| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2019/02598/И |
| Дугаар | 101/ШШ2020/00699 |
| Огноо | 2020-02-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2020/00699
| 2020 о 02 с 20 ө | Дугаар 101/ШШ2020/00699 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...........тоотод оршин суух, .............. /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................. тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоо Австри улсад амьдрах .....................-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Стэй 1998 онд танилцаж, 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүү Ган-Эрдэнэ төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2009 оноос хойш тусдаа амьдрах болсон. Хүү маань миний асрамжид өссөн. Одоо бид тус тусын амьдралтай болсон ба цаашид хамтран амьдрах боломжгүй. Эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэмжийн маргаан байхгүй. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эвлэрэх хугацаа авах шаардлагагүй...” гэв.
Хариуцагч Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С нь Лтай 1998 онд танилцаж улмаар 2008 оны 01 дүгээр сарын .25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Зан харилцааны таарамжгүй байдлаас 2009 оноос хойш тусдаа амьдрах болсон. Одоо тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй. Хүү С.Ган-Эрдэнийг эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзахгүй. О.Гантуяа миний бие Сийн төрсөн эх нь юм. Манай хүү С гадаад улсад 10 гаруй жил амьдарч байгаа, өөр хүнтэй гэр бүл болсон гэсэн. Цаашид Лтай хамтран амьдрах боломжгүй гэсэн, эвлэрэх хугацаа авах шаардлагагүй. Хүү С.Ган-Эрдэнэ, Л нар надтай холбоотой байдаг...”гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л хариуцагч Ст холбогдуулан “гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантуяа Лын гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Гэрлэгчид 1998 онд танилцаж 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүү Ган-Эрдэнэ төрсөн байна.
Гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа нь зохигчдын тайлбар, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүх тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, гэрлэлтийг цуцлав.
Гэрлэгчид насанд хүрээгүй хүү С.Ган-Эрдэнийг эх Лын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон, маргахгүй байх тул асрамжийн асуудлыг гэрлэгчдийн саналын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, гэрлэгчдийн хооронд дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Тэрчлэн Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж болохыг дурдъя.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Нэргүйн Сайнбилэг /РД:ХЕ79072616/, Бавуухүүгийн Л /РД:ВМ76042808/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү С.Ган-Эрдэнийг /РД:УА03270111/ эх Лын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгүүдэд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах; хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах зэрэг эцгийн үүрэг хэвээр үлдэх болохыг Ст тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Лын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж Лд олгосугай.
5. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах М.Бишдарьд даалгасугай.
6. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ