Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2013/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    Хэргийн индекс: 171/2013/0173/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,

хохирогч Т.Б , Г.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт Б  овогт ******* , С  овогт******* , Ш овогт*******  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000334 дугаартай хэргийг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн Б  овогт ******* /РД:.../, 19.. оны .. сарын ..-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мандах” бүртгэл дээд сургуулийн Банкны эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, 3 дүүгийн хамт Улаанбаатар хотын .дугаар хороо ..... тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

2. Монгол Улсын иргэн С  овогт*******  /РД:../, 19.. оны .  сарын ... -ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мандах” бүртгэл дээд сургуулийн Банкны эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 3, эх, эмээгийн хамт Дархан сумын .... дугаар баг .. тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

3. Монгол Улсын иргэн Ш  овогт*******  /РД:.../, 19.. оны ... сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мандах” бүртгэл дээд сургуулийн Банкны эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан сумын . дүгээр хороолол . тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч******* ,******* , ******* нар нь 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багт байрлах Төмөрлөгийн үйлдвэрийн амралтын газар иргэн Г.А , Т.Б , Ж.Э  нартай найз Анармааг өмөөрч маргалдан улмаар эрх чөлөөнд нь бүлэглэн халдаж цохих өшиглөх зэргээр зодож иргэн Г.А , Т.Б , Ж.Э  нарын биед тус тус хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч*******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2013 оны 05

Шийтгэх тогтоол 2013/Т.Д , ******* ,*******  нар 99.2-161.doc

сарын 18-ны орой амралтын газартаа ангиараа юм ярьцгаагаад сууж байтал А гийн найз Б  орж ирээд маргалдаад өрөөнөөсөө гараад гадаа гараад зодоон болсон. Буцаж орж ирээд Э  Б  2 орж ирсэн. С  Б  2 маргалдсан. А г би цохисон, Б ийг 3-4 удаа цохисон. Олон сарын өмнө болсон болохоор одоо сайн санахгүй байна. Жоохон хүүхэдтэй байсан болохоор бараг уугаагүй байсан. Б , А  2-ыг цохисон нь үнэн” гэв.

Шүүгдэгч Б.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Зулзагын амралтанд амарсан. А  2 залуутай гаднаас орж ирсэн. Бид нарын яриаг өөр дээрээ тусгаж авч ойлгосноос болоод асуудал үүссэн. Өрөөнөөс маргалдаж гараад буцаж орж ирсэн. Э , Б  2 орж ирэхээр нь та 2 явсан дээр байхаа гэж хэлснээс болоод дахиад маргалдсан. Б т л гар хүрсэн. Гэхдээ адилхан л үстэлцэж зодолдсон” гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... А гийн найз залуу нэг залуугийн хамт орж ирсэн. Бид нарын инээж байсныг өөрсөд дээрээ тусгаж авсанаас болж муудалцаж зодолдсон. Би А г л цохисон гэв.

 

Хохирогч Г.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...” Хохирогч 05 сарын 17-нд амраад 18-нд манай найз залуу нэг найзтайгаа араас ирсэн. Манай найз залуу ирчихлээ оруулж болох уу гэхэд тэг тэг гэсэн. Бүгдээрээ сууж байтал бид нарыг үл тоомсорлосон шинжтэй байхаар нь аягатай ус авч шидсэн. Анармааг манай найз залуу цохисон. Харанхуйд намайг хэн цохиж өшиглөснийг мэдэхгүй байна. Ÿвахаар болоод Б , Э  2 орсон би араас нь ортол энэ хэд маргалдчихсан байж байсан. Гэтэл тэндээ үстэлцээд зодоон болсон, болиочээ гэж хэлээд хувцасаа аваад гараад явсан. Харанхуй байсан болохоор мэдэхгүй байна.байшинд орж ирээд Д өө үстсэн. Э  хаасан байсан болохоор сайн харж чадаагүй. Баруун гуяндаа, шилбэндээ, толгой хөдүүр байсан. Энэ 3 үстсэн. Орон дээр хэвтсэн байхад үснээс зулгаасан гэв.

Хохирогч Т.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...” зугаалганд явсан. 18-нд орой 5-6 цагийн үед А гийн найз залуу нэг найзынхаа хамт ирсэн. 7 цаг болж байхад Э  бид 2 гадаа байж байсан. Бөөнөөрөө өрөөрүүгээ ороод тойрч суугаад уугаад байж байсан. Би бөөлжих гээд гартал Э , эрэгтэй Д нар гарч ирсэн. Манай ангийнхны байсан өрөөнөөс орилолдох чимээ гарсан. А г нөхөр нь тэврээд гараад ирсэн. Би болиулаад бөөнөөрөө явахаар ярилцаад А гийн хувцасыг авах гээд Э тай өрөөрүүгээ ортол наадуулыгаа дагаад яв гэсэн. Нэг анги юм чинь ингэж болохгүй ш дээ гээд маргаан болсон. А  орж иртэл үстээд дахиад зодоон болсон. А г Баясаа гаргаад, бид 2 үлдсэн. С  намайг үстэхэд нэг нь намайг түлхээд орлуу унагаасан. Тал талаас цохиод байсан. 2 хөл хөхөрсөн, гар өвчтэй, шанааруу өвчин орсон, толгой өвдөж байсан. Орон дээр байхдаа толгойгоо дараад доошоо хэвтсэн. Д , С  энэ 3 байсан гэв.

 

2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч******* ,******* , ******* нар нь бүлэглэн иргэн Г.А , Т.Б , Ж.Э  нарыг зодож биед нь тус тус хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.А гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...”Т.Д , С , Д нар араас орилж ирээд намайг хэн нэг нь түлхээд унагаачихсан. Тэд нар баруун хөл рүү өшиглөж эхэлсэн. Тэгэхэд Э  миний дээрээс хэвтсэн. Б  тэд нарыг болиулах гэж оролдож байсан. Э г тэд нар өшиглөөд байсан. ... Би гар утсаа дэрэн дороос авах үед Д  намайг түлхэж орон дээр суулгаад үсдэж эхэлсэн. Э  миний урдуур ороод болиоч гэхэд С , Д нар ирээд үсдэж, цохиж, өшиглөж эхэлсэн. Миний баруун, зүүн хөл, баруун гуя хөхөрсөн, зүүн гарны сарвуу хэсэгт хөхрөлттэй. Би зодооны үеэр хос монетон ээмгээ алга болгочихсон. Тэгэхэд Гантулга миний ээмгийг олчихоод алга болгочихсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дахь тал/,

Хохирогч Т.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Энэ үед С , Д , Д , Анармаа, Мөнхжаргал нар А гийн тал талаас өшиглөж үсдэж байсан. Э  А гийн дээр хэвтсэн. Тэгэхэд тэд нар Э , А  2-ыг хоёуланг нь өшиглөөд цохиод байсан. Би Д д хандаж та нар яаж байгаа юм бэ болиоч гэхэд яадаг юм бэ наадахны чинь найз залуу Анармааг цохьчихлоо гэж хэлсэн. Тэгэхэд Мөнх-Эрдэнэ тэд нарыг болиулсан. ...Тэгэхэд Д , С , Д гурав зэрэг дайрсан. Бид 3 нэг орон дээр хэвтчихсэн тэд нар өшиглөж, үсдэж, цохиж байсан. Бид 3 ямар ч үйлдэл хийж чадахгүй байсан. Мөнх-Эрдэнэ А г дагуулж өрөөнөөс гарсан. Анармаа, С , Д , Д , Мөнхжаргал 5 надруу дайрсан. Би орон дээр хэвтчихсэн тэд нар үсдэж, цохиж, өшиглөж байсан. эрэгтэй Д намайг хамгаалаад дийлэхгүй байсан. Мөнх-Эрдэнэ гаднаас орж ирээд больцгоо гэж чангаар орилоод тэд нарыг надаас холдуулаад намайг авч гарсан” гэх мэдүүлэг /хэргийн 8-9 дэхь тал/,

Хохирогч Ж.Э гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... А  газар уначихсан, түүнийг С , Д  нар хөл, нуруу руу нь өшиглөж байсан. Би очоод салгах гэтэл дийлэхгүй болохоор нь А гийн дээр дараад хэвтчихсэн. Миний бөөр, зүүн шилбэний гадна хэсэг рүү өшиглөж байсан. ... Б  гараараа нүүрээ хаачихсан С  толгой руу нь гараараа цохиж байсан. Би Б ийн урд нь гарч биеэрээ хаасан. ... Б  С од үсдүүлээд тонгойчихсон С о руу гараа сарвалзуулж байсан. Би гарах гэтэл Д  миний үснээс зулгаагаад тонгойлгосон. Эмэгтэй Д миний зүүн шилбэний дотор тал руу өшиглөсөн” гэх мэдүүлэг /хэргийн 11-12 дахь тал/,

Гэрч С.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... тэгэхэд А  ширээн дээр байсан аягыг аваад шидсэн. Тэгэхэд Д , Анармаа, С , Д нар хэл амаар дайрсан. ... Миний мөрөн дээрээс татахад татсан хүнийг эргэж хараад нүүр лүү нь санаандгүй түлхсэн. Бид 2-ыг өшиглөсөн юмуу яасныг нь сайн мэдэхгүй байна. 2-лаа газар уначихсан. Тэд нар бөөнөөрөө дайраад ирсэн. Тэгэхэд намайг дээрээс нэг нь татаад цааш нь чирсэн. ... А г хувцаснуудаа аваад машинд хүрээд ирээрэй хүлээж байя гэж хэлсэн. 10-15 минутын дараа А  цүнхээ барьчихсан ирсэн. Түүний үс нь туг тугаараа салж унаад байсан. тэр хэлэхдээ намайг ороход бүгд дайраад үсдэж дарж зодлоо. Э , Б  2 үлдчихлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 16-17 дахь тал/,

Гэрч С.М мөрдөн байцаалтанд өгсөн: “... гэнэт А  орилоод та нар миний найз залууг тоосонгүй гээд агсам тавиад ширээн дээр байсан устай аягыг аваад шидчихсэн. ... Баянаа А г аваад хаалгаар гарах гэж байсан. тэгэхэд Анармаа А г зайл гээд хэлчихсэн. Тэгэхэд Баянаа эргэж хараад Анармаагийн хамар луу цохьчихсон. Баянаагийн араас Анармаа зууралдсан. Анармаа газар уначихсан. Тэгэхэд Анармаагийн биеийн аль нэг хэсэг рүү Баянаа өшиглөж харагдсан. ... Зодоон болсн бололтой А  цүнхээ барьчихсан гарч  ирсэн. Түүний үс нь арзайчихсан байсан. Байшин дотор хүмүүс хэрэлдэж байсаа зодолдож эхэлсэн. Байшин дотор ортол Б  орон дээр хэвтчихсэн Д , Д , С , А  нар Э , Б  нарыг үсдээд гар хөлөөрөө цохиж зодож байсан” гэх мэдүүлэг /хэргийн 18-20 дахь тал/,

Гэрч *******  мөрдөн байцаалтанд өгсөн: “... Баянаа, А г хөтлөөд гүйж байхад А  бүдрээд уначихсан байхад Д , Д , С  3 А гийн цээжин бие рүү 3-лаа өшиглөж байсан. ... Тэгэхэд Д  А г үсдээд доош нь дарсан. Анармаа босч ирээд А гийн нуруун дээр нь 2 удаа гараараа цохисон. С  орон дээр үсрээд Б ийн баруун гар руу өшиглөсөн. Би С ог татаж холдуулаад орны хөл тогойноос бариад ойртуулахгүй гээд зогсож байтал Д , Д 2 миний баруун гар талаас А , Э  нарын хөл, гар руу гараараа болон хөлөөрөө цохиж байсан. Б  гарах гэж байтал С  цамцных нь араас татаад дахиад ор луу унагаачихсан. Орон дээр унахад С  Б ийг үсдээд доош нь дарчихсан. Д түүний нуруу руу нь гараараа цохиод Д , Мөнхжаргал нар Б ийн нуруу, хөл рүү өшиглөж эхэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дэхь тал/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 483 тоот дүгнэлт

“1. А гийн биед мөчдийн зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хэргийн 31 дэхь тал/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 494 тоот дүгнэлт

“1. Ж.Э гийн биед мөчдийн зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно”/хэргийн 38 дахь тал/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 478 тоот дүгнэлт

“1. Т.Б ийн биед мөчдийн зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” /хэргийн 44 дэхь тал/,

2013 оны 09 сарын 04-ний өдрийн 882 дугаартай шинжээчийн дүгнэлт

“... Х.А ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 108-112 дахь тал/,  

Шүүгдэгч Т.Д ,******* , ******* нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

 

Иймд Б  овогт Э. Д , С  овогт******* , Шуудаа овогт*******  нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 80-82 дахь тал/-аар шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдлоо.

 

Хохирогч Г.А , Т.Б , Ж.Э  нар нь шүүхийн шатанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт “... шүүгдэгч******* ,******* , ******* нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч******* ,******* , ******* нар нь “Мандах бүртгэл” дээд сургуульд сурч байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогч нараас нэхэмжилсэн зүйлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хувийн болон хэргийн нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан торгох болон баривчлах ял оногдуулах нь зохимжгүй гэж дүгнэн албадан ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.2, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шуудаа овогт******* , Б  овогт ******* , С  овогт*******  нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар******* д 260 цаг /хоёр зуун жаран цаг/, ******* ,*******  нарт тус тус 251 цаг /хоёр зуун тавин нэгэн цаг/ албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 хоног /нэг хоног/ баривчлах ялаар тооцож солихийг шүүгдэгч******* ,******* , ******* нарт мэдэгдсүгэй.

      

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч******* ,******* , ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* ,******* , ******* нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч******* ,******* , ******* нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

                                 

                          ДАРГАЛАГЧ

                                    ШҮҮГЧ                                                Ё.РИНЗААН