| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0191/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/185 |
| Огноо | 2013-11-01 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2013/ШЦТ/185
Хэргийн индекс: 171/2013/0191/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,
хохирогч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Ж М ид холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000632 дугаартай хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ж М /РД: /, 19.. оны .. дугаар ..-ны өдөр Завхан аймагт төрсөн, 62 настай, эрэгтэй, яс үндэс халх, Дээд боловсролтой, Агрономич мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан сум .. дугаар баг .. дугаар хороолол .. дугаар байр .. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч ******* нь 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед Дархан сумын 13 дугаар баг ХААИСургууль дээр иргэн П.М г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодон улмаар биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“ 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр уурласандаа болоод М дээр очиж үстэж авч алгадсан нь үнэн. Уучлалт гуйж эв зүйгээ олсон, өөрийнхөө үйлдлийг зөтгөхгүй” гэв.
Хохирогч П.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“ 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Захиралын дэргэдэх Зөвлөлийн хурал орчихоод байж байтал М гуай ирээд 2 үг солиодхоё гээд өрөө рүүгээ авч ороод үгийн зөрөөгүй алгадаад, үсдээд, толгой руу цохиж, янз янзын муухай үгээр доромжлоход нь миний уур хүрээд би хутагтын үр удам, тань шиг хоноцын шээс биш гээд хэлчихсэн юм. Надад сургуулийн эрх ашгийн эсрэг хийсэн зүйл байхгүй. Ямар ямар мэдээлэл очдог байсныг би мэдэхгүй байна. Ямар нэгэн хууль бус үйлдэл хийсэн зүйл байхгүй. М гуай өчигдөр ирж надаас уучлалт гуйсан, би бас муухай үг хэлсэндээ уучлалт гуйгаад бид 2 эв зүйгээ олж эвлэрсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Шийтгэх тогтоол 2013/******* 99.1.doc
Шүүгдэгч ******* нь 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэн П.М г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч П.М гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн орчим би ажил дээрээ нарийн бичгийнхээ өрөөндөө байж байтал зөвлөх профессор ажилтай М орж ирээд сайн уу ажил сайн уу 2 үг солиодхоё гэхээр нь би дагаад өрөөндөө ороод үүдээ хаагаад яасан та гэж асуусан чинь М намайг би тусдаа өрөө эзэгнээд чамд ямар гай болсон юм бэ гээд зүүн шанаа руу гараараа цохиод авсан. Би тэгэхээр нь та яаж байнаа гэсэн чинь үсдэж аваад толгойны ар тал руу нэлээн хэд цохихоор нь би үснээсээ тавиулаад өрөөнөөс түлхээд гаргасан чинь намайг элдэв янзын үгээр доромжлоод дайраад байсан. Би тэгээд өрөөндөө сууж байсан чинь эргэж орж ирээд ширээн дээр байсан том тооны машин, бичгийн сав зэрэг гартаа тааралдсан болгоноор шидэж байснаа хүрч ирээд дахиад үсдээд толгой руу цохиод байсан. Тэгэхэд сургалтын албаны дарга, нарийн бичиг нар салгаад аваад гарсан юм. Би тэгээд цагдаа дуудчихаад өрөөндөө юмаа хийгээд уйлаад сууж байсан чинь дахиж орж ирээд дахиад үсдээд толгой рууу цохиж зодсон. Тэгтэл хүмүүс дөнгөж салгаад байж байтал цагдаа орж ирээд аваад явсан. Өмнө нь бас 8 дугаар сарын 30-ны өдөр бас орж ирээд янз бүрийн буруу юм хүнээс сонсчихоод намайг хутгалж ална шүү гэж хэлж заналхийлээд гараад явсан. Дараа нь харин буруу ойлгосон байна лээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 6 дахь тал/,
Гэрч Д.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн орчим М захиралын өрөөнөөс М захирал гараад араас нь М захирал гарч ирээд би бол нэртэй айлын хүүхэд судартай айлын хүүхэд чамтай адилхан хоноцын шээсийн хүүхэд биш гэж хэлсэн. Тэгтэл Мижээ багш эргэж хараад маргалдаж байгаад ухасхийхэд нь Эрдэнэчимэг дундуур нь орж хорьсон. Тэгтэл Мижээ багш гараад явсан. Удалгүй Мижээ багш буцаж орж ирээд өрөө лүү нь орсон. Орсон хойноо пижигнэлдээд байхаар нь бид 2 өрөөнд нь орсон чинь Мижээ багш Мэндээ захиралын үснээс зулгаачихсан байж байхаар нь очиж салгасан юм. Тэгтэл Мижээ багш гараад явсан, Мэндээ багш битгий хүн оруулаарай гэж байсан. Тэгээд нэг харсан чинь цагдаа ирчихсэн Мижээ багшийг аваад гарч байсан” гэх мэдүүлэг /хэргийн 8 дахь тал/,
Гэрч С.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн орчим би дэд захирал П.М бид 2 компьютер дээрээ юм хийгээд сууж байсан чинь гаднаас М багш ороод ирсэн. Тэгээд М захиралыг өрөөнд чинь оръё 2, 3 солих үг байна гээд тэр 2 өрөөндөө орсон. Удалгүй Мэндээ захиралын дуу гараад орилоод өрөө нь онгойгоод Мижидорж захиралыг Мэндээ захирал түлхээд гаргахад захиралын өрөөнд байсан Д.Энхтуяа багш бид 2 урдаас нь орж таарсан юм. Тэр 2 хэрэлдсэн бололтой Мижээ захиралын араас нь Мэндээ захирал “би бол удамтай бол удамтай судартай бол судартай айлын хүүхэд та бол хоноцын шээс” гэж хэлсэн. Тэгтэл Мижээ захирал эргээд Мэндээ захиралын үснээс нь зулгаагаад авахаар нь Энхтуяа бид 2 та ингэж болохгүй гээд салгасан. Тэгээд Мижээ захирал гараад явсан. Тэгээд 20-иод минут болоод эргэж орж ирээд Мэндээ захиралын өрөөнд нь ороод хэрэлдээд байх шиг байсан. Мэндээ багш болиочээ та ингэж болохгүй шүү дээ гээд байхаар нь Энхтуяа бид 2 араас нь өрөөнд нь ороход мөн үснээс нь зулгаачихсан байж байсан. Тэгтэл цагдаа ирээд Мижээ захиралыг аваад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 9 дэхь тал/,
Гэрч Н.О мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн орчим би өрөөндөө байж байсан чинь манай аж ахуйн дарга Т.Нямсүрэн хуучин захирал дэд захирлаа зодоод байна гэнэ. Эмэгтэй хүнийг зодож болохгүй биз дээ гэж хаалгаар шагайж хэлчихээд яваад өгсөн юм. Би тэгэхээр нь босоод дэд захирал М гийн өрөөнд орсон чинь ганцаараа уйлаад сууж байсан. Би юу болсоныг асуухад М захирал үгийн зөрөөгүй урдаас хүрч ирээд цохичихлоо гэж хэлж байсан. Тэгээд байж байтал захирал дуудахаар нь захиралын өрөөнд ортол дахиад хүмүүс шуугилдахаар нь эргээд дэд захиралын өрөөнд орсон чинь М захиралын 2 гарнаас нь Энхтуяа, Эрдэнэчимэг 2 зууралдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би очоод Мижээ захиралыг 2 гарыг нь зөрүүлж бариад түлхээд өрөөнөөс нь гаргаад үүдний сандал дээр суулгасан юм. Жаахан байж байгаад Мижээ захирал босоод өрөө рүүгээ орчихоор нь би бас өрөө рүүгээ яваад өгсөн юм. Тэгээд өрөөндөө ороод цонхоор харсан чинь цагдаа ирээд сургууль руу орж байсан. Тэгээд цаашаа юу болсныг сайн мэдэхгүй байна. Мэндээ захирал орой нь ажил тарахдаа манай өрөөгөөр дайраад гарахдаа Мижээ захиралыг дахиж орж ирж зодож байгаад цагдаа нарт баригдаад явлаа гэж ярьж байсан. Намайг харж байхад бол зодолдож цохилцсон асуудал байхгүй. Эхлээд өрөөнд нь ороход М уйлаад сууж байхад нь юу болсныг асуухад зодсон гэж хэлж байсан. Дараа нь ороход Мижээ захирал М руу дайраад, зууралдаж байсан хүүхнүүд болон М руу юу гэж хэлээд орилоод байсныг санахгүй байна, орилоод дайраад байсан. Намайг дэргэд нь очиход эсэргүүцээд гараа савчаад байхаар нь би гарыг нь бариад түлхэж гаргасан юм” гэх мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/,
Гэрч Д.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр М захирал М захирал 2-ын хооронд болсон зодооны асуудлын талаар бол дэргэд нь байгаагүй болохоор мэдэх зүйл алга байна. Тэр өдөр нь М гийн өрөөнд ороход ганцаараа уйлаад сууж байхаар нь юу болсныг асуухад М захирал уулзаадхъя гээд өрөөнд оруулж байгаад үгийн зөрөөгүй цохичихлоо гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,
2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 1017 тоот дүгнэлт:
“ ... 1. П.М гийн биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус
хуралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх
боломжтой, гэмтлийн зэрэг
тогтоох зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” /хэргийн 14 дэхь тал/,
Шүүгдэгч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Энэ явдлуудаас М бид 2 маргалдаж эхэлсэн ба манай дүү Оюунхүүд Мижээ захирал сайн хүн болгоноо муу хэлэх юм. Намайг захирал дээр орох болгондоо өөрчилсөнгүй гэж хэлэх юм. Тэр болгоныг нь захирал надад хэлэх юм гэж хэлсэн байсан. 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би М тай уулзаад чи тэр үгээ надад хэлчихгүй дүүд хэлэхдээ яахав. Захирал чинь тэгээд миний үгийг чамд хэлж байхдаа яадаг юм гээд маргалдсан юм. Тэгээд бид 2 захирал Ганболдтой нүүрэлдсэн чинь захирал нь нэг их олигтой юм хэлээгүй. Дараа нь би М д “чамайг би хөдөө малчин байхад сургуульд авчирч сургалт эрхэлсэн захирлаар тавьсан. Сүүлд энэ явдал өс хонзон чинь хэтэрч дүүтэй минь хүртэл холбож дайрдаг боллоо. Чиний эгч Энхтуяа худлаа хэлээгүй бол чи хөдөө дутуу төрсөн, сааль хийгээд явж байсан хүүхэн байсан шүү дээ” гээд хэлчихсэн юм. Тэгтэл миний урдаас би тань шиг хоноцын шээс биш гэхээр нь миний уур хүрээд заамдаад авсан юм. Уур их хүрсэн байсан учраас цаашаа юу болсоныг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэхь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогджээ /хэргийн 27 дахь тал/.
2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “... Бид учир байдлыг тунгаан ярилцаж энэ байгууллагын болон өөрсдийн нэр төрөнд сэв суулгах уршигтай хэмээн бие биеэсээ уучлалт гуйцгаан ойлголцож эвлэрэхээр шийдлээ. Бие биедээ гомдолгүй болно” гэж шүүгдэгч, хохирогч нар гарын үсэг зуран шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.М нь “... ******* бид 2 эв зүйгээ олж эвлэрсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, улсын яллагчаас хохирогчийн гомдол саналгүй, эвлэрсэн байдлыг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг тус тус үндэслээд шүүгдэгч ******* ийг гэм буруутайд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ж М ид холбогдох эрүүгийн 201309000632 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* ид урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* ид авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН