Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2013/ШЦТ/154

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2013/0158/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

 

улсын яллагч Г.Яндаг, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт ******* т холбогдох эрүүгийн 201309000444 дугаартай нэг хавтас хэргийг 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр Увс аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн ... дугаартай, Б  овгийн ******* .

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч *******  нь 2013 оны 06 дугаар 12-ны өдрөөс 2013 оны 07 дугаар 14-ний өдрийн хооронд Дархан сумын .... тоотод оршин суух иргэн Ө.Д гийн орон байранд нэвтэрч 2 мөнгөн аяга, 700,000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэп^хэрэгг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Би 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д  эмээг үхрэндээ явсан хойгуур байшингийнх нь амбаарны хаалга онгорхой цоожгүй байхаар нь гэрт нь ороод хар өнгийн цүнхийг нь хайгаад орных нь гудсан доогуур үзсэн чинь цагаан оосортой жижигхэн түлхүүр байсан. Тэр түлхүүрээр нь ханан талын авдрыг нь онгойлгосон чинь хамгийн дээд талд хар өнгийн цүнх байсан цүнхийг нь ухсан чинь дотор нь мөнгө байсан яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. Тэгээд би дундаас нь 5 ширхэг 20,000-тын дэвсгэрт авсан. 2013 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Д г бас үхрэндээ явчихсан хойно гэрлүү нь ороод авдрыг нь ухсан чинь нэг даавуу байхаар нь сөхсөн чинь 2 мөнгөн аяга байсан түүнийг нь авсан. Тэгээд гадаа чимээ гарах чиг болохоор нь сандраад 2 мөнгөн аягыг цамцандаа хийгээд авдрыг нь цоожлоод буцаад гарсан. Тэгээд авсан 2 мөнгөн аягаа даавуунд боогоод өвөлжөөндөө хийж хоноод маргааш нь 2 мөнгөн аягаа хар өнгийн жижиг цүнхэндээ авч яваад зах дээр Ц.Э  эгчид 80.000 төгрөгөөр зарсан. 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдөр авдрыг нь онгойлгоод цүнхийг нь гаргаж ирээд түрийвчнээс нь 240.000 гаран мянган төгрөг авсан. Нийт 340.000 төгрөг авсан ”гэв.

 

Хохирогч Ө.Д гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”...2013 оны 7 дугаар сарын 16-ны үед манай хажуу айлын охин Ш  гэж эмэгтэй надад Үүрийнцолмон ирээд манайд хоночихоод тантай уулзана гээд хашааг чинь даваад орчихлоо Үүрээ юу гэж ярьж байна бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй Үүрийнцолмон надтай уулзаагүй яахаараа энд ирсэн юм бол гэртээ хонохгүй тэднийд хоноод бас яагаад надтай уулзахгүй явдаг байна гэж бодоод гэртээ ороод мөнгө хийсэн авдараа ухаж үзсэн чинь авдран дотороо гар цүнхэн дотороо саарал өнгийн түрийвчинд хийчихсэн байсан ямаа зарж олсон мөнгөн 700.000 төгрөг байсан алга болчихсон байсан тэгээд бас маргааш нь дахиад 2 мөнгөн аягаа санаад нөгөө авдран дотороо хийсэн байсан авдраа ухаад үзсэн чинь бас 2 мөнгөн аяга алга болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр тал/,

 

гэрч Ц.Э ийн мөрдөн байцаалтанд өгсөн:”          2013 оны 6 сарын сүүлээр

 

Ш ээс 80.000 төгрөгөөр 2 мөнгөн аяга худалдаж авсан. Би сар өдрийг нь үнэндээ санахгүй байна. Тэр намайг ажил дээрээ байж байхад 11 цагийн үед Ш  ирээд та надад нэг тус болооч алтан мөнгөн дээрээ аяга аваачиж өгөх гэсэн чинь бичиг баримт байдаггүй та бичиг баримтаараа тавиад өгөөч гэж хэлсэн тэгэхээр нь бичиг баримтаараа тавьж өгөхгүй наад 2 мөнгөн аягыг нь хараад би явья хэдэн төгрөгөөр зарах юм бэ хулгайн юм биш биз дээ гэсэн чинь эхлээд 60.000 төгрөг өгнө гэхээр нь надад 50.000 төгрөг өгөөд би 2 мөнгөн аягыг нь аваад Ш  яваад өгсөн. Тэгсэнээ дараа нь ажил тарах үед 18 цагийн үед Ш  эргэж ирээд би танд 2 мөнгөн аягаа арай бага өгчихжээ тэгээд 30.000 төгрөг нэмээд өгчих гэхээр нь би надад 30.000 төгрөг байхгүй ш дээ гэсэн чинь Ш  уйлаад нөгөө аяганы эзэн хямдхан өгчихсөн байна гээд загинаад байна гээд холихоод байхаар нь би хүнээс 30.000 зээлж өгсөн. Тэгээд Ш  надаас нэмж 30.000 төгрөг аваад нийт 80.000 төгрөг аваад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34 дүгээр тал/,

 

гэрч Ж.А.ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би сар өдрийг нь санахгүй байна ямар ч байсан наадмаас өмнө хүнээс худалдаж авлаа гээд 2 мөнгөн аяга аваад ороод ирсэн. 80.000 төгрөгөөр худалдаж авсан гэхээр нь тэр хүн чинь юун хүн юм гэсэн чинь зүс таньдаг хүн байгаа юм манай тэнд нэг гуанзанд ажиллаж байсан юм гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 36 дугаар тал/

 

Эд зүйл үнэлэх комиссын шийдвэрээр “...хуучин цагийн, шинэ цагийн мөнгөн аяга нийт 600.000 төгрөгөөр үнэлэв” /хэргийн 37 дугаар тал/,

 

Эд хөрөнгө хураан ава&тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 12-17 дугаар тал/,

 

Мөрдөн байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тоггоол /хэргийн 17 дугаар тал/,

 

Шүүгдэгч ******* ийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 48 дугаар тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49 дүгээр тал/, Дархан сумын малчин багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 50 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *******  нь 2013 оны 6 дугаар 12-ны өдрөөс 2013 оны 07 дугаар 14-ний өдрийн хооронд Дархан сумын Малчин баг 3-н шар дэнжийн 1-9 тоотод оршин суух иргэн Ө.Д гийн орон байранд нэвтэрч 2 мөнгөн аяга, 340.000 төгрөг хулгайлсан болох нь : Хохирогч Ө.Д гийн мөрдөн байцаалтанд өгсөн :".... 2013 оны 7 дугаар сарын 16-ны үед манай хажуу айлын охин Ш  гэж эмэгтэй надад Үүрийнцолмон ирээд манайд хоночихоод тантай уулзана гээд хашааг чинь даваад орчихлоо Үүрээ юу гэж ярьж байна бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй Үүрийнцолмон надтай уулзаагүй яахаараа энд ирсэн юм бол гэртээ хонохгүй тэднийд хоноод бас яагаад надтай уулзахгүй явдаг байна гэж бодоод гэртээ ороод мөнгө хийсэн авдараа ухаж үзсэн чинь авдран дотороо гар цүнхэн дотороо саарал өнгийн түрийвчинд хийчихсэн байсан ямаа зарж олсон мөнгөн 700.000 төгрөг байсан алга болчихсон байсан. ...тэгээд бас маргааш нь дахиад 2 мөнгөн аягаа санаад нөгөө авдран дотороо хийсэн байсан авдраа ухаад үзсэн чинь бас 2 мөнгөн аяга алга болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр тал/,

 

Шүүгдэгч ******* ийн “2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр би хашааныхаа хаалгыг хаах гээд явж байтал Д  эмээ үхрэндээ явж байхаар нь би Д гийн хашааны хаалгаар ороод байшингийнх нь тамбарны хаалга, онгорхой цоожгүй байхаар нь гэрт нь ороод Д гийн хар өнгийн цүнхийг хайгаад жаазных нь араар хайсан чинь байхгүй байсан. Тэгэхээр нь орных нь гудсан доогуур нь үзсэн чинь цагаан оосортой жижиг түлхүүр байсан. Тэр түлхүүрээр нь ханан талын авдрыг онгойлгосон чинь хамгийн дээд талд нь хар өнгийн цүнх байсан. Цүнхийг нь ухсан чинь дээр үеийн саарал өнгийн түрийвч байхаар ухсан чинь дотор нь мөнгө байсан. Яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. тэгээд би дундаас нь 5 ширхэг 20.000 төгрөгний дэвсгэрт авсан. Тэгээд буцааж түрүүвчийг нь цүнхэнд хийгээд цүнхийгнь авдранд хийгээд авдарыг нь цоожлоод түлхүүрийг буцаагаад байсан байранд нь орны гудсан доогуур нь хийсэн.

 

...2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Д г бас үхрэндээ явсан хойно нь гэр лүү нь ороод өмнө нь мөнгө авсан цүнхнээсээ дахиад мөнгө авах гээд авдарынх нь түлхүүрийг авах гээд орны гудас нь доогуур нь арай өөр улаан оосортой түлхүүр байсан. Тэр түлхүүрийг нь би цонх нь талынх нь авдранд хийсэн чинь түлхүүр нь таараад авдрыг ухсан чинь нэг даавуу байхаар нь сөхсөн чинь мөнгөн аяга байсан. Түүнийг авсан. Тэгээд гадаа чимээ гарах шиг болохоор нь нь сандраад хоёр мөнгөн аягыг нь цамцандаа хийгээд авдрыг нь цоожлоод буцаад гарсан...

 

...2013 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн орой ахын хүүхэд унтаад орой 21 цагийн үед Д  үхрэндээ явж байхаар нь харж байгаад Д гийн гэр лүү орсон гэр нь бас урдынх шиг онгорхой байсан. Тэгээд би орны гудас нь доогуур авдарны түлхүүрийг үзтэл улаан цагаан өнгийн оосортой хоёр түлхүүр байж байсан. Тэгээд авдарыг нь онгойлгоод цүнхийг нь гаргаж ирээд түрүүвчнээс 200.000 төгрөг байхаар нь авсан. Би яг 240.000 төгрөг авсан. Түрүүвчинд нь задгай 30 гаран мянган төгрөг үлдсэн. Тэгээд гадаа хөлийн чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би сандраад түрүүвчийг нь хальт цүнхэнд нь хийгээд цүнхнийх нь цахилгааныг татаж чадаагүй авдрыг нь цоожлоод гудас нь доогуур нь буцааж хийчихээд гараад явсан, гарахад хүн амьтан байгаагүй нохой нь хуцаж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 46-47 дугаар тал/

Эд зүйл үнэлэх комиссын шийдвэрээр “...хуучин цагийн, шинэ цагийн мөнгөн аяга нийт 600,000 төгрөгөөр үнэлэв” /хэргийн 37 дугаар тал/ гэсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Ө.Д  нь мөрдөн байцаалтанд: “би хамгийн сүүлд 6 дугаар сарын 10-н хэднээр 2 сарын тэтгэвэрийн мөнгөө авсан дараа нь бас 6 дугаар сарын сүүлээр манай охины найз нь ирээд ямаа худалдаж авсан. Тэгээд би өөрийнхөө саарал өнгийн түрүүвчиндээ хийгээд гар цүнхэндээ давхар хийгээд авдрандаа хийсэн байсан. Бас 700,000 төгрөг авчихаад түрүүвчинд 35000 орчим мөнгө үлдээсэн байсан. Тэгээд би өөрөө хөгшин хүн болохоор байнга авдар түрүүвчээ ухаад мөнгөө тоолоод байдаггүй учраас сайн мэдэхгүй байна “ гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд хэрэгт Ө.Д  нь хэд, хэдэн сарын, хичнээн төгрөгийн тэтгэвэр авсан, ямаагаа хэн гэдэг хүнд хичнээн төгрөгөөр худалдсан талаарх нотлох баримт байхгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “Хохирогч мэдүүлэгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тэр нь нотлох баримт болохгүй”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “...Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу авснаа хүлээн зөвшөөрсөн 340,000 төгрөгийг шүүгдэгч ******* ээс гаргуулж, хохирогч Ө.Д д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хохирогч Ө.Д  нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******  нь хохирогч Ө.Д гийн гэрээс хулгайлсан хоёр мөнгөн аягыг Ц.Э т 80,000 төгрөгөөр худалдсан болох нь:

 

иргэний нэхэмжлэгч Ц.Э ийн “2013 оны 6 сарын сүүлээр Ш ээс 80,000 төгрөгөөр 2 мөнгөн аяга худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.А. “...би сар өдрийг нь санахгүй байна ямар ч байсан наадмаас өмнө хүнээс худалдаж авлаа гээд 2 мөнгөн аяга аваад ороод ирсэн. 80,000 төгрөгөөр худалдаж авсан гэхээр нь тэр хүн чинь юун хүн юм гэсэн чинь зүс таньдаг хүн байгаа юм манай тэнд нэг гуанзанд ажиллаж байсан юм гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг

 

шүүгдэгч ******* ийн “...нийтдээ би Ц.Э  эгчээс 80,000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч ******* ээс 80,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ц.Э т олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* ийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол уЧруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* ээс 340,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Д д, 80,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Э т тус тус олгохоор шийдвэрлээ.

 

Иймд шүүгдэгч *******  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд баривчлах ялыг оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийггэх хуулийн 283, 286, 297.1.1-297.1 4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.         Б  овогт *******  нь орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ******* т эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног /гурван сар, арав хоног/ баривчлах ял шийтгэсүгэй.

 

3.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ******* ээс 340,000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын ....9 тоотод оршин суух Ө.Д  /РД: ..../-Д, шүүгдэгчээс 80,000 /наян мянга/ төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дүгээр баг ..тоотод оршин суух Б  овогт Ц.Э  / РД: .../-Т тус тус олгосугай.

 

4.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч Ө.Д  нь өөрт учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдэж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай

 

5.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч ******* ийн эзэмшлийн Стоне маркийн гар утсыг битүүмжилсэн 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг энэхүү шийтгэх хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1-т зааснаар 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ш ийн Тэлмүүнжаргалыг асран хамгаалахыг Б  овогт Д.Ц /РД: ..../-Д үүрэг болгосугай.

 

7.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.2-т зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч ******* т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.         Эруүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.       Эрүүгийн байцаа&шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА