Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 182ШШ2020/01570

 

 

 

 

 

 

 

 

              2020        07         06  

     182/ШШ2020/01570

    

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “Г И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: “Л” ХХК,

 

Хариуцагч: Б.М нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 234.459.997 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, Н.Т, хариуцагч Б.М, “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн Б.М, нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.                                       

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Л” ХХК, иргэн Б.М нар нь 2016 оны 05-р сарын 31-ний өдөр ЗГ-16/1/68 тоот зээлийн гэрээ, БГҮ-16/1/68 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 30.000 ам.долларын зээлийг 3 сарын хугацаатай, сарын 3%-ийн хүүтэйгээр, “Г И” ББСБ-с авсан. Зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2016 оны 10-р сарын 13-ны өдөр ЗГ-16/1/68а тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр үндсэн зээл дээр 4.344 ам.долларын нэмэлт зээл олгон, зээлийн үлдэгдэл 34.344 ам.доллар болж зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгасан. Зээлдэгч “Л” ХХК, иргэн Б.М нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөр тооцоо гүйцэтгэлгүй гэрээний үүргээ зөрчин өнөөдрийг хүрч манай компанид хүндрэл учруулж байсан тул зээлдүүлэгчийн зүгээс гэрээний 5.1.4, 5.1.5, 5.1.6, 7.3 заалтуудын дагуу гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх, байгууллагыг хохиролгүй болгох тухай мэдэгдэх хуудсыг зээлдэгчид удаа дараа хүргүүлж байсан болно. Иймээс “Г И ББСБ” ХХК нь зээлдэгч “Л” ХХК, иргэн Б.М нартай 2016 оны 05-р сарын 31-ний өдөр ЗГ-16/1/68 тоот зээлийн гэрээ, 2016 оны 10-р сарын 13-ны өдөр ЗГ-16/1/68а тоот нэмэлт гэрээг үндсэн зээлийн үлдэгдэл 95.335.166 төгрөг, 2020 оны 03-р сарын 30-ны өдөр дуустал нэмэгдүүлсэн хүү 18.526.290 төгрөг, хуримтлагдсан зээлийн хүү 120.598.541 төгрөг, нийт 234.459.997 төгрөг нэхэмжилж байна. Мөн хариуцагч сайн дураар төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг дараах үл хөдлөх хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Сүхбаатар дүүргийн 8-р хороо, үл хөдлөх хөрөнгө болно. “Л” ХХК, Б.М нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 34.344 ам.доллар буюу 95.335.166 төгрөг, хүү 43.445 ам.доллар буюу 120.598.541 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.674 ам.доллар 18.526.292 төгрөг, нийт 84.463 ам.доллар буюу 234.459.997 төгрөг гаргуулах, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, байрлах 230 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Г И ББСБ” ХХК-иас “Л” ХХК болон иргэн Б.М нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт “Л” ХХК-ийн зүгээс дараах тайлбарыг гарган өгч байна. “Л” ХХК-ийн болон Б.Мын зүгээс “Г И ББСБ” ХХК-тай дугаар: ЗГ-16/1/68 Зээлийн гэрээг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулан 30.000 ам.долларыг зээлж авсан нь үнэн боловч та бүхэн хүүгээ төлөхгүй байна. Иймд дахин гэрээ байгуул гэсэн зээлдүүлэгчийн шахалт шаардлагаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар: ЗГ-16/1/68 а “Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай гэрээг байгуулсан билээ. Бодит байдал дээр энэ гэрээг байгуулах үед мөнгө төгрөг нэмж авсан, гэрээг сайн дураар талууд тэгш эрхтэйгээр байгуулсан зүйл огт болоогүй юм. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, гэж мөн “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид “зээлдэгч” гэх/-д олгохыг банк, зээлийн уйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид “зээл” гэх/ гэнэ.”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж тус тус заасан байна. Дээр дурдсан хуулиудын агуулгаас харвал зээл олгох гэдэг нь зээлдүүлэгчийн зүгээс хууль болон гэрээнд заасны дагуу зээлдэгчид гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг бодитоор олгох ёстой байна. Б.М миний сүүлд гарын үсэг зурж, байгуулсан нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг зээлийн гэрээгээр миний бие болон “Л” ХХК нь тус ББСБ-иас нэг ч төгрөг аваагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтоолгож, үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Л” ХХК-ийн зүгээс “Г И ББСБ” ХХК-тай дугаар ЗГ-16/1/68 зээлийн гэрээг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулан 30.000 ам.долларыг зээлж авсан нь үнэн боловч танайх хүүгээ төлөхгүй байна. Иймд дахин гэрээ байгуул гэсэн зээлдүүлэгчийн шахалт шаардлагаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар: ЗГ-16/1/68а тоот Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан билээ. Ингэж анх байгуулсан гэрээний дагуу авсан 30.000 ам.доллар дээрээ нэмж 4.344 ам.доллар авсан болгож, нийт 34.344 ам.доллар авсан мэтээр уг ЗГ-16/1-68а тоот Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан. Бодит байдал дээр энэ гэрээг байгуулах үед мөнгө төгрөг нэмж авсан, гэрээг сайн дураар талууд тэгш эрхтэйгээр байгуулсан зүйл огт болоогүй юм. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, гэж “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид “зээлдэгч” гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид “зээл” гэх/ гэнэ”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заасан байна. Дээр дурдсан хуулиудын зохицуулалтаас харвал Зээл олгох гэдэг нь Зээлдүүлэгчийн зүгээс хууль болон гэрээнд заасны дагуу Зээлдэгчид гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг бодитоор олгох ёстой байна. Б.М миний сүүлд гарын үсэг зурж, байгуулсан Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр миний бие болон “Л” ХХК нь тус ББСБ-аас нэг ч төгрөг аваагүй бөгөөд энэ нь уг гэрээ хууль зөрчсөн хэлцэл болох нь харагдаж байна. Иймд “Г И” ББСБ-ын зүгээс шүүхэд гаргасан шаардлагадаа оруулан тооцож байгаа Дугаар ЗГ-16/1/68а тоот Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “Г И ББСБ” ХХК нь хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэрээг бол сайн дурын үндсэн дээр байгуулсан, гэрээний дагуу хариуцагчийн данс руу мөнгө орсон тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Г И ББСБ” ХХК нь “Л” ХХК, Б.М нарт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 95.335.166 төгрөг, хүү 120.598.541 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.526.292 төгрөг, нийт 234.459.997 төгрөг гаргуулах, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо байрлах 230 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр “Л” ХХК, Б.М нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 34.344 ам.доллар буюу 95.335.166 төгрөг, хүү 43.445 ам.доллар буюу 120.598.541 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.674 ам.доллар 18.526.292 төгрөг, нийт 84.463 ам.доллар буюу 234.459.997 төгрөг гаргуулах, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, байрлах 230 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

  

Хариуцагч нар нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан тухайд маргаангүй, харин 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан нэмэлт зээлийн гэрээний дагуу мөнгө, төгрөг, ам.доллар аваагүй. Мөн ам.долларыг тухайн үеийн ханшаар тооцох ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагч “Л” ХХК, Б.М нар нь нэхэмжлэгч “Г И ББСБ” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ЗГ-16/1/68 тоот зээлийн гэрээ байгуулж, 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 30.000 ам.долларыг “Г И ББСБ” ХХК-иас зээлдэн авсан байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн нөхцөлтэйгөөр тохирч талууд гэрээг баталгаажуулсан зэрэг нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна

 

“Л” ХХК, Б.М нар нь тус компанид 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16/144 тоот албан бичгээр 4.344 ам.долларын нэмэлт зээлийн хүсэлтийг бичгээр гаргажээ. Уг хүсэлтийн дагуу тус хоршоо нь хариуцагч “Л” ХХК, Б.М нартай 2016 оны 10 дугаар сарын 13-нд зээлийн ЗГ-16/1/68а дугаартай нэмэлт гэрээ байгуулж, 4.344 ам.долларыг “Л” ХХК-ийн захирал Б.М нь хүлээн авсан болох нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Кассын зарлагын ордер”-оор нотлогдож байна.

 

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 34 байр, 80 тоот хаягт байрлах, 230 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, Ү-2203027617 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болгон барьцаалжээ.

 

Хариуцагч нар нь 30.000 ам.долларыг тухайн үеийн ханшаар төлнө, үлдсэн 4.344 ам.долларыг төлөхгүй гэж маргаж байгаа хэдий ч ямар үндэслэлээр төлөхгүй тухайгаа баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч нар нь уг зээлийг төлөхгүй гэж маргах хэдий ч зээлийг ашигласны хариу төлбөр болох үндсэн хүүгээс болон зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл гэрээгээр болон хуулиар зохицуулаагүй байна. Талуудын гэрээгээр тохирсон үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг хуульд заасан анзтай адилтгаж багасгах үндэслэлгүй.

 

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээлийн үлдэгдэл 34.344 ам.доллар буюу 95.335.166 төгрөг, зээлийн хүү 43.445 ам.доллар буюу 120.598.541 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.674 ам.доллар буюу 18.526.289 төгрөг, нийт 84.463 ам.доллар буюу 234.459.997 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх ам.долларын төгрөгт хөрвөх ханшийг нэхэмжлэл гаргасан тухайн өдрийн Монгол банкны ханш /1 ам.доллар 2.775.89 төгрөгөөр/-аар тооцсон болно. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэл гаргаж  2016 оны 10 дугаар сарын 13-ны ЗГ-16/1/68а тоот гэрээг Хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Учир нь талуудын хүсэл зоригийн дагуу, бодит хийгдсэн хэлцэл байх тул  хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “Л” ХХК, Б.М нараас үндсэн зээл 34.344 ам.доллар буюу 95.335.166 төгрөг, хүү 43.445 ам.доллар буюу 120.598.541 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.674 ам.доллар буюу 3.048.580 төгрөг, нийт 84.463 ам.доллар буюу 234.459.997 /хоёр зуун гучин дөрвөн сая дөрвөн зуун тавин есөн мянга есөн зуун ерэн долоон/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г И ББСБ” ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч “” ХХК-ийн “Г И ББСБ” ХХК-д холбогдуулан “2016 оны 10 дугаар сарын 13-ны ЗГ-16/1/68а тоот гэрээг” хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Л ХХК, Б.М нарыг төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, байрлах, 230 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “Г И ББСБ” ХХК-ийн 1.330.249 төгрөг, хариуцагч “Л” ХХК-ийн 640.312 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Л” ХХК, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.330.249 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г И” ХХК-д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                         

 

                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН