Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.*******

          Улсын яллагч Ч.Отгонбаатар

          Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 2222000000200 дугаартай  хэргийг 2022 оны  *******2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн *******994 оны 0******* сарын 05-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын *******-р баг “*******-*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******ын ******* РД:/ЗИ940*******05*******0/.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны ************** дүгээр сарын *******4-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хавцал” гэх газарт зүс таних Б.тай үл ялих зүйлээс маргалдсаны  улмаас түүний нүүрэн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хацарт зүсэгдсэн шарх, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

           Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “2022 оны ************** дүгээр сарын *******4-ний өдөр хониндоо явж байгаад үдээс хойш *******5 цагийн үед ын гэрт очсон. Өмнөх өдөр нь намайг ирээрэй гэж байсан юм. Бид 2 ын гэрээс хойш байдаг “Цагаан толгой”-н усан дээр адуу усалчихаад зүүн талд нь байдаг, Цахир гэх овоон дээр гараад мал дурандаж харсан. Тэгээд би харих гээд мотоцикл дээрээ сууж байтал байж бай гээд өврөөсөө “Хараа” нэртэй 0.5 литрийн  архи гаргаж ирээд тэр архийг хувааж уусан. Архийг ууж дуусчихаад надад хандан манай гэрт очоод яв гэхээр нь гэрт нь дагаад очсон. ын гэрт очтол “Эликс” гэдэг архи гаргаж өгсөн. Бид 2 тэр архийг хувааж уугаад би нэлээн согтсон. Өмнө нь овоон дээр архи уучихаад ирэх замдаа салхинд цохиулсан. Тэгээд хоорондоо маргалдаж байснаа бүдэгхэн санаж байсан. Тэгж байтал гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь би ууж байсан архиныхаа шилийг гартаа барьж аваад ын баруун хацар хэсэгт цохисон. Тэгэхэд архины шил хагарсан Балжиням бид хоёрын дундуур орж салгасан. ыг дундуур орох үед миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Миний нүүр хөхөрч хавдсан. Би архи уугаад согтсон, өөрийгөө хянах чадваргүй болсон байсан. Тэгээд нэгнийхээ үгийг даалгүй ийм болголоо. Б.т эмээ аваарай гээд 300.000 төгрөг эхний ээлжид өгсөн байгаа. Одоо эдгэсэн, би тай утсаар ярьдаг. Бусдын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. аас уучлалт гуйсан. одоо надад гомдол саналгүй гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/

 

       Хохирогч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны ************** дүгээр сарын *******4-ний өдрийн *******5 цагийн үед манай гэрт ******* ирсэн. Бид 2 гэрээс баруун хойш байх “Цагаан толгой”-н худаг дээр манай адууг усалчихаад худгаас зүүн тийш яваад “Цахир”-ын овоон дээр очиж миний өвөрт байсан 0.5 литрийн “Хараа” нэртэй архийг хувааж уучихаад хамтдаа *******8 цагийн үед манай гэрт буцаж ирээд 0.75 литрийн “Эликс” нэртэй архийг *******т гаргаж өгсөн. ******* тэр архинаас бага зэрэг уусан. Би хоол хийж байсан. Тэгтэл манайд , нар ирсэн. Тэр хоёртой мэнд усаа мэдэлцээд сууж байтал гэв гэнэт ******* ямар ч шалтгаангүй ууж байсан шилтэй архиараа миний баруун талын шанаа руу цохитол архины шил хагарсан. Гартаа үлдсэн хагархай шилээрээ миний баруун шанаа руу дахиад цохитол миний баруун шанааны нүүрний арьс архины шилэнд зүсэгдэж, маш их хэмжээний цус алдсан. Би зөрүүлээд зүүн гараараа *******ын нүүрэн хэсэгт 2 удаа алгадсан. , хоёр бид хоёрыг салгасан өөр зүйл болоогүй. Тэгээд сумын цагдаад дуудлага өгсөн ба 23 цагийн үед сумын цагдаа ирэхэд *******ын аав ******* ах, *******ын нүүрэн хэсэг болон гэдэс цээж, хавирга хэсэгт нь гар болон хөлөөрөө цохиж зодсон. Тухайн үед ******* ямар гэмтлийг авсныг би мэдэхгүй байна. *******ын зүүн нүд рүү гараараа цохиж, нүдийг нь хөх болгосноо хүлээн зөвшөөрч байна. Тэр үед би бага зэргийн согтолттой байсан. Би гомдолгүй, гэхдээ эмчилгээ болон бусад зардлуудаа төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн *******5-*******6/

 

            Гэрч Л.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны ************** дүгээр сарын *******4-ний өдрийн өглөө би өөрийн *******0 тооны үхрээ 2 машин дээр ачаад эхнэр , дүү нарын хамт Гурвансайхан сумын “Цагаан хошуу” гэдэг газар үхрээ оторт гаргахаар манай баз хүргэн ийнд үхрээ хүргэж өгсөн. Тэгээд гэртээ 23 цагийн үед эхнэрийн хамт ирэхэд ын ахын болон Шижирбаатар гэх айлын гэрийн утаснаас манай гэр рүү 2-3 удаа залгасан байсан. Тэгэхээр нь би эргүүлээд Шижирбаатарын гэр рүү залгахад тухайн утсыг авсан. Тэгэхээр нь манайх руу хэд, хэдэн удаа залгасан байна гэж хэлсэн чинь “ Бэхээ ахаа хүрээд ирээч ээ” гэхээр нь би “яах гэж байгаа юм гэсэн чинь”  ******* миний нүүрийг урчихлаа гэхээр нь би юу болсон юм бэ, яасан юм юм надад тодорхой хэл гэтэл халамцуу юм шиг яриад байсан. Тэгэхээр нь *******ыг яриул гэтэл унтаж байна, согтуу мэдрэлгүй унтаж байна гэж хэлсэн. Тэгэхээр хаана хэнтэй архи уусан юм гэтэл бид 2 архи уусан гэсэн. Тэгээд нэг шил архи уусан юм бол яасан амархан согтдог юм гэхэд согтоод ойчсон мэдэхгүй ээ, миний нүүрийг архины шилээр урчихлаа та хүрээд ирээч гэсэн. Наана чинь ямар улсууд байна гэтэл ******* бид хоёулаа байна гэсэн. Та ямар ч байсан хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь за хоол унд идчихээд хүрээд очъё гээд 30-40 минутын дараа би хоолоо идчихээд байж байтал сумын хэсгийн цагдаа манай гэр рүү залгаад та хүрээд ир бид нар ыг аваад явлаа та хүүгээ гэртээ аваад харь гэж хэлсэн. Тэгэхээр нь би Шижирбаатарын гэрт давхиад очтол, сумын цагдаа, багийн эмч, нар байсан. Гэрт ороход манай хүү ******* унтаж байсан ба хүүгийн гадуур хувцсыг нь тайлсан байсан. Яагаад тайлсан юм гэж асуухад багийн эмч даралтыг нь үзсэн юм гэсэн. Тэгээд би ороод уурлаад ыг зогсож байхаар нь очоод яасан юу болсон? гэхэд, , ******* бид 2 архи ууж байсан чинь ******* намайг архины шилээр цохичихлоо гэсэн. ын нүүрийг нь бинт хөвөнгөөр дараад тогтоосон байсан. Манай хүү ******* зүүн орон дээр нь доошоо хараад унтаж байхаар нь би хүүгийнхээ дагз руу нэг алгадаж аваад бос чи гээд дурангаар савах гэтэл цагдаа хориглосон. Тэгээд хүүгээ босгоод иртэл баруун талын нүдэнд хөх баруун хацрын товгор хэсэг дээр хөхөрч хавдсан байсан. Ганбаа чи бас зодсон юм уу? гэхэд надад би *******ыг цохисон гэхээр нь харилцан зодоон болсон юм байна гээд  гэрээс хүүгээ аваад гарсан. тэр үед бараг эрүүл, бага зэргийн л согтолттой байсан. ын баруун талын хацар дээр хөвөн тавиад лент наасан байсан. Ямар шарх үүссэнийг нь хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

 

            Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны ************** дүгээр сарын *******4-ний *******9 цагийн үед Б.ын хамт Б.ынд очиход , ******* хоёр 0.75 литрийн “Эликс” нэртэй архи уугаад сууж байсан. Бид хоёрыг гэрт ортол ******* ууж байсан шилтэй архиараа ын толгой хэсэгт маш хүчтэй цохитол архины шил нь хагарч газар бутарсан. Тэгтэл ын баруун хацар язарч урагдаж маш их хэмжээний цус гарсан. Би тэр хоёрыг салгасан. Б. бага зэргийн согтолттой байсан. Харин ******* их хэмжээний согтолттой байсан. ******* өөрийн гаргаж байгаа үйлдлээ удирдан хянах чадвартай байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

            Шинжээч М.Баттүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ын баруун хацарт үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдсаныг нь тогтоох хүснэгт байдаг ба дээрх гэмтэл нь тухайн хүснэгтэд ороогүй болно. ын хацарт үүссэн шарх нь сорви үүсэж бүрэн эдгэнэ, нүүрний засаршгүй гэмтэлд хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

 

         Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны ************** дүгээр сарын *******7-ний өдрийн 32******* дугаартай:

*******,2. Б.ын биед хацарт зүсэгдсэн шарх, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50/

 

        Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн *******/

        Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/

        Согтуурал шалгасан магадалгаа “Б.******* нь 3.*******8 хувийн согтолттой” /хх-ийн 8*******/

        Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны ************** сарын *******4-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хавцал” гэх газарт  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /3.*******8%/ Б.ыг архины шилээр цохиж түүний баруун хацарт шарх, зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны ************** сарын *******4-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хавцал” гэх газарт  Б.ыг архины шилээр цохиж түүний баруун хацарт шарх, зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

       хохирогч Б.ын: “2022 оны ************** дүгээр сарын *******4-ний өдрийн *******5 цагийн үед манай гэрт ******* ирсэн. ... манайд , нар ирсэн. Тэр хоёртой мэнд усаа мэдэлцээд сууж байтал гэв гэнэт ******* ямар ч шалтгаангүй ууж байсан шилтэй архиараа миний баруун талын шанаа руу цохитол архины шил хагарсан. Гартаа үлдсэн хагархай шилээрээ миний баруун шанаа руу дахиад цохитол баруун шанааны нүүрний арьс архины шилэнд зүсэгдэж, маш их хэмжээний цус алдсан.” гэх,

        гэрч Л.*******ын: “... “ Бэхээ ахаа хүрээд ирээч ээ” гэхээр нь би “яах гэж байгаа юм гэсэн чинь”  ******* миний нүүрийг урчихлаа гэхээр нь би юу болсон юм бэ, яасан юм юм надад тодорхой хэл гэтэл халамцуу юм шиг яриад байсан. ... ын баруун талын хацар дээр хөвөн тавиад лент наасан байсан. Ямар шарх үүссэнийг нь хараагүй.” гэх,

      гэрч Н.ын: “2022 оны ************** дүгээр сарын *******4-ний *******9 цагийн үед Б.ын хамт Б.ынд очиход , ******* хоёр 0.75 литрийн “Эликс” нэртэй архи уугаад сууж байсан. Бид хоёрыг гэрт ортол ******* ууж байсан шилтэй архиараа ын толгой хэсэгт маш хүчтэй цохитол архины шил нь хагарч газар бутарсан. Тэгтэл ын баруун хацар язарч урагдаж маш их хэмжээний цус гарсан.” гэх мэдүүлгүүд болон

шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

          Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.

          Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Б.*******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.ын эрүүл мэндэд “баруун хацарт шарх, зовхинд цус хуралт”  бүхий хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй, гомдол, саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгджээ. Түүнчлэн шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 300.000 төгрөг, 2022 оны *******2 сарын *******9-ний өдөр *******.200.000 төгрөг тус тус төлсөн гэж мэдүүлж байх бөгөөд хохирогч энэ талаар маргаагүй байна. Иймд шүүгдэгч Б.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээлээ.

 

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.*******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны *******2 дугаар сарын *******6-ны өдрийн 56 дугаартай тогтоолоор хангаж, түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн бөгөөд мөн хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.*******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

       Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2*******.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.4-д зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4, 36.*******, 36.2 дугаар зүйлийн *******, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3, 38.*******, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         *******. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын *******5 нэгжийг хорих ялын ******* хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

         5. Шүүгдэгч Б.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2*******.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.4-д зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

        8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР