Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2013/ШЦТ/182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хэргийн индекс: 171/2013/0189/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, хохирогч Л.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Г-н Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000584 дугаартай хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Г-н Б /РД:***/,  оны *** дугаар сарын ****-ний өдөр **** төрсөн, эрэгтэй, *** настай, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, эх, **** дүүгийн хамт **** дугаар хороо Тайна **** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч **** нь 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “****” нэртэй караокед үйлчлүүлж байхдаа тус баарны ажилтан **** үйлчилгээний харилцааны улмаас маргалдаж гартаа барьсан микрофоноо шидсэн, мөн тус баарны зохион байгуулагч иргэн ***** үргэлжлүүлэн маргалдаж түүн рүү сандал авч шидэхэд урдуур нь орсон иргэн **** цохиж түүний гарыг хугалан бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч **** Түүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “****” нэртэй буудлын нэг давхрын нийтийн караокед тал шил архиа барьж ороод дуулах гэхэд зөөгч нь гэх намхан бор охин гаднаас архи оруулахгүй гэж хэлэхээр нь би тэр зөөгчид нь хандан бид 3 энэ архийг танай дээд талын буудлаас авсан гэж хэлээд орсон юм. Тэгээд дуулж байгаад зөөгчид нь хандан дуугаа солиод өгчих гэж хэлэхэд зөөгч нь ирэхгүй байхаар нь би уурлаад караокений микрофонийг газар шидсэн юм. Тэгтэл шар үстэй эмэгтэй ирээд над руу намайг юм яриулахгүй орилоод байхаар нь би айлгах гээд текний урд байсан өндөр сандлыг аваад хана руу шидсэн чинь текний цаад талын өрөөнөөс нэг танихгүй настай эгч гарч ирээд миний шидсэн сандалд оногдсон юм. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна” гэв.

Хохирогч ***** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..."Тухайн үед би 00 өрөө орчхоод гараад ирэхэд *** гэх энэ залуу текний урд цээжээрээ нүцгэн сууж байсан. Тэгээд манай зохион байгуулагч энэ залуу руу хандан микрофон эвдсэн гэх шалтгаанаар үг хэлж байхад **** гэх энэ залуу яасан их юм төлүүлдэг юм бэ гэж хэлээд сандал аваад босоод ирэхэд би болиочээ гэж хэлээд очиход над руу барьсан сандлаа шидсэн. Би маш их гомдолтой байна. Учир нь би ажилгүй байсан хугацааны цалин буюу орлого болох 2.800.000 төгрөг нэхэмжилж байна. Би энэ залуугаас эмчилгээний зардал болон бусад зардалд 430.000 төгрөг авсан" гэв.

Шүүгдэгч *** нь 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “***" нэртэй караокед үйлчлүүлж байхдаа тус баарны ажилтан ****-тай үйлчилгээний харилцааны улмаас маргалдаж гартаа барьсан микрофоноо шидсэн, мөн тус баарны зохион байгуулагч иргэн Г.Э-тай үргэлжлүүлэн маргалдаж түүн рүү сандал авч шидэхэд урдуур нь ррсон иргэн Л.Ц-г цохиж түүний гарыг хугалан бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

гэрч Т.А-н:...”2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр караокед гурван залуу архи бариад ороод ирсэн юм. Тэгэхэд нь би тэдэнд хандан гаднаас архи оруулж болохгүй гэхэд тэдгээр залуус танай буудлаас авсан архи гээд надаас 3 ширхэг архины хундага нэхсэн юм. Тэгээд би 3 ширхэг хундага оруулж өгөхөд тэдгээр залуучууд надаас караокений кодлогч нэхэхэд нь би дуугаа сонгоод надад хэл би дууг чинь оруулна гэж хэлээд кодыг нь хийж өгөөд дуулуулж байсан юм. Тэгтэл микрофон газар шидчих шиг болохоор нь би очоод харахад микрофон хажуу талаараа цөмөрсөн байсан. Тэгээд би тэдэнд хандан төлж өг, 120.000 төгрөгийн үнэтэй гэж хэлэхэд өндөр бор дээгүүрээ нүцгэлсэн залуу танай микрофоныг төлж өгөхгүй, гадуур 20.000 төгрөгийн л үнэтэй байдаг биз дээ гэж хэлээд гадагшаа гарах гээд байхаар нь би зохион байгуулагч Э-г дуудаад танихгүй 3 залуутай уулзуулсан. Э тэдэнд хандан эгч та нар эвдэлсэн зүйлээ төлж өг гээд загнаад эхэлсэн юм. Уг нь тэр 3 залуу төлж өгнө гэж байсан юм. Тэгээд сүүлдээ Э эгч өндөр дээгүүрээ нүцгэлсэн залуутай хэрүүл хийгээд байсан. тэр өндөр залуу нь Э эгчид хандан чи гаднаас орж ирээд яагаад учир зүггүй хүн рүү дайраад хэрүүл хийгээд байгаа гичий вэ гэж хэлэхэд Э эгч уурлаад хэрүүл хийгээд байсан юм. Тэгээд нэг харсан чинь танихгүй өндөр, дээгүүрээ нүцгэлсэн залуу текний урд байсан улаан бүрээстэй төмөр сандлыг барьж аваад толгой дээрээ барьсан байдалтай харагдсан юм. Тэгээд шууд Э эгч рүү шидсэн яг тэр үед манай тогооч эгч гарч ирээд Э эгчийн урдуур ороод зүүн гар руугаа цохиулаад газар суухад нөгөө 3 залуу гараад зугтаасан” гэсэн мэдүүлэг/хэргийн 18-19 дахь тал/,

гэрч Д.Х-н:...’’Б, Б бид гурав 0.75 грамийн “Улаанбаатар” нэртэй архи ууж байгаад тал архийг нь үлдээгээд буудлын дор байдаг караокед тал шил архиа орж уусан юм. Тухайн үед зөөгчөөс аяга асуусан чинь баарны зөөгч тоохгүй байсан. Тэгээд дараа нь караокений дуу нь гацаад явахгүй болохоор нь Б зөөгчөөс дуугаа солиод өгчих гэхэд дуугарахгүй байхаар нь Б уурлаад караокений микрофоныг газар шидэхээр нь би Б-г тайвшруулаад сууж байсан юм. Тэгтэл зөөгч ирэхээр нь би микрофоныг нь төлөөд өгье гэж хэлэхэд цаанаас шар үстэй эгч гарч ирээд уурлаад загнаад эхэлсэн. тэгтэл Б текний урд байсан өндөр сандлыг аваад хана руу шидэхэд текний хажуугийн хаалгаар нэг хөгшин эгч гарч ирээд Б-н шидсэн сандалд оногдсон юм. Тэгээд цагдаа дуудлаа гэхээр нь айгаад гараад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дахь тал/,

гэрч Т.Б-н:...”Тухайн өдөр караокед ороод 10 дуу захиалаад дуулж байхад гацаад дуу нь гарахгүй болсон юм. Тэгэхээр зөөгчийг нь дуудахад ирэхгүй болохоор нь Б уурлаад микрофоныг ширээн дээр шидэхэд нэг ойгоод газар унасан юм. Тэгтэл шар үстэй эгч гарч ирээд та нар яагаад микрофон шидэж байгаа юм бэ гэж хэлэхэд Б тэр эгчид хандан танай зөөгчийг дуудаад ирэхгүй гэж хэлэхэд шар үстэй эгч уурлаад байхаар нь Б текний урд байсан сандлыг аваад хана руу шидсэн юм. Тэгтэл цаанаас нь нэг танихгүй хөгшин эгч гарч ирээд

Б-н шидсэн сандалд оногдсон” гэсэн мэдүүлэг/хэргийн 15 дахь тал/,

гэрч Г.Э:...”Манай бармен А надад хандан намайг ороод ирээч дуулж байсан хүмүүс микрофон эвдэлчихлээ гэхээр нь би баар руу ороход надтай зөрөөд 3 залуу гарч байсан тэгэхээр нь би та нар энэ микрофон эвдсэн байна гэж хэлэхэд нэг залуу нь надад хандан өө за бид нар одоо микрофоныг чинь төлөөд өгье гээд надтай маргалдаад зогсож байтал дээгүүрээ нүцгэлсэн танихгүй залуу текний урд байсан сандал дээр сууж байснаа мөн надад хандан наад микрофон чинь угаасаа эвдэрхий байсан та нар яасан их хүнээр микрофон төлүүлдэг юм гээд текний урд талын улаан бүрээстэй төмөр сандлыг аваад намайг цохих гээд далайхад манай ээж Ц 00-ын өрөөнөөс гарч ирж таараад миний урдуур ороод зүүн гараараа хаасан. Тэгээд манай ээж Ц газар гараа бариад суухад нөгөө 3 залуу шууд гараад явсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,

хохирогч Л.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Тухайн үед би 00 өрөө орчхоод гараад ирэхэд Б гэх энэ залуу текний урд цээжээрээ нүцгэн сууж байсан. Тэгээд манай зохион байгуулагч энэ залуу руу хандан микрофон эвдсэн гэх шалтгаанаар үг хэлж байхад Б гэх энэ залуу яасан их юм төлүүлдэг юм бэ гэж хэлээд сандал аваад босоод ирэхэд би болиочээ гэж хэлээд очиход над руу барьсай сандлаа шидсэн. Би маш их гомдолтой байна. Учир нь би ажилгүй байсан хугацааны цалин буюу орлого болох 2.800.000 төгрөг нэхэмжилж байна. Би энэ залуугаас эмчилгээний зардал болон бусад зардалд 430.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 894 дугаартай актын

  1. “Л.Ц-н биед зүүн гарын шуу ясны битүү хугарал, цээжний зүүн хажуу хэсгийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 27 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Иймд Б овогт Г-н Б-г бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд хохирогч Л.Ц-д 433.700 төгрөгийг төлсөн байх бөгөөд энэхүү тогтоолоор нэмж гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Л.Ц нь цаашид эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******-д урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 43 дахь тал/.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныгтус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

  1. Б овогт Г-н Б-г бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Г-н Б-г 450 /дөрвөн зуун тавь/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

    

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг *******-д анхааруулсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-д зааснаар хохирогч Л.Ц нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.