Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 

2022 оны 06 дугаар сарын 7

 

2022/ШЦТ/*******6

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн "А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын яллагч Л.Галав

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.*******

Шүүгдэгч Ж.*******, А.******* нарыг оролцуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2. дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******, А.******* нарт холбогдох эрүүгийн 2222000000*******2 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******7 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, ам бүл *******, хоёр хүүхдийн хамт ******* аймгийн сумын ******* дүгээр баг ын ******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъя шагналгүй, урьд удаа ял шийтгүүлж байсан, овогт ы ******* РД:/ЗЮ702266*******/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******7 оны 2 дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл

  1. ээжийн хамт ******* аймгийн сумын ******* дүгээр баг ын 8-******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъя шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, овогт ын ******* РД:/ЗЮ72**************0/.

Шүүгдэгч Ж.*******, А.******* нар нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ бүлэглэн ******* аймгийн сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ын 7-******* тоотод оршин суух хохирогч Ө.гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 202 оны 2 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нууцаар, хууль бусаар нэвтэрч гар цүнх, дарс, ус, ундаа, мах зэрэг эд зүйл хулгайлж хохирогчид 6*******.000 төгрөгийн хохирол

 

учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "Орой болоод би гоожуур авна гээд хүнд мөнгө өгчихсөн байсан болохоор г хамт явах уу гээд хамт явсан. Гэрт , хоёр үлдсэн. Нөгөө айлд очтол айл цоожтой байхаар нь нохой нь гайгүй байх, амбаарт байгаа угаалтуур үзүүлээд байсан, амбаарыг нь үзье гээд зогсож байтал ******* хажуу талаас нэг төмөр авснаа "цоожийг нь нээчихлээ, чи ороод ир дээ” гэсэн. Гэр рүү нь өнгийтөл гэрийн үүдэнд нь бор өнгөтэй архины хайрцагтай бэлдчихсэн юм байсан. Тэгээд хөргөгчийг нь онгойлготол дотор нь гэдсээр хийсэн бууз байсан. Тэр буузыг хайрцагтай юман дээр тавчихаад эргэтэл нэг цүнх байхаар нь ил муухай юм уу, дээр нь тавчихъя гээд тавьсан. Тэгсэн ******* намайг "чи аваад явж бай, би тамхиа авчихаад хүрээд очъё” гэсэн.

Би нөгөөдүүлээ тэврээд гудамжид явж байтал ******* хүрээд ирсэн. Гэр рүү тэврээд орох гэтэл ******* "би бариад оръё” гээд гэрт ортол хоёр байж байсан. Бид нар нэг виног нь уусан. Би эмэгтэй хүн юм болохоор түрүүлээд согтсон. Нэг мэдсэн гэртээ ганцаараа хэвтэж байсан. Орой нь согтуу гарахгүй унтаж байтал байцаагч Бадмаанямбуу, хүүтэй хамт ирчихсэн "хөөе, хөөе ******* эгчээ, та чинь болохгүй юм хийсэн байна шүү дээ” гээд манайд ороод ирчихсэн зогсож байсан” гэв.

-Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "Өглөө гудманд явж байтал ******* тааралдаад "манайд очоод гурил элдээд өгчих, хавирга хугарчихсан” гэж хэлсэн. Тэгээд гэрт нь очоод гурил элдчихээд байж байтал "угаалгын машин янзлаад өг” гээд янзалж өгчихөөд дэлгүүрээс нэг 75 граммын архи авсан. Тэгээд орой болтол ******* "хоёулаа нэг айл руу явъя, 0000 төгрөг авах ёстой” гэж хэлсэн. Тэгээд тэр айлд нь очсон. ******* надад төмөр олж өгөөд "айлын цоожийг эвдээд өгчих” гэж хэлсэн. Би мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ ч гэсэн энэ талаар хэлсэн боловч өөр юм биччихсэн байна лээ. Үүн дээр би гомдолтой байна. Би согтуу байсан болохоор *******гийн үгэнд ороод цоожыг нь эвдсэн. ******* тэр айлд ороод эд зүйл авсан. Би гэрт нь ороогүй. Би тэр хэргийг албаар хийгээгүй. ******* намайг тамхи аваад ирэх хооронд хайрцагтай зүйлийг аваад гэрийнхээ баруун хойно тавьсан байсан” гэв.

-Хохирогч Ө.гийн "Би 202 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 7 цаг *******0 минут үед ******* аймгийн сумын ******* дүгээр баг, ын 7-******* тоотод байх гэрээсээ гарч ажил руугаа явсан бөгөөд шөнө 22 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд гэрийн цоожийг хошлонд хавчуулсан, цүүг нь мушгисан байдалтай байсан. Гэрт ороход хөргөгч нээлттэй, газраар боорцог асгасан, гэрийн хойно байх буйдан дээр байсан цүнх байхгүй, гэрийн баруун талд байсан хайрцагтай хүнсний эд зүйл алдагдсан байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ногоон өнгийн эмэгтэй хатны зурагтай даавуун жижиг гар цүнх нэг ширхэг, Е^Х гэсэн бичигтэй архины хайрцаг дотор 0 ширхэг ^ТА нэртэй 0.************** граммын жижиг ус, 2 ширхэг оргилуун нэртэй 0.************** граммын жижиг лаазтай ундаа, 7******* мл-тэй СНЕ^ЕТ нэртэй дарс ширхэг, нэрийг нь мэдэхгүй ширхэг дарс, Атепсап 5*уе Соок^ез гэсэн бичигтэй пичень 2 ширхэг, овъёостой чихэр кг тус тус байсан. Хөргөгчинд байсан цагаан гялгар ууттай 2 кг орчим хонины мах, янта гэсэн бичигтэй литрийн наран цэцгийн тос ширхэг, 2 литрийн Рап!а нэртэй ундаа зэрэг эд зүйлс байсан. Гар цүнхээ 60000 төгрөгөөр, 0 ширхэг ^ТА нэртэй 0.************** граммын жижиг ус тус бүрийн үнийг 6******* төгрөгөөр, оргилуун ундаа тус бүр нь 2******* төгрөг, нэрийг нь мэдэхгүй дарсаа 8000 төгрөгөөр, 7******* мл-тэй СНЕ^ЕТ нэртэй дарсыг **************00 төгрөгөөр, Атепсап з*уе Соок^ез гэсэн бичигтэй пичень тус бүрийг 5*******0 төгрөгөөр, янта тос 5*******0 төгрөгөөр, махаа одоогийн ханшаар, Панта ундааг **************0 төгрөгөөр худалдан авч байсан. Хулгайд алдсан эд зүйлсээ төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-20/

  • Гэрч Ч.ын "Би гийн хамт тэднийд очиж, авсан нэг шил архиа уух гээд 202 оны 2 дугаар сарын 06-ны өдөр ын 7 дугаар гудамжны урдуур баруун зүг рүү явж байтал Думбал буюу *******, ******* хоёр такситай ирээд хамт явж *******гийн гэрт нь очсон. Тэднийд бид дөрөв нийт 4 шил архи уусан. ******* буюу Бооёо *******гийнд угаалгын машиныг нь янзлаад байж байсан. Тэгсэн орой харанхуй бүрий болж байтал ******* айлаас угаалтуур авчирна гээд *******ыг дагуулаад явсан. Би гэрт нь гийн хамт үлдсэн. тасраад унтаж байсан. Тэгсэн удалгүй *******0 орчим минутын дараа *******, ******* хоёр гаднаас хамтдаа орж ирсэн. ******* гаднаас нэг жижиг хайрцагтай юм барьж орж ирсэн бөгөөд дотор нь 2 ширхэг дарс, жижиг ундаа, уснууд, чихэр зэрэг зүйл байсан. Би задалсан дарснаас нь 2-******* татаад г босгоод, би таксигаар гэр рүүгээ явсан. гэр рүүгээ алхаад явсан. Гэрт *******, ******* нар үлдсэн. *******, ******* нарыг гарч явахад болон гаднаас хайрцагтай эд зүйл авчрахад нь унтаж байсан. Хаанаас авчирсан талаар нь мэдэхгүй. Би *******, ******* нарыг хулгайн эд зүйлс авчирсныг нь мэдэхгүй. Хаанаас ямар учиртай эд зүйл авчирсаныг нь ч асуугаагүй. Тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараа *******тэй таарахад " та хоёрын малгай манайд байгаа” гэхээр нь авах гээд ын 7 дугаар гудамжны урдуур хамт явж байхад хамгийн зүүн үзүүрийн зүүн зүг рүү харсан хаалгатай хашааг заагаад "энэ айлаас ******* бид хоёр дээрийн дарс, ус, ундааг авсан” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 2*******- *******2/
  • Гэрч Б.ын "А.******* нь миний ээж байгаа юм. Аав маань намайг бага байхад салж байсан. Ээж маань одоо ажилгүй тэтгэвэрт байдаг, дөрвөн хүүхэдтэй. Би гурав дахь хүүхэд нь, дээрээ 2 ахтай, доороо нэг охин дүүтэй. 2 ах маань тусдаа гарсан. Охин дүү маань ******* настай, ээжийг архи уугаад хүүхдээ асарч хандах чадваргүй гээд улсаас асрамжийн газарт өгчихсөн. Ээж дандаа бүтэх бүтэхгүй хүмүүстэй нийлж архи уудаг. Үгэнд ордоггүй, архи уухаараа агсам тавьж бага дүүг маань их айлгадаг байсан. ******* манай ээжийн найз нь байгаа юм. Гэр нь д байдаг. Ээжтэй нийлж архи их уудаг, бас л архины хамааралтай хүн. Эхнэр, хүүхэдгүй, настай ээжийнхээ хамт амьдардаг. Манай гэрт хаа нэг ирж архи уудаг, тэгээд би гэр рүү нь хүргэж өгдөг байсан. Харин настай ээж нь гэртээ байдаг, явж чадахгүй, их л санаа нь зовдог юм байна лээ. ******* тогтсон ажил хийдэггүй, баруун цагаан дэлгүүрийн архичидтай хааяа нийлчихсэн, архи дарс уугаад явж байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн **************-*******4/
  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
  • Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 4-7/
  • Шүүгдэгч А.*******гээс хохирогчийн алдсан гэх "ногоон өнгийн, ^ШКНА^’ гэсэн бичигтэй, нүүрэн талдаа эмэгтэй хүний зурагтай, үүрдэг ногоон өнгийн оосортой цүнх”-г хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 2-5/
  • ******* аймгийн сумын үнэлгээний комиссын 202 оны 2 дугаар сарын 0*******- ний өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлтэд "нийт үнэлгээ 6*******000 төгрөг” гэжээ. /хх-ийн *******4/
  • ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-75/
  • Шүүгдэгч А.*******гээс хураан авсан цүнхийг хохирогч Ө.д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 76/
  • Хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрхи баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар 202 оны 2 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн сумын ******* дүгээр багийн нутаг ын 7-******* тоотод оршин суух хохирогч Ө.гийн гэрийн цоожыг эвдэлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйл алдагдсан үйл явдал болжээ.

202 оны 2 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн сумын ******* дүгээр баг, ын 7-******* тоот хашаанд байх хохирогч Ө.гийн гэрийн цоожыг шүүгдэгч Ж.******* төмрөөр хөшиж онгойлгосон, шүүгдэгч А.******* гэрт нь орж ногоон өнгийн эмэгтэй хатны зурагтай даавуун жижиг гар цүнх, Е^Х гэсэн бичигтэй архины хайрцаг дотор байсан 0 ширхэг ^ТА нэртэй 0.************** граммын жижиг ус, 2 ширхэг оргилуун нэртэй 0.************** граммын жижиг лаазтай ундаа, 7******* граммын СНЕ^ЕТ нэртэй дарс, нэрийг нь үл мэдэх дарс, Атепсап 5*уе Соок^ез гэсэн бичигтэй пичень 2 ширхэг, овъёостой чихэр кг, хөргөгчинд нь байсан 2 кг орчим хонины мах, янта гэсэн бичигтэй литрийн наран цэцгийн тос, 2 литрийн Рап!а нэртэй ундаа зэрэг эд зүйлсийг авсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч

Ч.ын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч Ө.гийн гэрийн цоожыг шүүгдэгч Ж.******* төмрөөр хөшин онгойлгож өгсөний дараа шүүгдэгч А.******* гэрт нь орж дээрхи эд зүйлийг авч явсан үйлдэл нь шүүгдэгч нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу бусдын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь бүлэглэн хулгай хийх талаар урьдчилан тохиролцоогүй, шүүгдэгч А.******* угаалтуур авах гэж шүүгдэгч Ж.*******ыг хамт хохирогчийн хашаанд орсон гэж мэдүүлж байна. Гэвч шүүгдэгч Ж.*******ын хохирогчийн гэрийн цоожыг төмрөөр хөшиж онгойлгож байгаа үйлдэл нь шүүгдэгч А.*******г хохирогчийн гэрт хууль бусаар нэвтэрэх, эд зүйлийг нь нууцаар, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авах боломж нөхцөлийг бий болгосон байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу бусдын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч А.*******, Ж.******* нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу бусдын гэрт хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн Тайлбар хэсэгт "Энэ зүйлийн дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, ******* дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл шүүдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчид *******00.000 буюу түүнээс дээш хэмжээний хохирол учраагүй боловч Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээг харгалзан үзэхгүй гэж Эрүүгийн хуульд тайлбарласан байх тул шүүх хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч А.******* нь тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь хэргийн 72-75-рт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь хохирогч Ө.д тус тус 8*******.000 төгрөг буюу нийт 66.000 төлсөн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.******* нь "******* надад төмөр олж өгөөд айлын цоожийг эвдээд өгчих гэсэн. Би төмрөөр хөшиж онгойлгосон” гэж, шүүгдэгч А.******* нь "Ж.******* хажуу талаас нэг төмөр авснаа цоожийг нь нээчихлээ, чи ороод ир гэсэн” гэж тус тус зөрүүтэй мэдүүлж байна.

Гэвч шүүгдэгч Ж.******* нь хохирогчийн гэрийн цоожыг төмрөөр хөшиж онгойлгосон, шүүгдэгч А.******* нь хохирогчийн гэрт орж эд зүйлийг нь авсан” гэх үйлдэл дээр шүүгдэгч нар маргахгүй байх тул шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.

Иймд шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .*******-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч А.*******д оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Ж.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цүнхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид хүлээлгэн өгсөн, шүүгдэгч нар нь хохирогчид 66.000 төлсөн болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6., *******6.2 дугаар зүйлийн , 2, *******, 4 дэ хэсэг, *******6.6, *******6.8, *******6.0, *******6.2, *******6.*******, *******8., *******8.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овогт ын *******, овогт Агваа ******* нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн 2 дахь
     
    хэсгийн 2.-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.7 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн дэх хэсги .*******-т заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.-т зааснаар шүүгдэгч овогт ын *******, овогт ы ******* нарт тус тус жил сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч А.*******д оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримта хураагдсан ногоон өнгийн, “^ГСКНА^” гэсэн бичигтэй цүнхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид хүлээлгэн өгсөн, шүүгдэгч нар нь тус бүр хохирогчид 8*******000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******, А.******* на урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  6. Г.МӨНХБАТ

    Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ