Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2013/ШЦТ/183

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

  Хэргийн индекс: 171/2013/0192/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

хохирогч Э.Д ,

хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт Б  овогт ******* д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000553 дугаартай хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт *******  /РД:Е.../, 19..  оны .. дугаар сарын .. -ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **** оюутан, ам бүл ***, *** хамт Дорноговь аймгийн ... сумын .. дугаар баг Эрх ... дүгээр гудамж ... тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч *******  нь 2013 оын 08 сарын 31-ний өдөр Дархан сумын 15 дугаар багт байрлах ШУТИС-ийн дотуур байрны 208 тоот өрөөнд иргэн Э.Д , Т.М нарыг илтэд үл хүндэтгэн догшин авирлан танхайрсаны улмаас Э.Д.биед хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр найз Б , О  бид 3 нэг нэг шил Нийслэл нэртэй пиво уусан. ШУТИС-ийн байрлуу орох гээд явж байтал Боролзой, Батбаатар хоёртой тааралдахад 208 тоотод 1 дүгээр курсынхэн ирчихсэн байна лээ, орж танилцахгүй юм уу гэсэн. Өрөөнд ороход М , Д  2 байхаар нь та 2 ах нартайгаа ирж танилцахгүй юмуу гэхэд Д  босч ирэхээд ойртоход нь би зүүн хацар луу нь нэг удаа алгадсан. М босч ирээд мэндлэхэд нь баруун хацар луу нь нэг удаа алгадсан” гэв.

Хохирогч Э.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 08 сарын 31-ний орой 9 өнгөрч байхад М  нар өрөөнд орж ирсэн. М бид 2 сууж байсан. Орж ирээд ах нартайгаа танилцахгүй юм уу гэхэд нь очоод нэрээ

 

 Шийтгэх тогтоол 2013.*******  181.2.1.doc

хэлээд гар барих гэтэл цохисон. Эхлээд намайг, дараа нь М ыг цохисон. Охидууд болон жигүүрийн дарга орж иртэл гараад явсан. Би гэрийнхэндээ хэлээгүй 2 хоносон. Тасгийн хүүхэд манай аав, ээжид хэлсэн байсан. Цохиулсан өдөр нь амралтын өдөр байсан. 1 дэх өдөр хичээлдээ очсон. Отгонцэрэн гээд багш намайг эмнэлэг рүү хүргэсэн. Хацраа яасан юм гэж Билгүүндалай гээд манай ангийн хүүхэд надаас асуухаар нь хэлтэл ангийн багшид хэлчихсэн байсан. Эмнэлэг ороод үзүүлтэл эмч цохиулсанаас болоод дотуур цус хуралт байна, хагалуул гэсэнгэв.

 

Шүүгдэгч *******  нь 2013 оын 08 сарын 31-ний өдөр Дархан сумын 15 дугаар багт байрлах ШУТИС-ийн дотуур байрны 208 тоот өрөөнд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсаны улмаас иргэн Э.Д.биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Э.Д.мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2013 оны 08 дугаар сарын 31-ний орой дотуур байранд өрөөндөө найү М ын хамт хичээлээ хийгээд сууж байхад өрөөнд танихгүй архи үнэртүүлсэн гурван ах орж ирсэн. Тэгээд махлаг биетэй М  гэх ах та нар ах нартайгаа танилцахгүй юм уу гэж асуухад М бид 2 босоод, би түрүүлж очоод танилцах гээд ойртоход М  ах намайг үгийн зөрөөгүй гараараа нэг удаа цохисон. Тэгээд намайг цохисон залуу М той гар барьчихаад нүүрэн тус газар нь дахиад нэг удаа алгадаад өрөөндөө байдаг хүүхдүүдийг дууд гэж явуулсан. Намайг ганцхан шар царайтай махлаг биетэй нэг удаа гараараа миний шанаа хэсэг рүү цохисон” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэхь тал/,

Хохирогч Т.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2013 оны 08 дугаар сарын 31-ний орой 208 тоот өрөөндөө найз Д.хамт сууж байхад манай өрөөнд гаднаас танихгүй 3 ах орж ирсэн. М  гэх ах “ах нартайгаа танилцдаггүй юм уу” гэхэд нь Д  босоод танилцах гээд очиход гараараа нэг удаа цохиход Д  хацраа бариад хойшоо болоход Д ийг цохисон ах намайг цохих гэхэд нь бултахад миний хацрыг гар нь шүргээд өнгөрсөн” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэхь тал/,

Гэрч Б.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******  208 тоот өрөө рүү хамтдаа оръё гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэхэд зүгээрээ хамт орчихоод гаръя гэсэн. Тэгээд бид нар 208 тоот өрөө рүү Батбаатар, М  бид 3 ороход 2 хүүхэд хичээлээ хийгээд сууж байсан. М  Д  гэх хүүхдийн зүүн шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Д  хацраа бариад ямар нэг үг дугараагүй цаашаа болоод зогссон. М  дахиад цаад талд нь байсан М гэх хүүхдийг нүүрэн тус газар нь нэг удаа алгадаад хамт байдаг хүүхдүүд чинь хаана байна гэхэд хажуу талын өрөөнд байгаа гэж хэлсэн. Тэгтэл дуудаад ир гэхэд М гэх хүүхэд өрөөнөөс гараад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 27 дахь тал/,

Гэрч Э.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “... М  өрөөнд байсан 2 хүүхдэд хандаж ах нараа танилцчих уу гэхэд 2 хүүхэд босч ирээд Д  гэх хүүхэд гар барихад нь М  нүүрэн тус газар нь 1 удаа цохиход ямар нэг үг дугаралгүй дуугүй зогсож байсан. Тэгээд М гэх хүүхдийг гарнаас нь бариад нэг удаа нүүрэн тус газар нь цохисон” гэх мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/,

2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 881 дугаартай дүгнэлт:

“... 1. Э.Д. биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 42 дахь тал/,

 Хохирогч Э.Д.шинжилгээ хийлгэсэний болон эмчилгээний зарлагын баримтууд /хэргийн 97-100 дахь тал/,

Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 121 дэхь тал/,

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Т.М нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдэгдсэн /хэргийн 122 дахь тал/ тул энэ тогтоолоор шүүгдэгч ******* эс хохирогч Т.М т гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүгдэгч *******  нь шүүхэд 680.000 төгрөг байршуулсан бөгөөд хохирогч Э.Д.нэхэмжилж буй хэрэгт авагдсан болон шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн эмчилгээний зардалын баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад нотлох баримтын шаардлага хангасан 326.600 төгрөгийг Э.Д ид олгож, үлдсэн мөнгийг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Э.Д  нь гэмт хэргийн улмаас цаашид өөрт гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 62 дахь тал/.

Шүүгдэгч *******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг шүүхийн шатанд сайн дураараа төлж барагдуулсан, өөрийн гэм буруугаа ойлгож, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж өөртөө дүгнэлт хийж байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, Шинжлэн Ухаан технологийн Их сургуулийн 2 дугаар дамжаанд сурч байгаа зэрэг хувийн болон хэргийн нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, шүүгдэгч ******* д засарч хүмүүжих, сурч боловсрох боломж олгох үүднээс түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 292 дугаар зүйлийн 292.2, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт *******-ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсаны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ******* д 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч Э.Д  нь цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой нэмэлт зардал гарвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* д хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *******-д мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол ******* д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* д авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

   ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                                    Ё.РИНЗААН