| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0188/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/181 |
| Огноо | 2013-10-28 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2013/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2013/0188/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
хохирогчийн өмгөөлөгч З.Э ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,
хохирогч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт Л овогт ******* од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000370 дугаартай хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн Л овогт ******* /РД:.../ 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ухааны багш, социологич мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний хорооны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийгүүлж байгаагүй.
Шүүгдэгч ******* нь 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 2 дугаар төвд өөрийн өрөөндөө тус эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Д.А ийг үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж зодон улмаар түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан аймгийн прокурорын газраас 147 тоот яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 06 сарын 15-ны өдөр амралтын өдөр байсан, би өрөөндөө Г сууж байтал А эмч хувийн ажилтай холбоотой асуудлаар орж ирсэн. Надаас сувилалын мөнгө яасан юм бэ, мөнгөө авмаар байна гэхэд нь би таньд анх уддаг шүү, хүлээгдэх байх шүү гэж хэлсэн ш дээ гэсэн. А эмч анх амарч орж ирээд надад баримтаа өгөхөд нь уддаг шүү, хүлээгдэх байх шүү гэж хэлж байсан. Өмнө нь өрөөнд орж ирж мөнгөө асууж байсан. 15-нд дахиад орж ирээд мөнгөө асуухад нь ирэх 7 хоногт хуралдах гэж байгаа, удахгүй гэхэд А эмч тэргүүлэгчдээ цуглуул, одоо гаргаж өг, би авах ёстой юмаа авах гэж байна, чи өгөх ёстой юмыг минь өгөх ёстой гэж ширүүхэн дугарч
орж ирсэн. Алтаа эмчийн хүүхэдтэй нэг ангид сурч байсан. Дуу нь өндөрсөөд ороод
Шийтгэх тогтоол 2013. ******* 99.1.doc
ирэхээр нь эхлээд чимээгүй суугаад чихэвч сонсоод гарахыг нь хүлээсэн. Чи үйлдвэрчний ажлаа хийхгүй, улс төрийн ажил хийж карьер хөөж байна гэсэн. Тэгсэнээ хэлэх хэлэхгүйгээр янз бүрийн үгээр доромжилсон. Би босч ирээд та энэ талаар янз бүрийн юм ярих, дүгнэх хүн биш ээ гэж хэлсэн. 2-3 минут гарахыг нь хүлээсэн. Гарах янзгүй болохоор нь босч очоод баруун бугалганаас нь бариад гаргах гэтэл намайг нэртэйгээр нь зодчих гээд нүүрээ өгөөд, цээж рүү 2-3 удаа цохисон, хөл рүү өшиглөсөн. Тэр үед нь би түлхэхэд намайг аллаа авраарай гэж хашгирч эхэлсэн. Тэгснээ коридорт мөн авраарай, аллаа гээд хашгирсан. Яагаад ингэж миний тэвчээрийг барж байгаа юм бол гэж бодоод өрөөнөөсөө гарахад харуул Болд ирчихсэн зогсож байсан. Тэгснээ А эмч намайг харчихаад Болдын ард нь очиж аллаа, амь авраарай гэж хашгирсан. Би тэр үед ална шүү тэнэг авгай минь гэж хэлсэн нь үнэн. Болд хамгаалагч намайг өрөө рүүгээ ор гэсэн. Тэгээд өрөөндөө ороод ус уучихаад жоохон тайвшираад гарсан. 5 цагийн үед хүүхэд нь утасдаад дарамталж эхэлсэн бөгөөд 17 дугаар сургуулийн тэнд уулзахаар болсон. Тэнд нь очтол 2 дугаар төв дээр ир гэсэн. Би очтол ЭнхТ өмгөөлөгч, нэг найзтайгаа байж байсан, дээшээ гартал Үнэнбаяр хэрэг бүртгэгч ирсэн байсан. Асуудлыг хурцатгаж байгаа юм байна, би өмгөөлөгчөө дуудна гэсэн. Лхамсүрэн өмгөөлөгчтэй ярихад ирэх боломжгүй байна гэсэн. Үүдний бичлэгийг үзэхэд Гантуул гараад явах, хамгаалагч дээшээ гарах хооронд нийт 3 минут л байна лээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний нэр төрийг гутаасан. Миний мэдүүлгээс илүү хохирогчийн үгэнд автсан маягаар хандаж байсан. Би түлхэж гаргасан, зодож цохисон асуудал байхгүй. Миний цамцнаас зуурч гарахгүй гэдэг маягаар зууралдсан. Өөрийнхөө өрөөнд ширээ тойроод зугтахдаа хэвлий тус газраа цохисон юм болов уу гэж бодож байна. Надтай ноцолдож байхдаа шил нь унасан байна лээ. Өрөөнөөс гарч байх үед паар мөргөж унасан гэж байсан, тийм юм байхгүй. Сувинер хаалганд түлхэгдээд хагарч унасан. Би үнэхээр цохиж зодсон бол хөнгөн зэрэг битгий хэл гэмтэл учруулах байсан гэж бодож байна. Мөрдөн байцаагчид миний цохилтын хүчийг тогтоож өгөөч ээ гэж хүсэлт гаргаж байсан. Сүүлийн үед ажил албанаас минь өөрчилнө гэж гарын үсэг зуруулаад явж байгаа асуудал ч гарсан. Үнэхээр цохиж зодоод гэмтэл учруулсан бол хүлцэл өчөөд, эмчилгээний төлбөр өгөх байсан. Дээр нь удаа дараа хэвлэл мэдээллээр худал мэдээлэл тараасан. Хийгээгүй зүйлийнхээ төлөө энэ хүртэл явсан учраас уучлал гуйх боломжгүй зүйл гэж үзэж байна” гэв.
Хохирогч Д.А хууль сануулсан баримтанд гарын үсэг зуран шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө: “... А эгч маань гээд ярихад нь уярлаалдаа. Гэхдээ голчтой юм ярьсангүй. 4 сард сувилалд явсан. 5 сарын эхний хагас сайнд ирсэн. 7 хавьцаа байсан. Хаалган завсар баримтаа хийчих гэдэг. Гэхдээ би үл хүндэлсэн хэрэг болох юм болов уу гээд өөрөө бичгээ оруулж өгсөн. 6 сарын 15-нд ажил дээрээ ирсэн. Гантуул нартай тусгай ажилтай байж байсан. Мөнгөө асуучихъя гэж өрөө рүү нь орсон. Сонгуулийн дараа өгнө гэсэн. үйлдвэрчний эвлэл сонгуульд ямар хамаатай юм бэ гэж хэлээд би Гантуулын хажууд очоод суусан. Чамайг карьер хөөдөг залуу гээд хүн ярьж байна лээ шүү гэж би хэлсэн. Намайг чи гэсэн болохоор Гантуул санаа нь зовоод гарсан байх. Болилдоо намын ажил битгий хий л дээ гэж хэлээд гарах гэтэл өмднийх нь 2 гуя хоорондоо хурдан хурдан хавиралдаж дугараад, эрүү нь чичирч хүрч ирээд гарнаас татаад зүүн хөлнөөс дэгээдэж унагааснаа нүүр лүү минь цохих гэж байснаа гараа татаж аваад, хөлөөрөө 2 удаа өшиглөж дэвссэн. Зүүн хажуу тийшээ эргэтэл хөлөөрөө хэвлий рүү өшиглөсөн. Хамгаалаад доошоо харахад гар луу, шанаа руу өшиглөсөн. Үснээс зуураад шал руу цохисон. Чамайг алчихъя, өнөөдөр дуусгачихъя гээд дайраад байсан. Би ухаан алдаад, сэргэнгүүтээ зугтаж гартал секурити 2 давхарт дээшээ гарч ирсэн. Би намайг зодчихлоо гэж хэлсэн. Намайг өрөөндөө ортол Б миний өрөөнд араас орж ирсэн. Би цагдаа дуудна гэтэл утас булааж авах гээд ширээ тойроод хөөсөн. Секурити намайг хамгаалж чадаагүй. Б ыг гарахад нь би хаалгаа дотроос нь түгжээд, хүү рүүгээ яриад уйлсан. Тэгэхэд Б секурититэй ирээд 2 удаа хаалгыг маань өшиглөчихөөд доошоо буусан. Би цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Хүүгээ ирэхэд нь би Б той барилцаж авч, зодоон цохион хийж болохгүй шүү, хэрэв тэгэх л юм бол ээж нь энэ зодуулсан чигээрээ л үлдэнэ гэж хэлсэн. ЭнхТ өмгөөлөгч, Үнэнбаяр цагдаа 2 хүртэл зодолдож болохгүй шүү гэж хүүд маань хэлсэн. Гэмтлийн эмчид үзүүлтэл хэвт гэсэн. Оточ маналд бариулчихаад, Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Би өвдөг дээрээ сууж чадахгүй, 3 өдөр коршок тавиулж бие зассан. Шөнөжин ёолж хоносон. Би мөнгө авъя гэсэн ойлголттой байгаагүй, сард миний орлого 1.500.000 төгрөгнөөс буудаггүй. Ийм бузар аргаар мөнгө авах санаа байгаагүй. Б өөрөө ирж уучлалт гуйгаагүй. Би амьдралаа аваад явж байсан, зовлон үзсэн, уучлах сэтгэл надад байсан. Шүүх шинжилгээний албаны эмч гэмтлийн зэрэг тогтоосон. Сая Б бол үнэхээр жудаггүй ярьлаа. Зодуулсаныхаа дараа утсаа барьчихаад 4-5 минут хэн рүү залгахаа мэдэхгүй, юу хийх яахаа мэдэхгүй байдалтай байсан. Тухайн үед би ингээд ажлаа хийж чадахгүй болчихвол яанаа гэж хүртэл бодож байсан. Эмч эмчилгээ бичиж өгсөн, эмнэлэгт хэвсэн. Уйгагүй явсаны хүчинд эргээд сэргэчихээд өдий зэрэгтэй байж байна. Хэрвээ би гэмтлийн зэрэг хуурамчаар тогтоолгосон бол хүнд, хүндэвтэр болгох байсан. Болдод нөлөөлсөн нөлөөлөл байсан юм байна. Худал юм үнэнд гүйцэгдэнэ гэгчээр болж байна. Болдод би тухайн үед гэдсээ харуулсан, эмэгтэй хүн болохоор сайн харж чадахгүй байх шиг байсан. Б өөрөө очоод камерийн бичлэг авчихсан байсан. Цаг хугацааг нь засчихсан. Үйлдвэрчиний эвлэлийн дарга бол сард 800.000-1 сая хүртэл төгрөгний цалин авдаг. 500.000 төгрөгний цалинтай гэж худлаа ярилаа. Үнэнбаяр байцаагч, ЭнхТ өмгөөлөгчтэй Б ын өрөөг онгойлгоод орж үзэхэд эмх цэгцгүй байсан. Сандалнууд нь эмх замбараагүй, газар бал хугарсан байдалтай, толгой хэсэг нь байсан, бөгс хэсэг нь байгаагүй, нүдний шил уначихсан, сувинер хагарчихсан байсан. Хэн ч бурууу юм хийж болдог, уучлалт гуйх чадвартай байх ёстой. Намайг унагаачихаад дэвслэхэд нь би гуянаас нь бариад хөхрүүлчихсэн байж магадгүй. Гэмтлийн зэрэг тогтоолгоно гээд явж байсан. Яагаад Алтаа эгчээ гээд уучлалт гуйгаад ирээгүй юм. Би тийм адгийн амьтан биш ш дээ. Би гомдолтой байна. Хохирол төлбөр нэхэмжилж байна. Зарим эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсаных нь баримт нь олдохгүй, зарим нь баримтгүй болоод харин ч үнийн дүнг дутуу нэхэмжилсэн байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
2013 оны 06 сарын 18-ны өдөр Д.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252, 254 дүгээр зүйлд заасныг сануулж, хохирогчоор байцаасан мэдүүлэгт: “... 2013 оны 06 сарын 15-ны өдөр 16 цагийн орчим би өөрийнхөө өрөөнд орох гээд явж байтал Б даргын өрөө онгорхой байсан ба өрөөнд нь Гантуул болон өөр 5-6 хүн суучихсан ажил ярьж байгаад хүмүүсийг гарахаар нь сувилалд амарсан хөнгөлөлтийн мөнгөө асуух гэж ороод Б оос “... эгчийнх нь мөнгө юу болж байна...” гэж асуухад сонгуулийн өмнө өгнө гэснээ өө нээрээ амжихгүй юм байна гэхээр нь би 1 сарын хугацаанд хуралдаж шийдэж болоогүй юм уу гэхэд Б “... та юун сүртэй юм бэ, ... чи ер нь юу гэж өрөөнд орж ирж намайг загнаад байгаа юм...” гэхээр нь би “... залуу хүний чинь хувьд хэлэхэд үйлдвэрчний эвлэлийн ажлаа хийдэггүй, намын ажил хийж карьер хөөсөн залуу гэж хүмүүс ярьж байна лээ” гэтэл Б уурлаад ширээнийхээ араас босч ирээд хөмхийгөө зуугаад үйлдвэрчний эвлэлийн ажил хийх, хийхгүйг чи мэддэг юм уу гэхлээр нь би “наад өргөдлүүдийг чинь шийдсэнээр ажил чинь эхэлнэ дээ” гэчихээд гараад үүднийх нь өрөөнд явж байтал Б араас чамайг алчихъя, дуусгачихъя гээд гарнаас татаж эргүүлээд хөлөөрөө дэгээ тавьж газар унагаад, яана гэнээ чи гээд гараараа миний нүүр рүү цохих гэснээ болиод гараа татаж аваад, миний хэвлий дээр 2 удаа баруун хөлөөрөө дэвсэж, намайг миний дүү яаж байнаа гээд хажуу тийшээ эргэтэл ахин хэвлий тус газар 3-4 удаа өшиглөж, намайг орилоод атиралдаад доошоо харахад нуруу, бөөр, дал хэсэгт 3 удаа дэвсээд миний үснээс зулгаагаад газар мөргүүлсэн. Дараа нь миний зүүн талын шанаа руу өшиглөсөн. Зүүн гар дээр нэг удаа дэвссэн. Б намайг зодож байгаад нэг мөсөн гүйцээчихье гээд үснээс зулгааж чирээд цаад өрөөлүүгээ оруулсан. Ингээд би ухаан алдаад байж байгаад сэргээд, босож гүйж гараад харуулаа гээд орилсон чинь харуул хүрээд ирсэн... би өрөөндөө ороод байж байтал Б гаднаас орж ирээд нэгэнт шоронд орох хүн чамайг ийм байдалтай үлдмээргүй байна гээд намайг алаад дуусгачихъя гээд хөөсөн ба харуул болиулах гэхэд гарнаас нь мултраад намайг хөөгөөд байсан. ...ээж шигээ хүнийг ийм хэрцгийн зодсонд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хэргийн 28-31 дэхь тал/,
Гэрч А.Б мөрдөн байцаалтанд хууль сануулж авсан: “... 2013 оны 06 сарын 15 өдөр ... 1 давхарт албан байрандаа байж байхад 3 давхарт эрэгтэй, эмэгтэй хүний дуу гараад орилоод шуугиж эхлэхээр нь 3 давхарт гүйж гартал Б дарга А эмч 2 барьцалдчихсан коридорт 2 өрөөнийхөө голд зогсож байсан. А эмч “үүнийг тавиулаад өгөөч, намайг аллаа” гэж орилсон. Б болохоор намайг муухай доромжиллоо, би ингэж доромжлуулж үзээгүй гэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгтэл А эмч өрөө рүүгээ ороод цагдаа дуудна гэхэд Б дарга араас нь гүйж ороод А эмчийг барьж авах гээд ална гээд хөөгөөд байхаар нь би болиулсан чинь Б дарга өрөө рүүгээ ороод байж байгаад гараад явсан. ... А эмч Б даргыг гарсан хойно намайг зодлоо гээл гар, хэвлий хэсгээ үзүүлсэн. Үзүүлсэн газар нь бага зэрэг зулгарчихсан байгаа харагдсан...” гэжээ /хэргийн 34-35 дахь тал/,
Гэрч О.Э мөрдөн байцаалтанд хууль сануулж авсан: “... 2013 оны 06 сарын 15-ны өдөр ээж А залгаад танай ангийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Б намайг зодлоо гэж хэлсэн. ... Би Б руу залгахад утсаа авахгүй болохоор нь мессеж бичсэн чинь залгаад ална шүү гөлөгөө гээд байхаар нь “чи яагаад ээжийг зодож байгаа юм бэ” гэхэд Б танай ээж миний дургүйг хүргээд байсан юм, одоо би чамайг очоод гүйцээгээд өгье, хоёулаа хутгалцах уу гээд байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 36-37 дахь тал/,
Гэрч Д.Г мөрдөн байцаалтанд хууль сануулж авсан: “...2013 оны 06 сарын 15-ны өдрийн 16 цагийн орчим Б той уулзахад А эмч ганцаараа орж ирээд Б той юм ярилцсан ба гарахдаа “өгөөрэй чи” гэхэд Б “өгнө” гэсэн чинь А эмч “чи өгнө биш, өгөх ёстой, чи ажлаа хийж чадахгүй байна” гээд эргээд орж ирээд маргалдсан ба маргахаар нь гараад явчихсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 38 дахь тал/,
Гэрч ******* мөрдөн байцаалтанд хууль сануулж авсан: “...2013 оны 06 сарын 15-ны өдөр А ийн хүү миний танил болох Энхсайхан надруу утсаар яриад ээжийг маань хүн зодчихлоо Эрүүл мэндийн 2 дугаар төв дээр хүрээд ирээч гэсэн. ... Удалгүй цагдаа нар ирж Б ын өрөөнд ороход сандалууд нь эмх цэгцгүй, газар шалан дээр нь нүдний шил, бал газар унасан, баримлын шавар сувинерхүү зүйо хагарсан байдалтай байсан, ... намайг очиход А нь зодуулсан байртай нүүр нь улайчихсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 45 дахь тал/,
Гэрч П.Ү мөрдөн байцаалтанд хууль сануулж авсан: “... 2013 оны 06 сарын 15-ны өдөр 18 цагийн орчим Эрүүл мэндийн 2 дугаар төв дээр хүн зодууллаа гэх дуудлагын дагуу очиход хохирогч А ээс анхны тайлбарыг авсан. А нь анх очиход нилээн айж сандарсан байдалтай байсан бөгөөд шанаа хэсэгтээ улайсан байсан ба Б ын өрөөнд ороход А ийн нүдний шил газар унасан, газраар үзэг бал зэрэг зүйлүүд унасан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 46 дахь тал/,
2013 оны 06 сарын 21-ний өдрийн Шүүх эмнэлгийн 604 тоот шинжээчийн дүгнэлт:
“... 1. Д.А ийн биед тархи доргилт, нүүр, их бие, мөчдийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хэргийн 52 дахь тал/,
2013 оны 06 сарын 28-ны өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 20-23 дахь тал/,
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 25-27 дахь тал/,
2013 оны 08 сарын 13-ны өдрийн шинжээч эмч Д.Т гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 49 дэхь тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2013 оны 09 сарын 16-ны өдрийн 617 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт:
“...1. Шинжээч эмч Д.Т гийн гаргасан 604 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Тухайн үед тархи доргилт, зүүн хацар, шанаа, баруун тохой, зүүн сарвуунд зулгаралт, хэвлий, зүүн шилбэ, баруун өвдөг, зовхи шанаа, зүүн бугалга, зүүн дал, цээжний зүүн ар хэсэгт, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, баруун 3-5-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хэргийн 54-55 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 623 дугаар дүгнэлт:
“... 1. ******* ын биед зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага учир гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно” /хэргийн 58 дахь тал/,
2013 оны 06 сарын 18-ны өдрийн 1080 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 73 дахь тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 75 дахь тал/,
Хохирогч Д.А ийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, зарлагын баримтууд /хэргийн 133-145, 161-162 дахь тал/,
2013 оны 10 сарын 25-ны өдрийн шинжээч Ж.Ганцэнгэлд мөрдөн байцаалтанд хууль сануулж авсан мэдүүлэг /хэргийн 159-160 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллагдах үндэслэлтэй байна хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч ******* ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив, субъектив талын бүх шинжүүдийг бүрэн агуулаагүй байх тул гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч ******* ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулав.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул хохирогч Д.А ээс нэхэмжилж буй 1.882.555 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “Д.А нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний нэр төрийг гутаан доромжилж, гүтгэсэн...” гэх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан учир шүүгдэгч ******* ын дээрх гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн 2 дугаар төвийн 2013 оны 06 сарын 15-ны өдрийн камерийн бичлэгийг хуулбарласан 1 ширхэг Сиди-г 2013 оны 08 сарын 06-ны өдөр ахлах мөрдөн байцаагч ахмад Д.Өлзийхүү нь сэжигтэн ******* оос хураан авч Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол гарган, тэмдэглэл үйлдсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан байцаан шийтгэх ажиллагаа явуулах замаар нотлох баримтыг цуглуулах журмыг зөрчсөн гэж үзэж мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар шүүх уг эд мөрийн баримт гэх Сиди-г нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 292 дугаар зүйлийн 292.2, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч ******* од 1 сар 10 хоног /нэг сар арав хоног/ баривчлах ял шийтгэсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН