Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2013/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2013/0165/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Ё.Ринзаан, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй

иргэдийн төлөөлөгч С.Банди, Ц.Цэндсүрэн, Д.Ганболд,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

шүүгдэгч ******* ийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

хохирогч Д.Э ,

шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт Б  овогт ******* т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000426 дугаартай хэргийг 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт ******* , /РД:У.../, 19.. оны ... дугаар сарын .-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эх баригч бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, охин, зээгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ... тоотод оршин суудаг, урьд:

2006 оны 11 сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан.

 

Шүүгдэгч *******  нь согтуугаар 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ... айлын .. тоотод өөрийн гэрт хамтран амьдрагч Д.Э  өөрийг нь У гэгчтэй хардан хэрэлдэн үсдэж алгадахад нь түүний араас зүүн бугалга, зүүн даланд тус тус 1 удаа хутгалж амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан аймгийн прокурорын газраас 130 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.     

                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2013 оны 07 сарын 09-нд Э  бид 2 салхинд гаръя гээд гарсан. 1 шил архи хувааж уучихаад, гэртээ ирээд 0,75-тай 1 шил архи нэмж уусан. Их согтсон байсан. Манай байрны У гэж залуу орж ирээд гал асуугаад, тамхиа асаачихаад гартал Э  намайг хардаж үстэж зодсон. Жоохон хүүхэдтэй хардаад зодсонд нь уурлаад зурагт үзээд

Шийтгэх тогтоол\2013\*******  96.1.doc

 

сууж байхад нь би араас нь хутгалсан. Эмчилгээний зардал 240.000 төгрөг төлсөн” гэв.

Хохирогч Д.Э  шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: ...” 2013 оны 07 сарын 09-нд бид 2 уулзаад тэр өдөр дүүгийндээ очих гэж байсан. Салхинд гарангаа 1 шил архи уусан. Наадмаар хэрэглэнэ гээд 0.75-тай “Хараа” нэртэй архи байсныг уусан. Өөдөөс харсан айлын У гэрээс гараад явж байсан. Тэгэхээр нь би энэ хүнтэй юу хийж байгаа юм гээд алгадсан. Зурагт үзээд сууж байтал араас хутгалсан. Эргээд хартал бугалга руу хутгалсан. Гараад коридоороор явж байгаад ухаан алдаж унаад, гэрлүүгээ ороод унтаад өгсөн байсан. Цагдаа нар намайг гэрээс олсон байсан. Би эмнэлэг дээр сэрээд, үүрээр оёдлын ширээнээс буугаад гэрлүүгээ хөл нүцгэн алхаж ирээд гэртээ хоносон. 10-ны өдөр гуурс тавиулахад Н  намайг 2 өдөр эмнэлэг дээр сахисан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

 

Шүүгдэгч *******  нь согтуугаар 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 380 айлын 46 тоотод Д.Э ын зүүн бугалга, зүүн даланд тус тус 1 удаа хутгалж амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Н  бид 2 парк дээр 1 шил архи хувааж уучихаад 16 цагийн орчим Н ийн гэрт орсон. Гэрт нь байсан 0,75 литрийн Хараа архи байсныг бид 2 хувааж уусан. Би Н ийг У гэгчтэй хардаж хэрэлдсэн. Тэгэхэд Н  гал  тогооны өрөөрүү очоод хутга аваад миний араас зүүн булчинд 1 удаа, зүүн даланд 1 удаа дүрсэн. Би хутгалуулчихаад гэртээ ороод хэвтчихсэн. ... цагдаа, эмч нар орж ирээд намайг аваад явсан. Би хэсэг ухаан алдсан. Нэг мэдэхэд хүлээн авах дээр оёдол тавиулж байсан. Н  хутгалснаас болж зүүн мөр, даландаа гэмтэж шарх авсан.” гэх  мэдүүлэг /хэргийн 9-10 дахь тал/,

Гэрч Б.О  мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Манай өөдөөс харсан айл болох Н ийн гэрийн хаалга нь онгорхой байсан. хаалгаар нь харахад жижиг өрөө болон коридор нь нилэнхүйдээ цус болсон байсан. Н  ганц биеэр амьдардаг болохоор түүнтэй цуг архи уусан хүмүүс нь түүнийг алчихаж гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд байрныхаа гадаа зогсож байтал Н  1а байрны гадаа саравчны хажууд зогсож байсан” гэх мэдүүлэг /хэргийн 18-19 дэхь тал/,

Гэрч Д.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 380 айлын 46 тоотод очиход хаалга нь онгорхой, өрөө, коридор нь нилэнхүйдээ цус болсон, уг айлд хүн байхгүй байсан. Тэр эмэгтэйг дагуулж гэрт нь ороод юу болсон талаар асуухад 37-н тоотод амьдардаг залуутай цуг архи уусан. Тэр намайг хүнтэй хардаад байхаар нь уурандаа хатгачихлаа гэсэн тайлбар хэлсэн. 37-н тоотод яваад ортол нэг эрэгтэй цус алдаад хэвтэж байсан тул эмнэлэгт дуудлага өгсөн. Удалгүй эмнэлэг ирж хохирогчийг авч явсан. Хэргийн газрыг хамгаалалтанд аваад байж байтал бүрэлдэхүүн ирсэн. Хэрэг учрал болсон газарт коридорийн өрөө болон цаад өрөөний шал нилэнхүйдээ цус болсон, гал тогооны өрөөнд цусаар бохирлогдсон хутга байсан” гэх мэдүүлэг /хэргийн 20-21 дэхь тал/,

Гэрч Б.Д  мөрдөн байцаалтанд өгсөн: “... Намайг манай байрны хүмүүс У гэж дууддаг. 2013 оны 07 сарын 09-ний өдөр 20 цагийн орчим гэрээсээ тамхи асаах гэтэл галгүй болчихсон байсан болохоор урд талын айл болон Н ийн хаалгыг нүдэхэд Н  эгч хаалгаа онгойлгосон. Би гал авч тамхи асаагаад гарсан. Тэгэхэд Э  ах зөрөөд орж ирж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 22-23 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 687 тоот дүгнэлт

“Д.Э ын биед цээжний хэнхэрцэг нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, зүүн бугалганы зөөлөн эдийн шархны гэмтэл тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” /хэргийн 31 дэхь тал/,   

Хэрэг учралын газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-6 дахь тал/,

2013 оны 07 сарын 29-ний өдрийн 2276 тоот Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 35-41 дэхь тал/,

2013 оны 07 сарын 29-ний өдрийн 5703 тоот дүгнэлт,/хэргийн 46 дахь тал/,

Хохирогч  Д.Э ын өвчний түүхийн хуулбар / хэргийн 59-71 дэхь тал/

Шүүгдэгч ******* ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон эд мөрийн баримтаар нотлогдож байна.

 

Иймд ******* ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******  нь урьд 2006 оны 11 сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон Шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна. /хэргийн 74, 80-81 дэхь тал/.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг бүрэн барагдуулсан, хохирогч Д.Э  нь “... хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч ******* ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******  нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохиролыг сайн дураараа бүрэн төлж барагдуулсан зэрэг хувийн болон хэргийн бусад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

      Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Б  овогт ******* ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ******* т 3 жил 4 сар 10 хоног /гурван жил дөрвөн сар арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ******* т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн оруулгатай, хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,

               ШҮҮГЧ                                                      З.ТУНГАЛАГМАА                                                   

              ШҮҮГЧИД                                                 Ё.РИНЗААН

 

Я.ТУУЛ