Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2013/ШЦТ/189

 

          Хэргийн индекс: 171/2013/0201/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

иргэний нэхэмжлэгч Б.З  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Х  овогт О. Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000478 дугаартай хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х  овогт О. Б  /РД: .../ 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 19 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч нарын хамт Сэлэнгэ аймгийн .. баг ... гэх газар оршин суудаг.       Урьд:

2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 10 сар хорих ял шийтгүүлж,

2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 70 дугаартай шүүгчийн захирамжаар ******* гийн эдлээгүй үлдсэн 8 сар 28 хоног хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан.

 

Шүүгдэгч *******  нь ялтай байх хугацаандаа 2013 оны 08 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум ... баг . тоотод оршин суух иргэн Л.Б агийн ягаан зүсмийн тугалтай үнээг хашаанаас нь хулгайлж бусдад нийт 950.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 08 сарын 06-ны өдөр Маамуу гэдэг залуу надруу яриад хаана байна гэхээр нь Дарханд

 

Шийтгэх тогтоол 2013/*******  145.2.doc

байна гэсэн. Маамуу ахтай уулзтал энэ тугалтай үхрийг хүргээд өгчих гэсэн, тэгээд би хүргэж өгсөн. Намайг хотод очиж ажил хий гээд хотруу дагуулж явсан. Маамуу намайг энэ хэргийг хүлээчих гэж над руу ярьсан. Маамуу намайг айлгаж сүрдүүлээд байсан. Би энэ хэргийг хийгээгүй учраас хохирол төлбөр төлөхгүй байгаа. З, М  бид 3 Сэлэнгээс 1 адуу авсан. Махны байрны тэнд Маамуу нэг хүнд зарсан. Маамуу бид хоёрт өөр зөндөө үйлдэл байгаа. Одоо нотлож чадна. Маамуу намайг хэлж болохгүй, хэлсэн бол ална шүү гэж утсаар ярьсан” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.З  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би уг нь хулгайн юм биш биз дээ гэж их л лавлаж асууж байж авсан. Б  хэлэхдээ хулгайн юм биш ээ, надад яаралтай мөнгө хэрэгтэй байгаа юм, манай аав надад нэг тугалтай үхэр өгсөн юм гэж хэлээд үхрээ зарсан. Би нийт 600.000 төгрөг өгсөн учраас энэ мөнгөө нэхэмжилж байна” гэв. 

 

Шүүгдэгч *******  нь ялтай байх хугацаандаа 2013 оны 08 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө иргэн Л.Б агийн орон байранд /хашаанд/ нэвтрэн ягаан зүсмийн тугалтай үнээг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            Хохирогч Л.Б агийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 22 цагийн орчим манай хүү Д , Д  нар үхэрээ саравчинд нь оруулж хаалгыг нь олсоор уяаад унтаж амарцгаасан юм. Тэгээд би шөнө 03 цагийн үед гарч бие засахад яагаан зүсмийн дөнжин үхэр байхгүй байхаар нь өглөө хүүхдүүдээсээ асуухад хашаанд оруулсан гэж хэлсэн тэгэхээр нь би гараад туглаа хартал ягаан халзан зүсмийн тугал нь бас хулгайд алдагдсан байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Тэгээд 16 цагийн орчим манай үхэрийг 1 залуу тугаад явж байхад нь олж буцааж авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,

            Иргэний нэхэмжлэгч Б.З гийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн орчим Х  буюу Б  ганцаараа манайд ирээд “дүүд нь мөнгөний хэрэгцээ гарчихлаа, их өртөй болчихлоо би гэр лүүгээ яваад охин тугалтай үхэр аваад ирье та авах уу 600.000 төгрөгөөр зарна...” гэхээр нь би хөдөө аав нь малтай болохоор “тэгье аваад ир” гэж хэлсэн . тэгээд байж байтал 22 цагийн өнгөрч байхад Хүрлээ залгаад “би үхэрээ аваад гэрт чинь ирчихсэн байна” гэж хэлсэн тэгээд нөхөр бид хоёр гэртээ ирсэн чинь Хүрлээ ирчихсэн улаан халзан эр тугалтай үхэр авчирчихсан байсан... Тэгээд би 90.000 төгрөг байсан болохоор тэрийгээ өгөөд маргааш еглөө 09 цаг хүрээд ир гээд Х  явуулсан. Тэгээд маргааш нь Хүрлээ 09 цаг өнгөрч байхад ганцаараа ирэхээр нь би ээмэг, кулоноо ломбарданд тавьж 510.000 төгрөг Хүрлээд өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 17-20, 24 дэхь тал/,

            Гэрч Ш.П мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр эхнэр З гийн хамтаар байж байсан чинь Зургаадайгаар дамжуулан танилцуулж байсан Харка гэдэг залуу /Хүрлээ гэж танилцуулж байсан боловч жинхэн нэр нь биш байсан/ ирээд “тугалтай үхэр зармаар байна миний үхэр байгаа юм” гэхээр нь “авья” гэж хэлсэн. Тэгээд Харка буюу Б  23 цагийн үед утсаар яриад “тугалтай үнээгээ аваад ирлээ” гэхээр нь эхнэр бид хоёр ирэхэд ягаан халзан тугалтай үнээ хашаанд оруулж ирээд хашааны буланд уячихсан байсан. Би Б гаас “хулгайн үхэр юм биш биз” гэж асуухад “үгүй миний үхэр Энхталаас авчирсан” гэж хэлсэн. Ингээд тэр өдөр 90.000 төгрөг өгөөд үлдсэнг нь маргааш аваарай гээд явуулсан ба маргааш өглөө нь үлдэгдэл 510.000 төгрөгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-8 дахь тал/,

            Ягаан зүсмийн тугалтай үхэр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 9-10 дахь тал/

            ******* гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: “... 2013 оны 08 дугаар сард эгч С ийн гэрт 1 сар орчим амьдарсан. Ингээд Улаанбаатар хот руу явах болоод мөнгөний хэрэг гарахаар нь эгчийн арын гудманд байх үхэртэй айлын хашаа руу шөнө ороод малын хашаанд нь 3 үхэр байхаар нь нэгийг нь тууж хашаанаас гаргахад тугал нь цуг дагаад гараад ирэхээр нь тэр шөнөдөө туугаад Адилаа гэдэг айлд очиж 600.000 төгрөгөөр зарсан тэгээд мөнгөө аваад Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 34-37 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О. Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Хохирогч Л.Б а нь өөрт учирсан хохиролоо биет байдлаар буцаан авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд бичгээр мэдэгдсэн /хэргийн 66 дахь тал/ байх тул энэ тогтоолоор хохирогчид гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч *******  нь гэм буруутай болох нь тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэгч Б.З д учирсан хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй байна.

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч *******  нь урьд:

2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 10 сар хорих ял шийтгүүлж,

2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 70 дугаартай шүүгчийн захирамжаар ******* гийн эдлээгүй үлдсэн 8 сар 28 хоног хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан байна.

Шүүгдэгч *******  нь 2013 оны 08 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө буюу ялтай байх хугацаандаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн байгаа нь урьд хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж өөртөө дүгнэлт хийгээгүй, засарч хүмүүжээгүй байна гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулав.

           

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Х  овогт О. Б г ялтай байх хугацаандаа орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар О. Б д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил /хоёр жил/ хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т зааснаар шүүгдэгч ******* д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял дээр 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 10 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 4 сар /дөрвөн сар/ хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сар /хоёр жил дөрвөн сар/ хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч ******* гаас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. ард байх төмөр авдаг цэгийн хашаанд оршин суух хаягтай Б.З  /РД:.../-д олгосугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч ******* гийн энэ хэрэгт 2013 оны 09 сарын 27-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                      Ё.РИНЗААН