Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2013/ШЦТ/166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Хэргийн индекс: 171/2013/0170/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,

хохирогч Ц.У ийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,

шүүгдэгч ******* гийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл,

хохирогч Ц.У ,

шинжээч С.С ,

шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт Ч  овогт ******* д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000419 дугаартай хэргийг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч  овогт *******  /РД:../,19.. оны ..-р сарын .ы өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 ээж, дүү нарын хамт Дархан сумын ..-р баг О..тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

                                                                       

Шүүгдэгч *******  нь 2013 оны 07 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчимд Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт .... ДАХ улын дугаарын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3/А-д заасанжолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасанжолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд

 

Шийтгэх тогтоол 2013/*******  215.3.doc

тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 2.5“Зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын зогсолтын тэмдэгийг уг дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавих үүрэг хүлээнэ” гэх заалтуудыг тус тус зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Тамирыг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2013 оны 07 сарын 13-ны орой 7 цагийн үед Баярбаатартай уулзсан. Баярбаатарыг архи уусан байсныг нь би мэдээгүй. Намайг машин бариад яваад өгөөч гэхээр нь эхлээд үгүй гэж байснаа дараа нь гуйгаад байхаар нь зөвшөөрч, машиныг нь бариад дугуй банкны тэнд эргэх гээд явж байхад нэг нэгийгээ сугдсан 2 хүн замын голд цагаан зураасны тэнд зогсож байгаа нь 100 метрын зайнаас харагдсан. Би хажуугаар нь тойроод гарахын завдалгүй 2-лаа машины урдуур ороод, би хоёуланг нь зэрэг мөргөсөн. Сандраад цагдаад мэдэгдэж амжилгүй шууд эмнэлэг рүү хүргэсэн. Хүлээн авах дээр байж байхад цагдаа ирсэн. Хохирол төлбөр төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Ц.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Манай дүү ээжийгээ хардаг, 3 настай хүүхэдтэй мал дээр байдаг, архи уудаггүй хүн. Тэр өдөр 7 цагийн үед надтай зөрөөд гэрээс гарсан байсан. Жолооны үнэмлэхээ авах гээд гарчихлаа гэж манай охин дүү хэлсэн. 8 цагийн үед манай дүү утасдаад талийгаачийг осолд орчихлоо гэж надад хэлсэн. Би хөдөө байсан болохоор нөхөр лүүгээ залгатал манай отгон дүүг аваад дөрвүүлээ эмнэлэг дээр очсон байсан. Очтол өнгөрчихлөө гэж надруу хэлсэн. 0.75-тай архинаас жоохон л амссан гэсэн. Бүх бурууг талийгаачруу тохсон. Ухаан мэдрэлгүй согтуу явж байсан гээд байгаад маш их гомдолтой байна. Манай дүү ажил хийж байгаагүй, малаа хараад гэртээ ээж, аавтай байж байдаг байсан. Архи уудаггүй, гэртээ байдаг хүн” гэв.

Шинжээч С.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Задлан шинжилгээ хийлгэхдээ мөрдөн байцаагч тогтоол өгдөг. Эрүүгийн хуульд зааснаар мөрдөн байцаагчаас тодорхой асуултууд тавигдсаны дагуу бид тусгай аппарат, багаж төхөөрөмж ашигдлан шинжилгээ хийдэг. Тусгай багажийн тусламжтайгаар цусанд шинжилгээ хийхэд талийгаачийн цусанд 6,4 промиль спирт илэрсэн. Энэ хүн архи уудаг, уудаггүй гэдгийг шинжилгээ хийхдээ мэдэх шаардлага бидэнд байхгүй. Зөвхөн дээжинд хийсэн шинжилгээний дүнг л үндэслэж дүгнэлтээ гаргадаг. Хүн хүний согтолт хүний уураг тархинд нөлөөлөх нь өөр өөр байна. Бүх хүн адил хэмжээтэй архи уугаад яг адилхан согтоно гэсэн юм байхгүй. Жишээлбэл, энд сууж байгаа бүх хүмүүст яг адилхан хэмжээтэй архи уулгахад бүгдэд нь өөр өөр согтолт илэрнэ. Энэ нь тухайн хүний өөрийнх нь биеийн болон сэтгэл зүйн онцлогоос шалтгаалж согтолт нь өөр өөр байна гэсэн утгатай юм” гэв.

 

Шүүгдэгч *******  нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас иргэн  Ц.Тамирын амь насыг  хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ц.У ийн мөрдөн байцаалтанд өгсөн:...  2013 оны 07 сарын 16-ны өдрийн 18 цагийн орчимд Алтан жолоо сургалтын төвөөс жолооны үнэмлэхээ авахаар гэрээсээ гарсан гэж хүүхдүүд ярьж байсан. Талийгаач хааяа л архи хэрэглэдэг байсан, өдөр болгон уудаггүй байсан. Оршуулгын зардалд 5.801.240 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 9-10 дахь тал/,

2013 оны 07 сарын 16-ны өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд /хэргийн 3-6 дахь тал/,

Зам тээврийн осол, хэрэгт Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн байцаагч х/ч С.Хурцбилигийн гаргасан ослын дүгнэлт, схем зураг

“...2013 оны 07 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчимд Дархан сумын 10 дугаар баг “Тэс Петролиум” ШТСтанцын урд зам дээр Х/Аванти-ХD маркийн .... ДАХ улсын дугаарын авто машины жолооч *******  нь жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3/А-д жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасанжолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 2.5“Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг уг дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх дор дурьдсан үүрэг хүлээнэ” гэсэн заалтыг зөрчсөн боловч явган зорчигч 37 настай Цэрэннадмид овогтой Тамир нь мөн дүрмийн 3 дугаар бүлэг 3.4-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд гарц ба гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” мөн бүлгийн 3.9/Г-д “Явган зорчигч өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул уг зам тээврийн осол гарсан гэж ослын дүгнэлт гаргав” гэсэн дүгнэлт /хэргийн 30-32 дахь тал/,

  1. оны 07 сарын 17-ны өдрийн .... ДАХ дугаарын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “ ... урд номер нэг боолт салсан, урд копутны гол хэсэгт 20x30 см хэмжээтэй хонхойсон, урд салхины шил 1.07х 82 см хэмжээтэй хагарсан, баруун талын шил арчигч салж унасан, копутан дээрх тоос нь хагарсан шилний харалдаа арчигдсан, арын суудал нилдээ цус мэт зүйлээр бохирлогдсон байв” гэх тэмдэглэл /хэргийн 4 дэхь тал/,

2013 оны 08 сарын 12-ны өдрийн Эд мөрийн баримт болох шил арчигчинд үзлэг хийсэн “ с 9617к\л/Ь гэсэн бичигтэй авантө хс1 маркийн стандартын шил арчигч нь төмөр хийцтэй хар өнгийн, резин байхгүй машинд бэхлэгддэг суурь хэсгээр хугарсан байв” гэх тэмдэглэл /хэргийн 7 дахь тал/,

Иргэний          нэхэмжлэгч Г.Адъяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:... .... ДАХ улсын дугаарын авто машин миний өмч байгаа юм. 2012 оны 11 сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос худалдаж авсан юм. Түлхүүр машин дотроо л байж байдаг юм. Машиныг Баярбаатар жолоодож явахыг би зөвшөөрдөг байсан юм. Машины эвдрэлийн хохирол 420.000 төгрөг, оношилгоо 10.000 төгрөг, журмын хашаанд байсны 40.000 төгрөг төлсөн, уг мөнгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хэргийн 7-8 дахь тал/,

Гэрч    А.Б  мөрдөн байцаалтанд өгсөн:... 2013 оны 07 сарын 16-ны өдөр 18 цаг өнгөрч байхад найз Б  ирээд машины түлхүүр надад байсан болохоор Б  машин бариад би хажууд нь суугаад бид 2 таксинд ганц 2 удаа тойроод явж байхдаа цагийг нь сайн санахгүй байна, гадаа гэгээтэй нар жаргаж байсан ба дугуй банкны уулзвараар 380 айлын талаас тойрч гарч ирээд явж байхад “Тэс петролиум” ШТС-ын орчим гэнэт урд 2 хүн гарч ирээд Б  машинаар мөргөсөн. Тэгээд шууд зогсоод бид 2 буухад машинаас ганц хоёр алхмын зайтай машины буруу талын харалдаа замын хашлагын хажууд зам дээр мөргүүлсэн 2 хүн хэвтэж байхаар нь бид 2 нэг нэгээр нь дамжлаад машиндаа оруулаад шууд эмнэлэг явсан. Тухайн үед машин 30-40 км цагийн хурдтай явж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/

Гэрч    Д.Б  мөрдөн байцаалтанд өгсөн:... Найз Тамиртай Эрдэнэтийн гүүрэн дээр уулзаад төв рүү орж ирээд манай гэр рүү явах санаатай алхаж яваад найз маань хуучин дархан руу явъя гээд би дугуй банк талаас Тамирааг замын цаанаас таниад суулгаад гэррүүгээ явах санаатай ОВЗ-н харалдаа зам хөндлөн гарч байхад шинэ хорооллын ар талын замаас саарал өнгийн .... ДАХ дугаарын байх жижиг тэрэг миний хажууд явсан Тамирыг эхэлж мөргөөд маш хурдтай намайг мөргөөд бид 2 зам дээр шидэгдсэн. Тэр өдөр 0,75 гр-ийн архийг тавуулаа хувааж уусан” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дахь/,

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний 65 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд

“1. Талийгаачийн биед гавал ясны хугарал, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, нүүр, их бие, мөчдийн зөөлөн эдийн зулгаралт, цус хуралт, шархны гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 заалтаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

3. Талийгаач нь гавал тархины гэмтэлийн улмаас төвийн гаралтай зүрх, амьсгалын хурц дутагдлаар нас баржээ.

4. Талийгаачийг үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаачийн цусанд 6,4 промиль этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолт болно.

6. Талийгаачийн цус нь ОI бүлэг байна” гэх дүгнэлт эргийн 24-28 дахь тал/,

2013 оны 07 сарын 30-ны өдрийн 10/07/025/039 тоот Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгаж тогтоосон шинжээчийн дүгнэлт /хэргийн 33-38 дахь тал/,

2013 оны 07 с арын 16-ны өдөр шүүгдэгч ******* гийн “... 00,0% согтолт тогтоогдоогүй болно” гэх Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 79 дэхь тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.А д 420.000 төгрөгний хохирол учирсан гэх “Капитал зууч” ХХК-наас тогтоосон үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 89-93 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Батмөнхийн эмчилгээний зардал 851.200 төгрөг гэх баримт /хэргийн 94-96 дахь тал/,

Хохирогч Ц.У т учирсан хохиролын үнэлгээний баримт /хэргийн 97-129 дэхь тал/,

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 130-132 дахь тал/,

Шүүгдэгч ******* гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтаар нотлогдож тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуулийн үндэслэлтэй шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ.

 

Шүүгдэгч *******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол төлбөрийг шүүхийн шатанд сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг гарахад талийгаач Ц.Тамирын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.2, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Ч  овогт ******* г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт  хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил /хоёр жил/ хасч, 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт 2013 оны 07 сарын 17-ны өдрөөс 07 сарын 31-ний өдөр хүртэл 14 хоног /арван дөрөв хоног/ цагдан хоригдсон, энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар ******* гийн .... дугаарын “B ангиллын жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн авто машины “с 9617 kwb” гэсэн бичигтэй хар өнгийн салхины шил арчигчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар иргэний нэхэмжлэгч Д.Батмөнх нь гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой нэмэлт зардал гарвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* д Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 2 жил /хоёр жил/-ийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* д мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

                        ДАРГАЛАГЧ

                                 ШҮҮГЧ                                                      Ё.РИНЗААН