Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 2013/ШЦТ/126

 

Хэргийн индекс: 171/2013/0137/Э/

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Батмөнх,

Улсын яллагч Б.Сүхмандах,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181  дүгээр зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэрэгт Б овогт ******* , Е овогт Б.Э , нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000311 дугаартай хэргийг 2013 оны 07 дугаар сарын 08ы өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны ..-р сарын ..-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эрэггэй, 21 настай, Б дунд боловсролтой, мэргэжилгүй, Говьсүмбэр аймгийн Уул уурхайн коллежийн ..-р дамжаанд сурдаг, ам бүл 4, Дархан сумын ...-р баг, .. тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт *******  /РД: ДЮ..../

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ..-р сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 21 настай, Б дунд боловсролтой, мэргэжилгүй, Говьсүмбэр аймгийн Уул уурхайн коллежийн ..-р дамжаанд сурдаг, ам бүл 6, Дархан сумын ..-р баг, ... тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Е овогт Б.Э  /РД: ТК ....

 

Шүүгдэгч ******* , Б.Э  нар нь бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, 2013 оны 5-р сарын 21 -ны өдөр Дархан сумын 12-р багийн нутагт Шунхлай шатахуун түгээх станцын хажуугийн зам дээр иргэн Ц.Б ыг бүлэглэн зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Э  бид хоёр нийлээд 6 шил пиво уучихаад бирж дээр очиж найзтайгаа уулзах гээд 16 цагийн орчим Буян захын урд зогсоол дээр зогсож байсан чинь Б  машинтайгаа тэр зогсоол дээр ирсэн юм. Би тэгээд уулзаад юу хийж байна энээ тэрээ гэж ярьж байгаад шүүх орчихоод ирье гэж хэлээд Э  бид 2 машинд суугаад шүүх дээр ирээд Э ыг буулгачихаад цуг гадуур жаахан явах уу гэж асуусан чинь машины газ байхгүй болж байна газ хийгээд өгчих гэвэл цуг явъя гэж хэлэхээр нь тэгье гээд Б  бид 2 шинэ дарханаас нэг тойрчихоод машинд нь газ хийчихээд Хуучин дарханы Монтагийн байрны ардуур явж байсан чинь Э  манай найз О ы хамтаар явж байсан юм. О  вогоноор Орхон жим ногооруу явах гээд түүнийг Э  суулгаж өгөх гээд явж байхад нь таараад машинд суулгасан юм. тэгээд вогзал дээр очоод жаахан байж байгаад О  вогоны явах цаг болоод суугаад явчихаар нь би ТИСургууль орж найз охинтойгоо уулзъя гэж хэлсэн чинь Б  тэгье гээд явсан юм. тэгээд явж байгаад дархан сумын 8-р баг микрийн хажуугаас 2 залуу байхаар нь түүнийг аваад тойргийн харалдаа явж байгаад тэр суусан 2 залуугаас гал байна уу гэж асуусан чинь миний өөдөөс чиний галын бэлдэх юм уу гээд байхаар нь зүгээр гал асууж байна шүү дээ гээд юм яриад явж байсан чинь Шинэ хороолол 16-н давхар байрны хажууд буусан юм. Машинаас буухдаа амандаа нэг юм хэлээд муухай муухай хараад буухаар нь би Б ыг зогсож бай гэж хэлсэн чинь шууд хөдлөөд пизда чинь яагаад байгаа юм бэ гэхээр нь чи юундаа намайг хараагаад надруу уурлаад байгаа юм бэ гэж хэлээд бид 2 хэрэглээд цаашаа явсан юм. тэгээд шунхлай ШТС-ын хажууд ирээд Б  хоёулаа буухуу гэж хэлсэн чинь Э  түүнийг уулзвар дээр зогсчихсон байна шүү дээ цаашаа яваад гэж хэлсэн чинь жаахан цаашаа явж байгаад замын хажууруу зогссон юм. тухайн үед Б  машинтайгаа аймар хурдтай явж байсан ба машинаа зогсоогоод буунгуутаа миний элэгрүү цохиод авахаар нь би эвхэрээд доошоо болсон чинь Э  гарч ирээд бид хоёрыг салгасан чинь Б  миний зүүн нүдний хажууруу цохьчихсон чинь миний хөхөрч хавдчихаар нь би зөрүүлээд гараараа шүдрүү нь цохьчихсон чинь амнаас нь бага зэрэг цус гарсан юм. тэгтэл Б  миний 3 шүдийг хуга цохьчихлоо Э  та хоёрыг харнаа гээд машинаа асаагаад явах гээд байхаар нь Э  зүгээр тайвшир цагдаа дуудаад асуудлыг шийдчих гэж хэлж байсан. Тэгээд тэндээ хүлээж байгаад цагдаа ирээд бид нарыг барьсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Б.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2013.05.21-ны өдөр Б , О  бид 3 жаахан пиво уучихаад Буян захын таксины зогсоол дээр 16 цагийн орчим Б той тааралдсан юм. гхонгорыг өмнө нь таньдаг байсан болохоор ийшээ нэг тийшээ явчихаад ирье гэжхэлсэн чинь тэгье гэхээр нь бид 3 түүний барьж байсан автомашинд суугаад хуучин биржээс хөдлөөд шүүхийн урд О бид 2 буусан чинь Б  Б  нар шинэ дарханруу явчихсан юм. О бид 2 шүүхийн урд үлдээд дэлгүүрээс нэг том пиво уугаад Монта 3 дугаар байрны ард очиж тэрийгээ уугаад байж байсан чинь О ы Орхон жимс ногоо сумруу явах цаг нь болчихсон байхаар нь О ыг дагуул вогзалруу явсан юм. Тэгээд тэнд очоод байж байсан чинь Б  Б  нар ирэхээр нь О ыг явуулчихаад бид 3 шинэ Дарханруу явсан юм. Замдаа явж байгаад зам дээр зогсож байсан 2 залууг машиндаа суулгаад явж байсан чинь Б  тэр залуугаас галд асуусан чинь би чиний галыг бэлдэх ёстой юм уу гээд маргалдаад байсан би тухайн юу хэрэлдэж байсан асуудлыг нь сайн анхаарч сонсоогүй явж байсан ба тэр 2 танихгүй залуучууд дархан сумын 12-р баг 16-р байрны урд машинаас буугаад явсан юм. буухдаа тэр 2 залуу нэг юм хэлчихээд буух шиг болсон чинь Б  Б т хандан машинаа зогсоож бай гэж хэлсэн чинь чи яах гээд байгаа юм пизда чинь зүгээр байгаач гэж хэлсэн чинь Б  Б  нар хоорондоо хэрэлдээд байсан. Би тэр 2- ын хэрүүлийг анхаарахгүй гар утсаараа мессеж бичээд явж байсан чинь Б  машинаа зогсоогоод Б ыг 2-лаа бууя гээд 2-лаа бууж байсан. Тухайн үед Шунхлай ШТС-ын хажууд зогссон юм. Би тэгээд гар утсаараа ярьж байгаад нэг харсан чинь Б  доошоо тонгойчихсон байхаар нь би машинаас буугаад та 2 яагаад байгаа юм бэ болио гэж хэлээд дундуур нь орсон чинь Б  Б ын нүүррүү гараараа цохьчихсон чинь Б  буцаагаад цохьсон чинь амруу нь гараараа цохьчихсон юм. Болсон асуудал ердөө л энэ байгаа юм. Миний хувьд Б ыг зодож цохьсон асуудал огт байгаагүй харин зүгээр л тэр хоёрыг салгасан юм, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Ц.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “…2013-05-21-ны өдөр би таксинд явж байгаад Буян захын урд байх автомашины зогсоол дээр зогсож байсан чинь 17 цагийн орчимд зүс таних Лооёо /Б / Э  нар ирээд миний машинд суусан юм. Лооёо миний хажууд урд суудал дээр, Э  арын суудал дээр суугаад шүүх рүү явах гэсэн юм, шүүх хүргээд өг хөгшин нь мөнгийг нь өгнө гэхээр нь шүүх дээр очсон чинь зам дээр зогсож байсан 2 залуутай Лооёо уулзсан ба 2 эмэгтэй шинэ явах уу гээд арын суудал дээр орж ирж суусан. Тэгээд гаднаас 2 эмэггэй орж ирсэн чинь Лооёо Э  болон шүүхийн урдаас суусан залуу 2-г үлдээчихээр нь би хөдлөөд шинэ Дарханд 380-н хажууд тэр 2 эмэгтэйг буулгачихаад эргээд шүүх рүү явсан. Шүүх рүү явж байхад Лооёо нөгөө буулгасан 9-руу утсаар ярьсан чинь вокзал руу явж байна гэхээр нь бид 2 нөгөө 2 залууг очиж авахад гартаа 2 литрийн пиво барьчихсан явж байсан. Тэгээд вокзал дээр очсон чинь Лооёо Э  нар пиво ууж тамхи татаж байгаад цуг явсан залуу би вагоноор Орхон явлаа гээд машинаас буугаад явчихаар нь бид 3 шинэ Дархан руу явсан юм. Хөдлөхөд Лооёо намайг Техникийн их суургууль руу явчих гэсэн юм. Ингээд шинэ Дарханд орж ирээд явж байхдаа замдаа хээтэй хорооллын 4-1-р байрны хажуугаас 2 залуу зам дээр зогсож байхаар нь аваад цаашаа явж байсан чинь Лооёо сүүлд суусан 2 залуугаас гал байна уу гэж асуусан чинь нөгөө 2 байхгүй гэж хариулсан чинь галтай явахад яадаг юм бэ пизда минь гал эр хүнд ямар хэрэг болдогийг мэдэх үү, мэдэхгүй юу, Дарханы банди нар яадаг болчихсон юм бэ, та нар намайг амжихгүй шүү гэж хэлсэн чинь нөгөө 2 залуу ямар нэг юм дуугарахгүй суугаад байсан юм. Ингээд 9-н давхарын урд буудал дээр тэр 2 залуу бууя гээд буучихсан юм. Тэр 2 залууг буухаас өмнө Лооёо урд суудал дээр сууж байгаад эргээд харчихсан тэр 2-г зодно, гарч зодолдох уу та 2-г ална гээд айлгасан чинь нөгөө 2 нь айгаад энд бууя гээд буучихсан юм. Тэгээд тэр залуус буучихаар нь Лооёо араас нь буух гээд байхаар нь би машинаараа шууд хзделчихсн чинь Лооёо над руу саяын банди нарыг өмөөрлөө пизда минь чи яагаад байгаа юм бэ гэж уурлаад байхар нь би яах гээд байгаа юм бэ, дэмий шүү дээ гэж хэлсэн чинь улам л над руу асаад чи хэзээ ийм болчихсон юм бэ, 2-лаа сайхан зодолдъё, чи намайг амжихгүй, би чамайг ална шүү гээд байхаар нь би өөдөөс нь юм хэлэлгүй дуугүй явж байсан. Ингээд 16-н давхар байрны уулзвар өнгөрөөд Шунхлай ШТС-н хажууд явж байсан чинь Лооёо миний рулийг булааж татаад пизда минь наанаа зогс гэхээр нь би гялс тоормозоо гишгээд машинаа •^огссосон чинь Лооёо машинаас бууж миний талаар хүрч ирээд пизда минь чамайг ална шүү гэхээр нь яасан юм бэ зүгээр байгаач миний хөгшөөн гэж хэлээд машинаасаа буусан чинь намайг заамдаж аваад хэд хэдэн удаа гараараа нүүр рүү цохиод хоолой боож намайг духаараа мөргөхөөр нь би цамцнаас нь зөрүүлж барьж аваад ахин намайг цохих гэхээр нь би өөрийгээ хамгаалаад зөрүүлээд 1-2 удаа цохьсон чинь ард сууж байсан Э  гарч ирээд та 2 боль гээд намайг араас тэвэрч аваад холдуулсан юм. Би тэгээд Э ыг салгаж байна гэж ойпгосон чинь Э  намайг тэвэрч аваад холдуулангуутаа чи яагаад байгаа ю'м бэ гээд ахин хэд хэдэн удаа цохихоор нь би гайхаад яагаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь Лооёо хүрч ирээд Э аар миний араас бариулж байгаад Лооёо ахин хэд хэдэн удаа намайг цохьсон юм. Би тэгээд миний шүдийг хугалчихлаа шүү гээд амаа дарсан чинь чиний шүд яадаг юм бэ, худлаа яриад байгаарай пизда минь 3-лаа ийшээ Олон Улсын худалдааны төвийн хойшоо гараад эр хүн шиг зодолдъё гэж хэлэхээр нь та 2 ахин нийлж намайг зодох гэж байгаа юм уу гэж хэлээд Э аас машины түлхүүр аваад Дархан Номингийн ард байдаг ах дээрээ очих гээд машинаараа тийшээ явсан чинь Лооёо намайг тийшээ очих гэж байгааг мэдээд машины руль булаагаад зогсооход ардаас Э  машины түлхүүр авахад нь би гарч зугатаагаад цагдаа руу дуудлага өгч ах Хүрэлбаатар дээр очиж хэлсэн юм“ гэх мэдүүлэг эргийн 4-6, 57 дахь тал/

Гэрч Д.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Би тэр үед сүм дээрээ байж байсан чинь 19 цагийн орчим над руу Б  утсаар яриад ээжээ цагдаа дээр хүрээд ирээч гэхээр нь яасан юу болсон бэ гэхэд би машинтай гадуур явж байсан чинь миний машинд суусан сопгуу хүн намайг зодоод миний шүдийг хугалчихлаа гэж хэлэхээр нь гэсэн юм бол доо гэж бодоод цагдаа дээр ирэхэд Б  машинтайгаа цагдаагийн гадаа ирчихсэн байсан, үүдэн шүднүүд нь алга болчихсон байсан ба үүдэн 2 шүд нь угаасаа хиймэл байсан шүд байсан ба тэр 2 шүд байхгүй, дээрээс нь нэмээд 1 шүд байхгүй болчихсон байсан” гэх мэдүүлэг эргийн 9 дахь тал/

Гэрч С.Х мөрдөн байцаалтад өгсөн: “…Дархан сумын 16-р багийн үйлчилгээний төвийн урд байх ажил дээрээ 18 цагийн орчим байж байсан чинь найзын дүү болох Б  ажлын газрын гадаа байх хашааны хаалгыг даваад орж ирсэн ба тухайн үед ам юм уу хамраас нь цус гарчихсан хувцас нь шороо тоос болчихсон байхаар нь юу болсон юм бэ гэж асуухад намайг хүн зодчихлоо, та цагдаа дуудаад өгөөч гэхээр нь цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг эргийн 9 дахь тал/

Шүүх эмнэлэгийн үзлэгийн 484 тоот “Ц.Б-ын биед 1 шүдний Б мултрал, 1 шүдний хөдөлгөөн орсон байдал, уруул, уруулын салстын цус хуралтын гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-2-д зааснаар хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт эргийн 14 дахь тал/

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297,298 дугаар зүйлүүд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Н т Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 гэж өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Х  овогт Л.Н ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учируулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Л.Н ыг 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Н т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.1-д зааснаар шүүгдэгч Л.Н  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн ноосон цамц, пудволкийг хохирогч Х.Б д буцаан өгөхийг шүүгчийн туслах Ш.Батмөнхөд даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Л.Н т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Л.Н т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Л.Н т мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Н т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Н т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МАНЛАЙБААТАР