Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.******* даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга: Ж.*******       

Улсын яллагч М.*******

Хохирогч Б.*******, өмгөөлөгч А.******* /цахим/, Н.******* /биечлэн/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч Ж.*******

Иргэний хариуцагч Ч.*******, түүний өмгөөлөгч Д.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д., Н.

           Шүүгдэгч В. нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.д холбогдох эрүүгийн 212200210007 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээс 2022 оны 0 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, MNO ХХК-нд жолооч ажилтай, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн сумын Дархан- Уулын дугаар гудамж тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй овогт ын /РД: ИЭ717/

 

Шүүгдэгч В. нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.10 дахь хэсэг “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, мөн дүрмийн 18. дэх хэсэг “Харанхуй үед гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын “в”, 9., 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.” гэх заалтуудыг зөрчиж 2-15 ТТА улсын дугаартай /31МОТРСК/, маркийн тээврийн хэрэгслийг замын зорчих хэсгээс бүрэн чөлөөлөлгүй, мөн анхааруулах дохио хэрэглээгүйн улмаас араас 2021 оны дүгээр сарын 0-ний өдөр 23-35 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж Б.*******гийн биед аксоны /мэдрэлийн эс/ тархмал гэмтэл, баруун хавирганы нум, хэвлий, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн өвдөгний цус хуралт бүхий хүнд хохирол учирсан, 23-35 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. нь цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч В. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..2021 оны сарын 0-ний өдөр миний машин мотор нь цохиж зогссон. Машины өөрийн инерцээр замын хажуу руу зогсоож аваараа татсан. Ослын тэмдэг тавиагүй байсан...гэв.

         

            Хохирогч Б.******* шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...  2021 оны сарын 0-ний өдөр нөхөр бид хоёр Улаанбаатар хот руу олон ажил амжуулахаар гарсан. Дундговь аймаг руу дөхөөд хадам ээж рүү утсаар яриад явж байтал тас хийх чимээ гарсан. Тухайн тээврийн хэрэгсэл аваарын гэрэл асаагаагүй, замаа чөлөөлөөгүй байсан. В.гийн машиныг малын бэлчээрт, тал дээр байхад нь очиж мөргөөгүй. Үзэгдэх орчин хязгаарлагдмал гэж ярьж байна. Тийм орчныг мэдэж байсан бол яагаад тэмдэг тавиагүй юм бэ. Миний хань амь насаа өгч, хүүхэд нь өнчрөөд үлдсэн. Хууль сануулсан учир би худлаа ярихгүй. Миний нөхөр Монгол улсдаа үнэлэгдсэн дуучин байсан. Нутгийнхан ирж сэтгэлээ илэрхийлж байна. Миний хувьд мэдрэлийн эсийн аксиоум гэсэн гэмтэл учирсан гэсэн. Энэ гэмтэл нь эд эсийнхээ түвшинд бие чинь доргисон. Ямар азаар харвачхаагүй юм бэ гэж эмч хэлсэн. Надад гэр бүлээ тэжээх хариуцлага ирсэн. Биеэ эмчлүүлж чадаагүй. Дундговь аймаг руу сар болгон ирж байна. Цалингийнхаа талаар бензин хийж байна. Эмчлүүлэх зав болохгүй байна. Би 2021 оны сараас хойш гэрээ 2 удаа цэвэрлэсэн. Надад амьдрах хүсэлгүй болсон. Мэдрэлийн эмчид үзүүлж хяналтад явж байна. Сэтгэл заслын эмчид үзүүл гэсэн. Эм ууж амьдарч байна. Миний бие махбод, сэтгэл санаанд хохирол учирсан. Би хадам ээж хүүхэдтэйгээ амьдарч байна. Том охин маш их эмзэглэж байна. Бага охин би эмэгтэй замын цагдаа болно гэдэг. Миний охин хичээлээ хий гэхэд та нар аавыг үхсэн гэж хэлсэн биз дээ гэдэг. Өдөр болгон аавдаа захиа бичиж, ээж аавыгаа хосоор нь зурж байна. хүүхдээ сэтгэл засалчид үзүүлнэ гэж бодож байгаа. Би үнэхээр айж байна. Охидуудаа эмчлүүлмээр байна. Тэр хүн амьд байсан бол хүүхдүүддээ ямар боломж олгох байсан бэ. Нийгмийн даатгалын баталгаажсан цалингаар 3.000.000 төгрөгийн цалинтай байсан. Нэмэлтээр дуу дуулж орлого олдог байсан. Би хүүхдээ 18 нас хүрээд их сургуульд ороход төлбөр мөнгийг нь дийлэхгүй. Үнэхээр хэцүү байна. Манай ээж ногооныхоо саданд уйлаад суудаг. Үнэн гэвэл би байна. Эмчилгээтэй холбоотой Улаанбаатар хот руу явж эмчлүүлмээр байна. Миний хүүхдүүдийн ирээдүйн боловсрол, сургалтын төлбөр, баталгаа гэдэг зүйл байгаа. Тэр хүн амьд байсан бол илүү их боломжийг олгох байсан. Хэн нь үнэн ярьж, хэн нь худлаа ярьж байгаа талаар хуулийн байгууллага шударгаар тогтоох байх. Миний эмчилгээний зардал 2.215.31 төгрөг, бензиний зардал 1.93.525 төгрөг нэхэмжилж байна. Дахин эмчилгээ хийлгэхэд хэдэн төгрөг болох нь тодорхойгүй...” гэв

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны сарын 0-ний өдөр намайг Улаанбаатар хотод байхад осолд орчихлоо түргэн дуудаарай гэсэн. Дундговь аймаг руу замдаа явж байхад дүүг маань эмнэлэгт очоод нас барчихлаа гэсэн. Ямар учраас Монгол улсад хууль дүрэм байдаг вэ. Бид нар ямар учраас энд сууж байна вэ, болохгүй зүйл болчхоод энд сууж байна. Энэ хүн машинаа нийтийн эзэмшлийн зам дээр зогсоогоод аваараа асаагаагүй, ослын тэмдэг тавиагүй байсан. Тэр замыг харахад далангийн хажуу руу ойчих боломжгүй. Осол маш хурдан болсон. Гэтэл араас сүүлд ирсэн машины талаар яриад байна. Энэ хүмүүс аминаасаа уйдсан юм уу? Та гэрлээ асаасан гэж ярьж байгаа шигээ асаасан бол ийм зүйл болохгүй. Миний сонссоноор буугаад шээх гэж явахад нь ийм зүйл болсон гэж ярьсан. Ингэж хүнийг тамлан зовоох хүсэл байдаг юм уу. Гэмгүй хүмүүсийг энд авчраагүй. Цагдаа ирээд анх зураг авахад гэрлээ асаагаагүй байсан. Хэргийн газрын зураг дээр таны машин гэрэлгүй байсан. Иргэний хариуцагч цэцэрлэгийн хүүхэд шиг янз бүрийн зүйл яриад байж байдаг. Янз бүрийн зүйл зохиож яримааргүй байна. Өнөөдөр оршуулгын зардал, зээл төлөх бол хэдэн төгрөг төлж болно. Харин сэтгэл санааны хохирлыг юугаар ч төлөх боломжгүй. Оршуулгын зардал 0.209. төгрөг, хоног хураах зардал .571.1 төгрөг, ном уншуулсан 132.100 төгрөг, Банкны зээл 8.395.52 төгрөг, машины зардал 5.790.000 төгрөг, тэжээгчээ  алдсаны тэтгэмж 279.198. төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

            Иргэний хариуцагч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Хүнээ алдах, бие сэтгэл, эд материалын хохирол энэ гэр бүлд учирсан нь бүл нөхөж баршгүй гэдгийг ойлгож байна. Гаргасан хохирлын дүн тооцоог мэдэх зүйл бага байна. Хууль шүүхийн журмаар гарсан хохирлыг барагдуулна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нартай уулзъя гэхэд мөрдөгч байж бай гэсэн...” гэв.

   

Гэрч Х.гийн “Би 2021 оны сарын 0-ний өдөр зохицуулагч цагдаагийн дэслэгч У.ын хамт аймгийн төвөөс урагш 15 км-т ачааны автомашины хойноос суудлын автомашин мөргөсөн гэх дуудлага мэдээлэлд очиж хэргийн газрын ойр орчимд автомашины хөл хөдөлгөөн нэвтрүүлэхгүй байх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтын үүрэг гүйцэтгэсэн. бид хоёрыг очиход том оврын даамп гэж ярьдаг автомашин аваараа татсан замын хөвөө рүү шахаж тал нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан. Уг машиныг зогсож байхад нь араас нь тоёота королла маркийн машин мөргөж замын ертөнцийн зүгээр баруун талд гарчихсан байсан. Королла маркийн машиных нь жолооч суудал болон жолооныхоо хүрдэнд хавчигдсан байдалтай байсан. Мөн замаар явж байсан том оврын автомашины жолооч нар цугларсан байсан. Биднийг ирсний дараа түргэн тусламж болон онцгой байдлын газрын алба хаагчид ирсэн. Тэгээд хүнийг нь гаргах гэж нэлээд удаан хугацаанд оролдсон. Сүүлдээ уг машиныг  хоёр талаас нь троссоор ороож том оврын 2 автомашинаар хоёр талаас нь татаж байгаад тухайн жолоочийг гаргасан. Ингээд зохицуулагч болон жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн үзлэг шалгалтыг хийж байсан. Би том оврын автомашины жолооч нь гэх 5-50 орчим насны ахаас юу болсон талаар тодруулахад “машины мотор зуураад зогссон. Янзлуулаад хөдлөх гэсэн боловч дахин мотор зуурч эвдэрсэн” гэж байсан. Тухайн автомашин нь нэг компанийн машин гэсэн бөгөөд ямар компанийн машин гэж хэлж байсныг нь одоо санахгүй байна. Ямар ч байсан олон тооны том оврын машинууд Өмнөговь аймгаас цуваагаараа явж байгаад тэр ахын машин эвдрээд нөгөө машинууд нь орхиод түрүүлээд явсан гэж байсан. Тухайн машин одоо миний санаж байгаагаар өдрөөс хойш зогсож байна гэлүү, нэг хоносон гэлүү, ямар ч байсан удаж байгаа, захирал хамт явж байгаа захиралд мэдэгдсэн боловч арга хэмжээ авахгүй байна гээд ярьж байсан. Тэр тээврийн хэрэгсэл ослын  тэмдэг байрлуулаагүй байсан. Дэслэгч “ослын тэмдэг байрлуулахгүй яасан юм бэ” гэхэд ослын тэмдэг байхгүй” урд машинд байгаа гэж хэлж байсан. Намайг дуудлага мэдээлэлд очиход гадаа ерөнхийдөө харанхуй болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51/

 

Гэрч У.ын “Би 2021 оны дүгээр сарын 0-ний өдөр бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 19 цагийн орчимд Аймгийн төвөөс урагш 15 орчим км-т ачааны автомашины хойноос суудлын автомашин мөргөж хүн гэмтсэн талаар дуудлага мэдээлэлд очиж ажилласан. Хэргийн газар очиход 2-15 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойноос тоёота королла маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн, уг тээврийн хэрэгслийн жолооч нь автомашин дотроо жолооныхоо хүрдний ард гацсан байдалтай, уг хүнийг хүмүүс машинаас гаргах үйлдэл хийж байсан. Ингээд онцгой байдлын газрын хүмүүс ирж тухайн автомашинд шахагдаж, гацсан жолоочийг том оврын автомашинаар хоёр талаас нь татаж суудлын автомашиныг тэлж байж гаргаад эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн. Ингээд үзлэг шалгалтын ажиллагааг хийсэн. Тухайн үед 2-15 ТТА улсын дугаартай том оврын автомашины жолоочийг 55-55 ДУЭ улсын дугаартай албаны машиндаа суулгаад байлгаж байсан. Өмнө нь манай цагдаагийн газарт аваар хийсэн жолооч үзлэг хийж байх хооронд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдол байсан учраас түүнээс урьдчилан сэргийлэх үүднээс тухайн жолоочийг албаны автомашинаас гаргахгүй байсан юм. Тухайн жолоочоос би “яагаад энд зогссон” талаар асуухад тухайн жолооч мотор зуурсан. Тэгээд машинаа янзлаад дахиад явж байтал ахиад мотор зуураад энд өдөр ирж зогссон. Хамт явсан жолооч нар түрүүлээд яваад өгчихсөн гэсэн яриа өгүүлэлтэй байсан. Тухайн жолооч ослын тэмдэг байрлуулаагүй байсан. Яагаад байрлуулаагүй талаар тодруулахад ослын тэмдэг байхгүй гэж хэлж байсан. Мөн түрүүлээд явсан жолооч нар нь эргээд ирнэ гэсэн, хүлээж байна гэсэн яриа өгүүлэлтэй байсан. Том оврын тээврийн хэрэгслийн жолооч тухайн газарт өдрөөс хойш зогсож байгаа гэж ярьж байсан” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 53/

 

Гэрч А.гийн “Би 2021 оны дүгээр сарын 03-0-нд шилжих шөнө Сайнцагаан сумын Замын цагдаагийн постонд 2 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Намайг ээлжтэй байх хугацаанд буюу 2021..03-аас 0-нд шилжих шөнө 03 цаг өнгөрөөгөөд 10 орчим даамп цуваад гарсан. Тухайн даамп гэж ярьдаг тээврийн хэрэгсэл нь постоор дайран өнгөрөх боломжгүй өргөн учраас шороон замаар тойрч гардаг юм.  Ингээд миний санаж байгаагаар нийт 10 орчим даамп постоор дайраад Улаанбаатар чиглэлтэй явсан. Орсон гарсан бүртгэлийн дэвтэр байхгүй. Орж гарж байгаа тээврийн хэрэгслүүдийг бүртгэдэггүй. Яг цуваагаар яваагүй. Хоорондоо 10 орчим минутын зайтай цуварч пост нэвтэрсэн” гэх мэдүүлэг /1р хх-ийн 55/

 

Гэрч Н.ийн “2021 оны -р сарын 01-ний өдөр манай компанийн автомашинууд Өмнөговь аймгийн Ноён сумын уурхайгаас хөдлөөд 2021 оны дүгээр гарын 03-аас 0-нд шилжих шөнө Дундговь аймгийн төвөөр дайрч өнгөрсөн. Дундговь аймгийн төв орохоос өмнө цуваагаа зогсоож машиндаа үзлэг хийхэд 2-15 ТТА улсын дугаартай машин автомат нь хий хураахаа больсон байсан. Ингээд тухайн автомашиныг замын хажуу руу гаргаж зорчих хэсгийг чөлөөлөөд бусад тээврийн хэрэгслүүдийг явуулсан. Тухайн үед надаас гадна 2 засварчин байсан. Ингээд 2-15 ТТА дугаартай тээврийн хэрэгслийг оношилчхоод түрүүлж явсан цуваа маань болохоор аймгийн төвийн хаалга өнгөрөөд зогссон байсан. Ингээд цуваан дээрээ ирж хоночхоод өглөө нь буюу 2021..0-ний өглөө 09 цагийн орчимд шинэ автомат аваад 2-15 ТТА дээр очоод засварлах арга хэмжээ аваад засвар 17-18 цагийн орчимд харанхуй болохоос өмнөхөн дууссан. Тэгээд захирал ******* руу яриад машинаа явуулах уу гэсэн хөдөлгөж болно гэсэн. Тэгээд манай засварчид машиныг орхиод түрүүлээд цуваа байрлаж байсан газраа ирсэн. Цуваан дээр тос масло гоожоод байсан тээврийн хэрэгслүүд байсан. Тэднийг үзэж шалгаад байж байтал захирал аваар осол болсон байна гэж хэлсэн. Тэгээд би захирлын хамтаар буцаж очиход 2-15 ТТА тээврийн хэрэгсэл анх зогсож байсан газраасаа ойролцоогоор 500 орчим метр газар яваад зогссон байсан. Осол болоод цагдаа нар ирээд үзлэг шалгалтаа хийж дууссаны дараа очсон. Эхлээд автомат нь хий хураахаа болиод зогссон. Автоматыг нь шинээр сольж тавьсан. Тэгээд шалгаж үзэхэд зүгээр байсан. 2 дахь зогсолт дээр юу нь эвдрээд зогссон болохыг мэдээгүй. Осол болсны дараа сүүлд очиж үзээд асаах гэхэд мотор нь зуурсан байсан. Явах боломжгүй автомашин мотор зуурсан үед асахгүй” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 57/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн дугаар 01 тоот “Шинжилсэн Sinotruck маркийн 2-15 ТТА улсын дугаартай автомашин нь эвдрэл гэмтэлтэй байна. Sinotruck маркийн 2-15 ТТА улсын дугаартай автомашины эвдрэл гэмтэл нь хөдөлгүүрийн тосны тослох чанараа алдах, сэлбэгийн чанар зэргээс үүдэн үрэлт болон халалтаас үүссэн гэмтэл байна. Уг эвдрэл гэмтлийн үед автомашин өөрөө хөдөлгөөн хийх боломжгүй. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 70-71/

 

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны дүгээр сарын 1-ны өдрийн 07 дугаартай “Б.*******гийн биед аксоны /мэдрэлийн эс/ тархмал гэмтэц, баруун хавирганы нум, хэвлий, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Аксоны /мэдрэлийн эс/ тархмал гэмтэц гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь 2..1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 1-5/

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 51 дугаартай “Б.ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр зүүн 1, 2, 3, , 5, 7, баруун 1, 2, 3, , 5, -р хавирганы хугарал, уушгины эдийн урагдал, цээжний хөндийн дотуур цус алдалт 1500мл, 2 талын дунд чөмөгт яс, зүүн шилбэ ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хүний хүчнээс давсан нэг бус удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх хавсарсан гэмтлүүд нь шууд үхэлд хүргэх тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Б. нь цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. Б. нь зам тээврийн осолд орсон цаг хугацаанаас хойш нас барсан байна. Цогцсын гадна үзлэгээр нас бараад 2 цагаас дээш хугацаа өнгөрсөн тул нас барсан хугацааг нарийн тогтоох боломжгүй, нас бараад 2- цаг болсон байна. Цогцост хийсэн шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Б. нь А(II) бүлгийн цустай байсан байна. Нас барах үедээ согтолтгүй байсан байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 8-88/

 

Шинжээч М.ий “Талийгаач Б. нь цээж, хэвлий мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан. Мөн 2 хөлийн дунд чөмгөний яс хугарсан, тухайн хугарлын түвшингээс судсанд чөмгөний өөх тос орсонтой холбоотойгоор өөхөн эмболи /бөглөрөл/ болсон учир эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. Өөхөн эмболи гэдэг маань судсанд өөх тос ороод зүрхэнд очиж буцаж биеийн бусад хэсгээр тараагдахдаа нарийн судсуудыг бөглөж бодисын солилцоо зогсонги байдалд орно гэсэн үг. Үүн дээр мөн бусад гэмтлүүд нөлөөлж хавсарсны улмаас Б.ын нас барах гол шалтгаан болж байгаа юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 158/

 

Шинжээч Ц.гийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 13 тоот “Жолооч В. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.10 дахь хэсэг “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, мөн дүрмийн 18. дэх хэсэг “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын “в”, 9., 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ”-ийг зөрчсөн байна.

Жолооч Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Жолооч В. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.10 дахь хэсэг “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, мөн дүрмийн 18. дэх хэсэг “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын “в”, 9., 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ”-ийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. Асуултад дурдаагүй боловч шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /1-р хх-ийн 103-1/

 

Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтад “Toyota corolla, улсын дугаар: 2335 ӨМӨ, шууд зардал ’295’000 төгрөг, шууд бус зардал 1’25’000 төгрөг, нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 5’50’000 төгрөг” гэжээ /2-р хх-ийн 15/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 5-13/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 13/

 

Хохирлын баримтууд /1-хх-ийн 190-2-р хх-ийн 109/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

     1.Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

     Дээрх баримтуудаар 2021 оны дүгээр сарын 0-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2-15 ТТА улсын дугаартай /31МОТРСК/ маркийн тээврийн хэрэгслийн араас 23-35 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн зам тээврийн осол болсон үйл баримт тогтоогдож байна.

 Уг ослын улмаас 23-35 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. нь цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтэл авч нас барсан, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.*******гийн биед “аксоны /мэдрэлийн эс/ тархмал гэмтэц, баруун хавирганы нум, хэвлий, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн өвдөгний цус хуралт” бүхий хүнд зэргийн гэмтэл үүссэн болох нь Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 51 дугаартай, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны дүгээр сарын 1-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдож байна.

 

Уг зам тээврийн осол 2-15 ТТА улсын дугаартай /31МОТРСК/, маркийн тээврийн хэрэгслийн жолооч В.гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18. дэх хэсэг “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын “в”, 9., 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ” гэсэн заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас гарсан болох нь шинжээч Ц.гийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 13 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шинжээч дүгнэлтдээ жолооч В. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.10 дахь хэсэг “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн боловч шүүгдэгч В.гийн жолоодож явсан 2-15 ТТА улсын дугаартай /31МОТРСК/, маркийн тээврийн хэрэгслийн мотор эвдэрсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн дугаар 01 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь асах, өөрөөрөө хөдлөх боломжгүй болсон том оврын тээврийн хэрэгслийг замаас гаргах, зам чөлөөлөх боломж нөхцөл хязгаарлагдмал юм.  

Харин дээрх нөхцөлд зам дээр зайлшгүй зогсолт хийснээ бусад жолооч нарт мэдэгдэх зорилгоор ослын гэрлийг асаах, замын хөдөлгөөний дүрэмд заасан хэмжээнд ослын тэмдэг байрлуулах нь жолоочийн үүрэг юм.

Мөн амь хохирогч Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж шинжээч дүгнэсэн боловч уг зам тээврийн осол нь шүүгдэгч В.гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гарсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 Шүүгдэгч нь “ослын гэрлийг асаасан байсан, толинд араас машин ирж байгаа нь харагдахаар өнгөрөөгөөд ослын тэмдэг байрлуулах гэж байсан” гэж шүүх хуралдаанд мэдүүлж байгаа боловч энэ нь  ослын газарт анх дуудлагаар очсон  гэрч Х.гийн “тэр тээврийн хэрэгсэл ослын тэмдэг байрлуулаагүй байсан, дэслэгч “ослын тэмдэг байрлуулахгүй яасан юм бэ” гэхэд ослын тэмдэг байхгүй” урд машинд байгаа гэж хэлж байсан” гэх мэдүүлгээр, гэрч У.ын “тухайн жолооч ослын тэмдэг байрлуулаагүй байсан, яагаад байрлуулаагүй талаар тодруулахад ослын тэмдэг байхгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.  

Мөн шүүгдэгч нь ослын гэрэл асаагаад зогсож байсан гэж мэдүүлж байгаа боловч энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан хохирогч Б.*******гийн “ямар ч гэрэл дохио асаагаагүй байсан” гэх удаа дараагийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа болно.

Иймд дээрх баримтуудыг үндэслэн 2021 оны дүгээр сарын 0-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2-15 ТТА улсын дугаартай /31МОТРСК/, маркийн тээврийн хэрэгслийн араас 23-35 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн зам тээврийн осол нь 2-15 ТТА улсын дугаартай /31МОТРСК/ маркийн тээврийн жолооч В.гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18. дэх хэсэг “харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын “в”, 9., 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ” гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гарсан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч В.д холбогдуулан хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар, амь хохирогч Б. нас барсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу тус тусад нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч В.гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөн нэг үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, Б.ын амь нас хохирсон байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон нэгтгэн зүйлчлэхээр шийдвэрлэлээ.

          Иймд шүүгдэгч В.г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, хүний амь нас хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шийдвэрлэлээ.

         

  1. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн  хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, уг зүйл хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулж, 3 жилийн хугацаагаар аймгийн сумын төвөөс гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч В. нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, иргэний хариуцагчаас хохирлыг бүрэн гаргуулахаар шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн тайлбар гаргаж байгааг хүлээн авах боломжгүй юм. Учир нь: Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” байхаас гадна “хор уршгийг арилгасан” байхыг хуульчилсан байна. Шүүгдэгч В.гийн буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, шүүх хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилсан гэж үзэх боломжгүй юм.

 

  1. Хохирол, төлбөрийн талаар:

 

          Хохирогч Б.******* нь өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан зардал .178.8 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зардал 0.209. төгрөг, хоног хураах зардал 3.571.1 төгрөг, ном уншуулсан зардал 132.100 төгрөг, банкны зээл 8.395.52 төгрөг, автомашинд учирсан хохирол 5.790.000 төгрөг, тэжээгчээ  алдсаны тэтгэмж 279.198. төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.

 

          А/Хохирогч Б.*******гийн нэхэмжилсэн хохирлын талаар:

          Хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд учирсан .178.8 төгрөгт холбогдох баримтыг судалж үзэхэд 3.831.1 төгрөгт холбогдох хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, хохирогчийн эрүүл мэнд, эрүүл мэндийн үйлчилгээ авахтай холбогдон гарсан зардал байх тул буруутай этгээдээс гаргуулах үндэслэлтэй байна.

          Харин хохирогч Б.*******гийн гаргасан 37700 төгрөгийн зардлын баримт нь өдөр тутмын хоол, хүнстэй холбогдон гарсан зардал байх тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

          Б/Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн нэхэмжилсэн хохирлын талаар:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн гаргасан талийгаачийг оршуулах, хоног хураах, ном уншуулах, банкны зээл, автомашинд учирсан хохирол зэрэг 58.098.202 төгрөгт холбогдох хохирлын баримтуудыг судалж үзээд .07.903  /оршуулга хоног хураах-0.277.903,  машины хохирол-5.790.000/төгрөгийн хохирлыг буруутай этгээдээс нөхөн гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлээс 12.030.302 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Учир нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн Банкны зээл 8.395.52 төгрөг нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд хамаарахгүй, нийт 3.3.850 төгрөгийн баримт нь шашны зан үйлтэй холбогдон гарсан зардал байх тул тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “талийгаачийн бага насны хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 279.198. төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг судалж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Амь хохирогч Б.ын бага насны хүүхдэд улсаас 501512 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогдсон болох нь 1-р хавтаст хэргийн 172-рт авагдсан баримтаар, амь хохирогч Б. нь 3.239.000 төгрөгийн сарын дундаж цалин орлоготой /сүүлийн сарын дунджаар/ болох нь 1-р хавтаст хэргийн 175-рт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Дээрхээс үзэхэд нэг хүүхдэд улсаас сард олгогдож байгаа тэтгэмжийн хэмжээ 125.378  /501512/=125.378/ төгрөг бөгөөд нэг хүүхдэд оногдох тэжээгчээ алдсаны сарын тэтгэмжийн зөрүү /3.239.000/5=7800, 7800-125378=52222/ 52222 төгрөг байна.

          Иймд амь хохирогч Б.ын дөрвөн хүүхэд тус бүрт тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох 522.22 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь олгох үндэслэлтэй байна гэж шүүх шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч В. нь Монголын Үндэсний Оператор ХХК-нд хөдөлмөрийн гэрээний дагуу жолоочоор ажилладаг, уг осол болох үед хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж явсан болох нь 1-р хавтаст хэргийн 1-5-рт авагдсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, шүүгдэгч, иргэний хариуцагч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан байна.

          Иймд иргэний хариуцагч Монголын Үндэсний Оператор ХХК-аас 9.899.09 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д .07.903 төгрөгийг, хохирогч Б.*******д 3.831.1 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

          Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508..1-т зааснаар амь хохирогч Б.ын 2007 оны 03 сарын 1-ны өдөр төрсөн охин Ц.Содном-Янжид, 2009 оны 01 сарын 03-ны өдөр төрсөн хүү Ц., 2015 оны   сарын 2-ны өдөр төрсөн охин Ц., 2017 оны 08 сарын 23-ны өдөр төрсөн охин Ц. нарыг 1 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь Монголын Үндэсний Оператор ХХК-аас сар бүр хүүхэд тус бүрт 522.22 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.


          Хохирогч Б.******* нь өөрийгөө болон хүүхдүүдээ сэтгэл заслын эмчилгээнд хамруулмаар байна гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй, уг эмчилгээний зардлын талаар тодорхой дүнгээр хохирол нэхэмжлээгүй тул шүүх хэлэлцэх боломжгүй юм. Хохирогч нь энэ талаарх хохирлын баримт болон өөрийн цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33, 3.1, 3.2 дугаар зүйлийн 1,2,3,, 3.3, 3., 3.8, 3.10, 3.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.д холбогдуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон нэгтгэн зүйлчилсүгэй. 

2.Шүүгдэгч овогт ын г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 1 хүний амь насыг хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасах, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын д 3 жилийн хугацаанд аймгийн сумын төвөөс гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99., 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг т зааснаар иргэний хариуцагч Монголын Үндэсний оператор ХХК-аас 9.899.09 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д .07.903 төгрөгийг, хохирогч Б.*******д 3.831.1 төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн нэхэмжлэлээс банкны зээл болон оршуулах зардалтай холбоотой 12.030.302 төгрөгт холбогдох хэсгийг, хохирогч Б.*******гийн нэхэмжлэлээс хоолны зардал 37700 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

8. Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99., 508 дугаар зүйлийн 508.1, 508..1-т зааснаар 2007.03.1-нд төрсөн охин Ц.Содном-Янжид, 2009.01.03-нд төрсөн хүү Ц., 2015..2-нд төрсөн охин Ц., 2017 оны 08 сарын 23-нд төрсөн охин Ц. нарыг 1 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь Монголын Үндэсний оператор ХХК-аас сар  бүр хүүхэд тус бүрт 522.22 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гаргуулан олгосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 1 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.МӨНХБАТ