Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2013/ШЦТ/170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    Хэргийн индекс: 171/2013/0181/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

шүүгдэгч ******* ын өмгөөлөгчөөр З.Энхтуяа,

хохирогч Б.Г ,

шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт С  овогт ******* т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201309000561 дугаартай хэргийг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С  овогтой *******  /РД:.../, 19.. оны .. сарын .-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Усны аж ахуй, эдийн засагч мэргэжилтэй, Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн Төмөр бэлтгэх цехийн ялгагч ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар багийн .. дугаар байрны .. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч *******  нь 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 08 цагийн үед Дархан-Уул аймаг Дархан сумын 8 дугаар багийн нутагт байрлах Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц наркологийн тасгийн байранд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж иргэн Б.Г ийн биед хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.      

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 08 сарын 26-ны өдөр эмнэлэг дээр эмчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Цуг хэвтэж байсан Г , Б , Г  нартай архи уусан. Өглөө 8 цагийн үед эмчийг хэл амаар доромжилж цохисон. Эхлээд эмчийг хэл амаар доромжлоод өрөөнөөс нь гарсан. Г  эмч эмнэлгээс гар гээд хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь хамар руу нь цохисон, өөр зодоогүй гэв.

 

Хохирогч Б.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 08 сарын 26-ны өдөр Д  хэвтэж байсан 3 хүнтэйгээ гарч архи уучихаад өглөө нь ирсэн байсан. Д  эмчтэйгээ муудалцаад байхаар нь эмнэлгийн дотоод журмын дагуу хувцасаа аваад гар гэсэн шаардлага тавьсан. Нөгөө 2 цуг байсан хүн нь дуугүй гараад явсан. Над руу янз бүрийн хараал хэлээд доромжлоод байхаар нь

 

Shiitgeh togtool 2013/ *******  181.2.1.doc

Д ын хөл рүү өшиглөтөл гараа атгаад нүүр рүү цохисон. Цагдаа дуудчихаад байхад хүртэл хэл амаар доромжилсоор байсан. Одоо хамрандаа мэс засал хийлгэх шаардлагатай байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна” гэв.

 

            Шүүгдэгч *******  нь 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журам ноцтойгоор зөрчин, догшин авирлаж иргэн Б.Г т хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

 

Хохирогч Б.Г ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... 2013 оны 08 дугаар сарын 26-ны өглөө ажил дээрээ ирээд байж байхад манай тасагт эмчлүүлж байгаа дөрвөн залуу архи уугаад хоноогүй гэх асуудал яригдаж байсан ба тэдгээр залуусын нэг Г  гэх залуу эмчтэй хэрүүл хийгээд яваад байсан тэгэхээр нь би гадаа гараад Д  гэх залууд та нар энд хэрүүл хийж болохгүй олон хүн хэвтэж эмчлүүлж байгаа яваад өдөр ирээд эмчээс уучлалт гуйгаад листээ бичүүлж ав гэж хэлсэн. Тэгээд өрөөнд байж байхад эмчийн өрөөнд хэрүүл маргаан болоод байхаар нь би ортол Д  эмчрүү хэл амаар дайрч давшилаад хараагаад танай эмнэлгээс зайлна гээд хашгираад байж байхаар нь би боль, ингэж болохгүй гэж хэлсэн. Тэгээд Д  тэр хавиар хараагаад яваад байхаар нь би ардаас нь өрөөнд ороод Д  чи ингэж болохгүй гээд чи хаана харсан юм гэж хэлсэн чинь надруу ундаагаа шидээд оноогүй, тэгсэн намайг хараагаад, дуугай байгаарай та нарын эмчилнэ гэж юу байдаг юм гэхээр нь чи гар гээд би хөлөө үл ялиг өргөөд хөлрүү нь өшиглөсөн гэхдээ миний хөл хөлөнд нь хүрсэн эсэхийг мэдэхгүй, Д  шууд иргэж хараад миний нүүр рүү гараараа цохиод авсан, тэгээд нүд харанхуйлаад нулимс гараад ирэхээр нь би нүд эвгүй болчихлоо гээд орилсон чинь манайхан Д ыг өрөөнөөс гаргаагүй. Тэгсэн эмч Өлзийхишиг ирээд цагдаа дуудсан. Хамрын хавдар буулгаж байгаад ясныхаа мурийлтыг янзлуул гэсэн” гэх мэдүүлэг /хэргийн 9-10 дахь тал/,

Гэрч    С.О  мөрдөн байцаалтанд өгсөн: “... Д  эмчийг хараагаад чамайг мэднэ, би зайллаа гээд эмчийн өрөөнөөс гараад хэвтэж байгаа тасагт ороход нь Г , Оюунбилэг бид 3 ардаас нь орсон. Г ийн хараагаад, барьж байсан ундаагаа шидсэн, тэр нь Г ийг оноогүй, тэгсэн Г  эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байж хүн доромжлоод гэж хэлээд ардаас нь хөлрүү нь өшиглөсөн, гэхдээ яг хөл нь хүрээгүй, тэгсэн Д  эргэж хараад гараа зангидаад Г ийн нүүр лүү цохьчихсон юм” гэх мэдүүлэг /хэргийн 11 дэхь тал/,

Гэрч    Ч.О  мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2013 оны 08 дугаар сарын 26-ны өглөө би ажлаа хийх хажуугаар эмчилгээ хийлгээд хэвтэж байхад манай тасагт хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн залуу эмнэлэгт хоноогүй, өглөө нь согтуу ирсэн. Тариа хийлгэх гээд өрөөнөөсөө гараад ирсэн чинь Г  ёоё гэх шиг болсон би очоод харахад нүүр нь хавдаад хөхөрсөн байсан. Тэгэхэд архи уусан залуучуудын нэг Д  гэх залуу агсам тавиад байж байсан. Сувилагч Г  энэ намайг цохьчихлоо гэж байсан” гэх мэдүүлэг эргийн 12 дахь тал/,

Гэрч    Б.Б  мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2013 оны 08 дугаар сарын 25-ны орой 22 цаг өнгөрч байхад Г , Д , Г  бид 3 “Гурван байвгай” гэдэг орос пиво уусан. Уучихаад эмнэлэгт орж ирээд сууж байсан чинь Г  орж ирээд манай эгчийн бааранд очиж ууя надад картанд мөнгө байгаа гээд гарцгаасан. Гараад 18-ын буудлын дэлгүүрээс лаазтай 0,5-н касс пиво 12 ширхэгийг аваад “Алтантүрүү” буудалд орж өрөө аваад уусан. ... Тэгээд 06 цаг өнгөрч байхад алхаад эмнэлэгт ирсэн. Би эмнэлэгт ирээд өрөөрүүгээ ороод шууд хэвтээд өгсөн. Нөгөө 3 араас орж ирээд коридорт сувилагчтай хэрэлдээд байх шиг байсан” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,

Гэрч    З.Г  мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... Хамт эмчлүүлж байсан Г , Д , Баттулга нартай танилцаад пиво уугаад гадуур хоноод өглөө нь орж ирэхдээ жаахан согтуу орж ирээд эмч бид нарыг яагаад архи уугаад байгаа юм гэхээр нь ганц удаа гээд уучлал гуйсан. Дараа нь сонсоход Д  сувилагчтай маргаад сувилагчийг цохьсон гэж сонссон.” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэхь тал/,

Гэрч    Ш.Г ын мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... 2013 оны 21 цагийн үед Баттулга, Г , Д  бид нар эмнэлэгийн хашаанд ярьж сууж байгаад ... пиво уусан. Тэгээд ...”Алтантүрүү” буудалд орж бас уусан. 06 цагийн үед гараад эмнэлэг орсон. Тэгээд би өрөөрүүгээ ороход Г  эмчтэй маргалдаж байсан. Д  сувилагчийн хамрыг цохьсон юм шиг байна лээ. Би хараагүй” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,

  1.  оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх эмнэлгийн №853 тоот актын дүгнэлт

“1. Б.Г ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрний цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт,

Шүүх сэтгэц гэм судлалын 124 тоот магадлагаа:

“1. Сэжигтэн *******  нь сэтгэцийн өвчингүй эрүүл болно.

2. Сэжигтэн *******  нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан” /хэргийн 21 дэхь тал/,

******* ын өвчний түүх /хэргийн 35-42 дахь тал/,

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дагаж мөрдөх журам /хэргийн 43 дахь тал/,

Хохирогч Б.Г ийн шүүгдэгч ******* аас нэхэмжилсэн зардлын тооцоо, баримт /хэргийн 46-53 дахь тал/,

Шүүгдэгч *******  нь хохирогч Б.Г т 471.650 төгрөг хүлээлгэн өгсөн баримт,

******* ын үйлдсэн хэргээ хүлээн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн ...Би хараагаад, эргэж хараад нүүрэн тус газар нь баруун гараараа атгаж байгаад цохьсон чинь Г  нүүрээ дараад доошоо хараад суугаад цагдаа дуудаарай гээд орилсон чинь ажлынх нь хүмүүс хаалган дээрээ тойрч зогсоод намайг гаргаагүй ээ. Миний зуун хувь буруу надад тайлбар хийх зүйл алга. Би Г ийг 2-3 удаа янхан гэж хараасан. Тэр хүнийг тэгэж харааж, доромжлон, цохьсон минь миний буруу. Ямар нэгэн шалтгаан байгаагүй ээ, Хэн нэгнийг гэмтээх бодол надад байгаагүй ээ, санаадгүй цохиж гэмтээсэндээ харамсаж байна” гэх мэдүүлэг /хэргийн 26, 28 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

 

Иймд С  овогтой ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******  нь урьд ял шийтгэлгүй болох нь Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дэхь тал/-аар тогтоогдлоо.

 

Шүүгдэгч *******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан байх тул хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Г  нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.2, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. С  овогт ******* т согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журам ноцтойгоор зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ******* т 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч Б.Г  нь гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой нэмэлт зардал гарвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* т оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* т мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Баатархүүд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 

                          ДАРГАЛАГЧ

                                    ШҮҮГЧ                                                Ё.РИНЗААН