Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2016/ШЦТ/193

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2016/0209/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Хохирогч Д.Т***,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э***,

Шүүгдэгч Ц.А***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 äóãààð ç¿éëèéí 98.1-т çààñàí гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Ц.А***д õîëáîãäîõ **** дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2016 îíû 10 дугаар ñàðûí 27-íû өдөр õ¿ëýýí àâ÷ хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******  төрсөн, ****  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ****** ажилтай, ам бүл ******, эхнэрийн хамт Дархан сумын ** дугаар баг, Мангирт ** дугаар хэсэг ** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Ц.А*** /РД: ****/

 

Шүүгдэгч Ц.А***íü Äàðõàí-Óóë àéìãèéí Äàðõàí ñóìûí ** дугаар баг, Мангирт ** дугаар хэсэг, ** тоот гэртээ Д.Т***тай архидан согтуурсан үедээ таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар Ц.А***нь Д.Т***ыг зодож бие махбодид нь  õ¿íäýâòýð çýðãèéí ãýìòýë ó÷ðóóëñàí ãýìò õýðýãò холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò áîëîí õýðýãò àâàãäñàí äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:

 

Шүүгдэгч Ц.А***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 21-нд шилжих шөнө бид Даваадоржтой Хабитатад ажил хийж байгаад. Дэлгүүр орж ундаа авахаар явсан тэгээд тэнд Т***тай тааралдаад, 2 шил архи аваад, манай гэрт очоод хамт уусан. Нэг мэдэхэд бид хоёр маргалдаад зодолдоод байсан. Юунаас болоод муудалцсанаа сайн санахгүй байгаа...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Т***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 21-нд шилжих шөнө, ажлаасаа буулаа гээд утсаар ярьсан, цалин маргааш бууна архи зээлээч гэж Ц.А*** гуйсан. Ц.А*** тухайн үед архи уусан байсан. Замаск зуурч дуусаад Ц.А***ын гэрт нь орсон, тэгээд бид нар архи ууж сууж байгаад одоо чиний барилддаг цаг чинь өнгөрсөн гэж хэлсэн юм, тэрнээс болж муудалцсан. Тэгээд би болъё гээд гараад явтал Ц.А*** араас гарч ирээд  намайг боож унагаагаад, цохиод байсан. Би 7 хоногийн дараа эмчлүүлсэн. Одоо миний эрүү яарч сандарахаараа чичирдэг болсон...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.А***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би найз Д***тай хамт гэртээ плитаны цавуу хийж байгаад орой 20 цагийн орчим гэрээсээ гараад дэлгүүрээс ундаа авах гэж яваад Д.Т***тай ээжийнх нь дэлгүүрийн гадаа тааралдаад архи уухаар болсон бөгөөд би бичиг баримтаа дэлгүүрт 2 шил 0,75 литрийн архины барьцаанд тавиад Т***, Д*** бид гурав манай гэрт ирээд плитаны цавуугаа хийж дуусгаад авсан архиа ууцгаасан юм. Архи ууж байхад Д.Т*** О***гэж залуу намайг Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байхад ажлаас халуулсан, чи О***ийг нэг шоглоод өгөөч гэж надад хэлсэн. Мөн О***рүү өөрөө утсаар залгаад уурлаад байсан. Тэгээд нэг мэдсэн чинь Д.Т*** бид 2 хоорондоо зодолдож байсныг санаж байна. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өглөө сэрэхэд Д.Т*** миний хажуугийн орон дээр унтаж байсан бөгөөд өглөө босож ирээд чи миний эрүү рүү цохиод эрүү нил өвчин болсон байна гэж надад хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас/

 

Хохирогч Д.Т***ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ингээд Хабитатын дэлгүүрээс Ц.А***ын бичиг баримтыг барьцаанд тавиад 2 шил 0,75 литрийн архи аваад Ц.А***ын гэрлүү явсан. Ц.А***ын гэрт очоод түүний найз бид гурав архиа хувааж уугаад Ц.А***ын замаскны ажилд нь тусалсан юм. Тэгээд нэг мэдсэн чинь юунаас болж маргалдсанаа би мэдэхгүй байгаа юм. Ц.А***миний нүүр лүү цохиж аваад байхаар  нь  би “чи зүгээр байгаач” гэж хэлсэн чинь Ц.А***найзыгаа бас цохьсон. Тэгэхэд Ц.А***ын найз уурлаад гараад явахаар нь би бас хэсэг сууж байтал намайг Ц.А***гараад ир зодолдъё гээд өдөөд суулгахгүй, гараад явах гэсэн чинь Ц.А***миний  араас гараараа боож намайг газар унагаагаад өчөөд байх шиг байсан. Би Ц.А***ыг тавиулах гээд намайг боосон гартай нь зууралдаж байхад Ц.А***минийи нүүр лүү гараараа саваад цохиод байсан. Тэгээд би Ц.А***ыг арай гэж өөрөөсөө салгаад бид хоёр эвлэрээд би Ц.А***ын гэрт хоносон юм. Өглөө босоод ирэхэд миний хүзүү хөдлөхгүй байсан бөгөөд миний зүүн хацар хавдаад хүзүүтэйгээ тэгширсэн байсан юм....тэгээд 8 хоногийн дараа бүр юм ч идэж чадахгүй болоод Дарханы Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхэд эрүү хугарсан байна, их үрэвсэлтэй байна яаралтай Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэг рүү яв гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэгийн 8-9 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Д***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр   Ц.А***намайг гэрт ирээд юм хийлцээд өгөөч гэж дуудсан юм. Би Ц.А***ын хамт гэрт замаск хийж байхдаа дэлгүүрээ ундаа уух гээд Ц. Ц.А***ын машинтай дэлгүүр явж байхад Д.Т*** гэрийнхээ гадаа зогсож байхад нь  бид хоёр Т***тай уулзаад Ц.А***ын бичиг баримтыг барьцаанд тавиад хоёр шил архи дэлгүүрээс зээлж, Д.Т***, Ц.А***бид гурав хувааж уусан юм. Архи ууж байхад Ц.А***, Д.Т*** хоёр хоорондоо маргалдаад гэрийн гадаа хашаан дотор хоорондоо ноцолдоод дээр доороо ороод байхаар нь би Ц.А***, Д.Т*** хоёрыг салгаад гэрт нь оруулаад би яваад өгсөн юм. Тэгээд дараа нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Д.Т***тай тааралдахад зүүн талын шанаа нь хавдартай байсан. Тэгэхээр нь би зүгээр үү, эм авахуулах уу гэж асуухад Д.Т*** зүгээр, зүгээр юм л идэж чадахгүй байна, эм авахуулаад яах юм бэ нэг шил архи аваад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би надад архины мөнгө байхгүй ээ гэж хэлээд явсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/

 

Гэрч Б.Л*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчим миний хүү Д.Т*** гадаа хүн дуудаж байна гээд гараад явсан. Би араас нь харахад хашааны гадаа нэг машин ирээд аваад явсан. Би Д.Т***ын араас нь утас руу нь залгахад би А*** уулзаад ирье гэж хэлээд утсаа салгасан юм. Тэр шөнө Д.Т*** манайд ирж хоноогүй. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өглөө би эрт 07 цагийн орчим гэрээсээ гарч яваад өдөр 11 цагийн орчим гэртээ ирэхэд Д.Т*** жижиг өрөөнд хэвтэж байсан юм. Би тухайн үед нь анзаараагүй, орой босоод би гэртээ харьж усанд ороод ирье гэж хэлээд манай гэрээс гараад явсан юм. Маргааш өглөө нь буюу 2016 оны 08 дугаар сарын 23-ны өглөө Д.Т*** манай гэрт ирээд нүүрэн дээрээ хүйтэн жин тавиад хэвтээд байхаар нь би чи яасан юм бэ гэж асуухад надад юу ч хэлэхгүй байсан юм. Тэгээд сүүлдээ Д.Т***ыг дагуулаад Нэгдсэн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд эрүү нь хугарсан байна, идээт үрэвсэл явагдсан байна, яаралтай Улаанбаатар хот явж нэгдүгээр эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Д.Т***аас миний хүү хэнд зодуулсан юм гэж асуухад Т*** намайг Ц.А*** зодсон гэж надад хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12387 дугаартай: “...Д.Т***ын биед эрүүний зүүн булангийн зүүн доод 8-р шүд дайрсан хугарал гэмтэл, зүүн зажуурын булчингийн идээт нэвчээс, эрүүний зүүн талын ясны үрэвсэл, мэс заслын дараах байдал тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хааарна.

Нэг шүдний булгарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдаглтанд тогтонги 5% нөлөөлнө...” гэх  дүгнэлт /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

 

Д.Т***ын өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 32-39 дүгээр хуудас/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 26 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох áàðèìòóóä áîëíî.

 

Ø¿¿ãäýã÷ Ц.А***íü согтуугаар  Äàðõàí-Óóë àéìãèéí Äàðõàí ñóìûí ** дугаар баг, Мангирт ** дугаар хэсэг, ** тоот гэртээ Д.Т***тай хувийн тааламжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүү, нүүрэн тус газар цохьж Д.Т***  бие махбодид нь  õ¿íäýâòýð çýðãèéí ãýìòýë ó÷ðóóëñàí гэмт хэрэгт ¿éëäñýí áîëîõ íü ø¿¿ãäýã÷ Ц.А***ын ¿éëäñýí õýðãèéíõýý òàëààð õ¿ëýýí ìýä¿¿ëñýí ìýä¿¿ëýã  áîëîí õîõèðîã÷ Д.Т***ын “...нэг мэдсэн чинь юунаас болж маргалдсанаа би мэдэхгүй байгаа юм. Ц.А***миний нүүр лүү цохиж аваад байсан. Тэгэхээр нь би Ц.А***аа чи зүгээр байгаач гэж хэлэхэд уурлаж гараад ир зодолдъё гээд өдөөд суулгахгүй болохоор нь гараад явах гэтэл миний араас гараараа боож намайг газар унагаагаад өчөөд байх шиг байсан. Би Ц.А***ыг тавиулах гээд намайг боосон байсан гартай нь зууралдаж байхад Ц.А*** минийи нүүр лүү гараараа саваад цохиод байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэгийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Ц.Д***ын “...Ц.А***ын гэрт орж,  авсан архиа Д.Т***, Ц.А***бид гурав хувааж уусан юм. Архи ууж байхад Ц.А***, Д.Т*** хоёр хоорондоо маргалдаад гэрийн гадаа хашаан дотор хоорондоо ноцолдоод дээр доороо ороод байхаар нь би Ц.А***, Т*** хоёрыг салгаад гэрт нь оруулаад би яваад өгсөн юм. Тэгээд дараа нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Т***тай тааралдахад зүүн талын шанаа нь хавдартай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, гэрч Б.Лхасүрэнгийн: “...2016 оны 08 дугаар сарын 23-ны өглөө Д.Т*** манай гэрт ирээд нүүрэн дээрээ хүйтэн жин тавиад хэвтээд байхаар нь би чи яасан юм бэ гэж асуухад юу ч хэлэхгүй байсан юм. Тэгээд сүүлдээ Д.Т***ыг дагуулаад Нэгдсэн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд эрүү нь хугарсан байна, идээт үрэвсэл явагдсан байна, яаралтай Улаанбаатар хот явж нэгдүгээр эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Д.Т***аас миний хүү хэнд зодуулсан юм гэж асуухад Ц.А***зодсон гэж надад хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/ ø¿¿õ ýìíýëãèéí øèíæýý÷ ýì÷èéí õîõèðîã÷èä ó÷èðñàí ãýìòëèéí òàëààð õèéñýí ä¿ãíýëò /õýðãèéí 14 дүгээр хуудас òàë/ áîëîí õýðýãò öóãëàðñàí áóñàä íîòëîõ áàðèìòóóäààð тус тус нотлогдон òîãòîîãäîæ байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.А***ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.А***нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст бүртгэлгүй байх тул  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ц.А***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохролоо хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч Д.Т*** нь гомдолгүй тухай мэдүүлэг өгсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

 

Хохирогч Д.Т***  нь  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  нийт 4 000 000 төгрөг нэхэмжилснийг хянаж үзэхэд хохирогч нь  эмчилгээний  болон замын зардал, нийгмийн даатгалын шимтгэл, хоол хүнс, цахилгаан, дулааны, усны төлбөрт 1 799 675  төгрөг зарцуулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.А***нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт  1 860 000 төгрөг  хохирогч Д.Т***т төлсөн  байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрөө  нотлох баримтын хэмжээнд төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  Харин  Д.Т***ын эх Б.Лхасүрэнгийн Хас банктай байгуулсан зээлийн төлбөр 504 000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамааралгүй,  зөрүү үлдэгдэл 1 636 000 төгрөг нэхэмжилснийг  нотлох баримтаар тогтоогдоогүй  гэх үндэслэлээр  тус тус шүүгдэгч Ц.Алтанзулаас гаргуулах боломжгүй  гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.А***нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 860 000   төлсөн, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299 дүгээр зүйлүүдэд заасíыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.А***ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Ц.А***д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ц.А***д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Ц.А***нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 860 000 төгрөг төлсөн, нөхөн төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч Д.Т***т мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар Ц.А***д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ц.А***ын засрал хүмүүжилд  хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ц.А***д мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.А***д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эр¿¿ãèéí áàéöààí øèéòãýõ õóóëèéí 299 ä¿ãýýð ç¿éëèéí 299.3-ò çààñíààр шийтгэх аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх òîãòîîëûã ýñ çºâøººðâºë ялтан, õîõèðîã÷, òýäãýýðèéí ºì㺺ëºã÷ нар òîãòîîëûã ãàðäóóëñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Дархан-Уул ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéã äóðäñóãàé.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.А***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ЭНХЖАРГАЛ