Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2017/0685/З |
Дугаар | 128/ШШ2018/0097 |
Огноо | 2018-02-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2018/0097
2018 оны 02 сарын 14 өдөр | Дугаар Улаанбаатар хот 128/ШШ2018/0097 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,
Нэхэмжлэгч: К.О, Х, гнарын нэр бүхий 26 иргэн,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 5 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, И.Х*******, түүний өмгөөлөгч Б., Э. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, Х, гшүүхэд болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч бид С******* дүүргийн 8 дугаар хороо, О*******ны гудамжны 10, 36, 45, 46, 24-р байрнууд дахь хууль ёсны өмчлөгч, оршин суугчид юм. Энэхүү бидний амьдарч буй байрнууд нь 1973, 1983 онд баригдсан бөгөөд 5 блок орон сууцны зориулалттай барилга ба нийт 350 айл өрхийн 1400 гаруй иргэд албан ёсны бүртгэлтэйгээр оршин сууж, их дээд, дунд сургуулиуд болон 80 гаруй аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.
Гэтэл 2017 оны 08 дугаар сарын эхээр байрнуудын зүүн талд байрлах явган хүний замыг автомашины зам болгох тухай яриа гарч эхэлсэн. Тухайн үед нь оршин суугчдын зарим нь уг газар дээр автомашины зам барих боломжгүй тухай мэдэгдсэн байдаг. Гэвч энэхүү асуудал нь дахин сөхөгдөж 2017 оны 08 дугаар сарын 18-нд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас О*******ны гудамжийг авто зам болгохоор шийдвэрлэсэн зарын хулдаасан самбарыг албан ёсоор тус гудамжинд байршуулаад ажлаа шууд эхлэх гэснийг иргэд эсэргүүцэн болиулсан. Иргэд энэхүү автозамыг барихыг дамжихгүй байгаагаа илэрхийлж, эсэргүүцсэн гарын үсэг бүхий албан тоотыг Нийслэлийн Засаг дарга С.Ба, орлогч П.Банарт 2017 оны 08 дугаар сарын 18-нд хүргүүлсэн. 2017 ны 08 дугаар сарын 21-ний өглөө барилгын үйл ажиллагаа эрхэлдэг гэх Төгс үржих зам ХХК-ийн гээд гарыг хашаалж, ухаж эхлэх гэснийг бид дахин зогсоосон. Автозамын ажил эхлүүлэх зөвшөөрөлтэй нь танилцахад Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн автозамын хөгжлийн газрын ЗАХХ-2017/57 дугаартай Автозам, замын байгууламжийг барих засварлах ажлыг эхлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл гэсэн байсан боловч огноо байхгүй бөгөөд ямар байгууллага, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр ийнхүү автозам барих зөвшөөрөл олгосон эсэх нь тодорхойгүй байсан.
Энэ тухай асууж тодруулахад Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг А/137 дугаар Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын задаргаа батлах тухай захирамжийн хуулбарыг үзүүлснээр бид анх автозам барих зөвшөөрөлтэй нь танилцсан. Захирамжаар ний 8 хавсралт бүхий асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд 1 дүгээр хавсралтаар туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах төслийн тэрбум төгрөгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан байсан. Нэгдүгээрт хавсралтын 5-д С******* дүүргийн 8 дугаар хороо, О*******ны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох автозам-ыг барихаар төлөвлөн баталжээ.
Гэвч энэхүү шийдвэр нь дараахь байдлаар иргэд, аж ахуйн нэгж, сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хийгээд холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна.
Оршин суугч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй тухайд: Энэхүү автозам барихаар төлөвлөж буй тус гудамж нь хотын төвд, хойноо Бээжингийн гудамж, урдаа Энхтайваны өргөн чөлөө, баруун талдаа Бага тойруу, Их сургуулийн гудамж гээд Улаанбаатар хотын хамгийн ачаалалтай авто замуудын сүлжээнд холбогддог бөгөөд Ш*******, М*******, М*******-ийн харьяа 2 сургууль, Билиг дээд сургууль, Этүгэн дээд сургууль, Идэр дээд сургууль, Хобби сургууль, Логарифм сургуулиудын сурагч, о*******ан залуучууд болон иргэд өдөртөө тус гудамжаар 50000 гаруй хүн орж, гарч дамжин өнгөрдөг тул оршин суугч иргэд бид ая тухтай, аюулгүй амьдрахад дараах хүндрэлүүд байдаг юм.
1990 оноос хойш Улаанбаатар хотын хэтийн төлөвлөгөө зөрчигдөж, замбараагүй шинэ барилга байгууламж баригдсанаар шинэ, хуучин байшингуудын орц, хаалга нь хороолол дундын авто сүлжээний норм дүрэмтэй харшилдах, энэ их авто тээврийн хэрэгсэл зогсох, хөдөлгөөнд оролцох зэрэг нь хүүхдүүд, явган хүмүүс, оршин суугчдын амь насанд аюултай байна.
Хуучин барилгууд нь их хотын дуу чимээг тооцож баригдаагүй учир гудамжны дуу чимээ нь барилга байгууламжуудын хананд ойж, цуурайтаж, байгаагаасаа их шуугиантай болж, оршин суугчид маш их стресстэй амьдарч байна.
Тус гудамж нь хонхорт байрладаг учир 100 айл, Сансрын туннелиэс орж ирж буй нүүрсний утаа өвөлдөө битүү сууж, замхардаггүй, амьсгалахад хэцүү байдаг бөгөөд хүн ам, авто тээвэр их хэмжээгээр төвлөрсөн учир агаарт тоосонцор асар ихтэй. Явган хүний зам нь хүн ам, авто тээврийн ачаалалдаа нийцээгүй.
Ил хогийн цэгтэй учир хог түүдэг хүмүүс нааш цааш холхин хог хаяж, хоноглож гал түлж, шээж бааж бохирдуулах гээд оршин суугчдад асар хүнд байдаг.
Тус гудамжны ойр орчимд Ш*******, М*******, М*******-ын 2 байр, Билиг дээд сургууль, Идэр дээд сургууль, Этүгэн дээд сургууль гээд олон дээд сургуулиудын о*******ан залуучууд 10, 36, 46, 45, 24-р байруудын орц, орцын хаалга, тоглоомын талбай, зүлэг, сүүдрэвч гээд ойр хавиар өдөржин орц, орцын хаалга, тоглоомын талбай, зүлэг, сүүдрэвч гээд ойр хавиар өдөржин нааш цааш холхиж, хог хаяж, тамхи татаж шүлсээ хаяж, эвдлэн сүйтгэх гээд СӨХ-үүдийн цэвэрлэгээ болон өдөр тутмын үйл ажиллагаанд том хүндрэл учруулдаг.
Хүн ам, авто тээвэр, явган хүний нягтаршил ихтэй учир хулгай дээрэм, зам тээврийн ослын тоо улам нэмэгдэнэ.
Мэргэжлийн хяналтын газрын ажиглалт, судалгаагаар нэг цагт 500 авто тээвэр гарч орж байгааг тооцоолж тогтоосон. Дээр дурдсан их хотын ачаалал нь О*******ны гудамжны ойр орчмын оршин суугчид, хүүхэд, багачууд, өвгөд хөгшид болон аж ахуйн нэгж байгууллагууд дээр бууж өдөр тутмын стресстэй амьдруулж байна. Гэтэл үүндээр нэмэгдээд гудамжийг нээж, автотээврийн хамгийн ачаалал ихтэй хоёр төв гудамжтай холбон орц, гарц болгох нь оршин суугчдыг улам ч бухимдуулж байна.
Ийм ачаалалтай хэцүү амьдарч байгаа байдлаа бид бүхэн жил болгон, хороо, дүүрэг, цагдаагийн байгууллага, их дээд сургуулиудын захиргаанд албан бичгээр нэг бус удаа мэдэгдэж, хамтарч ажиллах талаар санал тавьж ирсэн.
Аргаа барсан тулдаа л тус байрнууд их хотын энэ их хөдөлгөөнийг сааруулах зорилгоор янз бүрээр хашаа барьсан байдаг. Мөнгө нь ихэдсэнд биш, аргаа барсан л эцсийн арга ба энэ нь хөдөлгөөнийг сааруулахад нэмэр болсоор ирсэн. Бидний болон үр хүүхдийн маань амьдрал энэ орчинд 24 цаг үргэлжилж байдаг учир оршин суугчдын олон жил ая тухтай амьдрахаар өөр өөрсдийн хэмжээнд зүтгэж байгаа бодит байдал нь захиргааны актын үйлчлэлтэй огтхон ч нийцэхгүй байна.
Гэвч энэ бүгдийг үл тоомсорлож дахин автозам барихаар төлөвлөж буй нь Монголд улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан үндсэн эрх, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр 9.1, Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр 14.1-т тус тус заасан байх бөгөөд бид өөрсдийн эрх зөрчигдөж буйг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 тоот авто зам, замын байгууламжийн засвар аргачлалын ажлын задаргаа батлах тухай захирамжийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан С******* дүүргийн дугаар хороо, О*******ны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох авто замын трасс нь манай сургуулийн шатанд тулахаар төлөвлөгдөж сурагчдын эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрх зөрчигдөхийн сацуу бидний орон сууцны барилга болон ойролцоох бусад сургууль, цэцэрлэг, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц шийдвэр болсон.
Монгол улсын Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын үйл ажиллагаанд Монгол улсын Барилгын норм ба дүрэм-ийг заавал мөрдөх үүрэгтэй байдаг. Хот тосгоны төлөвлөлт, Барилгын норм ба дүрэм /БНбД 30.01.04/-д Гудамж, замын сүлжээг тээврийн хэрэгсэл, дугуйтай ба явган зорчигчийн хөдөлгөөний эрчимжилт, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн зохиомж, орчны барилга байгууламжийн байршил, архитектуртай нь уялдуулан тасралтгүй өсөн хөгжих хөдөлгөөнтэй нэгдсэн систем байхаар тооцож, төлөвлөнө гэж заасан байдаг. Мөн Гол гудамж, замын зорчих хэсгийн ирмэгээс барилгажилтын улаан шугам хүртэлх зай 50 м-ээс багагүй байна. гэж заасан байна. Түүнчлэн Ерөнхий Боловсролын сургуулийн барилгын улаан шугам нь тухайн барилгын хананаас 25 м-ээс доошгүй байхаар тогтоосон байдаг. Улмаар Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах үүрэгтэй байна.
Зөрчигдөж буй хууль тогтоомжийн тухайд:
Маргаан бүхий захиргааны акт нь ерөнхий хуулийн 73-р зүйлийн 73.1, 73.1.6, мөн хуулийн 4-р зүйлийн 4.2.6, 26, 27, 74-д заасан журмын дагуу сонсох ажиллагаа болон 76-р зүйлд заасан хэлэлцүүлгийн ажиллагаануудыг хийх ёстой байсан ч аль алиныг нь огт хийгээгүй нь уг актыг анхнаасаа хууль зөрчиж гаргасан болохыг нотолно.
Энэхүү автозам барихаар төлөвлөж буй газрын чанх доор Улаанбаатар хотын дулааны 350-ын голчтой төвлөрсөн магистрал шугамын зангилаа, 4.5х4.4 м хэмжээтэй 4 таг бүхий том оврын траншей, зэрэгцээд мөн 2 тагтай худаг байрладаг бөгөөд байнга засвар үйлчилгээ хийж, Дулааны сүлжээ ХК-ийн тусгай тоноглолтой төхөөрөмжүүд ажилладаг. Өвлийн улиралд байнга уур савсаж байдаг ба энэ хавийн бүх барилга, орон сууцны төвлөрсөн цэвэр ус, бохирын шугам хоолой, Бээжингийн гудамжны гэрлэн дохиоллын цахилгаан эрчим хүчний өндөр хүчдэлийн магистрал болон холбооны шугамууд газар доогуур явдаг тул 20 гаран худгийн тагтай нүхнүүд байрладаг болно.
Энэ талбай нь урдаас ирсэн замаас огцом 90 см өндөрлөгт байрладаг, траншейны хэсэгтээ 1,4 метрийн өндөршилтэй зэрэг нь авто зам барих төлөвлөгөө нь Барилгын хууль, Барилгын норм ба дүрэм, Авто замын байгууламжийн стандартын заалтуудыг зөрчиж байгааг илтгэхийн зэрэгцээ Хот байгуулалтын хуулийн 24-р зүйлийн 24.1, 24.1.6-д зааснаар автозам, барилга барих боломжгүй газар юм.
Түүнчлэн маргаан бүхий акт нь бодит нөхцөл байдалд хийгээд зорилгодоо нийцэхгүйн дээр үр нөлөөгүй. Тодруулбал 2015 онд Бээжингийн гудамжийг шинэчилсэн автобусны буудлыг буулган, 2017 оны хавар О*******ны гудамжинд тавьсан явган хүний замын гэрэлтүүлгээ 5 сарын дараа буцаан буулгаж, оршин суугчдын тав тухыг алдагдуулан зам барихын оронд дараах арга замууд байгааг судалж үзээгүй нь илт байна.
Тухайлбал, ачаалал бага хэсгээр болон хямд зардал төсвөөр гарц гаргах боломж бүхий хэсэг болох Нийслэлийн иргэний танхимын хойд талын замыг Улаанбаатар чуулгын өмнүүр овоолсон шороог засч 100 айлаас Арслантай гүүрлүү гарч байгаа замтай холбох мөн хуучин төлөвлөлтөд байгаа Төв бассейн болон Этүгэн сургуулийн баруун талаар Танан төвийн хойгуур болон урдуур холбогдсон муу замыг засч тавих нь одоо тавих гэж байгаа замын зорилго болон авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах гэж байгаа зорилготой нь бүрэн нийцнэ. Түүгээр ч барахгүй ингэснээр явган хүн болон автомашины хөдөлгөөнийг салгаж, бусдад хүндрэл учруулахгүйгээр шийдэх бүрэн боломжтой байна.
Маш олон иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндөхийн оронд амар хялбар шийдэх боломж, арга зам байсаар байтал оршин суугчдын, иргэдийн санаа бодлыг асууж, тусгахгүйгээр, зөвлөлдөхгүйгээр хэн нэгний дутуу бодож боловсруулсан төсөл дээр тулгуурлан Аз жаргалтай хот бодлогынхоо эсрэг болчимгүй шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2.1, 4.2.4, 4.2.5, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1-р зүйлийн 1.1, 5-р зүйлийн 5.1.2, 5.1.2, Хот, байгуулалтын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.2 зэрэг хууль тогтоомжид заасан төлөвлөлтийн үндсэн зарчмыг алийг нь ч хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн К.О, Х, гнарын гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэл хотын анхны ерөнхий төлөвлөгөө 1954 онд боловсруулснаас хойш нийт 5 ерөнхий төлөвлөгөө хийгдсэн. 2002 онд өнөөгийн мөрдөж буй буюу Нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх 5 дугаар ерөнхий төлөвлөгөөг баталсан.
Энэхүү батлагдсан 5-р ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг батлах тухай, 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын 23-р тогтоол гарч тэрхүү тогтоолд С******* дүүргийн 8 дугаар хороо, О*******ны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох авто зам тусгагдсан байдаг.
Энэхүү тогтоолтой холбоотойгоор 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 137 дугаар захирамжаар уг төсөл арга хэмжээний хөрөнгийг баталсан бөгөөд газар олголтын захирамж нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гарсан байдаг.
Иймд дээрх төсөл хөтөлбөр нь хэрэгжиж цаашид үргэлжлүүлбэл Нийслэл хот авто замын сүлжээ өргөн тэлжиж түгжрэл болон тэрхүү авто замаар зорчих иргэдийн ая тухтай зорчих, мөн цаашилбал Энхтайваны өргөн чөлөөнөөс хойшоо шууд нэвт холбогдсоноор түүгээр зорчих иргэдийн эдийн засаг, цаг хугацааны хэмнэлттэй гэх зэрэг эерэг талуудтай болно.
Мөн Нийслэлийн Засаг даргын 20174 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаар захирамж нь анх гарахдаа 2017 оны Нийслэлийн төсөв батлах тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дүгээр тогтоолыг үндэслэн гарсан байдаг. Энэхүү тогтоол нь батлагдах процесс нь Нийслэлийн 9 дүүргээс сонгогдсон 45 төлөөлөгч олонхоороо хэлэлцэн баталдаг. Тиймээс энэхүү нэхэмжлэлд дурдсан шиг Нийслэлийн Засаг дарга ганцаараа дур мэдэн гаргадаггүй болно. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн 2017 оны төсөв батлах тухай 6/11[1][1] дүгээр тогтоолоор Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015-2017 онд он дамжин хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хойшлогдож буй 13.711.9 сая төгрөгийг Нийслэлийн 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөвт тулгаж батлуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаснаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын задаргаа батлах тухай А/137 дугаар захирамжийн 5 дахь заалтаар[2][2] С******* дүүргийн 8 дугаар хороо, О*******ны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох авто замыг 2017 онд хийж гүйцэтгэхээр 141.8 сая төгрөг төсөвлөсөн шийдвэр гаргажээ.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/543[3][3] дугаар захирамжийн хавсралтаар С******* дүүргийн 8 дугаар хороо О*******ны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох 530 м.кв талбайг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт эзэмшүүлэн, Төгс Үржих зам ХХК-ийн гүйцэтгэлтэйгээр тус газарт 87.14 м авто замыг бүрэн тавьж дуусгасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/137 дугаар захирамжаар төсөвлөгдсөн ажил хийгдэж дууссан байна.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, Х, гнараас ...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 5 дахь хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өөрчилж Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 5 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамж нь хуульд заасан шалгууруудыг хангаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2, 73.1.6, 74.1, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1.г-д заасныг тус тус зөрчсөн, Авто замыг барихдаа мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг аваагүй гэж маргаж байх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана., Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т ...Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж зааснаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр маргаан бүхий актын холбогдох заалтыг хууль бус байсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж зааснаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамж нь захиргааны байгууллагын дотоодод үйлчлэх эрх зүйн актын шинжийг агуулсан байх тул нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.
Учир нь хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжийн 5 дахь заалтыг гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын задаргаа батлах тухай А/137 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 5 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгон үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.