| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0198/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/188 |
| Огноо | 2013-11-11 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2013/ШЦТ/188
Хэргийн индекс: 171/2013/0198/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын Хяналтын прокурор О.Доржмаа,
шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт Б овогт ******* , Б овогт Б.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000633 дугаартай хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 22-ны єдєр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн Б овогт ******* /РД:.../, 19.. оны ..-р сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, ... тосгоны .. дүгээр хорооны .. дугаар хэсэгт оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Монгол улсын иргэн Б овогт Б.О /РД:../ 19.. оны ..-р сарын ..-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн .. сумын ..дугаар баг, . дүгээр хорооны .. дугаар хэсэгт оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч ******* нь 2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Орхон сумын Баян-Өлзийт баг 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Ерөө голын эрэг орчмын газарт иргэн Д.А тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хэрүүл маргаан үүсгэсан байх ба уг байдлыг таслан зогсоохоор очсон Ш.А тай мөн маргалдаж барьцалдан авах үед нь ******* гийн эхнэр Б.О нь ******* тэй үйлдлээрээ нэгдэн бүлэглэж Ш.А ийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өглөө эрт цагаан өнгийн стана маркийн машин ирж зогссон, нэг машин нь замын цаана орж чадахгүй зогссон байсан. Би хашаан дотроосоо хогоо цэвэрлээрэй гэхэд танай газар юм уу, Монголдоо байна гэхээр нь цэвэрлэж чадахгүй бол зайлаарай гэж хэлсэн. А багштай маргалдаж муудалцсан зүйл байгаагүй. А багш бид 2 учраа олоод салах гэж байхад А цаанаас
Шийтгэх тогтоол 2013/******* , Б.О нар 99.2.doc
машинаас бууж ирээд надтай маргалдаж, намайг боосон. Бид 2 нэг нэг удаа бие биенээ цохисон. Би нүүр лүү нь нэг удаа л цохисон, миний хуруунд бөгж байсан. Цус гарсан нь миний цохилтоос болсон. А бид 2 л цохилцсон болохоос манай авгай цохиогүй” гэв.
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр цагаан өнгийн стана маркийн машин ирж зогссон. Манай нөхөр хогоо цэвэрлээрэй гэж хэлсэн. Тэгтэл тэр хүүхдүүд Монголдоо явж таньд ямар хамаатай юм гэж хэлсэн. Багш нь Б дээр ирсэн. Танай хүүхдүүдэд хогоо цэвэрлэ гэсэн шаардлага тавьсан гэж хэлсэн. Багш нь хэдэн хүүхдүүд орхичихъё гэхээр нь гол ус үертэй , хараа хяналтгүй хүүхдүүд үлдээхгүй гэсэн. А бууж ирээд наад муу бааснууд чинь юу гээд байгаа юм бэ гээд буугаад ирсэн. Би амбаарлуу орсон байсан. Яг гараад ирэхэд хүүхдүүд инээлдээд байх шиг байсан. Манай нөхрийг зодож байгаа юм байна гэж бодоод хашааны тэнд байсан модыг бариад очтол нэг залуу намайг бариад зодоон руу очуулаагүй, зууралдаад миний барьж байсан модыг булаагаад авсан. Булаацалдаж байхад гарыг нь цохисон байж магадгүй. Эргээд хартал А аас цус гарчихсан байсан. Би А ийг цохиогүй” гэв.
Гэрч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 09 сарын 14-ны өглөө экскурс аялал хийхээр гарсан. Ерөөгийн гол дээр манай нэг ажилчин загас бариад, цай чанаад байж байя гэсэн. Б гийн гэрийн ойролцоо буусан. Хүүхдүүд тарж гүйгээд ноцолдоод байж байсан. Хүүхдүүдийн орилох дуу чимээ гарсан. Хартал Б хашаан дотроосоо орилоод байсан. Яасан бэ гээд очтол наад хүүхдүүдээ аваад зайл гэсэн. Бид 2 учраа олоод, ойлголоо бид нар явлаа гээд явах гэж байтал А гарч энэ газрыг өмчлөөд авчихсан юм уу гээд маргалдаад, заамдалцаж авахаар нь би салгах гээд дундуур нь орсон. Хүүхдүүд орилолдохоор нь хартал А нүүрээ дараад суучихсан, гарных нь завсараас цус гарч байсан” гэв.
Насанд хүрээгүй гэрч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би битан барьчихсан явж байсан. Энэ ах хашаан дотроосоо хогоо битгий хаяарай гэж орилсон. Би өөдөөс нь за ойлголоо гэж хашгирсан. Тэгтэл олигтойхон хэлчихэж чадахгүй байна уу гэсэн. Тэгээд би найзтайгаа жоохон инээчихсэн. А багштай муудалцаад барьцалдаж байсан. Энэ ах /шүүгдэгч ******* / би энэ газрыг 60 жилээр өмчлөөд авчихсан гэж хэлсэн. Энэ мод бараг мөн дөө. Энэ эгч над руу далайхаар нь би айгаад ард нь ортол энэ эгч /шүүгдэгч Б.О / А ахыг далайсан чигээрээ явж очоод цохисон. Дараа нь энэ ах /шүүгдэгч ******* / нэг өшиглөчихөөд хашаа руугаа явсан” гэв.
Насанд хүрээгүй гэрч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Айлын хашааны наана буусан. Эхний хэсгийг нь би мэдэхгүй. Энэ ах /шүүгдэгч ******* / манай цагаан станагийн жолооч болох А ахыг зодсон. Энэ эгч /шүүгдэгч Б.О / А ахыг том модоор цохиж байхыг би харсан. Иймэрхүү мод байсан” гэв.
Насанд хүрээгүй гэрч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Шар цамцтай ах гараад ирчихсэн бөөн юм болоод гар гараараа барилцчихсан зодолдоод байсан. Энэ ах /шүүгдэгч ******* / жолооч ахтай зодолдоод дээр доороо ороод байсан. Энэ эгч /шүүгдэгч Б.О / мод барьж байгаад жолооч ахын толгой хэсэг рүү цохисон. Барьж байсан мод нь энэ модноос арай зузаан байсан. Нээх чанга цохиогүй, тэгэхдээ л цохисон. Жолооч ахын нүднээс нь их хэмжээний цус гарсан” гэв.
Шүүгдэгч ******* , Б.О нар нь 2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бүлэглэн иргэн Ш.А ийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ш.А ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”... айлын хашаан дээгүүр нэг эрэгтэй хүн гарч ирээд А багштай юм яриад байсан. Би хол машин дотроо сууж байсан болохоор юу ярьж байгааг нь сонсоогүй. Тэгсэн нөгөө залуу А багштай маргалдаж байгаа бололтой нөгөө залуу хашаагаа давж гарч ирээд А багшийг заамдаж барьж аваад маргалдаад байх шиг байсан. Тэгсэн нөгөө залуу А багшийг тавиад хашааны булан хавиас байх цаашаа алхаж байгаад цагаан тоосго бариад гүйгээд ирэхээр нь би машин дотроо харж байсан болохоор бууж очоод яасан юу болоод байгаа юм бэ гэсэн чинь нөгөө залуу надруу би энэ газрыг 60 жилээр худалдаад авчихсан юм зайл гээд хараасан. Тэгэхээр нь би танай хашаанд бид нар ороогүй байна голын эрэг дээр 2 тогоочоо үлдээх гэж байна гэж хэлсэн чинь нөгөө залуу та нар хогоо түү гээд орилж чарлаад байхаар нь би энд хог хаясан хүн байхгүй байна, энэ хүүхдүүд машинаасаа ч буугаагүй байна гэж хэлсэн чинь нөгөө залуу надруу чи юу юм гээд намайг заамдаад авсан. Би ч бас заамдаад бид 2 барилцаад авсан чинь А багш голоор ороод салгах гэж байтал нөгөө залуугийн эхнэр нь бололтой нэг хүүхэн цаанаас 2 метр орчим урттай банз барьж ирээд миний толгой руу цохисон чинь миний зүүн нүдний хөмсөг орчмоос цус гарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 19-20 дахь тал/,
Гэрч Д.М мөрдөн байцаалтанд өгсөн: ”... тэр залуу А багштай маргалдаад байсан. Тэгсэн бид нарын сууж явсан Истанагийн жолооч А бууж ирээд тэр залуу руу нэг юм хэлсэн. Тэгсэн тэр залуу жолооч А ийг барьж аваад заамдаад авсан. Тэгээд А багш бид 2 тэр хоёрыг очиж салгаад эргэж нийлээд зууралдаад байж байтал тэр залуугийн эхнэр бололтой нэг хүүхэн гартаа мод бариад гарч ирээд тэр модоороо А , тэр залуу, А багш нар луу цохисон. Тэгсэн жолооч А ийн хөмсгийг нь цохих шиг болсон. Тэгээд би тэр хүүхний гарт байсан модыг булааж авч шидсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 21-22 дахь тал/,
Гэрч Д.А гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”... айлын хашаан дотроос нэг эрэгтэй та нар наанаасаа зайлцгаа миний 60 жилээр хувьчлаад авсан газар гэж орилсон. Тэгсэн сурагч Цогжавхлан руу тоосгоны хэлбэртэй чулуу барьчихсан хүүхдүүд рүү зайлцгаа гээд хөөж эхэлсэн. Энэ үед би наадах чинь хүүхдүүд ш дээ бид нар ямар ч хог тариагүй хэрвээ хог тарьвал бид нар цэвэрлэчихнэ битгий хүүхэд рүү дайр боль тайвшир гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу намайг заамдаж авахаар нь би гарыг нь түлхэж салгасан боловч дахин хүүхдүүдийг цохих гэж дайрсан. Тэгэхээр нь би дахиад боль гээд бариад авсан чинь намайг заамдаж аваад бид 2 барилцаж авсан. Тэгсэн манай Истанагийн жолооч А машинаас гарч ирэн чи согтуу байна тайвшир наадах чинь хүүхдүүд явж байна гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу А ийг заамдаж авсан. А тэр хоёрыг салгах гэж би дундуур нь ороод салгасан. Тэгсэн нөгөө залуу миний хажуу талаар баруун гараараа А ийн нүүр лүү цохисон. Тэгсэн дахиад А тэр залуу 2 заамдалцаад авсан. Би дахиад салгах гэтэл тэр залуу би сумын заан гэж орилж А тэр 2 давхралдаад газар уначихсан. Энэ үед би дахиад салгаад босгож байх хооронд нөгөө залуугийн эхнэр хашаа давж урт мод барьж ирээд А ийн нүүрэн тус газар нь цохисон. Энэ үед бид нартай хамт явж байсан Мөнхдөл эхнэрээс нь модыг салгаж авсан. Тэгсэн хүүхдүүд жолооч А ийн толгойноос цус гарч байна гэж орилолдсон” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дэхь тал/,
Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: ”... гүүрний нөгөө талд гарч бие засчихаад эргээд ирсэн чинь бид нарын хамт явсан машины нэг жолоочийн хөмсөг нь язраад цус гарчихсан байсан. Тэгэхээр нь юу болсон бэ гэсэн чинь энд буулгахгүй байлгахгүй зайлцгаа гээд хөөгөөд байна гэж хэлсэн. Жолоочийг хүүхдүүд тойроод зогсчихсон, хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан. Эхнэр нь модоор толгой руу нь цохичихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 25-26 дахь тал/,
Гэрч П.Д мөрдөн байцаалтанд өгсөн: ”... тэр залуу А багш руу дайраад байсан. Тэгсэн бид нарын явж байсан Истана маркийн автомашины жолооч яагаад бууж болдоггүй юм бэ чамд өмчлөөд өгчихсөн юм уу гэсэн утгатай үг хэлсэн. Тэгсэн нөгөө залуу гүйж ирээд тэр жолоочтой барилцаад авсан. Тэгэхээр нь би наадахаа болиул салга гэж хэлсэн. Тэгсэн А багш Мөнхдөл 2 салгах гээд очоод зууралдаж байсан. Удалгүй цаанаас тэр залуугийн эхнэр нь бололтой нэг хүүхэн 2 гараараа мод барьж ирснээ Истанагийн жолоочийг цохьчихлоо гээд хэлсэн. Би тэд нараас жоохон зайтай байсан болохоор сайн хараагүй. Нэг тийшээ хальт харах хооронд цохичихсон жолоочийн толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч А.Н мөрдөн байцаалтанд өгсөн: ”... машины жолооч ах бууж ирээд тэр айлын ахад хүүхдүүд буух гэж байна гэсэн утгатай юм ярьсан чинь тэр айлын ах жолооч ахыг шууд заамдаж аваад тэр 2 барилцаж аваад ноцолдоод жолооч ах газар унаад тэр ах дээр нь гараад байсан. Тэгсэн А багш сантехникч Мөнхдөл ах 2 салгах гэсэн чинь дийлэхгүй ч юмуу тэр 2 салахгүй байсан. Тэгээд байж байтал нөгөө айлын ахын эхнэр нь бололтой нэг эгч хашаанаасаа гарч ирээд хашааны гадаа байсан модноос урт мод 10-20 см өргөнтэй мод бариад ирсэн. Тэгээд бид нар арай ч цохихгүй байх гэж бодоод байж байтал тэр эгч шууд модоор цохисон. Тэгсэн жолооч ахын толгойг нь цохиод жолооч ахын толгойноос цус гарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 29 дэхь тал/,
Насанд хүрээгүй гэрч Ч.Б мөрдөн байцаалтанд өгсөн: ”... тэгсэн бид нарын сууж явсан Истана маркийн автомашины жолооч бууж ирээд тэр айлын ахтай барилцаж аваад зууралдаад байсан. Гэхдээ тэгэхэд тэр жолооч ах дийлэхгүй байсан. Тэгээд жолооч ахын дээр нь гарчихсан байсан. Тэгсэн А багш, Мөнхдөл нар тэр хоёрыг салгах гээд зөндөө үзсэн. Тэгсэн тэр 2 салахгүй дийлдэхгүй байсан Тэгсэн хашаанаас нь тэр ахын эхнэр нь бололтой нэг том биетэй эгч гарч ирээд наадахаа тавиач та нар ямар хаашаа юм бэ зайлаач наад газрыг чинь бид нар 60 жилээр нь өмчлөөд авчихсан юм гэж хэлээд байсан. Тэгснээ тэр эгч эхлээд гартаа модгүй гарч ирснээ жолооч ах тэр ахыг салгах гэж үзсэнээ дийлэхгүй болохоороо эргэж яваад хашааных нь наана нь байсан нэг мод газраас аваад эргэж ирээд шууд дээрээс нь цохичихсон. Би яг өөрийн нүдээрээ харсан...” гэх мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 34 дэхь тал/,
2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Шинжээчийн №952 тоот дүгнэлт:
“... 1. Ш.А ийн биед нүүрний зөөлөн эдийн шарх, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” /хэргийн 36 дахь тал/,
2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Шинжээчийн №962 тоот дүгнэлт:
“... 1. ******* гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
2. Гэмтлийн эмчийн үзлэгт тавигдсан тархи доргилт нь үзлэгээр тогтоогдсонгүй” /хэргийн 41 дэхь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч нарын өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******* , Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч ******* , Б.О нар нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогджээ /хэргийн 58, 60 дахь тал/.
Хохирогч Ш.А нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “... надад гомдол санал байхгүй” гэж бичгээр хүсэлт гарган нотариатаар гэрчлүүлэн шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нараас хохирогчид гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* , Б.О нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, 2 хүүхэдтэй, ам бүл дөрвүүлээ амьдардаг зэрэг шүүгдэгч нарын хувийн нөхцөл байдлуудыг болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн гомдол саналгүй байдал зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан албадан ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ******* , Б.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* , Б.О нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН