Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2020/01833

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дэх заалтыг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

      1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан С.Н, Б.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

      2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Ч, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Н.Б нарыг эх Б.С-ын асрамжид үлдээсүгэй.

    3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 09 дүгээр сарын  08-ны өдөр төрсөн хүү Н.Ч-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,

     2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Н.Б-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг С.Н-аар тэжээн тэтгүүлсүгэй.

    4. Иргэний хуулийн 130.3-т зааснаар хариуцагч С.Н-аас 27. 255.000 /хорин долоон сая хоёр зуун тавин таван мянга/ төгрөг Б.С, Н.Б, Н.Ч нарт гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 32.745.000 /гучин хоёр сая долоон зуун дөчин таван мянган/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй  болгосугай.

     5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600.200 төгрөгийн 528.150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 72.050 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох, хариуцагч С.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 364.700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-т олгосугай.

     6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.1.1, 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С шинжээчийн ажлын хөлс болох 200.000 төгрөгийг “Б...э” ХХК-д төлснийг дурдсугай.

      7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 63.1-д зааснаар С.Н-аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 59.110 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн дансанд олгосугай.

     8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6- д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг С.Н-д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.С-т тус тус мэдэгдсүгэй.

      9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 /гурван/ өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ш.У-д хариуцуулсугай.

     10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 05786 дугаар “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах”-аар авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдсугай.

    11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

     12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119 дүгээр зүйлийн 119.7-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                 Ж.ЦЭНГЭЛ