Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн "А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 0 оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл *******, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1- р баг Баянбулаг гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай овогт /РД: ЗЕ89**************37/ гэв

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдснаар/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 0 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1 дүгээр багийн "Зулзаган” гэх газарт нутаглах иргэн гэрт иргэн *******ыг зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "Тухайн үед гэрт гурвуулаа очиход 1 шил архи гаргаж өгсөн. Тэрийг уугаад байж байтал гуай нөхөр, дүүтэйгээ хамт ирсэн. гуайн нөхөртэй адууны талаар маргалдсан. гуай миний нөхрийн талаар буруу зүйл ярьлаа гэж хэлээд маргалдсан. Тухайн үед бүгд халамцуу байсан. гуай намайг нэг алгадсан. Би гуайг алгадсан. Тухайн үед гаргасан үйлдэлдээ харамсаж байна. *******0.000 төгрөг төлсөн, цаашид гарах зардлыг баримтын хүрээнд төлнө ” гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ " гэх айлд мартын 8-ны өдөр дуудахаар нь нөхөр, нөхрийн дүүгийн хамт гурвуулаа очтол архи уугаад сууж байсан. Эд нар адуу яриад маргалдаад байхаар нь "та нар дэмий зүйл яриад байгаа юм биш үү, чи жоохон хүүхэд байсан” гэж хэлэхэд "танай хадам аав хулгайч” гэж хэлсэн.

Дараа нь би ыг уучлаарай гэж хэлээд үнссэн. Тэгээд зүгээр байж байснаа манай нөхрийг явсан хойно дахин адуу яриад "чи тэр морийг унасан, танай хадмынх хулгайч хүмүүс” гэж хэлсэн. Тэгээд намайг цохиж авахаар нь би алгадаад нулимсан. Намайг -3 удаа дахиж цохисон. Эмчилгээний зардал *******0.000 төгрөг авсан. Цохиулснаас хойш толгой дүүрээд байгаа, томографт харуул гэсэн. Би тархины хагалгаанд орж байсан учраас бариулж болохгүй байгаа. Иймд томографт харуулах зардал 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ. Энэ талаарх баримт байхгүй” гэв.

Гэрч "0 оны 03 дугаар сарын 08-ны орой найз *******ын хамт нутгынхаа гэх айлаас гараад Ю. гэх нутгыхаа айлд очсон. Ю. ах, эхнэр, хүүхэдтэйгээ хамт гэртээ байсан. Тэгээд Ю. ах нэг шил архи гаргөж өгөхөөр нь ууж байгаад би Ю. ахын гэрийн зүүн талын орон дээр унтсан байсан. Тэгээд нэг сэртэл Ю. ахынд гаднаас хүмүүс ирчихсэн байсан. Тэгсэн хүмүүс маргалдаад, бужигналдаад явчихсан, би тухайн үед юу болсныг мэдээгүй, их согтуу байсан. ******* найз маань д ирсэн хүмүүстэй маргалдсан байсан. Тэгээд би *******тай хамт гараад тэднийд очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******/

Гэрч "Би тухайн үед гэртээ эхнэртэйгээ хамт байж байхад манайд *******, нар орой 0 цагийн орчимд ирсэн. Тэгээд манайд ирэхээр нь би нэг шил архи гаргасан. Тэгээд бид хэд тэр архийг уугаад байж байтал гаднаас цагийн үед Адаацаг сумын харьяат манай найз , эхнэр *******, дүү нартайгаа ирсэн. Тэгээд байж байтал би нэлээн согтоод түр унтсан. Тэгээд сэртэл хүмүүс маргалдсан, цагдаа, эмнэлэг рүү утсаар яриад байж байсан. *******ын зүүн талын нүд хөхөрсөн, хацар дээр нь хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

Гэрч "0 оны 03 дугаар сарын 08-ны орой 0 цагийн үед манайд *******, нар хамт ирсэн. Тэгээд хүмүүс ирэхээр нь манай нөхөр Ю. нэг шил 0.75 граммын архи гаргаад тэрийг уугаад байж байтал манай хамаатан Адаацаг сумын харьяат *******, нөхөр , дүү, нар ирсэн. Тэгээд байж байтал , хоёр гэр лүүгээ явсан. Тэгээд бид хэд үлдсэн архиа ууж байтал гэнэт *******, ******* нар маргалдсан, тухайн үед би тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна.

*******, ******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. *******ын зүүн нүд хөхөрсөн, хацар дээр нь хавдсан байсан. ******* нь тархины хагалгаанд ороод толгойдоо хавчуур тавиулж байсан, сүүлд мөн нурууны хагалгаанд орж байсан групптэй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Гэрч ийн "Манай ах, бэр хоёр "Ю. гэх айлд очлоо, хамт явах уу” гэхээр нь би цуг явсан. Ю. гэх айлд бид хэдийг очиход гаднаас *******, нар байсан. Ю. гэх айлд очоод манай ах эхнэрийнхээ дүүыг хөдөө гэрт хүргэж өгөх гээд явсан. Тэгээд айлд юм яриад сууж байсан чинь гэнэт тас, тас буугаад явсан. Тэгсэн ******* нь *******ын нүүрэнд 3-******* удаа алгадаад авсан. Тэгээд би нөгөө орон дээрээс босч очоод "чи эмэгтэй хүнийг хамаагүй алгадаад байхдаа яадаг юм, наад хүн чинь тархи толгойны өвчтэй хүн” гэж хэлсэн. Тэгээд ******* гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1-/

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 0 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаартай " *******ын биед хацар шанаа, зовхинд цус хуралт, нүдний эвэрлэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Тухайн гэмтэл нь 0 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Үзлэгээр хиймэл эд эрхтэн тогтоогдсонгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .*******.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Үзлэгээр архаг хууч өвчин тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 7/

  • Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
  • Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн *******/
  • Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд
  • Хэрэгт цугларсан бусад баримт зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч ******* нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1 дүгээр багийн "Зулзаган” гэх газарт нутаглах иргэн гэрт 0 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бусдад зодуулсан үйл явдал болсон, үүний улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд "хацар, шанаа, зовхинд цус хуралт, нүдний эвэрлэгт цус хуралт” бүхий гэмтэл учирсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан "хацар, шанаа, зовхинд цус хуралт, нүдний эвэрлэгт цус хуралт” гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг гэмтлийг шүүгдэгч ******* 0 оны 03 дугаар сарын 08-ны өдөр зодох байдлаар учруулсан болох нь шүүгдэгч хохирогч, гэрч Ю.,, нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын бусдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа гэм буруутайд тооцогдсон зэрэг

нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон 1350 нэгжээр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид *******0.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хохирогч ******* нь шүүгдэгчээс томографт харуулах зардал 1.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж байгаа боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон хохирлын талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36. дугаар зүйлийн 1, , 3, ******* дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
  1. төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг

1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

  1. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******д
  1. төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 1.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.
  2. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
  3. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Дундговь
     

аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

Г.МӨНХБАТ

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ