Ө.М  нь х/аванти маркийн .... ДАХ улсын дугаартай автомашиныг Хонгор сумаас Дархан сумын чиглэлд тус тус жолоодож яваад шүүгдэгч *******  нь Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дугаар зүйлийн 2.7а-д заасныг тус тус зөрчиж, шүүгдэгч Ө.М  нь Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дугаар зүйлийн 2.7а, мөн дүрмийн 21.8-д заасныг тус тус зөрчиж хоорондоо мөргөлдсөний улмаас иргэн Б.М гийн амь насыг хохироож, иргэн Ч.Д ын биед хүнд, иргэн Д.Х , Н.А , Э.О  нарын биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулж тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

 

2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-13 дахь тал/,

2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр жолооч ******* гийн согтуурлын зэргийг шалгасан магадалгаа /хэргийн 40 дахь тал/,

******* гийн бие махбодийн цусан дахь спиртийг тогтоосон 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 163 тоот шүүх химийн шинжилгээний “Цусанд спирт 3 хувь илрэв/ гэсэн дүгнэлт /хэргийн 41 дэхь тал/,

Ө.М ын бие махбодийн цусан дахь спиртийг тогтоосон 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 162 тоот шүүх химийн шинжилгээний “Цусанд спирт 0.6 хувь илрэв/ гэсэн дүгнэлт /хэргийн 42 дахь тал/,

тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 019 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 44-49 дахь тал/,

Замын цагдаагийн байцаагчийн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлт болон осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хэргийн 37-39 дахь тал/,

2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргасан шинжээчийн дүгнэлт /хэргийн 272 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 355 тоот актын

1. “Д.Х ын биед баруун гарын атгаал ясны битүү хугарал, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 61 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 358 тоот актын

1. “Э.О ийн биед  зүүн хөлийн шилбэний 2 ясны болон баруун гарын шуу ясны хугарамтгай хэсгийн битүү хугарал, баруун шилбэний язарсан шарх, нүүрний зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 65 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 564 тоот актын

1. “Н.А ийн тархи доргилт, аарцаг орчмын зөөлөн эдийн няцрал, умдаг ясны заадасны суналтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 69 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 370 тоот актын

1. “Ч.Д ын биед гавал тархины ил гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, духны хэсгийн тархины хатуу хальсан дээрх цусан хураа, дух яс ба хамар ясны цөмөрсөн ил хугарал, дээд, доод эрүү, хатуу тагнайны ил хугарал, цээжний хөндий дэх цус хий хуралт, зүүн талын 3-аас 7-р хавирганы хугарал, хавсарсан хагалгааны дараах байдал, баруун хөлийн дунд чөмөгний битүү хугарал, нүүрний шарх зэрэг хавсарсан гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 71 дэхь тал/,

2012 оны 12 сарын 25-ны өдрийн 388 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хэргийн 376-377 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2013 оны 01 сарын 21-ний өдрийн 969 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч Д.Туяагийн гаргасан 55 тоот дүгнэлтийн 2 дугаар заалтаас бусад нь үндэслэлтэй болно.
  2. Талийгаач Б.М гийн биед зүүн гарын атгаал яс, зүүн шилбэний шаант яс, зүүн эгэм, зүүн талын талын 1-2 дугаар хавирганы хугарал, хуйхны хууларч урагдсан шарх бүхий гэмтэл учирсан болно.
  3. Хуйхны хууларч урагдсан шархны улмаас цуллаг эрхтэнүүд цус багадалтанд орсоноор үхэлд зохих хэмжээгээр нөлөөлсөн байна.
  4. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Талийгаач нь зүрхний булчингийн цус хомсдох өвчний улмаас зүрхний хурц дутагдлаар нас барсан болно. /хэргийн 380-384 дэхь тал/,

Хохирогч Ч.Д ын эм авсан зарлагын баримтууд /хэргийн 394-396 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2013 оны 06 сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

  1. М гийн цогцосоос авсан эд эсийн шинжилгээнд гарсан бичил өөрчлөлтөөс үзэхэд зүрхний цус хомсдох өвчний улмаас нас барсан гэх оношийг батлах боломжгүй байна.
  2. М  нь мөчдийн яс хугаралтай, хэвтрийн байдалд байсан зэргээс шалтгаалж уушгины артери бүлэнт бөглөөдөсөөр бөглөрч гэнэт нас баржээ.
  3. Хуйхны том хэмжээний урагдсан шарх нь тухайн үед цуллаг эрхтэнүүдийн цус багадалтанд оруулж дээрх хүндрэл үүсэхэд нөлөөлсөн байна.
  4. Тухайн үед эмнэлэгт зохих ёсны тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
  5. Тухайн үхэлд хүргэсэн уушгины бүлэнт бөглөөдөс нь гэнэтийн байдлаар гардаг хүндрэл учир тухайн үед амь насыг аврах боломжгүй байжээ.
  6. Эд эсийн шинжилгээг дахин дамжуулж бэлдэц хийн зөвлөх эмчээр харуулсан, комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон учир акт хүлээгдэв. /хэргийн 436-440 дэхь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******  нь 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дархан сумын 4 дүгээр багийн үйлдвэрийн 3-н замын уулзвар дээр х/соната маркийн .... НАА улсын дугаартай автомашиныг Дархан сумаас Хонгор сумын чиглэлд, шүүгдэгч Ө.М  нь х/аванти маркийн .... ДАХ улсын дугаартай автомашиныг Хонгор сумаас Дархан сумын чиглэлд тус тус жолоодож яваад шүүгдэгч *******  нь Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дугаар зүйлийн 2.7а-д заасныг тус тус зөрчиж, шүүгдэгч Ө.М  нь Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дугаар зүйлийн 2.7а, мөн дүрмийн 21.8-д заасныг тус тус зөрчиж хоорондоо мөргөлдсөний улмаас иргэн Б.М гийн амь насыг хохироож, иргэн Ч.Д ын биед хүнд, иргэн Д.Х , Н.А , Э.О  нарын биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулж тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ө.М  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 107 дахь тал/.

Шүүгдэгч *******  нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байна.

 

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* , Ө.М  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учирсан хохиролыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг шүүгдэгч нарын хувийн болон хэргийн нөхцөл байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч, хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

 

Хохирогч Э.О , Ч.Д , Н.А , Д.Х  нар нь гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээ сувилгааны зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.

 

  1. Б  овогт Г. Т , Б  овогт Ө.М  нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Б.М гийн амь насыг хохироож, иргэн Ч.Д ын биед хүнд, иргэн Д.Х , Н.А , Э.О  нарын биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Г. Т д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял,

 Ө.М т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* , Ө.М  нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* , Ө.М  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4, 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Э.О , Ч.Д , Н.А , Д.Х  нар нь цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой нэмэлт зардал гарвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар,

 Ө.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Ө.М т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт, ******* д хяналт тавихыг Нийслэлийн Налайх дүүргийн Цагдаагийн газарт тус тус хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* , Ө.М  нарт мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* , Ө.М  нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* , Ө.М  нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

                        ДАРГАЛАГЧ

                                 ШҮҮГЧ                                                      Ё.РИНЗААН