| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/0199/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/186 |
| Огноо | 2013-11-05 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2013/ШЦТ/186
Хэргийн индекс: 171/2013/0199/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Н.Мөнгөнсүх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл,
хохирогч Н.Э ,
насанд хүрээгүй хохирогч Н.Э , түүний хууль ёсны төлөөлөгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт М. Э т холбогдох эрүүгийн 201309000699 дугаартай, нэг хавтас хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт М. Э , регистрийн ПЭ89030715 дугаартай, 1989 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, Дархан сумын ... дугаар багийн зохион байгуулагчаар ажилладаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг . дүгээр хэсэг, . тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2013 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, Комфорт зочид буудлын урд иргэн Н.Э , Н.Э нарыг үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан зодож улмаар Н.Э гийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...2013 оны 10 дугаар сарын 27-нд найз Ш тай эхлээд 1 шил архи уусан. Дараа нь Б тай нийлж дахиж нэг шил архи уусан. Би найз Ш тай Солонгост танилцсан юм. Ш Улаанбаатараас ирсэн байсан юм. Тэгээд түүнийг хоноод явчих гэхэд нууцаар Б т хэлээд намайг орхиод явчихсан байсан. Тэгээд хохирогч Э ыг түүнтэй андуураад цохьсон байсан. Согтуу байсан болохоор ийм хэрэг хийсэн. Хохиролд 680.000 төгрөг өгсөн. Би яг болсон явдлаа сайн санахгүй байгаа. Хохирогч нараас уучлалт гуйж байна, надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Э мэдүүлэхдээ: “Манай ээж бие муу эмнэлэгт байна гэхээр 2013 оны 10 дугаар сарын 26-нд Улаанбаатараас Дарханд ирсэн. Ээж намайг 19
цагт цай аваад ир гэхээр нь Комфорд зочид буудлын урьд дүүгийн найз Хуягтаатай таарч
******* 181.2.1
түүнтэй юм яриад зогсож байтал нэг өндөр залуу манай дүү Э ыг цохиод авсан. Чи яаж байгаа юм бэ гэхэд чи яагаад намайг орхиж байгаа юм гээд байсан. Тэгээд намайг цохиход миний цүнх унасан. Тэгээд миний цүнхээр намайг цохиод байсан. Тэгээд хажуунаас Хуягаа гээд найз нь ирээд болиоч наад чинь Улаанаагийн эгч ш дээ нь гэхэд түүнийг сонсохгүй намайг цохиод өшиглөөд байсан. Архи уусан үедээ хүн алах юм билээ. Э манай эрэгтэй дүү Энхбаярын найз юм билээ. Манай дүүгийн найз гэхэд би их гайхсан. Ер нь дандаа архи уугаад агсан тавьдаг гэдгийг сонссон. Манай ээж өвдсөн байсан болохоор өөрийгөө сайн үзүүлж чадаагүй. Өвчин намдаах эм барагшуун уусан. Эмнэлэгт хэвтэх зав боломж гараагүй. Миний хувьд гомдолтой байна, цаашид эмчилгээ хийлгэж эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Н.Э мэдүүлэхдээ: “2013 оны 10 дугаар сарын 27-ны орой Э эгчээсээ салаад таксинд суух гээд Комфордын урд зогсоол дээр зогсож байхад чи яахаараа намайг орхидог юм гээд нэг өндөр ах намайг цохьсон. Би түүнээс холдох гэхэд 2-3 удаа цохиод авсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Н.Э ын хууль ёсны төлөөлөгч Н.Э мэдүүлэхдээ: “Би Э ын эгч нь юм байгаа. Манай дүү урьд нь зүрхний хагалгаанд 3 удаа орж байсан. Бие сайнгүй юм. Ийм асуудал болсонд гомдолтой байгаа” гэв.
Хавтас хэргээс:
Хохирогч Н.Э гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр тал/,
Хохирогч Н.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар тал/,
Гэрч Г.Ш гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 18 дугаар тал/,
Гэрч А.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар тал/,
Гэрч Ц.Гантөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 21 дүгээр тал/,
Шинжээчийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1137 дугаар дүгнэлт /хэргийн 23 дугаар тал/,
Шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1194 дугаар дүгнэлт /хэргийн 28 дугаар тал/,
Шүүгдэгч ******* ыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хэргийн 35-38 дугаар тал/,
Шүүгдэгч ******* ын жолооны үнэмлэхний хуулбар /хэргийн 39 дүгээр тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар “******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй тухай” /хэргийн 40 дүгээр тал/,
Дархан сумын 15 дугаар багийн Засаг даргын “ М овогтой Э нь тус багийн мангирт 9 дүгээр хэсэг 1 дүгээр гудамж 32 тоотод, ам бүл 3-л оршин суудаг болохыг тодорхойлсон” тодорхойлолт /хэргийн 41 дүгээр тал/,
Дархан сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Б “М овогтой Э нь тус сумын .. дугаар багийн Зохион байгуулагчаар ажилладаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хэргийн 42 дугаар тал/,
Эд зүйл үнэлэх комиссын шийдвэрээр “ хохирогч Н.Э д учирсан эд хөрөнгийн хохирлыг 210,000 төгрөгөөр үнэлэв” /хэргийн 8 дугаар тал/,
Сонгдо эмнэлгийн эмчилгээний төлбөрийн баримт /хэргийн 12-14 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь 2013 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, Комфорт зочид буудлын урд иргэн Н.Э , Н.Э нарыг үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан зодож улмаар Н.Э гийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Н.Э гийн “2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дүү Э ын хамт таксинд суух гээд явж байтал найз Хуягаа нэг эмэгтэйтэй зогсож байхаар нь мэндлээд юм яриад зогсож байсан юм. Тэгээд манай дүү Э буцаад гэр лүүгээ явахаар нь араас нь хараад зогсож байтал нэг залуу дүүгийн хувцаснаас зуураад татсан. Тэгэхээр нь би гүйж очоод “чи яагаад байгаа юм бэ хүн андуураад байгаа юм биш үү” гэхэд “яадаг юм чамд ямар хамаатай юм” гээд намайг гараараа шанаа руу цохисон. Тэгээд миний гар цүнхийг булааж аваад цүнхээр толгой руу цохиод, миний үснээс зулгааж цээж рүү хөлөөрөө жийж унагаагаад нуруу руу өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-10 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч Н.Э ын “2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн орчим би эгч Э тай хамт Комфорт буудлын ойролцоо явж байтал манай ахын найз Хуягаа гэх найз нь бид хоёртой тааралдаад эгчтэй юм ярьж байхаар нь би эгчид “явлаа шүү” гэж хэлчихээд салаад явж байтал гэнэт хажуугаас нэг өндөр эрэгтэй хүн гарч ирээд миний куртикны малгайнаас өөр рүүгээ хүчтэй татаад “чи ингэж болохгүй” гэж хэлээд миний цээж рүү гараараа 3-4 удаа цохисон тэгтэл эгч ирээд тэр ахыг “яагаад танихгүй юм байж хүүхэд зодоод байгаа юм бэ” гэхэд нөгөө ах эгчийн нүүр рүү цохиод, үснээс нь дарж унагааж байгаад цүнхээр цохиод байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 17 дугаар тал/,
Гэрч А.Б ийн “...манай найз Н.Э.ын эгч Н.Э , дүү Н.Э хоёр явж байхаар нь би уулзаад зогсож байтал дүү Н.Э нь яваад өгсөн. Тэгтэл модны доор сууж байсан ******* босож ирээд Э ыг татаад юм уу, түлхээд унагаахаар нь Э эгч бид хоёр очоод “яаж байгаа юм бэ” гэтэл Э , Э эгчийг нүүр лүү нь гараараа атгаж байгаад нэг удаа цохиод, дараа нь элгэн тус газар нь нэг удаа өшиглөөд, унасных нь дараа бас 2-3 удаа өшиглөж цохисон” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар тал/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1137 дугаар дүгнэлтэнд: “Н.Э гийн биед тархи доргилт, 2 талын бөөрний доргилт, нүүр, зүүн гарын 2-р хуруу, баруун гарын 4-р хуруу, хуйхны цус хуралт, 2 өвдөгний зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.
Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 23 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан “танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э д учруулсан хохирол төлбөрт 2013 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 340,000 төгрөгийг, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 250,000 төгрөгийг, нийт 590,000 төгрөгийг өгсөн болох нь ХААН банкны орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтаар,
Мөн хохирогч Н.Э гийн биед шинжилгээ хийлгэхэд гарсан зардлыг төлсөн болох нь 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Саран-Элит ХХК-ний 62,000 төгрөгийг баримт, 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн “Саруул-профилаксис” ХХК-ний 32,000 төгрөгийн кассын орлогын баримтаар тус тус тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас Н.Э гийн эд хөрөнгөд учирсан хохирол 210,000 төгрөг, Сонгдо эмнэлэгт шинжилгээ хийлгүүлсний төлбөр 225,000 төгрөг, нийт 435,000 төгрөгийн хохирол нотлох баримтын хүрээнд бүрэн төлөгдсөн гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Н.Э , Н.Э нар нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж байна.
Иймээс шүүгдэгч ******* ыг гэмт хэрэг үйлдэж учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д зааснаар, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгааг болон шүүгдэгч нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шүүх шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 297.1.1-279.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт М. Э ыг “бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч М. Э т 4 жил /дөрвөн жил/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М. Э ын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч Н.Э , Н.Э нар нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдэж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 4 жил /дөрвөн жил/ хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сар / нэг жил зургаан сар/-ын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* т анхааруулсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА