Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2013/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2013/0178/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М т холбогдох 201309000483 дугаар эрүүгийн хэргийг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М  овогт С.М  регистрийн Н... дугаартай, 19.. оны .. дугаар сарын 05-ны өдөр Төв аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-2, эхнэрийн хамт Дархан сумын .. дугаар баг .. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар : /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүгдэгч С.М  нь 2013 оны 08-р сарын 10-ны өдөр Дархан сумын 7-р багийн нутаг дэвсгэр Эрүүлжүүлэх, баривчлах байрны хажуу талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 /а/-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчин согтуугаар Верна маркийн ..... ДАХ дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөнөөс явган зорчигч Э.О ийг мөргөж биед нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулаад Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

М

б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;

г/осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно” гэснийг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М  мэдүүлэхдээ:  “2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр орой 20 цаг өнгөрч байхад Толгойт руу найзынхаа ахындаа очихоор машинтай явж байтал 6 дугаар худагны хажууд 2 залуу замаас холдож өгөхгүй зогсож байсан. Тэгээд би айлд очиж нэг пиво уучихаад буцаад Бямбасүрэнгийн төрсөн дүү Чингүүнээтэй цуг явж байхад өмнө тааралдсан 2 залуу зогсож байхаар нь түрүү зам тавиад өгчихгүй яагаад томроод байгаа юм бэ гэтэл томорсон хүнийг яадаг юм бэ гэхээр нь зоддог гээд хэлсэн. Тэгсэн миний машины буруу талын хойд талыг нь хонхойлгочихсон байсан. Тэгээд дээшээ өгсөөд явж байтал өөдөөс гэрлээ шилжүүлэхгүй машин ороод ирсэн. Би замын баруун гар талаа шахаад өнгөрөх гэтэл гялбаанд юу ч харагдалгүй О ийг мөргөчихсөн юм. Тэгээд би айж сандраад чигээрээ дээшээ зугтаасан. Мөргөсөн үйлдэлдээ харамсаж байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын саналаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:...авто осол болсон гэх газар нь Дархан сумын 7-р багийн нутаг дэвсгэр эрүүлжүүлэх баривчлах байрны хажуугаар дээшээ өгсдөг шороон төв зам дээр буюу Хангамжийн гудамжны үзүүрт О э нь ..... УНР улсын дугаартай автомашинаас бууж яваад машинд мөргүүлсэн гэх газар ирж үзлэгийг эхлэв. ..... ДАХ улсын дугаартай автомашины жолооч М , ..... улсын дугаартай автомашины жолооч нарын ярьж байгаагаар, мөн зам дээр дуссан О ийн цус мэт хүрэн өнгийн зүйл зэргээс хамаарч О ийн анх мөргүүлсэн гэх газрыг тогтоож А үсгээр тэмдэглэв...” гэсэн тэмдэглэл /хэргийн 3-4 дүгээр тал/

Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

“...уг тээврийн хэрэгсэл нь ..... ДАХ улсын дугаартай цагаан өнгийн Верна маркийн автомашин байх ба уг автомашины жолооны хүрд зүүн гар талдаа байх ба урд салхины шилний зүүн доод буланд буюу доод хэсгээс 8см зайд, зүүн захаас 10см зайд 6,5см радиустай гаднаасаа дотогшоо цохисон мэт цууралт үүссэн байлаа. Мөн уг автомашины жолоочийн эсрэг талын гуперны хэсэгт гадна талаас нь юмаар цохиж хонхор үүссэн байсныг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл /хэргийн 5-6 дугаар хуудас/

  Хохирогч Э.О ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “эгээд  

...2013 оны 08-р сарын 10-ны өдөр найз Хөхөөгийн хамтаар өдөр нь гол дээр пиво ууж байгаад орой нь Дарханд ирчихээд Дархан сумын 7-р багийн нутагт байх худгийн хажууд байдаг найз Үүрцайхийн гэрт нь 22 цагийн орчим орох гэсэн чинь ямар нэгэн хүн байхгүй байсан ба хажуугийн худаг дээр зогсож байсан чинь Верна маркийн автомашинтай 3-н залуу хүрч ирээд та 2 яагаад машин руу чулуу шидээд өдөөд байгаа юм бэ гэхээр нь та 3 хүн андуураад байгаа юм биш үү гэж хэлсэн чинь бид хоёрыг тойрч машинтайгаа кардан татаж эргэж байгаад доошоо уруудаад явчихсан юм. Тэгээд бид 2 доошоо явж байсан чинь таньдаг Тэгшээ гэдэг залуу машинтайгаа араас хүрээд ирэхээр нь доошоо дөхөөд буучихъя гээд суугаад чулуун замын хажууд “Итгэлт” нэртэй хүнсний дэлгүүрийн харалдаа ирэхээр нь энд буучихаад дэлгүүр орчихоод алхъя гэж хэлээд би машины жолоочийн эсрэг талын ард талаас буюу ертөнцийн зүгээр баруун тийшээ буугаад машины хаалгыг хаагаад эргээд харсан чинь урдаас машины гэрэл гарахаар нь дээшээ үсэрсэн чинь намайг мөргөчихөөд явчихсан юм. Би машинд мөргүүлээд ухаан алдчихсан байсан. Нэг сэрэхэд эмнэлэг дээр толгойгоо оёулаад хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн10-11 дүгээр хуудас/

              Гэрч Ч.Х  мөрдөн байцаалтанд өгсөн: “...би тэр өдөр найз О ийн хамтаар түүний гэрт нь найзуудын хамтаар архи ууж байгаад бид 2 хамт 21 цаг өнгөрч байсан байх гэж санаж байна ямар ч байсан харанхуй болчихсон байсан ба О ийн гэр болох Дархан сумын 7-р баг, Сэргэлэнгийн гудамжинд байх гэрээс нь гараад худгийн хажууд байх гаражийн хажууд зогсож байсан чинь цагаан өнгийн Верна маркийн автомашинтай 3-н залуу хүрч ирээд өөдөөс гэрлээ тусгаад сигналдаад зогсоод байхаар нь өөдөөс нь очоод яасан юм бэ гэж асуусан чинь өөдөөс та 2 чинь түрүүнээс хойш яагаад байгаа юм бэ, машин явуулахгүй гээд байхаар нь та нар юу яриад байгаа юм бэ бид 2 энд ирээд удаагүй байна шүү дээ гэж хэлсэн чинь тэд нар машинтайгаа бид хоёрыг тойроод хаазалж шахаж байгаад доошоо Алтны уулзвар чиглээд явчихаар нь бид 2 доошоо манай найз охины гэр рүү төв зам дагаад явж байсан чинь араас таньдаг Тэгшээ гэдэг залуу машинтай хүрч ирэхээр нь доошоо дөхүүлээд өг гэж хэлээд машинд нь суугаад явж байсан чинь нөгөө Верна маркийн машин өөдөөс эргээд ирж байсан юм. Тэгтэл тэр үед манай найз О э дэлгүүрийн харалдаа ирэхэд нь энд буугаад дэлгүүр оръё гэж хэлэхэд Тэгшээ машинаа зогсоосон юм. Тэр үед О э машинаас буугаад хаалгаа хааж амжаагүй байхад нөгөө өөдөөс ирж явсан машин О ийг мөргөөд газар унагаачихаар нь би машинаас гарахад тухайн автомашин О ийг мөргөчихөөд дээшээ тэр  чигээрээ явчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14 дүгээр тал/

Гэрч Л.Б н мөрдөн байцаалтанд өгсөн: “ ...2013 оны 08-р сарын 10-ны өглөө хөдөөнөөс Дарханд орж ирчихээд хашаанд нь юм хийж байгаад орой харанхуй болох гэж байхад шахуу дууссан чинь М  бид 2 түүний автомашинтай Галаа гэх Дархан сумын 7-р баг, Сэргэлэнгийн гудамжинд байх найзынд нь очъё гээд явсан юм. Тэгээд Галаагийнд очсон чинь Галаа тамхи, пиво аваад ир гэхээр нь гэрийнх нь доор байдаг Мийгаа гэдэг нэртэй дэлгүүрт нь очиж тамхи пиво авчихаад Галаагийнд очих гээд явж байсан чинь замын хажууд хэсэг залуучууд волейбол тоглож байхаар нь М  машиныхаа сигналыг дуугаргаад хажуугаар нь өнгөрсөн чинь араас пизданууд энээ тэрээ гээд хараал хэлээд байсан юм.

...тэгээд явж байсан чинь Чингүүнээ араас түрүүний 2 залуу машиныг чинь араас өшиглөчихсөн шүү дээ гэж хэлэхэд М  машинаа зогсоогоод буугаад харсан чинь өшиглөсөн газар нь хонхойчихсон байна шүү дээ гэж хэлээд буцъя гээд машинаа асаагаад эргээд дээшээ явсан чинь өөдөөс нэг автомашин гэрлээ тусгаад ирж байсан юм. Тэр машинтай хажуугаар нь зөрөх гээд явж байсан чинь машины арын хаалганаас худаг дээр зогсож байсан залуу буугаад ирэхэд М  машиныхаа хамраар түүнийг мөргөчихсөн юм. Тэгээд бид нар болон М  сандраад тэр чигээрээ машинтайгаа М ын гэрт нь оччихсон юм...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-р тал/

Гэрч З.Т н мөрдөн байцаалтанд өгсөн: “...би тэр өдөр гэртээ байж байсан чинь 21 цаг өнгөрч байхад нэг найз маань над руу утсаар яриад машины газ дуусчихлаа хашаа руу дөхүүлээд өгөөч гэхээр нь өөрийн ..... УНР улсын дугаартай автомашинаа унаад гэрээсээ гараад явж байсан чинь Дархан сумын 7-р багийн нутаг 6-р худгийн хажууд О э, Хөхөө ах нар явж байгаад намайг хараад дуудахаар нь очсон чинь гэртээ харих гэсэн юм гэрт хүргээд өгөөч гэхээр нь за за гээд тэр хоёрыг машиндаа суулгаад доошоо уруудаад явсан юм. О э, Хөхөө ах нар хоёулаа машины ард талын суудал дээр суусан юм. Ингээд явж байсан чинь Итгэл мөрөн нэртэй дэлгүүрийн хавьцаа О э ах намайг ингээд зогсчих, би эндээс алхаад гэртээ харьчихъя гэхээр нь замын баруун гар талаа шахаад зогссон чинь зүүн талын арын хаалгаар О э түрүүлээд буусан чинь өөдөөс ирж явсан цагаан өнгийн Верна маркийн автомашин түүнийг мөргөчихөөд тэр чигээрээ яваад зугтаачихсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17 дугаар тал /

Гэрч М.А  мөрдөн байцаалтанд өгсөн: “...тэр өдөр 21 цаг өнгөрч байхад найз Гантулга, Нямдаваа, Билгүүн нарын хамтаар Толгойтод байх найзынхаа хашаанд Портер машинаас юм буулгаж дуусгачихаад машинаа хашаанаас гаргаж байтал хажуугийн зам дээр нэг залууг цагаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэл мөргөж байхыг нь харсан юм. Гэтэл тэр тээврийн хэрэгсэл тухайн зам дээр явж байсан залууг мөргөчихөөд тэр чигээрээ дээшээ явчихсан юм. Би араас нь машины дугаарыг харахад ..... ДАХ улсын дугаартай автомашин байхаар нь улаан өнгийн Субару маркийн автомашинаас мөргүүлсэн залуугийн найзууд нь гэх хэдэн залуучууд бууж ирэхээр нь ..... ДАХ улсын дугаартай автомашин байсан шүү гэж хэлчихээд найзуудынхаа хамтаар явцгаасан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19 дугаар тал/

Гэрч Ц.Ч  мөрдөн байцаалтанд өгсөн: “...2013 оны 08-р сарын 10-ны өдөр танил Бадмаараг, М  нарын хамт М ын эзэмшлийн машинтай авга ах Бямбасүрэнг тосохоор Толгойтын сайжруулсан шороон замаар явж байсан. Тэгэхэд урдаас нэг машин ирж яваад зам голлоод ирэхэд нь М  тэр машинаас зайлж баруун гар тийш дарсан. Тэгэхэд өөдөөс ирж явсан автомашин гэнэт зогссон. Тэгтэл машины араар нэг хүн тойроод гараад ирэхэд нь М  тэр залууг харалгүй машиныхаа зүүн урд талаар мөргөчихсөн. Хүн дайрчихлаа шүү дээ гэж хэлэхэд М  сандраад шууд цааш хурдаа нэмж яваад М ын гэрт нь очсон. Тэгэхэд М ын найз эмэгтэй нь залгаад цагдаа нар асууж байна гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дүгээр тал/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн ослын бүдүүвч зураг,  замын цагдаагийн тасгийн байцаагчийн дүгнэлтэнд: “...Сандагдорж овогтой М  нь 2013 оны 08-р сарын 10-нд Дархан-Уул аймаг, Дархан сум 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шороон замаар баруун талаас зүүн чигтэй Верна аксент маркийн ..... ДАХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн. Жолооч Сандагдорж овогтой М  нь мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;

г/осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно”, 2.7 /а/-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж ослын дүгнэлтийг тогтоов...” гэсэн дүгнэлт / хэргийн 22-24 дүгээр тал/,

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 795 тоот дүгнэлтэнд: “Э.О ийн биед тархи доргилт, баруун чамархай орчмын шарх, нүүрний зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэсэн дүгнэлт /хэргийн 27 дугаар тал/

Хохирогчийн өвчний түүх /хэргийн 28-34 дүгээр тал/,

Драйгер үлээлгэсэн тайлбарт “... Верна маркын ..... ДАХ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Сандагдорж овогтой М т драйгер үлээлгэж шалгаж эхлэхэд 0,00 заалттай байсан заалт нь 0,32 хувийн согтолттой гэсэн заалт гарсныг тогтоов” гэжээ. /хэргийн 46 дугаар тал/,

Эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хэргийн 48 дугаар тал/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 356 дугаар “Захиргааны шийтгэл ногдуулах тухай” шийтгэвэр, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 47 дугаар тал/, иргэний үнэмлэхний хуулбар, Дархан-Уул аймгийн 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 49-50 дугаар тал/,

Хохирогч Э.О ийн “... эмчилгээний зардалд 2013 оны 028 дугаар сарын 23-ны өдөр 50,000 төгрөг авсан. Өнөөдөр буюу 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр эмчилгээний зардалд 300,000 төгрөг авсан” гэсэн баримт /хэргийн 51 дүгээр тал/,  АЯ№0298698 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.М  нь 2013 оны 08-р сарын 10-ны өдөр  Верна маркын ..... ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Дархан сумын 7-р багийн нутаг дэвсгэр Эрүүлжүүлэх, баривчлах байрны хажуу талын зам дээр явган зорчигч Э.О ийг мөргөж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулаад осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

-Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

  Хохирогч Э.О ийн “эгээд  

...би машины жолоочийн эсрэг талын ард талаас буюу ертөнцийн зүгээр баруун тийшээ буугаад машины хаалгыг хаагаад эргээд харсан чинь урдаас машины гэрэл гарахаар нь дээшээ үсэрсэн чинь намайг мөргөчихөөд явчихсан юм....” гэсэн мэдүүлэг,

              Гэрч Ч.Х  “...Тэр үед О э машинаас буугаад хаалгаа хааж амжаагүй байхад нөгөө өөдөөс ирж явсан машин О ийг мөргөөд газар унагаачихаар нь би машинаас гарахад тухайн автомашин О ийг мөргөчихөөд дээшээ тэр  чигээрээ явчихсан юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.Б  “ ... машинаа асаагаад эргээд дээшээ явсан чинь өөдөөс нэг автомашин гэрлээ тусгаад ирж байсан юм. Тэр машинтай хажуугаар нь зөрөх гээд явж байсан чинь машины арын хаалганаас худаг дээр зогсож байсан залуу буугаад ирэхэд М  машиныхаа хамраар түүнийг мөргөчихсөн юм. Тэгээд бид нар болон М  сандраад тэр чигээрээ машинтайгаа М ын гэрт нь оччихсон юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч З.Т  мөрдөн байцаалтанд өгсөн: “...өөрийн ..... УНР улсын дугаартай автомашинаа унаад гэрээсээ гараад явж байсан чинь Дархан сумын 7-р багийн нутаг 6-р худгийн хажууд О э, Хөхөө ах нар явж байгаад намайг хараад дуудахаар нь очсон чинь гэртээ харих гэсэн юм гэрт хүргээд өгөөч гэхээр нь за за гээд тэр хоёрыг машиндаа суулгаад доошоо уруудаад явсан юм. О э, Хөхөө ах нар хоёулаа машины ард талын суудал дээр суусан юм. Ингээд явж байсан чинь Итгэл мөрөн нэртэй дэлгүүрийн хавьцаа О э ах намайг ингээд зогсчих, би эндээс алхаад гэртээ харьчихъя гэхээр нь замын баруун гар талаа шахаад зогссон чинь зүүн талын арын хаалгаар О э түрүүлээд буусан чинь өөдөөс ирж явсан цагаан өнгийн Верна маркийн автомашин түүнийг мөргөчихөөд тэр чигээрээ яваад зугтаачихсан юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.А “...тэр өдөр 21 цаг өнгөрч байхад найз Гантулга, Нямдаваа, Билгүүн нарын хамтаар Толгойтод байх найзынхаа хашаанд Портер машинаас юм буулгаж дуусгачихаад машинаа хашаанаас гаргаж байтал хажуугийн зам дээр нэг залууг цагаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэл мөргөж байхыг нь харсан юм. Гэтэл тэр тээврийн хэрэгсэл тухайн зам дээр явж байсан залууг мөргөчихөөд тэр чигээрээ дээшээ явчихсан юм. Би араас нь машины дугаарыг харахад ..... ДАХ улсын дугаартай автомашин байхаар нь улаан өнгийн Субару маркийн автомашинаас мөргүүлсэн залуугийн найзууд нь гэх хэдэн залуучууд бууж ирэхээр нь ..... ДАХ улсын дугаартай автомашин байсан шүү гэж хэлчихээд найзуудынхаа хамтаар явцгаасан юм...” гэсэн мэдүүлэг

Гэрч Ц.Ч : “... Тэгэхэд урдаас нэг машин ирж яваад зам голлоод ирэхэд нь М  тэр машинаас зайлж баруун гар тийш дарсан. Тэгэхэд өөдөөс ирж явсан автомашин гэнэт зогссон. Тэгтэл машины араар нэг хүн тойроод гараад ирэхэд нь М  тэр залууг харалгүй машиныхаа зүүн урд талаар мөргөчихсөн. Хүн дайрчихлаа шүү дээ гэж хэлэхэд М  сандраад шууд цааш хурдаа нэмж яваад М ын гэрт нь очсон”... гэсэн мэдүүлэг

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн ослын бүдүүвч зураг,  замын цагдаагийн тасгийн байцаагчийн дүгнэлт,  

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 795 тоот дүгнэлт,

Драйгер үлээлгэсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.М ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан “Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.М  нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 350,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь 2013 оны 08 дугаар сарын 28-ны мөнгө хүлээн авсан тухай баримтаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч С.М  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа болон хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шүүх шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М  овогт С.М ыг “зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар С.М ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан С.М т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар С.М т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг С.М т анхааруулж мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар энэ хэрэгт С.М  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.         

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.М т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ТУНГАЛАГМАА