| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0184/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/177 |
| Огноо | 2013-10-20 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2013/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2013/0184/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Л.Г д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000571 дугаартай хэргийг 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Л.Г /РД:.../ 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг ... тоотод оршин суудаг.
Шүүгдэгч Л.Г нь 2013 оны 09 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутагт байрлах "Гранд" караоке, баарны гадаа иргэн Э.Э ын нүүрэн тус газар нь өшиглөж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Л.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 09 сарын 05-ны өдөр манайхан амралт тэмдэглэх гэж байна гээд 8 цагийн үед намайг “Гранд” нэртэй караоке бааранд дуудсан. Яваад очиход 10 гаран хүн нилээн уугаад халцгаасан байдалтай байсан. 2 цаг гаран дуулж сууж байгаад зааланд нь гараад Э бид 2 цуг сууж байтал Э стакан хагалчихаар нь би хэн төлөх юм гээд уурлаад, тэрнээс болж бид 2 муудалцаж гараад би Э ыг цохисон. Баттулга гэдэг залууг хүргэж өгчихөөд харих хооронд тэд нар манайд оччихоод явсан байсан” гэв.
Шүүгдэгч Л.Г нь 2013 оны 09 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутагт байрлах "Гранд" караоке, баарны гадаа иргэн Э.Э ын нүүрэн тус газар нь өшиглөж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шийтгэх тогтоол 2013/Л.Г 98.1.doc
Хохирогч Э.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн: ”…2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ээлжийнхээ амралтыг аваад ажлынхантайгаа “Гранд” нэртэй бааранд орсон. ... Би нэг пиво уугаад сууж байсан ба стакантай пивоо газар унагаад хагалчихсан чинь чи яагаад хагалчихаж байгаа юм бэ гэхээр нь санаандгүй хагалчихлаа би өөрөө төлчихнө гэж хэлээд бид 2 маргалдсан юм. Тунгаатай юм яриад сууж байтал хажуугаас дуудаад байхад яахаараа сонсдоггүй юм бэ гэж Г хэлэхээр нь би зөрж уурлаад сүртэй юм бэ яасан би өөрөө төлчихнө шүү дээ гэж хэлсэн чинь Г барьсан цэвэр усныхаа саваар хальт цохихоор нь би уурлаад бид 2 хоорондоо барьцалдаж аваад гарсан. Араас Г , П а нар гарч ирээд салгахаар нь би доошоо довжоон дээр суусан чинь миний амруу өшиглөхөөр нь би амаа дарж хэсэг сууж байгаад харсан чинь үүдний 4 ширхэг шүд байхгүй болчихсон байсан” гэх мэдүүлэг /хэргийн 6-8 дахь тал/,
гэрч Г.П ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... нэг нь та нартай цуг явж байгаа залуу гадаа цус нөж болчихсон байна гэхээр нь гартал Э ын амнаас цус гарчихсан байсан. Юу болсон бэ гэхэд Г д цохиулчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,
гэрч А.А ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Э стакантай пиво унагаад асгачихсан чинь Г босч ирээд ундааны саваар нэг удаа Э ыг цохиод, тэр 2 барьцалдаж аваад зодолдох гээд байхаар нь би Г , П а хоёрыг баарнаас цуг гаргасан юм” гэх мэдүүлэг /хэргийн 9, 17 дэхь тал/,
гэрч Г.Г ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”… Би тухайн үед нилээн согтчихсон байсан. Нэг мэдэхэд Э гаднаас цус нь гарчихсан Г намайг цохичихлоо гэж хэлээд орж ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн 10, 20-21 дэхь тал/,
2013 оны 09 сарын 25-ны өдрийн гэрч, хохирогч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 19-22 дахь тал/,
“... 1. Э.Э ын биед 4 шүдний үгүй байдал, доод уруулын шарх, тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо.
2013 оны 10 сарын 10, 11-ний өдрүүдэд Л.Г ас Э.Э т нийт 500.000 төгрөг шилжүүлэн өгсөн Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт, хохирогч Э.Э ын Л.Г тай эвлэрсэн гэх өргөдөл /хэргийн 45-46 дахь тал/,
Шүүгдэгч Л.Г ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Л.Г ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Л.Г нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болохыг тогтоожээ /хэргийн 38 дахь тал/.
Хохирогч Э.Э нь шүүхийн шатанд “... Л.Г ас хохиролоо бүрэн гаргуулж авсан тул гомдолгүй байна. Шүүх хуралд оролцохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс хохирогчид гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч Э.Э нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 292 дугаар зүйлийн 292.2, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Л.Г ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Л.Г д 2 жил /хоёр жил/ хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Л.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Л.Г д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Л.Г д мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Г д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Г д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг сэргээж хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН