| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2016/0044/Э |
| Дугаар | 194 |
| Огноо | 2016-11-08 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Г.Золзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 194
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Г.Золзаяа,
шүүгдэгч Баасанпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Д.Гончигийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626012835 дугаар хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн. 1980 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээлийн 13 дугаар гудамжны, 19 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 39 дүгээр гудамжны, 15 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Сахалгууд овогт Далхаагийн Гончиг /РД:ЧГ80052477/,
Шүүгдэгч Д.Гончиг нь 2016 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 39 дүгээр гудамжны 15 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ц.Ариунтунгалагтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохиж, бие махбодид нь “тархи доргилт, эрүү ясны далд хугарал, дух, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөг, эрүү, зүүн сарвууны цус хуралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, язарсан шарх” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Гончиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “” гэв.
201626012835 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч А.Уртнасангийн: “...П.Баасанпүрэв нь миний нөхөр байгаа юм. 2016 оны 7 дугаар сарын 20-ны орой би 23 цагийн орчим нөхөр Баасанпүрэвийн хамтаар архи уугаад явж байтал намайг тэр өдөр хамт архи ууж байсан хүнтэй хардаад Баасанпүрэв нүүр рүү гараараа цохиод унагаасан. Газар унатал гэдэс рүү өшиглөөд, блокны хагархайгаар толгой, шүд, зүүн чих рүү цохисон. Тэгээд миний гарыг мушгиж байгаад хугалсан. Тэгээд Баасанпүрэв намайг зодож дуусаад манай эгч Жавзандуламын гэрт дагуулж очоод манай эгчид намайг гудамжинд зодуулсан байна гэж худлаа хэлсэн. Тэгээд тэнд байж байхад Баасанпүрэв шөнө босоод яваад өгсөн. Зодуулсан талаараа эгчдээ хэлтэл манай охин Оюундэлгэр гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Гэмтлийн цагдаад мэдэгдсэн. Би өмнө нь олон удаа Баасанпүрэвт зодуулж байсан. Тэр үед өргөдөл гомдол өгч шалгуулж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-19-20/,
Гэрч У.Оюундэлгэрийн: “...П.Баасанпүрэв нь миний хойд эцэг байгаа юм. 2016 оны 7 дугаар сарын 21-ний өглөө ээжийн эгч залгаад ээж чинь Баасанпүрэвт зодуулсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баянхошуунд ээж дээр ирэхэд эгч өчигдөр Уртнасанг зодуулсан гэдгийг мэдээгүй, өнөө өглөө зодуулсныг анзаараад хэнд зодуулсан талаар асуухад Баасанпүрэвт зодуулсан гэж байна. Баасанпүрэв шөнө гараад явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-22/,
Гэрч П.Цэрэннямын: “...П.Баасанпүрэв ах эхнэр Уртнасанг зодсон талаар надад 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гар утсаар хэлж байсан. Баасанпүрэв ах надад хэлэхдээ ахыг нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс хайгаад байгаа, би очихгүй байгаа. Очвол намайг хорьчих байх гэж бодоод айгаад байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-24/,
Гэрч А.Жавзандуламын: “...Тэр өдөр би гэртээ унтаж байхад гаднаас Уртнасан Баасанпүрэв нар согтуу орж ирж байх шиг байсан. Тэгэхээр нь би буцаад унтаад өгсөн. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн орчим дүү Уртнасан хувцас нь шороо болсон, толгой нь хэдэн газар хагарсан, нүүр нь битүү хавдартай, баруун гараа даахгүй байдалтай байхаар нь би хувцсыг нь сольж өгөөд юу болсон талаар асуухад Баасанпүрэв намайг Баянхошууны шинэ эцсийн Гандан хийдийн баруун буланд байх гүүрний гудамжинд блокны хагархайгаар зодож, гар мушгиж зодоод байсан. Би тухайн үед ухаан алдаад унасан байсан. Нэг сэргээд Баасанпүрэвтэй энд ирсэн” гэх мэдүүлэг /хх-31/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10218 дугаар актын дүгнэлтэд: “1. Уртнасангийн биед баруун богтос, баруун 9 хавирга, хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун доод 1 шүдний булгаралт, уруулын салст язрал, баруун чихний ар, зүүн чихний дэлбээ, зулай чамархайд шарх, хэвлийн цус хэрэлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хх-35/,
Шинжээч эмч Б.Ганзоригийн: “...Уртнасанд учирсан гэмтлүүдийг үзээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан. ...Баруун гарын богтос ясны хугарал нь гарыг мушгихад болон цохиход хугарч болно. Аль алинд нь гарын богтос яс хугарна” гэх мэдүүлэг /хх-50/,
П.Баасанпүрэвийн яллагдагчаар өгсөн: “...Бид хоёр 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хамт архи уусан. ...Би Уртнасанг гэртээ харъя гэтэл харихгүй зугтаагаад байсан. Тэгээд нэг хэсэг олдохгүй би хайж байгаад Баянхошууны шинэ эцсийн автобусны буудлын ар талд байдаг Гандангийн орчмоос олоод гэртээ харъя гэтэл харихгүй гээд өөдөөс хэрэлдээд байсан. Би хэнтэй архи уусан талаар хэрэлдээд хардаад Уртнасанг газар хэвтэж байхад нь хэвлий орчимд нэг удаа өшиглөхөд орилоод босохгүй байхаар нь хажууд байсан блокны хэлтэрхийгээр баруун гар руу нь цохисон” гэх мэдүүлэг /хх-80/,
Эд зүйл, мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-5/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-8/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн дуудлагын бүртгэл /хх-10-17/, өвчний түүх /хх-41-46, 52-65/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-97/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-99-115/, яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /хх-120/ зэргийг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч П.Баасанпүрэв нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан хийдийн орчимд эхнэр А.Уртнасанг бусадтай хардаж хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож улмаар бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Баасанпүрэвийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч А.Уртнасан нь хавтаст хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Баасанпүрэв нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч П.Баасанпүрэвийг өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ялгүй болох хугацаанаас үлдэх хугацааг хэрэгсэхгүй болгож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн үзэв.
Шүүх ял оногдуулахдаа ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
П.Баасанпүрэв нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нийт 102 /нэг зуун хоёр/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар дээрх хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсон болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сахалгууд овогт Далхаагийн Гончиг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Д.Гончигийг / / цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Д.Гончигийг жил сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар Д.Гончиг албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялыг баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Гончигт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Гончиг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Д.Гончигт оногдуулсан жил сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, / / жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн дугаар хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Гончигт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гончигт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР