Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/62

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Прокурор М.Мөнхсүрэн

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн  ******* дугаартай хэргийг *******0************** оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.        

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл *******, аавын хамт Дундговь аймгийн  ******* баг Ембүүгийн 0*******-0******* тоотод оршин суух, ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай овогт РД:/ЗН90**************19/      

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт тус иргэн Н.ын биед халдаж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

         

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна гэв.

 

          Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “ *******0************** оны 03 дугаар сарын *******-ны орой 19-*******0 цагийн үед би амьдардаг  байр руугаа орох гээд явж байтал байрныхаа үүдэнд хамт ажилладаг Н.ын найзтай нь таарсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  байсан ба дунд зэргийн согтолттой байсан. Тэгээд би тэр залууг тамхилаач гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу над нэг ширхэг тамхи өгөхөөр нь би “дахиад нэг тамхи өгчих” гэж хэлэхэд тэр залуу “би яахаараа чамд ******* тамхи өгдөг юм бэ” гэж хэлээд л бид хоёр хэрэлдэж маргалдаж эхэлсэн юм. Тэгтэл цаанаас ирээд та хоёр яагаад маргалдаад байгаа юм гэж хэлээд л бид хоёр хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгээд найзыгаа аваад гэр рүүгээ орохоор нь би араас нь ын гэрт ороод дахин Н.ын найзтай хэрэлдэж маргалдсан. Тэгж байгаад би тэр залууг хавсраад газар унагаатал Н. “чи яагаад байгаа юм бэ” гээд боёч ирээд надтай хэрэлдэж маргалдахаар нь би Н.Лхаг-Учралын баруун хөмсөгний дээд хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Тэгэж байтал хажуу өрөөний Баярбаатар орж ирээд бид хоёрыг салгаад намайг гэрт оруулаад унтуулсан юм. Би баруун гараа атгаж байгаад Н.ын баруун хөмсөгний дээд хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Тухайн үед Н.ын баруун хөмсөгнөөс цус гарч байсан. Эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хөмсөг нь язарсан гээд Н.ын хөмсөгт 1 оёдол тавьсан байсан. Намайг найзтай нь хэрэлдэж маргалдаж байгаад хавираад унагаатал Н. найзаа өмөөрч надтай хэрэлдэж маргалдсан юм. Тэгээд би уурандаа цохичихсон. Тухайн үед бид нар дунд зэргийн  согтолттой байсан.  Н.ыг Улаанбаатар хот руу явж үзүүлэхэд нь бензин тосны мөнгө бас тодорхой хэмжээний мөнгө өгсөн байгаа. Одоо бол надаас ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

 

Хохирогч Н.ын “...*******0************** оны 03 дугаар сарын *******-ны орой соёлын төвд эмэгтэйчүүдийн баярт зориулсан баярын арга хэмжээ болоод орой нь 00 цагийн орчимд клубээс найз хамтаар гэр рүүгээ харьж амрахаар алхаж байтал манай нэг танил ах таарахаар нь би юм яриад үлдсэн юм. Манай найз надаас түрүүлээд гэр лүү алхаад яваад өгсөн. Би нөгөө хүнтэй уулзчихаад найзынхаа араас гэр лүү очтол манай байрны гадаа манай найз , манай ажлын газрын тэй маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь “юу болцгоогоод байна, больцгоо” гээд найз г гэр рүү аваад орох гэтэл хоорондоо нэгийгээ заамдалцаад байхаар нь голоор нь орж салгах гэтэл зууралдаатай манай гэрт бөөнөөрөө орцгоосон. Тэгээд орж ирээд байж байтал г хавирчих шиг болсон. арагшаа ойчоод өгсөн. Тэгэхээр нь би г “чи яаж байгаа юм бэ” гэж хэлтэл нэлээн ууртай байх шиг байсан. Гэнэт миний нүүр рүү нэг удаа цохисон. Миний зүүн хөмсөг язраад цус гарсан. Тэгтэл манай хажуу айлын Баярбаатар эмч орж ирчихсэн байсан. Эмнэлэг явж оёдол тавиулахгүй бол болохгүй гээд  намайг эмнэлэг рүү авч явж оёдол тавиулсан. Миний зүүн хөмсөг язарч ******* оёдол тавиулсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/

 

Гэрч О. “Би *******0************** оны 03 дугаар сарын *******-ны өдөр суманд ажлаар очсон байсан. Тухайн өдөр буюу *******0************** оны 03 дугаар сарын 7-оос 8-нд шилжих шөнө 00 цаг орчимд найз тай соёлын төвд бүжиглээд гарч явсан бөгөөд клубын гадаа ын танил гэх хүнтэй таарсан. ынх соёлын төвийн хажууд залгаа нийтийн байранд амьдардаг юм. ганцаараа явж байсан бөгөөд над дээр ирээд “тамхи байна уу” гэхээр нь д 1 ширхэг тамхи өгсөн. Гэтэл миний өгсөн тамхийг аваад “дахиад нэгийг өгчих пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ” гэж хэлээд маргахад нийтийн байрнаас үл таних залуу гарч ирсэн бөгөөд намайг “наад залуу чинь угийн хэгжүүн залуу байна лээ, би өдөр таарсан юм” гэж д тэр залуу хэлсэн. Тэгээд ын гэр рүү орох гэтэл нөгөө гэх залуутайгаа “найзтай яаж харьцаад байгаа юм бэ” гэж хэлээд маргалдсан. Тэр үед би ыг татаад гэр рүү нь ороод гэрийнх нь хаалгыг хаатал гэх  залуу ын хаалгыг татаад гэрт нь ороод ирсэн. Тэгээд би хойшоо алхахдаа унасан бөгөөд тэр хооронд гэх залуу ын нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэр үед хажууд нь явж байсан залуу салгасан. Тухайн үед ын зүүн хөмсөгнөөс бага хэмжээгээр цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

 

Гэрч “*******0************** оны 03 дугаар сарын *******-ны орой захиргааны ажилчдын байранд гэртээ амрах гээд байж байсан чинь байрны коридорт хүмүүс муудалцаад байсан. Танихгүй залуу ын гэр рүү түрүүлээд орсон, араас , нар орсон. Тэгээд би дахиад муудалцаж магадгүй гэж бодоод араас нь орсон. , , танихгүй залуу гурав хоорондоо муудалцаад байсан. , нар хоорондоо муудалцаад хоёр талаас босож ирээд би дунд нь хориод зогсож байсан чинь гэнэт ын зүүн хөмсөгний дээд хэсэгт гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн **************-*******3/

 

Дундговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******0************** оны 03 дугаар сарын 15-ны өдрийн  104 дугаартай “ ын биед хөмсөгт шарх, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 30-*******/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 3-4/

Хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримтын талаар:

 

          Хохирогч Н. нь *******0************** оны 03 дугаар сарын *******-оос 8-нд шилжих шөнө Дундговь аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт бусдад зодуулсан үйл явдал болжээ.

          Дээрх цаг хугацаанд хохирогч Н. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “хөмсөгт шарх, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь яаралтай тусламжийн хуудас, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

          Хохирогч Н.ын бие махбодид учирсан “хөмсөгт шарх, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* *******0************** оны 03 дугаар сарын *******-оос *******-нд шилжих шөнө цохих байдлаар учруулсан болох нь хохирогч Н.ын “ би г “чи яаж байгаа юм бэ” гэж хэлтэл нэлээн ууртай байх шиг байсан, гэнэт миний нүүр рүү нэг удаа цохисон. Миний зүүн хөмсөг язраад цус гарсан”  гэх мэдүүлэг, гэрч О. “ би хойшоо алхахдаа унасан бөгөөд тэр хооронд гэх залуу ын нүүр рүү нэг удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг, гэрч “би дунд нь хориод зогсож байсан чинь гэнэт ын зүүн хөмсөгний дээд хэсэгт гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан ”  гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл, гэм буруу, хууль зүйн дүгнэлтийн талаар:

 

          Шүүгдэгч ******* нь хохирогч Н.ын зүүн хөмсөг орчимд гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

          Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогч Н.ын нүүрэн тус газар нь санаатай цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн байна.  

          Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

         

 Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

          Шүүгдэгч ******* нь хохирогч Н.ын эмчилгээний зардлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.*******-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын *******0************** оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн ба прокуророос шүүгдэгчид оногдуулан эрүүгийн хариуцлагын талаарх саналаа гарган хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

          Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байна.

          Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гарган хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид 450 нэгжээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

         

Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

 

          Хохирогч Н. нь шүүгдэгчээс *******0 литр А9******* бензин, 80.000 төгрөг  авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ.

          Иймд хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.******* дугаар зүйлийн  1, *******, 3, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.******* дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч овгийн г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          *******. Эрүүгийн  хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овгийн д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн   4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг  1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Н. хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.МӨНХБАТ